Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00095

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00095

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24 дүгээр байрны 9 тоотод оршин суух, Э овогт М-ийн Д //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00065/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч М.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1988-1990 оны 6 дугаар сард Хууль цаазын дунд сургуулийг төгссөн. 1990 оны 6 дугаар сард Ховд аймгийн гүйцэтгэх захиргаанд архивчаар томилогдож ирээд 1990 оны 7 дугаар сараас эхлээд 1992 оны 01 дүгээр сар хүртэл архивчаар ажилласан. Энэ хугацаанд Улсын архивын хэрэг эрхлэх газраас нягтлан шалгах, архив эмхлэн цэгцлэх, хаягдсан материалыг сэргээх талаар шалгалт ирсэн. Ховд аймгийн Улсын архивын эрхлэгчээр Мул гэдэг хүн ажилладаг байсан. Архивын группийг хоёр хэсэг болгоод М.Отгонхишиг бид хоёроор ахлуулсан. Би Алтай, Булган, Үенч гэх сумуудыг хариуцаж ажиллаж байсан. Миний хувьд тэтгэвэрт гарах гэсэн боловч тушаал олдохгүй байгаа. Миний 1990 оны 7 дугаар сарын болон 1992 онд ажлаас халагдсан талаарх Хууль зүйн хэлтсийн тушаалууд олдохгүй байгаа.

Иймд намайг Ховд аймгийн Улсын архивын Архивын группэд 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл архивчаар, Ховд аймгийн Хууль зүйн хэлтсийн дэргэдэх архивт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал архивчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч М.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Улсын архивын Архивын группэд 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл архивчаар, Ховд аймгийн Хууль зүйн хэлтсийн дэргэдэх архивт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал архивчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Д нь Ховд аймгийн Улсын архивын Архивын группэд 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл архивчаар, Ховд аймгийн Хууль зүйн хэлтсийн дэргэдэх архивт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал архивчаар тус тус ажиллаж байсан болох нь 026297 дугаартай нэхэмлэгчийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч М.Отгонхишигийн ....М.Д нь 1990 онд хууль цаазны дунд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн АДХГЗ-д томилолтоор хувиарлагдан ирсэн. Тэр үед архивын группэд мэргэжлийн орон тооны дагуу орж ажилласан. 1992 оны 01 сарыг дуустал ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Т.Цэцэгмаагийн М.Д нь 1990 оны 6 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Улсын архивын Архивын группэд архивчаар ажиллаж байсан. Би 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр архивчийн ажлаас гарч Ховд аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилд ороход М.Д гуай архивчаараа ажиллаад үлдсэн...Намайг анх ажилд ороход Ховд аймаг дахь Улсын архив гэх нэршилтэй байсан. 1991 онд байгууллагуудын бүтэц өөрчлөгдөж Ховд аймгийн Хууль зүйн хэлтэст шилжсэн юм.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 831 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Улсын архивын эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Т.Цэцэгмаагийн 341298 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч М.Дгийн Хууль цаазын дунд сургуулиас 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон 2538 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 940 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай Орон тоо нэмэгдүүлэх тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дугаартай Тушаал нөхөн гаргах тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-6, 20-21, 22-23, 25, 26, 27, 28, 34, 35, 36 дугаар тал/

 Нэхэмжлэгч М.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600001912 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/

 Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Отгонхишиг, Т.Цэцэгмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э овогт М-ийн Д //-ийн Ховд аймгийн Улсын архивын Архивын группэд 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл архивчаар, Ховд аймгийн Хууль зүйн хэлтсийн дэргэдэх архивт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал архивчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ