Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00115

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00115

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-34 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 153/2020/00091/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд гэртээ байсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Т.Баяржаргалтай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ховд аймгийн Тэжээлийн аж ахуйд ногоочноор нөхрийнхөө хамт ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан талаарх баримт архиваас олдохгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сар хүртэл нормчин, ногоочин, үйлчлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сартугтай ББХК-д 1992 оны 02 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг хүртэл нормчин, ногоочин, үйлчлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сартугтай ББХК-д 1992 оны 2 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг хүртэл нормчин, ногоочин, үйлчлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сартугтай ББХК-д 1992 оны 2 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 110 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай Ногоочдыг ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 362384 дугаартай нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаартай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оны 2 сард Сартугтай ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, Б.Бгийн Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйн 1987 оны 70 дугаар дансны хуулбар, гэрч М.Даваадайн ....Намайг 1987 оны 6 сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд ороод ажиллаж байхад Б нь тус байгууллагад ажилд ороогүй байсан. Б.Б нь 1987 оны 10 дугаар сарын үед Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд тогоочоор ажилд орсон. Ингэж ажиллаж байгаад 1988 оны хавраас 1991 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд ногоочин, өвлийн цагт туслах ажилтнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Цэвээнсүрэнгийн ....Намайг 1987 оны хавар 5 сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тэжээлийн аж ахуйд ногоочноор ороод ажиллаж байхад Б.Бгийн нөхөр Т.Баяржаргал нь Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж эхэлсэн бөгөөд Б.Б нь нөхрөө дагаж Ховд аймгийн Эрдэнэбүрэний тэжээлийн аж ахуйд механикжуулагчийн тогоочоор ажиллаж байгаад дараа хавраас ногоочноор үргэлжлүүлэн ажилласан. Б.Б бид хоёр Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд ногоочноор 1991 оны 6 сар хүртэл хамт ажилласан. 1991 оны 6 сард би шилжээд Ховдаймгийн Эрдэнэбүрэн сумын төв рүү орсон....Тухайн үед манай байгууллага нь 100 тонны ногооны агуулахтай байсан. Хавар, зун, намрын улиралд ногоогоо тариад өвлийн улиралд нь тухайн ногоогоо арчилдаг байсан юм. Тогтмол цалин хөлстэй ажилладаг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6, 7, 14, 15-38, 46-47, 48-49, 55 дугаар тал/

 Нэхэмжлэгч Б.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 4 сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000155 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11 дүгээр тал/

Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Даваадай, Д.Цэвээнсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Б-ийн Б //-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйд 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг хүртэл нормчин, ногоочин, үйлчлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сартугтай ББХК-д 1992 оны 2 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ