Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00112

 


 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00112

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, И овогт Б-ийн Б //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00141/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1969 онд Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт төрсөн, ам бүл-6 нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийг 1988 төгсөөд, арван хурууны бичээчийн ангийг төгссөн. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1989 онд ажилд ороод, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд бичээчээр ажилд ороод, түүнээс хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт бичиг хэргийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байна. Би 1988 онд 10 хурууны бичээчийн ангийг төгсөөд Ховд аймгийн Тариалан нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Ясли цэцэрлэгийн комбинатад 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Ховд аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр сургуулийг 1988 онд 10 дугаар анги төгссөн....гэв.

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Ясли цэцэрлэгийн комбинатад 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Ховд аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Ховд сумын Ясли цэцэрлэгийн комбинатад 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Ховд аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаартай Ажилд авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 45 дугаартай Ажилд авах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1991 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Т.Дөненбайн ....Б.Б нь 1989 онд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд үйлдвэр бригадын дарга, худаг усны группын даргаар ажиллаж байх үед 10 хурууны бичээчийн курсыг төгсөж ирэхэд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн бичээчээр ажилаж байсан Хуралай нь жирэмсний амралтаа авсан. Энэ үед бичээчийн курс төгссөн Б.Б нь Хуралайн орон нэгдлийн бичээчээр ажилд орсон. Үүнээс хойш ооог хүртэл бичээчээрээ ажиллаж байгаа. 1992 онд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл Сар булах ХК болж захиргаа, тариалан гэж 2 хуваагдахад Хуралай нь Сар булах ХК-ийн бичээчээр үргэлжлүүлэн ажиллаж, харин Б.Б нь захиргааны бичээч болсон. Б.Б нь одоог хүртэл Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт бичээчээр ажиллаж байгаа.... гэх мэдүүлэг, гэрч Ш.Аманбекийн ....Б.Б нь 1989 оны эхээр бичээч Хуралайн оронд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд бичээчээр ажилд орсон. 1990 онд манай нэгдэл тарж Сар булах ХК болоход Б.Б нь Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт бичээчээр шилжиж өнөөдрийг хүртэл бичээчээр ажиллаж байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-11, 23-25, 26-28 дугаар тал/

 Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Т.Дөненбай, Ш.Аманбек нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч И овогт Б-ийн Б //-ийн Ховд аймгийн Ховд сумын Ясли цэцэрлэгийн комбинатад 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл угаагчаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Ховд аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ