| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/0984/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/982 |
| Огноо | 2023-08-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/982
2023 08 18 2023/ШЦТ/982
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,
улсын яллагч: Б.Ундрах,
хохирогч: О
шүүгдэгч: Д нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д холбогдох эрүүгийн 2308012880908 тоот хэргийг 2023.08.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... аймгийн ...... суманд ..........-нд төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...... аймгийн ........... багт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн .......... хороо ......... тоотод оршин сууж байгаа гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:.........../ Б овогт Д Д нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Хэргийн талаар:
1.1 Шүүгдэгч Д үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж хууль бусаар дээрэмдэн авсан гэх үйлдлийн тухайд:
1/ Шүүгдэгч Д нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн орчимд байхдаа хохирогч Л эзэмшлийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг “утсаар чинь ганц ярьчихъя” гэж хэлээд авч зугтсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гомдол /1-р х.х-150/,
- Хохирогч Л“...2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчимд зүс таних Д21-р хорооллын автобусны буудал дээр таараад караокед орсон. Тэгээд тэндээ байж байгаад 22 цагийн орчимд тэндээс гараад хамт таксинд суугаад Саппорогийн хойд талын буудал дээр ирээд зогсож байснаа Д миний гар утсыг “ганц ярьчихъя” гэж хэлээд шууд аваад буугаад яваад өгсөн би харин таксины мөнгө өгөх гээд суугаад үлдсэн. Тэгээд би араас нь хөөсөн чинь зугтаад яваад өгсөн. Гар утас Самсунг Эс-3 маркийн утас байсан” гэх мэдүүлэг (1-р х.х-158-159, 185),
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ц-475 дугаартай “...Самсунг Эс-3 загварын гар утас 150.000 төгрөг” гэх тайлан (1-р х.х-167-169),
-Яллагдагч Д“...Тэгээд Саппоро дээр бид хоёр шөлөндөө орж хоол идэх гээд таксинаасаа буугаад Л миний урд алхаад байхаар нь ар талаас нь халааснаас нь гар утсыг авсан юм. Тэгтэл яг тэр үед Л өөр хүнтэй маргалдаад зогсохоор нь миний бие шууд орхиод яваад өгсөн” гэх мэдүүлэг (1-р х.х-182), зэрэг баримтууд хамаарч байна.
2/ Шүүгдэгч Д нь 2023 оны 03 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 41 дүгээр гудамжинд хохирогч О толгой руу нь гараараа цохиж унаган өшиглөх зэргээр биед нь халдан хүч хэрэглэж, хохирогчийн халаасанд байсан Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлэн 39.500 төгрөгийг нь дээрэмдэн авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (1-р х.х-2),
-Хохирогч О“...Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах “Од” нэртэй караокены үүдэнд үл таних 20-25 орчим насны залуутай танилцаад...өөртөө байсан нэг шил архийг гудамжны үзүүрт хувааж уучхаад байж байтал тэр залуу манай гэр энүүхэн ойрхон байдаг хоёулаа манайд очиж хоноё гэхээр нь би зөвшөөрөөд хамт Хангайн гудамжаар алхаад явж байтал тэр залуу гэнэт над руу уурлан миний толгой руу гараараа цохиж унагаагаад намайг хашааны буланд аваачин элэг, нурууны хэсэг рүү дэвсээд миний халаасанд байсан Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлэн 39.500 төгрөг булааж дээрэмдээд яваад өгсөн. Тухайн үед би нэг их уугаагүй болохоор бага зэргийн согтолттой байсан. Хар өнгийн Самсунг Эс-6 маркийн гар утас байсан бөгөөд уг гар утсыг би 2023 оны 03 дугаар сарын дундуур хувь хүнээс 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн халаасанд бэлэн 39500 төгрөг байсан. Эдгээр зүйлсийг дээрэмдүүлсэн..зодуулж дээрэмдүүлсний дараа миний нүүр, хацар зулгарсан байдалтай, элэг бөөр нуруу хэсэг хөндүүртэй байсан. Намайг зодож, дээрэмдсэн эрэгтэй би дахин харвал биеийн болон царайн ерөнхий төрхөөр нь танина...” гэсэн мэдүүлэг (1-р х.х-39-40),
-Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 1-ны өдөр Ц-432 дугаартай “Самсунг эс маркийн гар утас 150.000, бэлэн мөнгө 39.500, нийт хохирол 189.500” гэх тайлан (1-р х.х-43-44),
-Гэрч У“...Би 2023 оны 03 сарын 28-ны өдрийн орой 22 цаг өнгөрөөд ах О ............... дугаараас холбогдоод “Од” караокед гар утсаа барьцаанд байгаа аваад өг гэхээр нь утсыг нь авч өгөөд харьсан тэгээд 28-с 29-ны шилжих шөнө 01 цаг 42 минутад өөр танихгүй утасны дугаараас залгаад ах нь зодуулаад гар утсаа алдчихлаа нөгөө ............... утасны дугаар луу залгаад өг энэ дугаартай хүн намайг зодоод миний гар утсыг аваад зугтаачихлаа гэсэн тул тухайн гар утас руу залгаж манай ахыг ямар учиртай зодож гар утсыг нь авсан юм гэхэд утасны цаанаас танай ах чинь согтуу байсан тэгээд миний шүдийг хугалсан мөн маргааш уулзаад учраа ольё гэж хэлээд утас нь холбогдохоо больсон... гэхсэн мэдүүлэг (1-р х.х-13),
- Гэрч “...Би ............... дугаарыг эзэмшдэггүй бөгөөд анх 2023 оны 3 сарын дундуур манай нутгийн найз Д надтай уулзъя гэхээр нь ТБД андууд дээр уулзахад надад өөрийнхөө нэр дээрээ утасны дугаар аваад өг гэхээр нь тухайн газарт байдаг Юнителийн салбар дээр өөрийн нэр дээр тухайн ............... утасны дугаарыг авч Дэлгэрсайханд өгсөн...” гэх мэдүүлэг (1-р х.х-22),
-Яллагдагч Д“...Миний гар утсаар ярьсны дараа бид хоёр хамт нэг шил архи ууж байх хооронд тухайн эрэгтэй оройдоо очиж хонох газаргүй байна гэхээр нь манай гэрт очиж хамт хоноё гэж дагуулаад 21 дүгээр хорооллын зүүн талд байрлах 1 дүгээр хорооллын арын дэнж рүү дагуулаад явсан юм. Тэгээд явж байтал тэр ах хүүхэн байгаа юу гээд сонин зүйлс яриад байхаар нь уур хүрээд маргалдаж муудах болсон юм. Тэгээд тухайн ахыг урдаас нь харж байгаад толгойн ар дагз хэсэг руу 2 удаа алгадсан бөгөөд унаад өгөхөөр нь нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн тэр үед халааснаас нь гар утас унахаар нь аваад явсан ба мөн тухайн үед гар утастай нь хамт бэлэн сайн санахгүй байна 30.000 орчим төгрөг байсныг мөн аваад явсан...” гэх мэдүүлэг (1-р х.х 60) зэрэг баримтуудаар;
1.2 Шүүгдэгч Д нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх үйлдлийн тухайд:
1/ Шүүгдэгч Д нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн орчимд байхдаа хохирогч Б.Лоос булаан авч явсан эзэмшлийн Самсунг Эс-3 маркийн гар утсанд суулгасан интернэт банкнаас 1.100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 57........ дугаарын дансанд шилжүүлэн авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Л Д миний гар утсыг “ганц ярьчихъя” гэж хэлээд шууд аваад буугаад яваад өгсөн би харин таксины мөнгө өгөх гээд суугаад үлдсэн. Тэгээд би араас нь хөөсөн чинь зугтаад яваад өгсөн. Тэгээд би өглөө нь банк орж мөнгө авах гээд очиход миний данснаас Д1.100.000 төгрөгийг өөрийнхөө 5743103562 гэсэн данс руу шилжүүлж авсан байсан. Хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг (1-р х.х-158-159, 185),
- Яллагдагч Д“...Тэгээд Лийн гар утсаар нь интернэт банк орж данснаас нь 1100000 төгрөгийг жолооч ахын данс руу шилжүүлээд Өргөөгийн АТМ-с бэлэн мөнгө картаас нь авсан санагдаж байна” гэх мэдүүлэг (1-р х.х-182) зэрэг баримтуудаар ;
2/ Шүүгдэгч Д нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-214 тоот болох Ц.Дгийн гэрээс гарахдаа Хын эзэмшлийн Хас банкны виза картыг сэм авч гаран тус картаас 3.700.000 төгрөгийг GMG нэртэй худалдааны төв дотор байх Хас банкны АТМ-ээс бэлнээр гаргаж авч захиран зарцуулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1х.х-191),
-Хохирогч Хын “...Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр танил Л болон түүний найз залуу Д нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-214 тоотод байрлах найз Дгийн гэрт өглөө 09:00-10:00 цагийн үед очсон, тухайн үед би Дгийн гэрт түр зуур унтаад сэрхэд Д явсан байсан бөгөөд Д, Л нар юм яриад сууж байсан тэгээд би куртикнийхээ халаасыг үзтэл миний Хас банкны карт байхгүй байхаар нь Дэлгэрсайханыг авч явсан гэж бодоод тэдний гэрт байж байтал миний утсанд Хас банкны данснаас 5 удаагийн үйлдлээр 3.7 сая төгрөг зарлагаар гарсан байхаар нь тэр өдөр болон маргааш нь Дэлгэрсайханыг хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. 2023 оны 03 дугаар сарын 15-ны орой тухайн Дгэх залууд Хас банкны картаа өгч явуулан хэрчсэн гурил авхуулсан бөгөөд тэр үед миний картын нууц кодыг тогтоож авсан байна. Миний дансанд 3.733.000 төгрөг байсан бөгөөд 3.7 сая төгрөгийг 5 удаагийн үйлдлээр АТМ-ээс уншуулан гаргаж авсан байсан...” гэх мэдүүлэг, (1-р х.х-197),
- Хохирогч Хын Хас банканд эзэмшдэг дансны хуулганд үзлэг хийсэн “2023 оны 3 дугаар сарын 16-ны 1:39 минутад 800000 төгрөг, 1:41 минутад 800000 төгрөг, 1:41 минутад 800000 төгрөг, 1:43 минутад 800000 төгрөг, 1:44 минутад 500000 төгрөг, нийт 3700000 төгрөг зарлагадсан” гэх тэмдэглэл /1-р х.х.-217-220/,
- Гэрч Ц.Лгийн “Тэгээд маргааш буюу 2023 оны 03 сарын 16-ны өглөө Хүрлэгийн цэнэглэж байсан утсанд мэдээлэл ирсэн чинь нөгөө мэдээллийг нь Д харснаа чи ийм их мөнгөтэй байсан байж бид хоёроор караокед даалгаад байхдаа яадаг юм гэж хэлснийг Д сонссон юм шиг байна билээ тэгээд бид нар өдрийн 12 цаг хүртэл ууж байгаад бүгд унтаад өгсөн юм. Тэгсэн намайг байхад хөлөөс нэг юм татаж чангаагаад байхаар нь сэрсэн чинь Д хоёулаа машиныг чинь угаалгая гэхээр нь би “мөнгөгүй байж яаж угаалгах гэсэн юм бэ” гэсэн чинь “манай найз машин угаадаг газар ажилладаг юм” гэж хэлсэн тэгээд бид Дгийн гэрээс машин асаагаад гараад явсан. Тэгээд би машин бариад Дгийн гэрт очсон чинь Хүрлээ, Д хоёр сэрчихсэн эрүүл болчихсон Хүрлээ миний данснаас мөнгө алга болчихлоо гээд сууж байсан” гэх мэдүүлэг (1-р х.х-201-202),
- Яллагдагч Д“...2023 оны 03 сарын 16-ны өглөө Хүрэлбаатар бид хоёр дэлгүүр орж архи пиво ундаа зэрэг идэж уух юм авсан тухайн үед Хүрэлбаатар надаа виза картаа өгөхдөө нууц код хэлж өгсөн юм. Тэгээд авсан архи пиво ууж байгаад нөгөө хэд муудаад унтаад өгсөн би Лг унтаж байхад нь сэрээгээд хоёулаа явж машин угаалгая гэж хэлээд дуудаж сэрээгээд тухайн айлаас би гарах үедээ Хүрэлбаатарын өмдний халааснаас нь би виза картыг нь аваад гарсан юм. Тухайн үед Л намайг Хүрэлбаатарын картыг авсныг мэдээгүй...би Сонгинохайрхан дүүргийн жанцангийн ойролцоо очоод GMG нэртэй худалдааны төв дотор байрлах Хас банкны АТМ ороод Хүрэлбаатарын виза картыг уншуулаад үлдэгдлийг нь шалгасан чинь 3.700.000 гаран төгрөг байсан, тэгэхээр нь би 4 удаа уншуулж нийт 3.700.000 төгрөг бэлнээр гаргаж авсан юм” гэх мэдүүлэг (1-р х.х-236-237),
1.3. Шүүгдэгч Днь хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон , бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэх хэргийн тухайд:
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк орчинд “Самсунг А52 маркийн гар утас хямдхан зарна" гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Нгар утас ломбардад байгаа чөлөөлөөд ав гэж хэлэн 330.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон ломбардаас авхуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн орчимд явж байхдаа хохирогчоос “утсаа өгч байгаач мэйл хаягаа гаргаадахъя” гэж хуурч, хохирогчид зарсан Самсунг А52 маркийн гар утсыг залилан авч явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р х.х-102),
-Хохирогч Н“...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк зараас гар утас хайж байгаад Самсунг А52 350.000 төгрөгт өгөх зар байсан. Үүний дагуу уг зар байршуулсан А гэх хаягтай хүнтэй чатлахад 350.000 төгрөгт г«суудалгүй ломбардад байгаа чөлөөлөөд ав хар өнгөтэй сэв зураасгүй яаралтай жоохон мөнгөний хэрэг болоод байна 330.000 төгрөгт ав гэхээр нь маргааш нь авахаар тохиролцоод би өөрийн утасны дугаараа өгөөд унтсан. Өнөөдөр өдөр уулзаж авъя гээд над руу 86996369 дугаараас залгаад ГССҮТ-д дээр уулзаад Хархорин худалдааны замын эсрэг талын 19-р байранд байрлах ломбардад очоод барьцааны мөнгө болох 330.000 төгрөгийг тухайн ломбардын хүний данс болох .................. гэсэн данс руу шилжүүлсэн. Ингээд утсаа ломбардаас аваад Хархорин захын замын урд гараад надаас тэр залуу утсаа өгч байгаач майл хаягаа гаргаадахъя гэхээр нь би авсан гар утсаа өгтөл тэр залуу шууд зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг (1-р х.х-106-107),
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-23-362 дугаартай “Самсунг А52 маркийн, хуучин хэрэглэж байсан гар утас 475.000 төгрөг” гэх тайлан (1-р х.х-112-113),
-Яллагдагч Д“...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ганданд явж байхдаа Агэх фейсбүүк хаягаас Самсунг А52 маркийн гар утас хямдхан зарна гэх зар байршуулсан. Үүний дагуу надтай нэг казах залуу яриад 350.000 төгрөгөөс яриад 330.000 төгрөгт өгөхөөр болоод гар утас авах залуутай Хархорин захын эсрэг талд 19 дүгээр байранд байрлах ломбардад очоод би барьцаалсан бичгээ үзүүлээд ломбардын тооцоо 315.200 төгрөгийг тухайн хүний данс руу миний утсыг авах гэж байгаа залуу шилжүүлээд үлдэгдэл надаа 10.000 төгрөгтэй үлдсэн. Ингээд зам гараад Хархорингийн автобусны буудал дээр явж байхдаа тэр залууд гар утсаа өгч байгаач би өөрийн ж-мэйл хаягаа гаргаадахъя гэж хэлээд утсаа аваад ертөнцийн зүгээр урагшаагаа зугтаагаад явчихсан уг гар утсыг 3, 4 хоногийн дараа танихгүй хүн 250.000 төгрөгт зарсан” гэх мэдүүлэг (1-р х.-138) зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд, шүүгдэгч Д хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэмт хэргүүд хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчлан тогтоожээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх гэмт хэрэг/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж нь материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу тодруулбал: хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжийг агуулдаг байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлжээ. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг эзэмшиж хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг халдаж, заналхийлж довтолдгоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай үйлдлээр тус тус илэрдэг. Энэ гэмт хэргийн бүрдэл нь гэмт этгээдийн өөрийнхөө санаа зорилгыг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсөнө.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл /Хулгайлах гэмт хэрэг/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна. Тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах гэмт хэрэг/-ийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.
Шүүгдэгч Д нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар 2 удаагийн үйлдлээр бусдын 4800000 төгрөгийг хулгайлан авсан, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж авахаар довтолж 339500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авсан , бусдын эд хөрөнгийг залилан авч 475000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д дээр дурдсан хууль бус үйлдлүүд нь түүнд ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд Д бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Д нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Л, Б.О, Х, Ннар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг гэм буруутай этгээд болох Д шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч Д нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнээс Д нийт 5.614.500 төгрөгийг гаргуулан хохирогч Л1250000 төгрөг, хохирогч Н475000 төгрөг, хохирогч Х3700000 төгрөг, хохирогч О189500 төгрөгийг олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д нь урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг биечлэн эдэлж, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д нь ялын тооцоогүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсонгүй.
Шүүгдэгч Д үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг буюу 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 5 удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх дээрх нөхцөл байдал болон Д хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял биечлэн эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д 2023 оны 5 дугаар сарын 10-аас 12-ны хооронд сэжигтнээр баривчлагдсан, 2023 оны 5 дугаар сарын 12-ноос өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Д Д нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан Д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, оногдуулсан хорих ялууд дээр нэмж нэгтгэн биечлэн 3 /гурван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д цагдан хоригдсон 100 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д нийт 5.614.500 төгрөгийг гаргуулан хохирогч Л1250000 төгрөг, хохирогч Н 475000 төгрөг, хохирогч Х 3700000 төгрөг, хохирогч О189500 төгрөгийг тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Д нь хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг Д холбогдох эрүүгийн 2308012880908 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ