Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/967

 

 

 

 

 

 

 

2023             08          15                                         2023/ШЦТ/967

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс

улсын яллагч: С.Батгэрэл /томилолтоор/ 

шүүгдэгч: Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох 2308000001071  дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой гэх, банкны эдийн засагч мэргэжилтэй гэх, жуулчны компанид хувиараа жолооч ажилтай гэх, ам бүл .......... нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ....... хороо ........ тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:............./ Б овогт Б Б, нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч: Б нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... тоот байрны гадна Э .......р байрны урд талын машины зогсоол руу дагуулж яван түүнийг дэгээдэж газар унаган, толгой руу нь  олон удаа өшиглөж зодсоны улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь  дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагаа  /хх-01-02/,

- Хохирогч Э“Би 2023 оны 05 дугаар сарын 02-ны өглөө эхнэр Б хамт найз Бтэй уулзах гээд хайгаад явж байсан юм. Тэгтэл 09 цагийн үед Б 73-р байрны дэлгүүрийн гадаа согтуу байдалтай ганцаараа зогсож байсан. Би Бийг 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хутгалаад цагдаа дээр шалгагдаж байсан ба Б тэй уулзаад “цагдаа дээр очиж уулзах хэрэгтэй” гэж хэлтэл Б надад хандаж "Би жоохон архи уугаад шартсан байна надад 1 шил архи аваад өг тэгвэл очъё" гэж хэлсэн. ..Б бид хоёр архиа уусан бөгөөд би Бөөс "хутгалсанд уучлаарай" гэж уучлалт гуйгаад бид хоёр эвлэрээд байж байсан юм. Тэгтэл Бийн эхнэр болох Хандаа надад хандаж "Б намайг дээрэлхээд болохгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б рүү хандаж "Чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ" гэж хэлэхэд Б уурлаад "хоёулаа ийшээ яваад уулзаадахъя" гээд намайг сугадаж аваад 73-р байрны урд талын машины зогсоол руу явсан. Тэгээд Б намайг намайг дэгээдэж унагаагаад толгой руу олон удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-09-11/,

- Гэрч Б“...Б авгай руугаа уурлаад загнаад байсан ба Энхсайхан "Чи эмэгтэй хүнийг яах гэж ингэж байдаг юм дээ" гэж хэлтэл Б Э хандаж "Хоёулаа ийшээ явж уулзаадахъя" гэж хэлсэн. Тэгтэл Б, Э гараараа цохиж унагаагаад унасных нь дараа хөлөөрөө өшиглөсөн байх, хөмсөгнөөс нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-16/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5975 дугаартай “Э биед зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Э биед учирсан зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-21-22/,

- Яллагдагч   Б.Бийн “Тогтоолыг хүлээн авч танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг /хх-47-49/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх  баримтууд, Б.Бийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б нь  2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3/58 тоот байрны гадна Э 73-р байрны урд талын машины зогсоол руу дагуулж яван зодсоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байх боловч хохирогч Э хутга барин өөр лүү нь “ална” гэж дайрахаар нь зодсон хэмээн мэдүүлсэн нь /хх-14, 48/ хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно.

           Хэргээс үзэхэд хохирогч Э, түүний эхнэр Б гэрчээр өгсөн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж авсан байх бөгөөд тухайн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Э нарын дунд “Э нь Б.Бийг хутгалж гэмтээсний улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” асуудлын улмаас таарамжгүй харилцаа байсан болох нь хэн алиных нь мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Э  нь тухайн асуудлаас болж Б.Бтэй уулзахаар эхнэрийн хамт очсон ба Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа Э маргалдаж, түүнийг зодсоны улмаас Э бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл өгсөн баримт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хувийн сэдлээр, шууд санаатайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Ээрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нь “би болсон үйл явдлын дараа эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй. Надад гаргах гомдол санал байхгүй” гэж мэдүүлэн /хх-11/ иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх  иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 1 сарын 26-ны өдөр өршөөлд хамрагдаж ялгүй болсон нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар баримтаар /хх-25, 32-36/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Б.Бийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, холбогдох хуульд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б Бд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй..

 

3.Шүүгдэгч Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй,  хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ