Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1009

 

  

 

 

 

 

 

   2023          08           24                                   2023/ШЦТ/1009

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ /томилолтоор/

шүүгдэгч: Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э холбогдох эрүүгийн 2208000000933 тоот хэргийг 2023.07.31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ....дугаар сарын ......-ны өдөр ........ төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, галт тэрэгний машинист мэргэжилтэй, хувиараа машины ченж, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ....... хороо, ......... тоотод оршин суудаг,одоо Баянгол дүүргийн ...... хороо ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:......../ О овогт Г Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Энь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 29-нөө  30-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг приус засварын төвийн гадна иргэн Д.Баатар-Отгоныг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Хохирогч Б : өмнө ажиллаж байсан гараашийн эзэн Э гэдэг ах над руу залгаад “чи ирээд гарж цэвэрлээд өгөөч” гээд байхаар нь би 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө найз Шинэбаяртай хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32- н тойрогт хамт караокед орж ууж, дуулж байгаад 05 цагийн орчимд тараад гэртээ харих гэж байхдаа Э ах руу залгаад “би очлоо” гээд 05 цаг жоохон өнгөрч байх үед такси бариад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг приус засвар гэсэн гарж дээр очиход Э ах ганцаараа согтуу сууж байсан. Намайг гаржийн үүдэнд тосож аваад “чи хүн дуудахаар ирээд ганц удаа гарж цэвэрлээд өгчихөд яадаг юм бэ” гээд миний нүүр болон шанаа хэсэг мөн хамар руу тус бүр 1 удаа цохиод хамраас цус гарахаар нь би хамраа дараад газар суусан чинь миний шилбэ болон нуруу руу 2-3 удаа өшиглөөд зодсон юм. Тэгээд эргээд гарж руугаа орохоор нь би шууд зугтаад цагдаад дуудлага өгсөн юм...надад одоо Э ахад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг, /хх-ийн 9- 11 -р хуудас/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5783 дугаартай “Ббиед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, зовхи, хуруунд цус хуралт, шилбэ, духанд зулгаралт, чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14- р хуудас/,

-  Яллагдагч Э“...Б биед учирсан дээрх гэмтлүүдийг би 2023 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Д.Баатар-Отгоныг согтуудаа гараараа зодож, цохиж, хөлөөрөө хавсарч унагааж учруулсан ..би өөрийн гэм бурууг ойлгож байгаа бөгөөд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

         Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Э хувийн байдалтай холбоотой болон бусад  дээрх  баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч Э нь  согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 29-нөө  30-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг приус засварын төвийн гадна иргэн Д.Баатар-Отгонтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, зовхи, хуруунд цус хуралт, шилбэ, духанд зулгаралт, чихэнд цус хуралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б мэдүүлэг /х.х-9-10 шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 5783 дугаартай дүгнэлт /х.х-13-14/, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /x.x48-49/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч Э нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр шууд санаатайгаар Д.Баатар-Отгоныг цохиж зодсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Э хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Э нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Э шаардах эрхтэй байна.

            Хохирогч Б нь эмчилгээний зардалд 240000 төгрөг зарцуулсан баримтыг хэрэгт хавсаргуулсан бөгөөд тухайн төлбөрийг Э хүлээж авсан гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Б нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

         Шүүгдэгч Э холбогдох хэргийг Тээврийн прокурорын газрын  2016 он 4 дүгээр сарын 07-ны өдрийн 206 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25.1 дэх хэсэг, 208.1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тогтоолын хуулбар баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Э үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

        Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч Энь “торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 6 сарын хугацаанд төлмөөр байна” гэх тайлбар гаргаж оролцсон болно.

 

            Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Э хувийн байдал, хохирогч “гомдолгүй” гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 600 нэгжтэй тэнцэх буюу 600000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О овогт Г Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Г Эад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Э нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б нь Э нийт 240.000 төгрөг хүлээн авсан “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд  нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Э оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Э мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ