Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00087

 

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00087

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, С овогт Т Ж //-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Хатан түнхэл 24 айлын орон сууцны ...тоотод оршин суух, Х овогт Л-н Б //-д холбогдох,

тарвасны үнэ 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00059/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ж миний бие нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэн Л.Бд 3,500,000 төгрөгний тарвасыг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буюу долоо хоногийн дараа төлж барагдуулахаар тохирч өгсөн. 3,150,000 төгрөгийг хоёр гурав хувааж өгсөн ба үлдэгдэл 350,000 төгрөгийг төлнө гэж худлаа хэлж өдөр хоногийг өнгөрөөсөөр өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Л.Бэс үлдэгдэл 350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 14ий өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Т.Жн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Бд холбогдох 350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч нар дараах нөхцөлтэйгээр эвлэрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Т.Ж миний бие Л.Бэс 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа 100,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна.

2.Хариуцагч Л.Б миний бие нэхэмжпэлийн шаардлагаас 250,000 төгрөгөөс 125,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор, 125,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжпэгч Т.Жд төлөхөөр эвлэрч байна.

3.Хэрвээ хариуцагч Л.Б нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор 125,000 төгрөгийг төлөхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжпэгч Т.Ж нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандана.

4.Энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж нь Л.Бд холбогдуулан тарвасны үнэ 1350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь нэхэмжпэлийн шаардлагаас 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөс 125,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор, 125,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжпэгч Т.Жд төлөхөөр, нэхэмжлэгч Т.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Бэс гаргуулахаас татгалзан нэхэмжлэгч Т.Ж, хариуцагч Л.Б нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Жн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийн тал хувь болох 5,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Бэс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,575 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Жд олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Л.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Жалхашбайн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Бд холбогдох, тарвасны үнэ 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б нь нэхэмжпэлийн шаардлагаас 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөс 125,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор, 125,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжпэгч Т.Жалхашбайд төлөхөөр, нэхэмжлэгч Т.Жалхашбай нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Бэс гаргуулахаас татгалзан нэхэмжлэгч Т.Жалхашбай, хариуцагч Л.Б нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Жалхашбайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 /арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 5,575 /таван мянга таван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,575 /таван мянга таван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Бэс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,575 /таван мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Жд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ