Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00086

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00086

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1/24 айлын орон сууцны тоотод оршин суух, Х овогт Б-ын Ө //-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ........ тоотод оршин суух, Ч овогт С-ын Б //-д холбогдох,

77-56 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2020/00046/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ө миний бие 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7756 хоү улсын дугаартай приус -20 автомашиныг 1,100,000 төгрөгт тавилга авч үлдсэн 7,900,000 төгрөгийг нь 9 дүгээр сард 50 хувийг нь, 10 дугаар сард 50 хувийг нь төлж дуусгавар болгохоор нийт 9,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдан борлуулсан.

Ингээд товлосон хугацаа дууссан боловч мөнгөө төлөөгүй учир Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан боловч хариуцагч С.Б огт очоогүй. Ингэж 2019 оны 12 дугаар сарын 12-нд Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь зуучлах ажиллагаа дуусгавар болсон бичиг өгсөн.

Ингээд би хариуцагч С.Баас мөнгөө нэхэж 2,000,000 төгрөг авсан. Хэд хонож байгаад үлдэгдэл мөнгөө дахиж нэхэхэд машинаа ав гээд миний машиныг буцааж өгөөд зөруү мөнгө 250,000 төгрөг өгчих бусад мөнгө нь 172 хоног машиныг чинь унаж ашигласны төлбөр болог гэж хэлсэн. Тэгээд би машиныхаа бичиг баримт шилжүүлэх гээд машинаа хэний өмчлөлд байгааг судалж үзэхэд ломбарданд байсан. Ингэж байгаад нэг өдөр иргэний үнэмлэхтэйгээ 250,000 төгрөгөө өгчих машиныг чинь нэр дээр чинь шилжүүлж өгнө гээд аваад одоог болтол алга байна.

Иймд 77-56 хоү улсын дугаартай приус-20 автомашиныг нэхэмжлэгч Б.Ө миний өмчлөлд шилжүүлж өгнө үү....гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Б.Өд 2019 оны 12 дугаар сарын эхээр машиныг нь буцааж өгсөн нь үнэн. Одоо нэхэмжлэлийн дагуу машины бичиг баримтыг нь ирэх долоо хоногийн 5 дахь өдрөөсшилжүүлж өгнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь С.Бд холбогдуулан 77-56 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бодлсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 77-56 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Б.Өы 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Өд олгохоор тогтов.

Хариуцагч С.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч   Б.Ө нь С.Бд холбогдох, 77-56 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 77-56 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Өд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                    С.ОЮУНЖАРГАЛ