Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00100

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00100

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 9-11Б тоотод оршин суух, Ц овогт С-ын У //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 153/2020/00075/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.У миний бие 1970 оны 2 дугаар сарын 14-ний Ховд аймгийн Мянгад суманд Самгарьдын 4 дэх охин болон төрсөн. 1978 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1986 онд 8 дугаар анги төгсөж илгээлтээр мал дээр гарсан. 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эхийнхээ хамт саальчин хийж байсан.

Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.У нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Самгарьдын У нь тус шүүхэд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Миний бие нь 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд төрүүлж өсгөсөн хүүхдийнхээ тоогоор ажилласан жилээ тооцуулж, 2020 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар нөхөн төлж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврээ тогтоолгож авсан.

Иймд би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.У нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.У нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг тус шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.Уг тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШЗ2020/00193 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Угийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.У нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.Уг тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШЗ2020/00193 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ