Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Обаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

Улсын яллагч Б.Ариунтөр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Золжаргал /цахимаар/, Б.Гэрэл-Очир,

Шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нарт холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайнхандулаан сумын ... гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр бусдыг хөлсөөр ажиллуулан, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулж, 716.872.000 төгрөгийн үнэ бүхий ашигт малтмалыг олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ.

ТООРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийнхөө гэрчээр өгсөн мэдүүлэгтэйгээ санал нэг байгаа. Гэрч нар яагаад тэгж мэдүүлсэн дээр гайхаж байна. Би Өмнөговь, Дорноговь аймгийн сумуудаас алтыг худалдаж авч байсан. Тольт гэх газарт алт ухуулж авсан гэж мэдүүлдэг. Би тухайн үед чулуу бүхий алтыг худалдаж авч байсан. Зарим чулуу нь нүдээр харагдах алттай байсан. Зарим нь алт хайгч багажаар шалгахад дуугарч байсан. Тэгээд тухайн үед газар дээр нь тохиролцож алтыг худалдаж авсан. Хууль бусаар алт олборлосон зүйл байхгүй. Байсан бүх мөнгөөрөө тэр хоёр хүнээс алт худалдаж аваагүй. Өөр газраас авч байсан. Тэр хоёроос бас тийм ч их мөнгөөр худалдаж аваагүй. Тухайн үед тохиролцож худалдаж авсан. Ноос өмнө нь нэлээд хэдэн шуудай алт худалдаж авч байсан. Мөнгийг нь тэр дор нь өгөөгүй, сүүлд нь шилжүүлж байсан... Н, Л, Б, М, Б гэдэг хүмүүсийг гүтгэж худал мэдүүлээд байна гэсэн...ямар нэгэн гомдол санал гаргаагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хууль бусаар алт олборлосон гэдэг хэрэгт яллагдагчаар оролцож байх шиг байна. Энэ хэрэг 2019 оны 12 дугаар сарын эхээс 12 дугаар сарын 27-ны хооронд гарсан гэсэн. Би энэ хугацаанд Монгол улсад байгаагүй. Индонез улсын Балид байсан. 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарт хотО буусан байгаа. Өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэг үнэн зөв... Н, Л, Б, М, Б гэдэг хүмүүсийг гүтгэж худал мэдүүлээд байна гэсэн...ямар нэгэн гомдол санал гаргаагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэрчээр өгсөн байр суурьтайгаа ижил байр суурьтай байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа... Н, Л, Б, М, Б гэдэг хүмүүсийг гүтгэж худал мэдүүлээд байна гэсэн...ямар нэгэн гомдол санал гаргаагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ё.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэрчээр өгсөн мэдүүлэгтэйгээ санал нэг байна... Н, Л, Б, М, Б гэдэг хүмүүсийг гүтгэж худал мэдүүлээд байна гэсэн...ямар нэгэн гомдол санал гаргаагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хөдөө гэр Сайхандулаан суманд нутагладаг. Бензин тос авна гэж Сайхандулаан сум руу байнга ордог. Орохдоо Эийн аавынхаар орж гараад явдаг байсан. Тэгээд л алт ухдаг гэсэн яриа гарсан байх гэж бОож байна. Алт ухсан зүйл байхгүй. Өмнөх мэдүүлэгтэйгээ санал нэг байгаа... Н, Л, Б, М, Б гэдэг хүмүүсийг гүтгэж худал мэдүүлээд байна гэсэн...ямар нэгэн гомдол санал гаргаагүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хохирлын үнэлгээ гаргасан ... ХХК-ийн дүгнэлттэй танилцлаа асууж тОруулах зүйл байхгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдсан гэм буруутай хүнээс техникийн нөхөн сэргээлт болон биологийн нөхөн сэргээлтийн зардал болох 7.100.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /7хх 146 ху/,

Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын дунд үед Э ах манай Сайхандулаан суманд ирчихсэн явж байсан. Тэгээд Э ахтай Э ахын аавынх нь гэрийн гадаа тааралдаж уулзалдахад "Сайхандулаан сумын Тольт гэх нэртэй газар ах нь Алтны чулуун орд ухах гэж байна, хэдэн хүн хариуцаад ажиллачих" гэж хэлсэн. Тэгээд би "за тэгье" гэж хэлээд тэр ажилд туслахаар болсон. Надад санал тавьснаас хойш буюу 10 орчим хоногийн дараа 2019 оны 11 дүгээр сарын эхээр намайг гэртээ унтаж байхад Сайншанд сумаас О, Т, Т, Л /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх хүмүүс Э ахын аав Н ахынд ирчихсэн байсан. Тэгээд Н ахынд очихО О, Т, Т, Л гэх нөгөө 4-н хүн сууж байсан. Тэгээд тэр хүмүүс архи дарс уучихаад шарталттай байсан болохоор Н ахынд 2 хоночихоО “Тольт” гэх нэртэй газарт нөгөө 4-н хүнийг авч очиж ажлаа эхэлсэн. Тэгээд тэндээ 4 хоног ухаж байхад О, Т 2 нутаг буцна гээд Улаанбаатар хот явсан. О. Т 2-ыг явснаас хойш 2-3 хоногийн дараа Сайншанд сумаас Н гэх хүн ганцаараа ирж хамт ажиллаж эхэлсэн. Тэгээд Н, Т, Л тэр 3-ыг би хариуцаж ухуулаад 3-4 хонож байхад Тольтийн зүүн талын бид нарын ухаж байсан нүхнээс хайгч тавиад үзэхэд хайгч багаж дуугарч эхэлсэн. Тэгээд тэр газрыг гар аргаар буюу цахилгаан молдок, компрессор ашиглаж ухахад 2019 оны 12 дугаар сарын сүүл үеэр 50 килограммын хэмжээтэй 2 шуудайны талаар чулуутай алт гарч ирсэн. Тэгээд тэр 2 шуудайтай алтыг гаргаад тавьчихсан байхад Э ах, М ах 2 хүрч ирээд аваад явсан. Тэр шуудайтай алтыг М ахын Ниссан маркийн 4 хаалгатай ачааны жийп машинд Улсын дугаарыг нь санахгүй байна ямар ч байсан М ахын машин/ Э ах, М ах 2 явахдаа дахиад ухаад байж бай шар юм /алт/ гарвал хэлээрэй гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд ухаад байж байтал 17 цагийн орчимд Э ах, М ах 2 ирсэн. Тэгээд надаас Э ах "дахиад юм гараагүй бол өнөөдөртөө гэртээ харьж амарцгаа, маргааш болъё" гэж хэлсэн. Тэгээд Э ахын аав Н ахынд байж байхад орой 21 цагийн үед аймгийн хурц арслан Э өөрийнхөө Harrier маркийн автомашинтай ирсэн. Тэгээд Э ах, М ах, Э ах 3 нөгөө шуудайтай алтаа аваад, маргааш өглөө эрт гарч ажиллаарай гэж хэлээд явсан. Тэгээд би нөгөө хүмүүсээ аваад маргааш өдөр дахиж ухахад алт гараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 9-11 ху/,

            Гэрч И.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2014 оноос эхлэн өөрийн үеэл болох Б.Лтэй хамт Урт цагаан дээр хувь хүнээс алт аваад Монгол банкинд тушаадаг ажлыг өнөөдрийг хүртэл хугацаанд хийж байна ..., ... гэсэн 2 дансыг үеэл Б.Лгийн хамт эзэмшдэг миний өөрийн хувийн данс бол ... гэсэн Хаан банкны байдаг. Манай үеэл Б.Лгээс Дорноговь аймгийн бах гээд нэг залуу алтны ханш хэдтэй байна гэж асуусан байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нөгөө Дорноговь аймгийн бөх бололтой нэг залуу Лтай хамт орж ирсэн. Тэгээд тэр залуу цүнх юм уу, нэг уутнаас нэлээн их алт гаргаж ирсэн. Тэгээд тэр залуугийн өгсөн алтыг хайлуулах зууханд багтахгүй болохоор 3 хувааж хайлуулсан. Тэгээд би бүх нийт мөнгөн дүнг нь гаргасан тэр гаргасан. Нийт мөнгөн дүнг гэрэл зураг нь миний гар утсан дээр байгаа би танд угаалгаад егье. Тэгээд тэр хүмүүсийн өгсөн алтыг хайлуулж үзээд цэвэр жингээрээ 3 килограмм 431.6 грамм болж байхад шар цайвар царайтай, нөгөө Дорноговь аймгийн бөх гэх хүнээс арай өндөр залуу орж ирсэн. 3,431.6 грамм алт нь мөнгөн дүнгээрээ 434,102,000 болж байсан. Тэр хүмүүс энэ мөнгөө зөвхөн дансаар авна. Мөнгө шилжүүлж авсны дараа явна гэж байсан. Тэгээд Б.Л энэ 2 хүний дансанд мөнгийг нь шилжүүлнэ гээд Хаан банк руу явсан. Бид 2-ын данс дахь мөнгө хүрэхгүй байсан учир зээлэх гэж жоохон хугацаа орсон. Тэгээд мөнгөө шилжүүлчихсэн бололтой нэг цаг гаруйн дараа Л болчихлоо гэж хэлээд орж ирсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 22-23 ху/,

            Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үдээс өмнө Урт цагааны Хөм буюу манай үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байрны гадаа Т /Дорноговь аймгийн заан байхаа/-тай таарсан. Т надаас алтны ханш хэдтэй байна гэж асуугаад тэгээд бид 2 манай ажлын өрөөнд орсон. Ажлын өрөөнд орохО манай үеэл И.М байж байсан. Тэгээд Т нэг уутнаас нэлээн их алт гаргаж ирээд энийг өгье гэж хэлсэн. Тэгээд тэр алтыг нь хайлуулаад үзэхэд цэвэр 3 килограмм 431.6 грамм алт болсон. Тэгээд тэр алтны ханшийг бОож үзэхэд 434,102,000 төгрөг болсон. Тэгээд энэ мөнгийг тэр хүмүүст шууд өгөх гэхээр бид 2-н дансанд байсан мөнгө хүрэхгүй байсан учир хүмүүсээс мөнгө зээлэх гэж нэлээн удаж байхад гаднаас нэг шар цайвар царайтай залуу орж ирсэн. Тэгээд Т, тэр цар царайтай залуу 2-ыг би дагуулаад урт цагааны Арт хаусын зүүн талд байдаг Хаан банк руу явсан. Xaaн банк руу Т бид 2 opoО байж байхад нөгөө шар цайвар царайтаа залуу араас орж ирсэн. Тэр залуу өөрийгөөТ гэж танилцуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 12 цаг 54 минутад ... гэсэн дансанд 131,102,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 13 цаг 05 минутад ... гэсэн дансанд 153,000,000 төгрөгийг шилжүүлсэн /энэ хэний данс гэдгийг би мэдэхгүй байна/. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 14 цаг 03 минутад ... гэсэн дансанд 150,000,000 төгрөгийг тус тус хийлгэсэн. Ингээд нийтдээ 434,102,000 төгрөгийг би Т,Т гэх хүмүүсийн хэлсэн дансанд шилжүүлсэн. Тэгээд тэр 2 хүн явсан дахиж ирээгүй, холбогдоогүй. Бас өмнө нь энэ 2 хүн ирж байгаагүй. Би энэ хүмүүст ямар нэгэн байдлаар өр, зээлгүй, өөр бусад бараа худалдан аваагүй. Цэвэр 3 килограмм 431.6 грамм алт л худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 24-26 ху/,

            Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А.А, Н.Б, Д.А гэх хүний дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 320.000.000 төгрөгийг алт худалдаж авсан болохоор шилжүүлсэн... Ё.Эыг аймгийн хурц арслан гэдгээр нь мэднэ, Н.Эийг бол харж байсан хүн байна. Манай дээр өмнө нь алт өгч байсан болохоор би санаж байна. Бусдыг нь бол caйн caнaxгүй байна. Алтыг Монгол банк болон арилжааны банкнуудад тухайн үеийнх нь ханшаар тушаадаг ... үл таних хүмүүсээс 282.770.000 төгрөгийг ...дугаарын Хаан банкны данс руу 100.000.000 төгрөг, ... дугаарын Хаан банкны данс руу 100.000.000 төгрөг, ... дугаарын данс руу 82.770.000 төгрөгийг шилжүүлэн алт худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 31-34, 7хх 213-214 ху/,

          Гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 сарын 05-ны өдөр үдээс хойш манай зах дээр миний зарж байсан Киа Бонго-3 маркийн машиныг нэг залуу ирж үзсэн. Тэгээд миний зарж байсан машин таалагдсан бололтой худалдаж авах үнээ 22.000.000 төгрөгөөр тохиролцсон. Тэгээд би тэр залууг авто тээвэр рүү дагуулж яваад өөрийн итгэмжлэлээрээ тэр залууд тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өгөөд нэрийг нь шилжүүлж өгсөн. Тэгээд тэр залуу миний ... дугаарын дансанд Хаан банкны ... гэсэн данснаасаа 14 цаг 02 минутад 20.000.000 төгрөг, 14 цаг 03 минутад 2.000.000 төгрөгийг шилжүүлэн миний зарж байсан машиныг 22.000.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 42 ху/,

           Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө адуугаа услах гээд явж байхад манай дүү Б.Б миний ... дугаарын утас руу залгаад "Таны дансанд мөнгө хийчихье, би танд дансны дугаар өгнө, та тэр данснууд руу мөнгө хийгээд өгөөрэй" гэж хэлээд миний ... дугаарын дансыг авсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 54 минутад 131.102.000 төгрөг, 153.000.000 төгрөгийг нэг танихгүй хүний данснаас миний ... гэсэн дансанд шилжүүлүүлсэн. Тэгээд би Бас "энэ чинь юун их мөнгө вэ ямар учир утгатай талаар нь асуухад Б дүү нь компаниа зарж байгаа Ооо компанигүй болж байгаа гэж байсан. Тэгээд би Б.Бын хэлсэн ..гэсэн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 16 цаг 24 минутад 62.000.000 төгрөгийг махны үнэ, ... гэсэн дансанд тухайн өдрийн 16 цаг 26 минутад 62.000.000 төгрөгийг машины үнэ, ... гэсэн дансанд тухайн өдрийн 16 цаг 27 минутад 62.000.000 ноолуурын үнэ гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. Ингээд Б.Бын над руу шилжүүлсэн мөнгөнөөс энэ 3 хүний дансанд 186.000.000 төгрөгийг шилжүүлээд дахиад 98.102.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгөнөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг 57 минутад 37.000,000 төгрөгийг... гэсэн дансанд машины үнэ гэсэн утгатайгаар, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг 38 минутад 20.000.000 төгрөгийг... гэсэн дансанд зээл гэсэн утгатайгаар, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 55 минутад 18.000.000 төгрөгийг ... гэсэн утгатайгаар, ...гэсэн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр t гэсэн утгатайгаар 10.000.000 төгрөгийг тус тус Б.Б "энэ данс руу ийм мөнгө, ийм утгатай шилжүүлчих" гэж хэлж шилжүүлүүлж байсан. Тэгээд л би шилжүүлдэг байсан. Надад мөнгө шилжүүлж өгсөн гэж нэг ч төгрөг өгөөгүй. Миний дансанд хийлгэсэн бүх мөнгөө Б.Б өөрөө бүгдийг нь хүмүүс рүү хийлгээд дууссан...” гэсэн мэдүүлэг /1хх 45-47 ху/,

           Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын эхэн үед би Г.Ш ахтай гар утсаар нь холбогдож "хийх ажил байна уу" гэж асуусан. Яагаад ингэж асуусан бэ гэвэл өмнө нь Эрдэнэ сумын Улаан уул гэх нэртэй газарт Б.Бын жоншны овоолгоос жонш ялгах ажлыг Г.Ш ахын удирдлага дор хийж байсан... Сайхандулаан сумын төвөөс 3 орчим километр байрлах газарт Н.Э ах "Т, О, М" бид 3-ыг хүргэж өгсөн. Бид нарыг хүргэж өгсөн газар нь "Экскаватороор шороог нь хуулаад 2 талдаа овоолсон уулын бэл" газар байсан. Тэр 2 талаараа овоолго үүссэн газрын дотор талд, ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт бид нар хальт ухсан бололтой нүхнээс шороог нь зөөж гарган цааш үргэлжлүүлэн ухаж эхэлсэн... 30 килограммын савлагаатай 12 шуудай чулуутай алт гаргаж авсан. Энэ алтыг Н.Э цагаан өнгийн фит маркийн машинаар хөдөө авч яваад угаана гээд 2 удаа зөөсөн. Яг хаашаа явж угаасныг бол мэдэхгүй. Тэгээд үргэлжлүүлэн 4 хоног ухаж байхад дахиад ухаж байсан нүхний тааз хэсэгт судал гарж ирээд 24 цаг ухахад 50 килограммын 8 шуудай чулуутай алт гарж ирсэн. Энэ үед Н.Э ах тэнд Э.Мтэй хамт байсан. Тэгээд удалгүй Б.Б, Е.Э, Б.М, Б.Н нар ирсэн. Тэгээд тэд нар сүүлд гаргасан алтыг Б.Мын улаан өнгийн ачааны жийпэнд ачаад сайн ухаж байгаарай дахиад юм, алт гарвал хэлээрэй гэж хэлээд явсан... Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 1.200.000 төгрөг, НО 1.000.000 төгрөг, Тд яг хэдийг өгснийг бол өгсөн... над руу фейсбүүкээр холбогдоО цагдаагаас шалгаад байна, болгоомжтой байгаарай, цагдаагаас танай гэр лүү очоО чамайг асуувал мэдэхгүй гэж гэрийнхнийгээ хэлүүлээрэй гэж байсан. Сүүлд хүмүүсээс сонссон чинь тэндээс гаргаж авсан алтаа тушаагаад Н.Э цоо шинэ ланд-200, Г.Ш том ачааны Хово авсан гэж сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /1хх 53-55 ху/,

          Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг ажилд орохоос өмнө Тольт гэх нэртэй газарт иргэд гар аргаар алт ухаж байсан. Тухайн тольт гэх нэртэй газарт алт гараад байдаг юм шиг байна лээ. Ашиглалт, хайгуулын болон түгээмэл тархцын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн талбай "Тольт" гэх нэртэй газарт байдаггүй. 2020 оны 3 дугаар сарын үед санагдаж байна... Тольт гэх нэртэй газарт манай сумын иргэд Н.Э хэдэн бөхчүүдтэй хамт 2019 оны 12 сард алт ухаж байсан талаар ярьж байсан. Алт ухаж байсан хүмүүсээ Эийн аавын гэрт улаан өнгийн ачааны жийп машинаар зөөж амраадаг байсан байх. Аавынх нь гадаа шөнө машин ирж хоноО өглөө байхгүй байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /5хх 94-95 ху/,

Гэрч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 сард манай дүү Н.Э Сайхандулаан сумын төвд байдаг манай аав ээжийн эзгүй байранд 3, 4 хүн авч ирчихсэн сумаас урагш 5-5 км-т байр зарим хүмүүс Тольт гэж ярьдаг зарим хүмүүс Бичигт гэж ярьдаг газарт хүмүүс ажиллуулаад байгаа сураг гарч байсан.... миний сонссоноор Б, Ё.Э, Ш, М нартай нийлж алт ухуулж байгаа сураг гарч сумын төв дээгүүр яриа байсан... 2019 оны 12 сарын сүүлээр санаж байна Б, Ё.Э, Ш, Мөнхбат гэх хүмүүс сумын төв дээр ирсэн байсан... миний харснаар М тэвштэй Пикап загварын улаан өнгийн машинтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /6хх 185-186, 7хх 215 ху/,

           Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 сард санаж байна М ах өөрийн найз Б, Э нартай нийлж шар юманд /алтанд/ яваад байгаа сураг гарч байсан... М 2019 онд улсын дугаарыг нь санахгүй байна. Улаан өнгийн Пикап машин унаж байгаад манай ах Мд зарсан...” гэсэн мэдүүлэг /6хх 188-189 ху/,

Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайхандулаан суман дээр очоО Эийн аавынх нь байшинд очсон намайг очихО тухайн байшинд Л байсан Э тухайн үед аймаг явчихсан байсан. Ш, Л, Т бид нар тухайн айлын байшинд хоёр хоног архи уусан. Ш, Л, Т бид нар тухайн айлын байшинд хоёр хоног архи уусан... Шыг аймаг явсны орой нь Н.Э аймгаас ирээд бид нар дахин архи уусан... "Тольт" гэх газарт Н.Э, Л, М бид хэд очсон... М бид хэдийн гарыг амрааж молдокоор ухдаг байсан... эхний хоёр гурав хоногт Э машинаараа бид нарыг хүргэж өгч шороо зөөж байгаад машиных нь мотор эвдрээд Мын машинаараа бид нарыг хүргэж өгч гарсан чулууг зөөж авдаг болсон... арслан Ё.Э цагаан өнгийн машинтай ирээд нэг хоноО алт ухаж байсан газарт байж байгаад ах дуу нь нас барчихлаа ажил явдал гарсан гээд яваад өгсөн... үүний дараа Б, Н хоёр хар өнгийн жийп машинтай ирээд бид нарын байрлаж байсан Н.Эийн аавынд нэг орой архи ууж байгаад маргааш өглөө бид нартай хамт алт ухаж байхдаа эхнэртэйгээ гадаад явж амраад ирлээ гэж ярьж байсан Сайхандулаан суманд ирэхдээ гадагшаа яваад ирсэн гэж виски архи авч ирсэн байсан. Б, Н хоёрыг ирээд явсны дараа Ш өөрийн найз Тгийн хамт ирээд өөрөө нэг хоночхоО Тг үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /5хх 240-242, 6хх 208-209 ху/,

Гэрч Ё.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Э бид хоёрт адуу малын наймаа хийж байсан зүйл огт байхгүй. Миний өөрийн адуу болон төрсөн дүү Ё.Эын 30 гаран тооны адуу байдаг. Би адуунаас Н.Эөд адуу мал өгч байсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /6хх 191 ху/,

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3, 4 сард манай М ах өөрийн унадаг байсан улаан өнгийн Мазда Форист маркийн дан бүхээгтэй ачааны жийп машинаа 10.0 сая төгрөгөөр зарж байсан. Тухайн машиныг би 2021 оны 9 сард аав Батмөнхийн нэр дээр шилжүүлж авсан. 2019 онд надад энэ машиныг зарсны дараа улаан өнгийн 4 хаалгатай ачааны Ниссан маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Сүүлд сонсохО тэр улаан өнгийн 4 хаалгатай Ниссан машинаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнд зарсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /6хх 193-194 ху/,

Гэрч С.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Н ахыг би танина. Манай сумын хүн байгаа юм. Манайх Н ахын хажуу талын байшинд байдаг... яг цаг хугацаагаар хэн гэдэг хүн ирсэн талаар сайн санахгүй байна. Н ахын байшин 2018 оноос хойш гэж санаж байна ер нь эзгүй байгаад байдаг. Хааяа нэг Н.Э миний таньдгаас хурц арслан Ё.Э, М нартай бас өөр хэд хэдэн бөхчүүдтэй хамт ирчихсэн байж байдаг...” гэсэн мэдүүлэг /6хх 196 ху/,

Гэрч Х.Рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....тоот дансанд 2020 оны 01 сарын 02-ны өдөр 62.000.000 төгрөг шилжин орсон нь 2015 оноос найз нөхдийн холбоотой болсон өөрийн найз Б.Бас тухайн 62.000.000 төгрөгийг зээлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх 76 ху/,

Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн цаг үед бол би шалгах эрх бүхий албан тушаалтан байгаагүй. Гэхдээ иргэд хууль бусаар ухаж байна гэсэн мэдээлэл, яриа байсан. Шалгах эрхгүй байсан болохоор очиж шалгаж байгаагүй. Яг очиж шалгаж байгаагүй ч ГЭСЭН манай гэрийн зүүн талд Э гэх хүний аав Нынх байдаг. Дээрх хэлсэн цаг хугацаанд улаан өнгийн ачааны /Pick up/ машинтай хэсэг бүлэг хүмүүс өглөө намайг сэрэхэд Нынд ирчихсэн байдаг байсан. Тэгээд төд удалгүй л буцаад явчихсан байдаг. БОвол шөнө ирчхээд өглөө явдаг байсан байх. Н.Э тэр хүмүүстэй үе үе явж харагддаг байсан. Сайхандулаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хувьд хэлэхэд манай сумын иргэд бөхчүүдийн бригад ухаж байгааг бүгд мэдэж байсан. Бөхчүүд гэдэг утгаар нь ч тэр юм уу сумын иргэд тэр хүмүүсээс айж эмээх асуудал байдаг болохоор тэр болгон тэд нарыг ухаж байсныг хэлж чаддаггүй байх. Миний мэдэж байгаагаар Н.Э бол байсан, чухам Н.Э хэний санхүүжилтээр ухсан, яг ард нь нуугдаж байгаа жинхэнэ эзнийг нь бол би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5хх 235-237 ху/,

Гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол банк нь хувь хүн албан байгууллагаас алтыг худалдан авдаг хувь хүн алт зарсан тохиолдолд иргэний үнэмлэхийн хуулбар үнэт металл тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорьцын бичиг зэргийг үзэж байж худалдан авдаг байгууллагаас худалдан авах тохиолдолд лицензийн хуулбар аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга үнэт металл тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорьц зэргийг үзэж байж худалдан авдаг...” гэсэн мэдүүлэг /7хх 218 ху/,

Шинжээч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч .... өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэгт экологи эдийн засгийн үнэлгээ гаргах шинжээч томилсон. Уг тогтоолын дагуу Сайхандулаан сумын "Тольт" гэх нэртэй эвдэгдсэн газарт байгаль орчны хохирлын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Хуучин ухаш бухсан нүх/ байсан газрын зүүн хойд өнцөгт 5 метрийн урттай, 2 метр орчмын өргөнтэй, баруун хойш чиглэлд 50х60 см-ийн хэмжээтэй амсартай 4.5-5 метр орчмын урт нарийн доош үүсгэсэн хоолойгоор өөрийн биеэр орохО 10 метрийн урттай дунджаар 25-3 метрийн өргөнтэй, 4-5 метр орчмын өндөртэй хөндийлж /хөндий орон зай ууссэн байсан. Тэр талбайд хэмжилт хийж талбайн хойд үзүүрээс санамсаргүй аргаар ойролцоогоор 1 килограмм орчим дээж авсан. Авсан дээжээ "Ханлаб" нэртэй лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний дүнг үндэслэн шинжээчийн дугнэлтээ гаргасан болно. Миний гаргасан шинжээчийн дүгнэлт дээр бүх зүйл тОорхой байгаа...” гэсэн мэдүүлэг /5хх 111-112, 6хх 56-57 ху/,

Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “...Тухайн шилжин орсон мөнгөнөөс миний санаж байгаагаар өөрийн байрны зээлийг хаахад 37.000.000 төгрөг, Буяндэлгэр гэх хүн рүү адуу худалдан авсан мөнгө болох 2.500.000 төгрөг, бөх барилддаг дүү болох ТүвшинТд байр түрээслэх, бэлтгэл хийхэд 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд урьд нь мөнгөний өртэй байсан хүмүүстээ мөнгө төгрөг шилжүүлж хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /7хх 210 ху/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “...Н.Эөөс урьд зээлүүлсэн мөнгөний өрөнд тооцож тухайн алтыг ав тушаасан. Би алт тушаасан мөнгийг эгч Г.Нын дансаар авсан мөнгөнөөс хүмүүс рүү шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх 48-50, 6хх 97 ху/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-7 ху/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-20 ху/,

А.Агийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 12, 38 ху/,

Б.Л, И.М нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 28 ху/,

Г.Нын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 29, 5хх 51-52 ху/,

Н.Эийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх ху/,

Н.Б, О.Б нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 36, 40-41, 3хх 206-250, 4хх 1-44 ху/,

Н.Бгийн Хаан банк дахь ...тоот дансны хуулга /1хх 37, 5хх 79-83 ху/,

Д.Аын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 39 ху/,

С.Бгийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 43-44 ху/,

Г.Нын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 49 ху/,

Х.Рын Хаан банк дахь...,... тоот дансны хуулга /1хх 50, 4хх 84-108 ху/,

Б.Нын Хаан банк дахь ..., ...тоот дансны хуулга /1хх 51, 2хх 121-177 ху/,

Б.Мын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 52, 4хх 75-83 ху/,

Б.Бын Хаан банк дахь... тоот дансны хуулга /2хх 7-63 ху/,

Ё.Эын Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /2хх 65-87, 5хх 45 ху/,

Н.Э, Д.Н нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /2хх 88-120, 5хх 56-59 ху/,

М.Нийн Хаан банк дахь .... тоот дансны хуулга /2хх 180-207 ху/,

Б.Цын Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /2хх 210-250, 3хх 1-52 ху/,

Б.Л, И.М нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 53-98 ху/,

Б.Лгийн Хаан банк дахь .... тоот дансны хуулга /3хх 99-115 ху/,

Л.Нын Хаан банк дахь .... тоот дансны хуулга /3хх 116-139 ху/,

Д.Бын Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /3хх 172 ху/,

Д.Аын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 185-186 ху/,

Н.Бгийн Хаан банк дахь ...тоот дансны хуулга /3хх 190-196 ху/,

Г.Нын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 197-202, 5хх 77 ху/,

Д.Нгийн Хаан банк дахь ....., ..... тоот дансны хуулга /4хх 63-68, 5хх 60-61 ху/,

Г.Шын Хаан банк дахь ....., ..... тоот дансны хуулга /4хх 110-122, 5хх 65-67 ху/,

Ч.Агийн Хаан банк дахь ...., ... тоот дансны хуулга /4хх 124-132, 5хх 68-69 ху/,

Б.Мийн Хаан банк дахь ....,....тоот дансны хуулга /4хх 133-155, 5хх 46-47 ху/,

С.Б, Б.Б нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 156-166, 7хх 160-167 ху/,

Б.Мын Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /4хх 167-188 ху/,

Д.Аийн Хаан банк дахь ...., ....., .... тоот дансны хуулга /4хх 189-206 ху/,

Б.Аын Хаан банк дахь .... тоот дансны хуулга /4хх 207-212 ху/,

Л.Нын Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /4хх 219-221 ху/,

Г.Цын Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /4хх 233 ху/,

Л.Оын Хаан банк дахь.... тоот дансны хуулга /4хх 242-245 ху/,

Р.Бийн Хаан банк дахь .... тоот дансны хуулга /7хх 150-159 ху/,

Б.Нгийн Хаан банк дахь .......тоот дансны хуулга /7хх 168-188 ху/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 58-93, 5хх 243-247, 7хх 221-223 ху/,

Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /5хх 17 ху/,

... ХХК-ний “... 1.Нийт 0,08 га талбайд эвдрэл үүсгэн 0,03 га талбайд ухаш, 0,05 га талбайн хөрс, ургамлан нөмрөгийг овоолгоор дарсан байна. 2.Байгаль орчинд нийт 1,9 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 3.Эвдрэлд оруулж хендийлж ухсан газраас санамсаргүй аргаар авсан сорьцонд алтны агууламж 1кг шороонд 0,08 мг байна. Олон улсын тувшинд 1кг шороонд 0,023 мг полиметаллын агуулалттай байгаа тохиолдолд эдийн засгийн ашигтай хэмээн үздэг тул эвдрэлд оруулсан талбайд алтны нөөц, илэрц байна гэж үзэх үндэслэлтэй байна. 4.Техникийн нөхөн сэргээлтийн зардал 6,6 сая, биологийн нөхөн сэргээлтийн зардал 0,5 нийт нийт 7,1 сая төгрөг зарцуулахаар байна. 5.Орон нутгийн байгаль орчны албанд хяналт мониторингийн зардалд 0,5 сая төгрөг төлөх шаардлагатай байна ...” гэсэн дүгнэлт /5хх 113-139 ху/,

Дансны гүйлгээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5хх 149-154, 7хх 234-235 ху/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай “... Тоёота Ист маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /6хх 218-219 ху/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай “... Ниссан маркийн, .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /6хх 215-216 ху/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /6хх 222-223, 7хх 4-5, 14-15, 37-38, 71-72, 88-89 ху/,

Шийтгэх тогтоолын хуулбар /6хх 32-34, 37-46 ху/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6хх 26-27, 30, 35, 50 ху/

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/502 дугаартай, 2023 он 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/120 дугаартай шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлав.

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээр дурдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлсэн болно.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайнхандулаан сумын ... гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр бусдыг хөлсөөр ажиллуулан, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулж, 716.872.000 төгрөгийн үнэ бүхий ашигт малтмалыг олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдан ашигт малтмал буюу алт олборлож байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан...” гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

            Дээрх гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн мэдүүлэг, гэрч И.М, В.Л, Н.БО, С.Б, Г.Н, Б.Л, О.Б, Э.Э, Г.Н, Ё.Э, Э.М, С.Ж, М.Б, шинжээч Т.Оийн мэдүүлэг, ... ХХК-ны хохирлын шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

          Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

          Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.

            Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд ашиг олсон байхыг шаардахгүй.

         Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д ”...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.

            Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн...” гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй.

         Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тОорхой хугацаа зааж олгОог бөгөөд шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох...” гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна

          Иймд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн бОитой, нягтлан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

             Тиймээс шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс “...хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах...” гэсэн хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

           Мөн шүүгдэгч нарын зүгээс гэрч Г.Н, Б.Л, О.Б, Б.М, М.Б нар нь биднийг гүтгэж, худал мэдүүлэг өгсөн гэсэн агуулгатай зүйлийг ярьж, тайлбарлах боловч тус гэмт хэрэг үйлдэгдсэн /2019 оны 12 сар/ цаг хугацаанаас хойш 3-4 жилийн хугацаанд дээр дурдсан гэрч нарт холбогдуулан Гүтгэсэн, Худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээрээ ямар нэгэн гомдол гаргаагүй байдал нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ үгүйсгэхгүй байгааг давхар нотолж байна гэж дүгнэсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ... Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд 3.2 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн…үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж , 3.3 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан…хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ...” гэж, 2-т “...Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно...” гэж, 3.5 дугаар зүйлийн  1-д “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...”, Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...” гэж тус тус гэмт хэрэгт хамтран оролцогчдыг оролцооны хэлбэрээр нь ангилдаг бөгөөд тэдэнд харилцан адилгүй, ялгамжтай байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

            Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нарын оролцооны хэлбэрээр ангилахад шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, хамтран оролцогч нарыг үүргийг хуваарилсан байх тул гэмт хэргийн зохион байгуулагчаар, шүүгдэгч Г.Ш нь ажил гүйцэтгүүлэх хүмүүсийг олж илрүүлэн, хамтран ажилласан тул гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд бусад шүүгдэгч нарын тухайд уг гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан гэмт хэрэг үйлдэхэд хамран оролцсон байдлаар нь ялгамжтай ял оногдуулах нь зүйтэй байна.

           Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хэрэгт өмнө нь хэргийг прокурорт буцаасан захирамжид заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй тул гэрч Э.Мийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Сайхан ариун дэлхий” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Н, Ц.Тэмүжин нарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Шүүдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нар нь байгаль орчинд нийт 1.900.000 төгрөгийн, техникийн нөхөн сэргээлтийн зардал 6.600.000 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлтийн зардал 500.000 төгрөгийн, нийт 9.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт хувааж, тус бүрээс 1.800.000 төгрөгийг гаргуулан хохирогчоор тогтоогдсон Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд байгаль орчинд учирсан 9.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн шүүгдэгч нар нь тус бүр төлсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бОит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоО итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бОит байдлаар үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд  оролцсон гэх бусад этгээдүүдийн хууль бус үйлдэлтэй холбоотой хэрэг шүүхэд ирээгүй, яллах дүгнэлт үйлдэгдээгүй байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

           2.Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Харин шүүгдэгч Г.Ш, Б.Б, Б.М нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хохирлыг завсарлуулсан хугацаанд нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзаж үзлээ.

           Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс “...Н.Э, Г.Ш нарт 6.000 нэгжтэй торгох ял, шүүгдэгч Б.Б, Ё.Э, Б.М нарт торгох ялын доО хэмжээгээр 5.400 нэгжээр торгож өгнө үү …” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ..., мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна..., 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэж тус тус заасан бөгөөд шүүх хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

            Шүүгдэгч нарын эрхэлсэн тОорхой ажилтай, мал хөрөнгөтэй зэрэг хувийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг тус тус харгалзан ял шийтгэлийг оногдууллаа.                    

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шыг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…” 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” тус тус заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Мын эзэмшлийн .... улсын дугаартай FGY60003119 арлын дугаартай Nissan Safari маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, Н.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай, NCP600120243 арлын дугаартай, Toyota ist маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүрээс 3.300.000 төгрөгийг гаргуулж улсын орлогО,

-гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 716.872.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Моос 72.000.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Шаас 65.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ё.Эаас 61.900.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бас 73.000.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Эөөс 382.972.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Наас 62.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогО,

-гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тавган дээрээ Minelab GM05, бариул дээрээ Gold monster 1000 гэсэн бичиглэлтэй, Sno:63596655161 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхэг, тавган дээрээ Minelab GPz14, бариул дээрээ GPz7000 гэсэн бичиглэлтэй, дэлгэц хэсгийг скочоор ороосон Sno:72851657860 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.Мын өмчлөлийн ... улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн ... улсын дугаартай, JTEBU11F470081600 арлын дугаартай, Toyota FJ Cruiser маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/04 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, ... тоот орон сууцыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 дугаартай тогтоол, шүүгдэгч Ё.Эын өмчлөлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар баг Дөрвөлж гэх газар байх 10 тооны адууг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/05 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Мын өмчлөлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Хулсан гэх газар байх 10 тооны тэмээ зэргийн эд хөрөнгийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн LBZF46EA0BA019062 арлын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/372 дугаартай тогтоол, иргэний хариуцагч Б.Нын өмчлөлийн Ү-0713005876 дугаартай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, ... тоотО байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолыг гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогО нөхөн төлөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/235 дугаартай тогтоолоор хязгаарлалт тогтоосон Х.Рын Хаан банк дахь ..тоот дансны хязгаарлалтыг хүчингүй болгов.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 716.872.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогО оруулахдаа шүүгдэгч нарын хамаарал бүхий этгээдийнхээ дансаар хийсэн гүйлгээ болон мөрдөгчийн дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хүснэгтэлсэн жагсаалт /7-р хх 234-237-рт/ зэргийг үндэслэл болгон хуваарилсан болно.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, байгаль орчинд учирсан 1.900.000 төгрөг, техникийн болон нөхөн сэргээлтийн зардал 7.100.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Нын Э, Б.Б, Ё.Э, Б.М, Г.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шыг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Мын эзэмшлийн .... улсын дугаартай FGY60003119 арлын дугаартай Nissan Safari маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, Н.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай, NCP600120243 арлын дугаартай, Toyota ist маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг адил тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээс 3.300.000 төгрөгийг гаргуулж улсын орлогО,

-гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 716.872.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Моос 72.000.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Шаас 65.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ё.Эаас 61.900.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бас 73.000.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Эөөс 382.972.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Наас 62.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогО,

-гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тавган дээрээ Minelab GM05, бариул дээрээ Gold monster 1000 гэсэн бичиглэлтэй, Sno:63596655161 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхэг, тавган дээрээ Minelab GPz14, бариул дээрээ GPz7000 гэсэн бичиглэлтэй, дэлгэц хэсгийг скочоор ороосон Sno:72851657860 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхгийг тус тус улсын орлого болгосугай.

5.Шүүгдэгч Б.Мын өмчлөлийн ... улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн ... улсын дугаартай, JTEBU11F470081600 арлын дугаартай, Toyota FJ Cruiser маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/04 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, ... тоот орон сууцыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 дугаартай тогтоол, шүүгдэгч Ё.Эын өмчлөлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар баг Дөрвөлж гэх газар байх 10 тооны адууг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/05 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Мын өмчлөлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Хулсан гэх газар байх 10 тооны тэмээ зэргийн эд хөрөнгийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн LBZF46EA0BA019062 арлын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/372 дугаартай тогтоол, иргэний хариуцагч Б.Нын өмчлөлийн Ү-0713005876 дугаартай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, ... тоотО байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолыг гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогО нөхөн төлөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/235 дугаартай тогтоолоор хязгаарлалт тогтоосон Х.Рын Хаан банк дахь ..тоот дансны хязгаарлалтыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, байгаль орчинд учирсан 1.900.000 төгрөг, техникийн болон нөхөн сэргээлтийн зардал 7.100.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОБАЯР