Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/983

 

  

 

 

 

 

 

   2023         08          18                                     11

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга:Д.Ренчинханд,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч: Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э холбогдох эрүүгийн 2308000001141 тоот хэргийг 2023.08.09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .... дүгээр сарын .....-ний өдөр .....аймгийн ........... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мон-Алтиус ДС-ийн багш дасгалжуулагчийн 3-р дамжааны оюутан гэх, ам бүл-3, эмэг эх, нагац эгч нарын хамт ........ аймгийн .......... сумын ....... баг ........ 1 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн ...... хороо ....... тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:.........../ А овогт Э Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э нь 2023 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 3 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ......  хороо, ............ тоотын  иргэн Б нүүрэн тус газарт мөргөх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-1, 3/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/,
  • Хохирогч Б: “...улмаар Э бид 3-ыг гэрт хүргээд өгчих гэхээр нь Ө машинаар Тахилтад байрлах гэрт очсон. Улмаар гэр рүү нь орж Ө В 2-ыг үлдээгээд Э бид 2 Ө машинд замаараа авсан байсан 2 литрийн пиво хувааж уусан. Ууж дуусахын өмнө над руу Э шахаад байсан, би дургүйцээд байсан. Ингээд бид хоёрын дунд маргаан болж муудалцсан ба энэ үед хойд суудал дээр сууж байтал Э хаалга онгойлгож толгойгоор хэд хэдэн мөргөсөн. Энэ үед гэрт байсан В гэрээс гарч ирээд салгасан ба тэгээд би Э өд хандаж чи гэртээ авч ирж зодох байсан юм уу гэж хэлтэл над руу Э дайрч газарт унгаан миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг/хх-13-14, 17/,
  • Гэрч В: “...Э Б 2 гараад явсан ба авч ирсэн пиво хувааж уусан. Тэгээд би Өтай гэрээс нь гараад явах гэтэл Э Б 2 зууралдаж Э дээр нь гарчихсан байдалтай байсан. Ингээд бид 2 салгаад цааш Быг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7112 дугаартай “...Б биед духны ясны гадна ялтас, хоёр ухархай, хамар ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, цох, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт,
  • Яллагдагч Э.Эийн: “...Би Б пиво уусангүй гэх шалтгааны улмаас маргаан үүсгэсэн ба Ө, В гэрээс гараад ирэхэд “гуйлгачин түүлгэчин” гээд дуудаад байсан. Улмаар би уур хүрээд авсан пиво ууж чадахгүй байж гэж хэлээд 2-3 удаа заамдаж аваад мөргөн хавирч унагаах зэргээр зодсон...” гэх мэдүүлэг /хх-42/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх  баримтууд, шүүгдэгч Э.Эийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э нь 2023 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Б.В, Б, н.Өтай нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба шөнийн 3 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ...........хороо, Тахилтын ............ тоотод байрлах гэрийнхээ гадна хохирогч А.Б маргалдан улмаар нүүрэн тус газарт мөргөх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний бие махбодод “духны ясны гадна ялтас, хоёр ухархай, хамар ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, цох, хамарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Б, гэрч Б.В нарын мэдүүлэг, шинжээчийн 7112 дугаартай дүгнэлт, өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэж халдаж зодсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Эийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Б хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б нь “ГССҮТөвд 4 хоног хэвтсэн баримт нь байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрөө гаргуулсан. Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авна...” гэж мэдүүлэн /хх-13-14, 17/ нийт 201500 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байна. Тухайн төлбөрийг шүүгдэгч Э нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б дансанд шилжүүлсэн болох нь банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдож байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Б нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй.

          Мөн хохирогч Б эмчилгээний зардалд нийт 272500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн төлбөрийн мэдээлэл /хх-82/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг /хх-86-88/ баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 513.2-т “гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.       

          Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох Э272500 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-45/

Шүүгдэгч Э нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн хэмжээнд төлж баригдуулсан  нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овгийн Э Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Э Э 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.  Шүүгдэгч Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Бд 201.500 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд  нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон шүүгдэгч  Э.Эийн оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

6. Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 505.1 дэх хэсэг, 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгал сангийн тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Э 272500 /хоёр зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсүгэй.

         7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Э мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ