Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00085

 


 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00085

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ... тоотод оршин суух, Ш овогт Т-ийн Э//-д холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 699,162 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 125,848 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 184,366 төгрөг, нийт 1,009,376 /нэг сая есэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2020/00043/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41139759, 40803605 тоот гэрээ байгуулан 95114876, 85111783 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy А6 /2018, gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 699,162 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 125,848 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 184,366 төгрөг буюу нийт 1,009,376 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Мобиком корпораци ХХК-иас 2019 оны 01 сарын 14-ний өдөр 85111783 дугаар дээрээ А6 маркийн 839,000 төгрөгийн гар утсыг 1 жилийн хугацаатай зээлээр авсан нь үнэн. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,009,376 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Т.Эд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 699,162 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 125,848 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 184,366 төгрөг, нийт 1,009,376 /нэг сая есэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 699,162 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 125,848 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 184,366 төгрөг, нийт 1,009,376 /нэг сая есэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,775 төгрөгийн тал хувь болох 14,387.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,387.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Эгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,387.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Т.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч   Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Эд холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 699,162 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 125,848 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 184,366 төгрөг, нийт 1,009,376 /нэг сая есэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,009,376 /нэг сая есэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,775 төгрөгийн тал хувь болох 14,387.5 /арван дөрвөн мянга гурван зуун наян долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,387.5 /арван дөрвөн мянга гурван зуун наян долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Энхзаягаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,387.5 /арван дөрвөн мянга гурван зуун наян долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.ОЮУНЖАРГАЛ