Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/979

 

 

 

 

 

 

 

 2023         08          17                                         2023/ШЦТ/979

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Д.Ренчинханд

улсын яллагч: П.Эрдэнэбат /томилолтоор/

шүүгдэгч: Б, Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Бад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Г нарт холбогдох эрүүгийн 2208016351053 тоот хэргийг 2023.06.29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ......-ны өдөр ...... аймгийн .....суманд төрсөн .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, аялал жуулчлалын компанид орчуулагч ажилтай, ам бүл 4 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ...... хороо ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.........../ Ч овогт Г Г нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...дугаар сарын .......ний өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...........” ХХК-д инженер ажилтай, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ......... хороо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЖЮ............/ Б  овогт Б Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Мираж зочид буудлын хашаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд  ГБ нар маргалдсаны улмаас Гнь  Бын эзэмшлийн Тоёота ипсум маркийн 65-75 УНБ улсын дугаартай автомашины салхины шил, багажны хаалганы шил, 4 хаалганы шил, хойд талын гурвалжин 2 шил, зөв талын толь зэргийг санаатайгаар дорцоов төмрөөр хагалж эвдэн, гэмтээсэн, Б нь Гэзэмшлийн Тоёота приус-30 маркийн 63-25 УНД улсын дугаартай автомашины цонхнуудын шилийг санаатайгаар хагалж, гэмтээсэн, улмаар тухайн маргааны явцад Б нь Гбаруун сарвуун тус газарт цохиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Мираж зочид буудлын  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Б нь 65-75 УНБ улсын дугаартай автомашинаас бууж ирээд 63-25 УНД улсын дугаартай автомашины жолооч талын эсрэг хаалгаар орж суув. Г  нь 63-25 УНД дугаартай автомашинаас бууж багаажны хаалга онгойлгон дорцов хэлбэртэй төмрөн зүйийг авч зэргэлдээ зогссон 65-75 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын 2 хаалганы цонхоос эхлэн урд талын салхины шил, баруун талын 2 хаалганы цонх, багаажны хаалганы шил, хойт талын нэмэлт гурвалжин шилийг хагалж, зүүн талын толь зэргийг олон удаа хагалж цохиж байгаа;  Гнь Бын толгой хэсэгт дугуйн дорцовоор нэг удаа цохиж, хөл рүү нь 4—5 удаа өшиглөж, хоорондоо хэрүүл хийж зууралдаж байгаа; Б нь Ганжаргалын эзэмшлийн 63-25 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, 4 хаалганы шил, хойт багаажны шилийг дугуйн дорцоовоор хангалах үед Ганжаргал нь Быг болиулах гэж зууралдаж байгаад Бад түлхэгдэн хойш бөгсөөрөө газар унаж байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл /хх-12-18/,
  • Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-11/,
  • Хохирогч Бын: “...би машинаасаа бууж Ганжаргалын машинд орж суугаад хувийн таарамжгүй харилцаанаас болж муудалцтал Ганжаргал нь машинаасаа бууж арын багаажнаасаа дугуйн дорцоов төмрийг авч миний эзэмшлийн 65-75УНБ улсын улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслийн зөв талын 2 цонхыг хагалахаар нь миний уур хүрээд Ганжаргалын өөрийнх нь 63-25УНД улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн бүх цонхыг хагалсан. Гэтэл Ганжаргал эргэж гараад миний машины хагараагүй үлдсэн цонхнуудыг бүгдийг хагалсан. Би машиных нь цонхыг хагалж байх үед болиулах гээд зууралдаад байсан, удалгүй л гараас нь цус гараад эхэлсэн, би сайн мэдэхгүй байна. Ганжаргал нь миний машины урд талын салхины шил, багажааны  хаалганы шил, 4 хаалганы шил, хойд талын гурвалжин 2 шил, зөв талын толийг хагалж эвдсэн” гэх мэдүүлэг /хх-25-28/,
  • Хохирогч Г“...тэгээд намайг хажууд нь очоод машинтайгаа зогсоход Б машинаасаа бууж миний машинд сууж юм ярьсан. Тэгээд бид хоорондын хувийн асуудлаас болж хоорондоо муудалцаад би машинаасаа бууж ард багажнаас дугуйн дорцоов төмрийг авч Бын эзэмшлийн 65-75 УНБ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслийн зөв талын 2 цонх цохьж хагалтал Б нь уурлаж гарч ирээд миний машин болох 63-25 УНД улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийн бүх цонхыг хагалсан. Тэгэхээр нь би буцаж очоод Бын машины хагараагүй үлдсэн цонхуудыг бүгдийг хагалсан. Б нь миний машины цонхыг хагалах үед би болиулах гээд зууралдах үед барьж байсан дорцоовоороо миний гар луу  цохиж намайг түлхэж унагаасан. Баруун гарын долоовор хуруу маань арьс нь язраад би боочихсон байгаа өөр зовуурь байхгүй. Б нь миний машины урд талын салхины шил, 4 хаалганы шил багаажны хаалганы шил, хойд талын гурвалжин 2 шилийг бүгдийг нь хагалсан” гэх мэдүүлэг /хх-29-32/,
  •  Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5931 дугаартай “...Гбиед баруун сарвууны долоовор хуруунд шарх, зулгаралт, дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-44-45/,
  • Яллагдагч Бын: “Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-137-138/,
  •  Яллагдагч Г“Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-145/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх  баримтууд, ГБ нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ГБ нар нь гэр бүлээс гадуур харилцаатай гэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Мираж зочид буудлын хашаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд “эмнэлэг рүү хамт явья гэхэд утсаа аваагүй” гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар дугуйны дорцоо төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн харилцан бие биенийхээ эзэмшлийн автомашины цонх зэрэг эд зүйлийг хагалаж эвдсэн, тухйн маргааны явцад Б нь Гтүлхэж унаган бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба тэдний мэдүүлэг нь хэрэгт хавсаргагдан ирсэн бусад баримтуудаар батлагдан нотлогдож байна.

Шүүгдэгч Гхууль бус санаатай үйлдлийн улмаас Бын эд хөрөнгөд 925000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, шүүгдэгч Б.Б хууль бус санаатай үйлдлийн улмаас Гэд хөрөнгөд 500000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3321,  3320 дугаартай дүгнэлтүүдээр /хх-34-35, 37-38/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Гбусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг,  мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч ГБ нар нь өөрсдийн автомашинд учирсан гэмтлийг засуулсан, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч ГБ нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-47, 81/

Шүүгдэгч Г хууль бус санаатай үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Б нь хохирогчийн зүй бус үйлдлээс /Гнь түүний эд зүйлийг түрүүлж эвдэлж гэмтээсэн/ шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх нөхцөл байдал, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож, Г оногдуулсан торгох ялыг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, Бад оногдуулсан торгох ялыг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б  овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг,  мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус бүр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг зааснаар Ч овогт Г500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэг зааснаар Б  овогт Б Б450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг зааснаар Б  овогт Б Б450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Бад оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гоногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд шүүгдэгч Бад оногдуулсан 900000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /есөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

5. Шүүгдэгч Б Гнар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б,  Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б, Г нарт мэдэгдсүгэй.

         9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг Б Гнарт холбогдох эрүүгийн 2308016351053 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ