Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00093

 

 

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00093

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс оффис, 6 давхар, 602 тоотод байрлах, Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ....оршин суух, Ч овогт Б-н Г //-т холбогдох,

үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 26,669,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,319,225 төгрөг, зээлийн шимтгэл 400,000 төгрөг, нийт 78,388,814 /далан найман сая гурван зуун наян найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 153/2019/00652/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эс Ай Си Эй Финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г нь манай байгууллагаас зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний Бизнесийн зээл-ийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ЗГ/025-2018 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан бөгөөд 50,000,000 төгрөгийг зээлсэн болно.

Гэрээний дагуу 50,000,000 төгрөгийн зээлийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд сар бүр зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан.

Гэвч Б.Г нь дээрх зээлийн гэрээний хугацаа, нөхцөл, зээл төлөх графикийн дагуу төлбөр төлөөгүйн дээр гэрээний хугацаа дууссанаас хойш ч төлбөр төлөөгүй бөгөөд 2019 оны 11 сар хүртэл зээлийн төлбөрөө төлнө гэдгээ утсаар илэрхийлж байсан ч ямар ч санаачилга, үр дүн гаргахгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна.

Өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 11 дугаар сарын 18-ыг хүртэлх хугацаагаар дээрх ЗГ/025-2018 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийг тооцвол дараах байдалтай байна.

Үүнд: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 21 сарын хугацаанд, зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, нийт хүүний төлбөр 26,669,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,319,225 төгрөг, зээлийн шимтгэл 400,000 төгрөг, нийт 78,388,814 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шимтгэлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иргэн Б.Г нь зээл хүсэхдээ Зкстракт ХХК-ийн ЭМЯ-ны захиалгаар барьж буй (Төв аймгийн Заамар сум, Хайлааст багт Эрүүл мэндийн төвийн 10 ортой барилга) барилгад шаардлагатай санхүүжидтэд зарцуулахаар авсан юм. Холбогдох гэрээний хуулбар, компанийн гэрчилгээ, тусгай зөвшеөрөл зэрэг бичиг баримтын хуулбар нь зээлийн гэрээний Хавсраптад байгаа болно.

Иймд иргэн Б.Гоос 78,388,814 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг болох 78,388,814 төгрөгөөс хариуцагч Б.Гтой 75,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, үлдэгдэл 3,388,814 төгрөгөөс татгалзаж байна.

Хариуцагч Б.Г нь 75,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны дотор 12,500,000 төгрөгийг ХААН банкны 5070443228 тоот дансанд төлөхөөр эвлэрсэн....гэв.

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг болох 78,388,814 төгрөгөөс 75,000,000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3,388,814 төгрөгийг гаргуулахаас татгалзсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 15-ны дотор 12,500,000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эс Ай Си Эй Финанс ББСБ ХХК нь Б.Гт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 26,669,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,319,225 төгрөг, зээлийн шимтгэл 400,000 төгрөг, нийт 78,388,814 /далан найман сая гурван зуун наян найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 75,000,000 /далан таван сая/ төгрөг төлөхөөс 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-ийн ХААН банк дахь 5070443228 тоот дансанд төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,388,814 /гурван сая гурван зуун наян найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг хариуцагч Б.Гоос гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Б.Г нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-ийн захирал Б.Лхагважаргал нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Г.Батзаяад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяад эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 79 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 549,894.07 /таван зуун дөчин есөн мянга найман зуун ерөн дөрвөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 75,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөгийн тал хувь болох 266,475 төгрөгийг хариуцагч Б.Гоос гаргуулан нэхэмжлэгч Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-д олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Эс Ай Си Эй Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гт холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 26,669,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,319,225 төгрөг, зээлийн шимтгэл 400,000 төгрөг, нийт 78,388,814 /далан найман сая гурван зуун наян найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 75,000,000 /далан таван сая/ төгрөг төлөхөөс 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-ийн ХААН банк дахь 5070443228 тоот дансанд төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,388,814 /гурван сая гурван зуун наян найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг хариуцагч Б.Гоос гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Б.Г нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,894.07 /таван зуун дөчин есөн мянга найман зуун ерөн дөрвөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 266,475 /хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эс Ай Си Эй финанс ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ