Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0288

 

20 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ20/0288

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Ц.Ц, Ц.Ц.Д нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Зана овгийн Ц. Ц,

                        Барга овгийн Ц.Д,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хан-уул дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Цийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Г.Т, Д.Г, З.Ү Д.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах,

Ц.Ц.Дгийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Б.У*******, Г.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Ц.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Цийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/1177 дугаартай захирамжийн Г.Т, Д.Г, З.Ү Д.Г нарт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Ц.Ц.Дгийн хувьд З.Ү Д.Г, Б.У*******, Б.У******* нарын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргын нэхэмжлэгч нарт газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар 2008, 2011 оноос хойш амьдарч байсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 27.1, 27.4-д зааснаар газар эзэмших, ашиглах талаар тодорхой хүсэлт гаргаж байсан гэдэг. Энэ юугаар нотлогдож байгаа вэ? гэхээр нэхэмжлэгч нар 2009 оноос 2019 оны хооронд амьдарч байсан гэдэг цахилгааны төлбөр төлж байсан баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэд нийтийн хурлын 2016 оны 5 сарын 05-ны өдрийн 25 дугаар албан бичгээр Ц.Ц нь энэ хорооны маргаан бүхий газар дээр Чойхор хорлон гэх буддын шашны хийд байгуулах хүсэлтийг дүүргийн иргэдийн Нийтийн Хуралд уламжилсан. Тус баримт болон нэхэмжлэгч нарын тайлбар зэргээс үзэхэд тодорхой амьдарч байсан мөн Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргаж байсан талаар илэрхийлж байгаа. Нотлох баримт цуглуулахад тус хүсэлтүүд гарч ирэхгүй байгаа. Ц.Ц 2011, 2013 онд дүүргийн Газрын алба болон Засаг даргад хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаад байгаа. Хэрхэн хүсэлт гаргаж байсан нь ХУД-ын Газрын албаны 2011, 2013 оны албан бичгээр иргэд бөөнөөр цуг явж байсан. 10-аад иргэд газрын холбоотой асуудлаар хамтдаа өргөдөл өгдөг байсан. Эргээд хариу өгөхөд тэд нарт гээд явдаг. Тус нөхцөл байсан учраас энэ хүмүүсийн нэр харагдахгүй байх боломжтой юм. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэж байна. Ямар үндэслэлээр татгалзаж байгаа тухай тайлбарлаагүй гэж үзэж байна.

... Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс А/1177 захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг анх эрх баталгаажуулсан буюу шинээр газар олгосон гэж хэлж байна. 2008 оны Геодези газар зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын зорилго нь газар зохион байгуулахад бусдад газар олгох, эрх шилжүүлэх үйл ажиллагаанд бусдад эрх зөрчигдөх гэдэг зүйлээс хамгаалах зорилгоор газрыг үр ашигтай бодитой эзэмшиж байгаа эсэх дээр дүгнэлт хийх зорилгоор энэ тушаалыг баталсан. Тушаалын дагуу хээрийн болон суурь нь судалгаа хийдэг. Хариуцагчийн тайлбараар анх газар олгосон нь 2018 онд энэ этгээдэд газар олгосон. Үүнээс өмнө нэхэмжлэгч нарыг амьдарч байсан үйл баримт ярьдаг. Хээрийн судалгаа хийхдээ гуравдагч этгээд нарт газар олгохдоо хийгээгүй гэж ойлгож байгаа. Тухайн байршил дээр 10-аад жил амьдарсан хүмүүсийн тухайд хэлэлцүүлгийн явц баримт тайлбараар тогтоогдож байна. Газар дээр хүсэлт өгсөн эсэх мөн бусад нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тушаалыг дурдаж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ газар дээр 2011 оноос хойш амьдарч байгаа. Ойрын хүмүүстэй хамтарч амьдарч байсан. 2011 оноос хойш Хан-Уул дүүргийн Газрын алба, Засаг дарга нарт удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч нөөцийн газар гэдэг үндэслэлээр бичиг баримт болон гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. 2011, 2013, 2015, 2016, 2019 онуудад хүсэлт өгч байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Газрын албаны архиваас ямар нэгэн бидний өгч байсан бичиг баримттай холбоотой баримт бичиг гарч ирэхгүй бүгдээрээ алга болж байгаа. 2011 онд өгч байсан материалуудаас үлдсэнийг би хавсаргаж өгсөн байгаа. 2011 оноос хойш 10 дахь жилдээ амьдарч байна. Д.Г тэргүүтэй хүмүүс гэрчилгээ болгож авсныг шүүхийн байгууллага үнэн зөв шийдэж өгөх байх гэв.

Нэхэмжлэгч Ц.Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ахтайгаа цуг 2010 оноос хойш хамтраад хүсэлтээ цуг өгч байсан. Тусдаа өгсөн баримт мөн адил архиваас гарж ирэхгүй байна. Одоогоор цуг хамт амьдарч байгаа гэв.

 

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэр бүхий иргэдэд Засаг даргын захирамжаар олгогдсон газар нь хууль ёсны байгаа учраас нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлт манайд ирсэн байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Бүх хувийн хэрэг хэрэгт байгаа. Түүнээс тодорхой харагдах байгаа.

... Тогны шийдэл ахынх нь нэр дээрх асуудал яригдаж байна. Хаяг гарсан тохиолдолд тогны шийдвэр өгч байгаа. Шууд авч үзэх баримт болохгүй байна. Хотод байгаа газрыг эзэмших эрхийг хөдөө орон нутгийн иргэдэд одоогоор нээлттэй биш. Хөдөө орон нутагт байгаа иргэд хөдөө орон нутагт эзэмших эрх үүсдэг. Хотод байгаа иргэн нь хотод болон хөдөө орон нутаг гэсэн чиглэлээр үүсч байгаа. Шилжилт хөдөлгөөн хийгээгүй байсан учраас газар эзэмших эрх шууд үүсэх үндэслэл байхгүй байсан. Материалаар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэл гаргах этгээд биш учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл гарч байна. 2013 онд дүүргийн газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргын тамгын газар нэг байранд байхгүй байсан. 2014 онд төв байранд ороод энэ асуудал орж ирсэн. Газрын тухай хуулийн 4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Газар эзэмших хүсэлт гаргасан этгээдэд буцаах бичиг өгөх гэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс бүх зураг эдлэн газрыг хаягийг нотлох баримт шинжлэн судлан асуухад станц гэдэг газар байгаа. Буянт ухаа нэгдүгээр гудамж гэсэн хаяг дээр бүх кадастрын зураг байгаа. Нэхэмжлэгч Ц.Цийн хувьд тухайн газарт амьдардаггүй талаар хорооны хэсгийн ахлагчаас тодорхойлолт гарч ирсэн учраас хүсэлт гаргаагүй учир эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага дээр тус газар дээр амьдарч байсан гэдэг. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 болон 60.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглахтай холбоотой ямар маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хууль зүйн зохицуулалттай гэдэг талаар зохицуулсан зохицуулалт байгаа. Газрын тухай үүссэн маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ гэсэн хууль зүйн зохицуулалт байна. Газрын давхцал гэдэг өөрөө Газрын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хууль ёсны дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн маргааны төрөл юм. Нэхэмжлэгч нарын хувьд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа хууль ёсны газар эзэмшигч мөн үү гэдэг зүйл байгаа. Газрын давхцалын маргаан үүссэн үү гэдэг үйл баримтыг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих ямар нэгэн боломж байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дэмжээд 2011 оноос хойш өгч байсан хүсэлтүүд болон тухайн газрын хаяг байршилтай холбоотой хороо дүүргийн болоод баг хорооны судалгаанд хамрагдсан байдал зэргээс нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал бодитой тогтоогдохгүй байгаа. Гуравдагч этгээдийн хувьд 2009 оноос хойш тухайн газартаа амьдарч байсан. Хуульд заасан журмын дагуу хороо дүүрэгт хандаж Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх үүссэн үйл баримт дээр ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй байна.

... Нэхэмжлэгч Ц.Цийн тухайд газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэх боловч шашны байгууллагатай холбоотой тайлбарладаг. 300 гаруй иргэдийн хүсэл байсан гэдэг. Шашны байгууллага болон хуулийн этгээдтэй холбоотой хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарлах мөн Газрын тухай хуульд зааснаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдийн хүсэлт болон иргэний хүсэлтээр тайлбарлаж байгаа учир хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжийн хавсралтын холбогдох заалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус бүр 600мкв газрыг Д.Г, З.Ү Б.У*******, Б.У*******, Д.Г, Б.У******* нарт 15 жилийн хугацаагаар амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэжээ[1][1].

Нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ 2011 оноос хойш оршин сууж байгаа газраа эзэмших тухай хүсэлтээ гаргахад удаа дараа зөрүүтэй тайлбар хэлж буцаадаг, хүсэлтийг хүлээж аваагүй атлаа дүүргийн Засаг даргын захирамж бүхий өөр хаягт байрлах газрыг гуравдагч этгээд нарт шилжүүлэхдээ бидний оршин сууж буй газартай давхцуулан олгосон нь хууль бус гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлтээ огт гаргаж байгаагүй тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь нийслэлийн Засаг даргад хандаж газар эзэмших тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүй ба хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул оршин сууж буй газрыг эзэмшиж байгаа гэж үзэхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн .2.3-т зааснаар Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх ба ингэхдээ холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Хан-Уул дүүргийн Засаг даргын,

- 2016 оны А/270 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Морин Уул гудамж, тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Ж.Ж нь газар эзэмших эрхээ Д.Гт, 2015 оны А/426 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороо, Шинэ суурьшил в-02 тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Д.Ж нь Б.У*******т, 2012 оны А/322 дугаар захирамжаар 13 дугаар хороо, Шинэ суурьшил в-17 тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан П.Д нь Б.У*******д, мөн 13 дугаар хороо, Шинэ суурьшил в-03 тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Д.Ж нь Б.У*******д, 12 дугаар хороо, Морин-Уул ******* тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Х.О******* нь Д.Гид, 2016 оны А/288 дугаар захирамжаар 13 дугаар хороо, Уушийн ар, 117-******* тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Ц.Э******* нь З.Үнэнбатад газар эзэмших эрхээ тус тус шилжүүлэх гэрээ байгуулсан[2][2],

- Ж.Ж, Д.Ж/2 газар эзэмшиж байсан/, П.Д, Х.О*******, Ц.Э******* нарт дүүргийн Засаг даргын 2012-2016 онуудын А270, А/322, А/288, А/426 захирамжуудаар газар эзэмших эрх үүссэн байх боловч гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн эдгээр газрууд нь маргаан бүхий А/1177 захирамжаар олгогдсон байршлуудаас 5,6-,1км зайтай[3][3]/Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 1/740 албан бичиг/ байрладаг,

- хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актаар дээрх нэр бүхий иргэдийн гэрээгээр шилжүүлсэн газрын байршил болон хэмжээг өөрчилж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд тус бүр 600мкв газрыг Д.Г, З.Ү Б.У*******, Б.У*******, Д.Г, Б.У******* нарт эзэмшүүлж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын оршин сууж буй газарт давхцал үүсгэсэн[4][4], Тодруулбал, гуравдагч этгээдүүд Д.Г, З.Ү Д.Г, Б.У******* нарын газрын шилжүүлсэн газрын байршил нь нэхэмжлэгч Ц.Цийн амьдарч буй гэх 699мкв газар нь газартай, З.Ү Б.У*******, Б.У*******, Д.Г нарын шилжүүлсэн газруудын байршил нь нэхэмжлэгч Ц.Ц.Дгийн амьдарч буй гэх 6мкв газартай хэсэгчлэн давхцал/Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2/2404[5][5] албан бичиг/-тай болох үйл баримтууд тус тус тогтоогдов.

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг хуулиар нийслэлийн Засаг даргад хадгалагдах хэдий ч маргаан бүхий газар дээр нэгэнт суурьшил үүссэн тохиолдолд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авч бусдын оршин сууж буй газартай, түүнчлэн бусдын эзэмших хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа эсэхийг тус тус шалгах үүрэгтэй байх атал хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй болох нь шүүхээс шаардсаны дагуу дүүргийн Засаг даргын саналыг авсан эсэх баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас инженерийн шугам сүлжээтэй газарт газар эзэмших эрх олгох эсэхийг шийдвэрлэх нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахын зэрэгцээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа холбогдох дүүргийн Засаг даргаас санал ирүүлсэн тул дахин санал авах шаардлагагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байгаагаар тогтоогдов.

 

Гэвч үүний зэрэгцээ нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Ц.Д нар нь тухайн газарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан үйл баримт мөн тогтоогдсонгүй.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэйн дээр хариуцагч нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг шалгаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул Д.Г, З.Ү Б.У*******, Б.У*******, Д.Г, Б.У******* нараас гаргасан газрын байршил болон хэмжээ өөрчилж эзэмшүүлэх хүсэлтийг хүлээж авч маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй. Тодруулбал,

Нэхэмжлэгч нараас маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлтээ 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргаж байсан гэх хуулбарыг шүүхэд ирүүлсэн боловч Хан-Уулд дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивын баримтад хийсэн баримт бичгийн үзлэг[6][6]-ээр нэхэмжлэгч нараас дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар эзэмших хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч нараас тус газарт газар эзэмших хүсэлтээ 2019 оноос өмнө нийслэлийн Засаг даргад хандаж гаргаж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 16/3228 тоот албан бичигт ... Ц.Ц, Ц.Ц.Д нарын нэр дээр 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэлгүй[7][7] гэсэн, 20 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16/90 албан бичигт 2011-2019 оны өргөдлийн бүртгэлийг шалгаж үзэхэд ... өргөдөл бүртгэлгүй[8][8] гэжээ.

Нэхэмжлэгч нар нь 2008 оноос тухайн газарт амьдарч байгаа, газар эзэмших тухай хүсэлтээ 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэж тайлбарлаж Боригтэс ХХК-ийн үйлдсэн нэгт талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актын шүүхэд ирүүлсэн боловч уг актад бичигдсэн огноо нь эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зурагт бичигдсэн огнооноос зөрүүтэй[9][9] байх бөгөөд нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтээ гаргасан гэх тайлбар бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Ц.Д нар нь маргаан бүхий газарт оршин сууж, амьдарч байгааг үгүйсгэхээргүй/хашаа болон гэрээ барьж амьдарч байгаа, цахилгааны төлбөрийг хамаатны ахын нэр дээр төлдөг гэх/ боловч Ц.Ц болон Ц.Ц.Д нарын хувьд маргаан бүхий актын улмаас зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах харилцаа нь газар эзэмших хүсэл, сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргаснаар үүсэх тул хүсэлт гаргаагүй газарт давхцал үүсгэж бусад этгээдэд газар эзэмших эрх олгосныг хууль бус гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий газарт газар эзэмших тухай хүсэлтээ огт гаргаж байгаагүй тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй, ба хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул эрх зөрчигдөөгүй гэсэн тайлбарууд үгүйсгэгдэхгүй байх тул нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар Д.Г, З.Ү Б.У*******, Б.У*******, Д.Г, Б.У******* нарын дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрын байршлаа шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд тус бүр 600мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзэхээр байх тул Ц.Ц, Ц.Ц.Д нараас нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргал холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Т*******, Д.Г, З.Ү Д.Г, Б.У*******, Г.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан Ц.Ц, Ц.Ц.Д нараас нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргал холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Т*******, Д.Г, З.Ү Д.Г, Б.У, Г.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 


 

[1][1] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх талд

[2][2] 1 дүгээр хавтаст хэргийн 209 дэх талаас

[3][3] 1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь талд

[4][4] 1 дүгээр хавтаст хэргийн -57 дахь талд

[5][5] 1 дүгээр хавтаст хэргийн 192 дэх талд

[6][6] 2 дугаар хавтаст хэргийн 243 дахь талд

[7][7] 1 дүгээр хавтаст хэргийн 201 дэх талд

[8][8] 2 дугаар хавтаст хэргийн 134 дэх талд