| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0183/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/206 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., 17.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/206
2023/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Бид холбогдох эрүүгийн 1812005670091 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Бын Б/РД:АЭ.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бын Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Л.Цын “Очир” хүнсний дэлгүүрийн өмнөөс 1.877.950 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Мны “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн өмнөөс 1.072.000 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Оын “Ара” хүнсний дэлгүүрийн өмнөөс 2.103.690 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Цын “Андууд” хүнсний дэлгүүрийн өмнөөс 14.632.584 төгрөгийн барааг “Хөгжлийн өртөө” ХХК-иас тус тус захиалан авч нийт 19.686.224 төгрөгийг залилан авсан,
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Мны “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс захиалж, авалгүй буцаасан 505.290 төгрөгийн, Өөрийн эхнэр Б.Аы нэрийн өмнөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 155.280 төгрөгийн, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өөрийн ажиллуулж байсан “Шинэ цонх” дэлгүүрийн өмнөөс 1.102.050 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 18, 25-ны өдөр мөн 2018 оны 07 дугаар сарын 05, 17, 26-ны өдрүүдэд өөрийн нэр дээр 4.928.219 төгрөгийн барааг “Хөгжлийн өртөө” ХХК-иас тус тус захиалж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 6.690.839 төгрөгийн бараа материалыг хувьдаа завшсан,
2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Найруулга” ХХК-ний ажлын байранд БНХАУ-ын иргэдийг зодож 3.000.000 төгрөгийг шаардан авч, тус компанийг ажиллаж байгаа мэтээр мэдээ мэдээлэл тарааж сүрдүүлж, заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“... Бүгд миний буруу, өөрийнхөө хийсэн зүйлд, өөрийнхөө гэм бурууг бол хүлээн зөвшөөрч байгаа. Анхнаасаа үүсэл арга санаа сэдэл маань их буруу байсныг бол ойлгож байгаа. Тэгээд энэ хугацаандаа бас та бүхний ажилд бас давхар төрийн ажилд ажил удаж байгаадаа уучлалт хүсэж байна. Саяын өнгөрсөн хэсэг хугацаанд бол биеийн байдал бас нэлээн сайнгүй байж байгаад 1 жил 8 сарын хугацаанд бөгсөн биеэс доошоо мэдээгүй нурууны Л 4, 5 дахь үеийн бяцралттай, гэмтэлтэй байж байгаад энэ хурал ийм удаан болж байна. Энд хийсэн зүйлдээ бол хариуцлага үүрнэ. Тэгээд шүүх шударга шүүнэ гэж итгэж байгаа. Зөөлөн хөнгөн шүүх байх гэж найдаж байгаа. Миний хувьд одоо гэр бүл үр хүүхдүүд маань яг ингээд хараад сууж байгаа болохоор өрх толгойлж байгаа хүнийхээ хувьд ингээд зогсож байгаадаа өөртөө ч гэсэн бас гутарч байгаа. Тэгээд цагдан хоригдоод бас их зүйлийг ухаарч ойлголоо. Тэгээд хохирол төлбөрийг барагдуулах бүхий л аргыг бас хайж байсан. Тэгээд тодорхой хэмжээнд нэг ч төгрөгийн дутаалгүйгээр хохирлыг барагдуулсан. Одоо цаашдаа өөрийнхөө хайртай дотнынхоо хүмүүстэй бас хамт байхыг хүсэж байна. Хүүхдүүд маань одоо нялх болохоор, одоо манай бага хүүхэд маань 3 настай тэгээд ээж нь тогтсон ажилгүй 2 том маань сургуульдаа орж чадаагүй хичээлийн бэлтгэлгүй намайг хүлээгээд сууж байгаа. Энэ бүхнийг бас харгалзаж үзэх бол үзэх болов уу гэж бас чин сэтгэлээсээ хүсэх байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд уучлаарай гэж л хэлье дээ...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1812005670091 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Бы өгсөн:
“...Манай ХХХК нь хөдөө орон нутгийн хүнсний дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний захиалга авч бөөнөөр нь бараа бүтээгдэхүүнийг захилгынхаа дагуу хүргүүлдэг. Манай байгууллагатай гэрээ хийсэн дэлгүүрүүд нэр, нууц үгээр Амархан.мн нэртэй онлайн сайтаас бараа бүтээгдэхүүн захиалан авдаг бөгөөд нэр, нууц нь гарын үсэг мэт баталгаа болж ашиглаж явдаг. Манайх одоогийн байдлаар 5 аймгийн 15 орчим суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа Архангай аймагт 2018 оны 04 дүгээр сарын эхээр иргэн Бын Бтай гэрээ байгуулж худалдааны төлөөлөгчөөр ажиллахаар болсон. 2018 оны 05 сарын 16-ны өдрөөс хойш Б.Б захиалга хийж бараа бүтээгдэхүүн авч эхэлсэн. 2018 оны 05 сараас Б.Бийн захиалгаар Архангай аймгийн хүнсний дэлгүүрүүдэд нийт 66 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн явуулсан. Одоогоор 26.377.063 төгрөгийн авлагатай байна. Уг мөнгөн дүнг задалж үзвэл Дэлгэрэх нэртэй супер маркет нь 2018 оны 08 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд 3 удаа захиалга хийж 1.577.290 төгрөгийн хүнс бараа авсан, Ара нэртэй дэлгүүр 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 удаа захиалга хийж 2.103.690 төгрөгийн хүнсний бараа, Шинэ цонх нэртэй дэлгүүр хүнсний бараа бичиг хэргийн захилга 2018 оны 09 сарын 02-ны өдөр хийж 1.102.050 төгрөгийн захиалга хийсэн. Очир нэртэй хүнсний дэлгүүр 2018 оны 08 сарын 21-ний өдөр захилга хийж 1.877.950 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа болон хүнсний бараа захиалга авсан. Андууд дэлгүүр 2018 оны 08 сарын 28-ны өдрийн захиалгаар 14.632 584 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн Б.Б нь захиалж авсан. Мөн өөрийн эхнэр Аы нэр дээр 155.280 төгрөгийн хүнсийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр захиалж авсан. Өөрийнхөө нэр дээр 2018 оны 05 сарын 18, 05 сарын 25, 07 сарын 05, 07 сарын 17, 07 сарын 26-ны өдрүүдэд хүнс ахуйн хэрэглээний бараа захиалж 4.928.219 төгрөгийн бараа бүтээгдэхүүний өртэй байгаа. Анх манай байгууллага эдгээр дэлгүүрүүдийг тооцоогоо хийхгүй удаад байхаар нь мөнгөө хий гэж утсаар хэлэхээр удахгүй өгнө гэж дэлгүүрийн эзэд хэлдэг байсан. Сүүлдээ Б.Б манай дэлгүүрийн өмнөөс захиалга хийсэн манай дэлгүүр өргүй, зарим нь Б.Бид мөнгөө бэлнээр өгсөн гэж үнэн зөвөө хэлсэн. Тийм учираас Б.Бийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. 2018 оны 10 сарын 22-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт Б.Бтай уулзах гэж ирээд гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Түүний эхнэр Атай таарах үед нөхөр Б.Бтай уулзах гэж утсаар яриад явж байсан. Тэгээд Ад Б.Бийг Андууд дэлгүүр хүрээд ир тооцоо хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Андууд дэлгүүрийн захиралтай уулзаж тооцоо нийлж үзэхэд зарим мөнгийг Б.Бид өгсөн гэж хэлсэн. Тэгээд Андууд дэлгүүрийн захиралтай хамт Б.Бтай уулзах гэж гэрт нь очтол гэртээ байхгүй байсан. Мөн Б.Б утсаа авахгүй, мессеж бичээд хариу ирэхгүй байсан. Тэгээд 2018 оны 10 сарын 22-ны 21 цагийн үед Б.Бтай уулзтал согтуу байсан бөгөөд хэл амаар доромжилсон. Одоогийн байдлаар манайх Б.Баас 26.377.063 төгрөгөө нэхэмжилнэ, мөн эдийн засгийн шинжилгээний төлбөр болох 500.000 төгрөг анх Б.Бийн араас Архангай аймагт уулзах гэж ирсэн зардал машины шатахуун буудлын зардал, хоолны мөнгө 300.000 төгрөг, хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөх гэж Архангай аймагт Улаанбаатар хотоос ирсэн буцсан зардал, хоолны мөнгө нийт 60.800 төгрөг нэхэмжилнэ. Андууд нэртэй хүнсний дэлгүүрт явуулсан бараа бүтээгдэхүүн болон мөнгө хүлээн авсан дансаа нягтлан үзэхэд анх 14.697.789 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд 65.205 төгрөг дансанд тушаагдсан байсан. Тиймээс 14.632.584 төгрөгийг Андууд дэлгүүрийн тооцооноос төлөгдөөгүй үлдсэн байна. Шинжээчийн 296 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад санал хүсэлт байхгүй. Мойлт, Батномгон, Баялаг зэрэг дэлгүүрүүд Б.Бид хамааралгүй Б.Баас хойш манай байгууллагаас захиалга хийж бараа бүтээгдэхүүн авсан бөгөөд хугацаанд төлбөр тооцоогоо төлөөд явж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/
*Хохирогч Э.Бы дахин өгсөн:
“...2018 онд үйл ажиллагаа эхлэхэд Б.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд авах захирлын тушаал гаргаж байсан. Б.Бийг 1 сарын хугацаанд ажиллуулж, нийгмийн даатгалын төлөхөд ашиг, орлого бага байсан учраас цалинг тогтмол олгох боломжгүй гэж үзээд ажлын үзүүлэлттэй нь уялдуулан урамшуулал олгох, хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцан тохирч 2018 оны 08 дугаар сард уг гэрээг байгуулсан. 2018 оны 06, 07, 08 дугаар сар буюу гэрээ хийх хүртэл ажлын үр дүнтэй уялдуулсан урамшуулал олгож байсан. Тэрнээс бол Б.Бийн нийгмийн даатгал болон тогтмол цалинг олгож байгаагүй болно. Б.Б нь компанийг төлөөлж байгаа учраас Архангай аймгаас захиалсан дэлгүүрүүдийн барааг Б.Б хүлээлгэж өгөх үүрэгтэй. Гэрээнд энэ талаар тусгасан байгаа болно. Б.Б нь өөр дэлгүүрүүдийн нэр болон онлайн системийн эрхээр өмнөөс нь бараа захиалж авч байсныг мэдсэн учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа. Архангай аймгийн дэлгүүрүүдээс захиалсан барааг ачиж явуулахдаа бараануудыг баримт /падаан/-ыг явуулж очсон баримт дээр хүлээн авагчаар гарын үсэг зуруулж, буцааж компани руу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ Б.Б биелүүлж буцаан ирүүлсэн баримт байхгүй. Хөдөө орон нутаг руу захиалсан барааг явуулахдаа агуулахын нярав тоолж явуулан баримт дээр гарын үсэг зурж тамга дарж явуулж, баримтыг буцаан ирүүлсний дараа нярав, нягтлан бодогчтой тооцоо нийлж нягтлан гарын үсэг зурж баталгаажуулж архивладаг. Манай байгууллагын зүгээс Б.Баас нийт 26,377,063 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг түргэн шуурхай барагдуулж өгөхийг хүсэж байна. Б.Бид гомдолтой байна. Компаний зүгээс Б.Бид ашиг, орлогоос нь хамаарч урамшуулал олгож байхад итгэлийг эвдэж их хэмжээний хохирол учруулсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 54-55 дугаар тал/
*Гэрч Р.Цын өгсөн:
“...Би ХХХК-ны ерөнхий менежер ажил эрхэлдэг юм. 2018 оны 08 сард би энэ ажилд анх орсон бөгөөд тухайн сардаа хөдөөгүүр ажлаар явж байгаад Архангай аймагт ирж Б.Бтай уулзаж хамтран ажиллах гэрээ хийж ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолттой танилцуулсан. Тухайн үед Б.Бтай хамт Архангай аймагт хамтран ажилладаг хүнсний дэлгүүрүүдээр явж уулзахад Андууд дэлгүүрийн эзэн нь ярихдаа бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой бөгөөд бөөнөөр нь зээлээр бараа авах сонирхолтой байна гэж хэлсэн. Андууд дэлгүүр нь өмнө манай байгууллагатай хамтран ажиллаж байсан болохоор манайх зээлээр бараа өгөхөөр болж 2018 оны 08 сарын 20-дын үеэр 15 сая орчим төгрөгийн бараа явуулсан боловч уг мөнгийг төлөхгүй удаад байсан. Андууд дэлгүүр болон Б.Б нар руу утсаар удаа дараа ярихад одоо төлнө гэдэг байдлаар яриад яваад байсан сүүлдээ Андууд дэлгүүр уг барааг манайх аваагүй, Б.Б авсан гэж хэлсэн байсан. Мөн Андууд дэлгүүр нь 4 сая төгрөгийн өртэй байсан тэр мөнгийг Б.Бид бэлнээр өгсөн гэж хэлсэн. Тэрнээс гадна Очир нэртэй дэлгүүр бас манайх бараа захиалаагүй Б.Б өөрөө 1.8 сая орчим төгрөгийн бараа захиалж авсан гэж хэлсэн. Мөн Дэлгэрэх дэлгүүр Б.Б манайхыг бараа захиалаагүй байхад өөрөө 1.5 сая төгрөгийн бараа өөрөө захиалж авсан байна гэж хэлсэн. Б.Б нь өөрөө Шинэ цонх нэртэй хүнсний дэлгүүр нээж 1.1 сая төгрөгийн бараа захиалга хийж авсан байсан. Энэ мэт төлөгдөөгүй өрнүүд нь нэмэгдсээр байгаад 26 сая төгрөгийн өр үлдсэн байсан. 2018 оны 10 сарын 22-ны өдөр бид нар Архангай аймагт ирж Б.Бтай уулзахад согтуу ирээд үг хэлээр доромжлоод байсан. Андууд дэлгүүрийн эзэнтэй Б.Б ярьж тохироод Б.Б өөрөө захиалга хийгээд барааг нь авсан байсан. Андууд, Очир, Дэлгэрэх нэртэй хүнсний дэлгүүрүүдийн эздийн гараар бичиж өгсөн тодорхойлолт надад байгаа бөгөөд Б.Бийг өөрөө дур мэдэн захиалга хийж барааг нь өөрөө авсан талаар бичсэн байсан. Уг тодорхойлолтыг хуулбарлан хэрэгт хавсаргуулахаар өгөх болно. Манай байгууллагын зүгээс Б.Бид итгэл хүлээлгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
*Гэрч Ү.Дгийн өгсөн:
“...Архангай аймгийн худалдааны төлөөлөгч Б.Б нь Архангай аймгийн Дэлгэрэх супер маркетын нэрийн өмнөөс 2018 оны 08 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд 3 удаа захиалга хийж 1.577.290 төгрөгийн хүнс, Ара нэртэй дэлгүүрийн нэрийн өмнөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 удаа захиалга хийж 2.103.690 төгрөгийн хүнсний бараа, Шинэ цонх нэртэй өөрийнхөө эзэмшлийн дэлгүүрийн нэрийн өмнөөс хүнсний бараа, бичиг хэргийн захиалга 2018 оны 09 сарын 02-ны өдөр хийж 1.102.050 төгрөгийн захиалга хийсэн. Очир нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр 2018 оны 08 сарын 21-ний өдөр захилга хийж 1.877.950 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа болон хүнсний бараа захиалж авсан. Андууд дэлгүүрийн 2018 оны 08 сарын 28-ны өдрийн захиалгаар 14.697.789 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг Б.Б нь захиалж авсан. Мөн өөрийн эхнэр Аы нэр дээр 155.280 төгрөгийн хүнсийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр захиалж авсан. Өөрийнхөө нэр дээр 2018 оны 05 сарын 18, 05 сарын 25, 07 сарын 05, 07 сарын 17, 07 сарын 26-ны өдрүүдэд хүнс ахуйн хэрэглээний бараа захиалж 4.928.219 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Нийт 26.442.268 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Б.Б манай байгууллагаас захиалга хийж аваад буцаан төлөөгүй байгаа нь баримтаар тогтоогдсон байна. Уг мөнгийг нэхэмжилж байна. Би Б.Бид холбогдох санхүүгийн 17 ширхэг баримтуудыг эх хувиараа нь хэрэгт хавсаргуулахаар өгөх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/
*Гэрч Л.Цын өгсөн:
“...ХХХК-ний төлөөлөгч Б.Б нь 2018 оны 08 сард надтай уулзаад танай дэлгүүрийн өмнөөс захиалга хийгээд бараа авлаа, дараа нь мөнгийг нь өөрөө буцаагаад төлнө гэхээр нь зөвшөөрсөн. Б.Б 500.000 төгрөгийн захиалж авсан гэдгээ надад хэлсэн. Тэгтэл ХХХК-ны ажилчид 2018 оны 10 сарын сүүлээр надтай ирж уулзаад 1.8 сая төгрөгийн өртэй байна. Яагаад төлбөрөө өгөхгүй байгаа талаар асуухаар нь би бараа аваагүй, Б.Б авсан байх гэж хэлсэн. Тэгтэл Б.Б нь дур мэдэн, надад хэлэлгүй манай кодоор захиалга хийж бараа авсан байсан бөгөөд Б.Бийн манай дэлгүүрийн нэрээр захиалсан бараа төлөгдөөгүй явсаар байгаад 1.8 сая төгрөгийн өртэй болсон байсан. Манайх ХXХК-наас 3 удаа бараа захиалан аваад тухай бүрт нь мөнгөө төлж явсан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/
*Гэрч Д.Цын өгсөн:
“...Би 2017 оны 10 сараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Андууд нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оны 04 сарын сүүлээр Амархан.мн нэртэй сайтаас бараа захиалан Улаанбаатар хотоос авч болдог гэж сонсоод Б.Бтай уулзсан. Б.Б нь ХХХК-ны ажиллуулдаг Амархан.мн нэртэй сайтын Архангай аймгийн төлөөлөгч ажил эрхэлж байсан. Би 2018 оны 04 сараас хойш 08 сарын 20 хүртэл хугацаанд ХХХК-ны Амархан.мн сайтаас өөрийнхөө код буюу эрхээр сард 2 удаа бараа захиалан авч 2,3 хоногийн дараагаас бүрэн мөнгийг төлөөд яваад байдаг байсан. Тэгтэл Б.Б нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр надтай уулзаад би танай дэлгүүрийн өмнөөс би захиалга хийгээд барааг чинь авлаа, тэгээд төлбөрийг нь би өөрөө төлнө гэж хэлэхээр нь чи асуудалгүй мөнгөө төлчих юм бол захиалга хийчих гэж зөвшөөрсөн. Тэгтэл 2018 оны 09 сарын 10-дын үеэр ХХХК-ны ажилчид над руу утсаар яриад барааныхаа мөнгийг хийгээрэй гэж ярьж байсан. Би ХХХК-ны ажилчдад мөнгөө хийнэ гэж хэлсэн. Харин Б.Б миний өмнөөс захилга хийж бараа авсан гэдгийг хэлээгүй. Тэгээд Б.Баа мөнгөө хийгээрэй гэж хэлсэн бөгөөд Б.Б мөнгө хийнэ л гэж надад хэлж байсан. 2018 оны 10 сард ХХХК-ны ажилчид Архангай аймагт ирж надтай уулзаад барааны мөнгө гэж 14 сая гаран төгрөг надаас нэхэмжилсэн. Би ХХХК-ны ажилчдад танай байгууллагад өргүй, Б.Б манай Андууд дэлгүүрийн өмнөөс өөрөө захиалга хийж бараа авсан, Б.Б өөрөө мөнгө өгнө гэж хэлээд бараа захиалан аваад мөнгөө өгөөгүй байгаа юм байна гэж үнэнийг хэлсэн. Амархан.мн сайт нь хэрэглэхэд их амархан байсан бөгөөд өөрийнхөө гар утаснаасаа энэ сайт руу ороод бараагаа захиалчихдаг байсан. Тэгээд захиалсан бараа нь Улаанбаатар хотоос шууд ирдэг байсан. 2018 оны 08 сард Б.Б манай дэлгүүрийн өмнөөс захиалга хийж өртэй болсноос хойш би одоог хүртэл захиалга хийгээгүй явж байна. 2018 оны 08 сарын 28-ны өдрийн 253 нэр төрлийн барааг би өөрөө захиалан аваагүй. Б.Б дээрх барааг авсан. Би Б.Баас 715.295 төгрөгийн барааг авсан бөгөөд уг мөнгийг ХХХК-ны данс руу шууд өөрөө тушаасан юм. Үлдэгдэл мөнгийг Б.Б өгөх ёстой...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 дүгээр тал/
*Гэрч Д.Мны өгсөн:
“...Би 2018 оны 08 дугаар сард Хөгжлийн ХХК-ны Амархан.мн нэртэй сайтаас бараа захиалан авч өөрийн Дэлгэрэх нэртэй хүнсний дэлгүүр борлуулахаар гэрээ хийсэн. ХХХК-ны төлөөлөгч ажлыг Б.Б хийж байсан бөгөөд 2018 оны 08 сарын 23-ны өдөр 11 нэр төрлийн 505.290 төгрөгийн гоймон, ундаа, ариун цэврийн цаас гэх мэт бараа захиалсан. Уг бараа 10 гаран хоногийн дараа ирсэн байна гэж Б.Б над руу утсаар ярихаар нь миний захиалсан бараа их удаж ирлээ, зарим барааныхан хугацаа дууссан байгаа байлгүй би өөр газраас бараагаа захиалаад авчихсан тийм болохоор Б.Баа чи наад бараагаа буцаа гэж хэлээд аваагүй. Тэгтэл Б.Б тэр барааг буцаагаагүй өөрөө авсан байсан. Тэрнээс хойш ХХХК-тай харилцаагүй, захиалга аваагүй. Тэгтэл 2018 оны 09 сарын эхээр Б.Б над руу утсаар яриад таны нэр дээр 1.5 сая төгрөгийн бараа захиалаад би өөрөө авчихсан байгаа, би зээл хөөцөлдөж байгаа тэрийг бүтэхээр мөнгө өгчихнө та ХХХК-наас утсаар яривал удахгүй мөнгөө өгчихнө гэж хэлээрэй гэж надаас гуйсан. 2018 оны 09 сарын дундуур Б.Бийг утсаар ярьсны дараа ХХХК-ны ажилчид над руу утсаар ярьж барааны захиалга хийгээд тооцоогоо хийгээгүй байна гэж ярихаар нь би удахгүй хийнэ гэж яриад яваад байсан. 2018 оны 10 сард ХХХК-ны ажилчид өөрсдөө ирээд уулзахаар нь би үнэн зөвөө хэлсэн. Би эхний 2 захиалгыг өөрөө хийсэн гэхдээ бараа нь удаж ирэхээр нь аваагүй. 16 шуудай элсэн чихрийг би захиалаагүй Б.Б миний өмнөөс захиалан авсан байх. Б.Б дараа нь надад утсаар яриад таны нэрийн өмнөөс бараа захиалсан байгаа гэдгээ хэлсэн. ХХХК-нд би ямар нэгэн өр төлбөргүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/
*Гэрч Д.Оын өгсөн:
“...Би ХХХК-ны амархан.мн нэртэй сайдаас өөрийн ажлуулж байсан АРА нэртэй дэлгүүрийн кодоор бараа материал захиалж аваад нэг өдрийн дараа л мөнгөө бүгдийг бэлнээр төлөөлөгч ажилтай Б.Бид өгдөг байсан. Одоо санаж байгаагаар дээд тал нь 500.000 гаран мянган төгрөгийн бараа захиалан аваад мөнгийг нь Б.Бид шууд өгч байсан. Би ХХХК-наас 2, 3 удаа бараа захиалан авч байсан санагдаж байна. Одоо ХХХК-нд ямар өр төлбөр тооцоо байхгүй. Би өөрийнхөө захиалсан барааг буцаагаад тэр доор нь төлж явсан. Тэгтэл 2018 оны 08 сарын 20-дын үеэр Б.Б надтай уулзаад би танай дэлгүүрийн нэр дээрээс бараа захиалан аваад өөрөө зарж борлуулж байгаа шүү, чам руу ХХХК-наас хүмүүс утсаар яриад өрөө төл гэж яривал удахгүй төлнө гэж хэлээрэй гээд байсан. Би Б.Бтай хэдэн сар хамтарч ажилласан болохоор ямар нэгэн асуудал гарахгүй биз, асуудалгүй өөрөө төлчих юм байгаа биз дээ гэхэд Б.Б ямар нэгэн асуудалгүй төлнө, санаа зоволтгүй гээд байсан. 2018 оны 09 сар гаргаад ХХХК-наас над руу утсаар яриад төлбөрөө төлөөч гэхээр нь за төлнө гэж хэлсэн. ХХХК-наас намайг 2 сая гаран төгрөгийн барааны төлбөр байна гэж утсаар хэлж байсан санагдаж байна. Би Б.Б руу утсаар Хөгжлийн өртөөгөөс над руу утсаар яриад байна төлбөрөө төлөөч гэж хэлтэл Б.Б одоо удахгүй төллөө, зээл болчих гээд байна гэж хэлээд яваад мөнгө, төлбөрөө төлөхгүй байсан. Сүүлдээ ХХХК-наас хүмүүс Архангай аймагт ирээд өрөө төл гэхээр нь би үнэн зөвөө хэлсэн. Б.Б одоог хүртэл өрөө төлөөгүй байгаа гэсэн. Би 2018 оны 09 сар гээд АРА дэлгүүрээ ажиллуулахгүй болсон. надад ХХХК-нд төлөх ямар нэгэн өр төлбөр байхгүй. Б.Б л тэр төлбөрийг төлөх ёстой. ХХХК-наас над руу 2 сая гаран төгрөгийн өр байна гэж их олон удаа утсаар ярьсан. Би тэр бүхэнд Б.Бийн үгээр худал хэлээд явж байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт/хх-ийн 55-56 дугаар тал/
*ХХХК нь Б.Бтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хуулбар/хх-ийн 10-14 дүгээр тал/
*Яллагдагч Б.Бийн өгсөн:
“...Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 26.377.063 төгрөгийг өөрөө захиран зарцуулаагүй, эхнэр А, Шинэ цонх болон Сүмбэр дэлгүүрүүдийг түрээсэлж ажиллуулдаг байхдаа дэлгүүрийн Вакум хаалт, лангуу тавиур, бусад хүнсний бараа зэрэг зүйлд зарцуулсан. Тиймээс эхнэр Аыг энэ хэрэгт гол хариуцагч гэж үзэж байна. Эхнэр Аыг шалгуулах хэрэгтэй. Би Шинэ цонх дэлгүүрийн эзэн Уранчимэгийн Атай байгуулсан гэрээ, Булган МСҮТ-ийн Сүмбэр дэлгүүрийн захирал Мөнгөнцэцэг болон А нарын хоорондын байгуулсан гэрээ зэрэг материалыг хэрэгт хавсаргуулахаар өгөх болно. 26.377.063 төгрөгийн бараа материалыг би өөрөө захиалан аваад Ад хүлээлгэн өгдөг байсан. А надаас авсан бараагаа өөрөө захиран зарцуулаад дуусгасан. ХXXК-тай миний мөнгөний асуудал бүгд Аы Хаан банкны 5095060428 гэсэн дансаар орж гарсан байдаг. Миний өөрийн дансаар нэг ч төгрөг орж гараагүй. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар ярьсан. Би ХХХК-наас “Дэлгэрэх”, “Андууд”, “Ара”,” Шинэ цонх”, “Очир”, дэлгүүрүүд мөн эхнэр Д.Аы нэр дээр барааны захиалга хийх ажлыг хийсэн. Харин бараа ирсний дараа эхнэр А зарж борлуулж захиран зарцуулдаг байсан. Би барааг хүлээн аваад Ад өгч байсан. Би ХХХК-ийг хохироосноо хүлээн зөвшөөрч байна. гэхдээ энэ мөнгөн дүнг А барагдуулах ёстой. Одоогоор төлж барагдуулсан зүйлгүй байна. Намайг албан тушаалд томилох захирлын тушаал дээр би гарын үсэг зураагүй. Би хамтран ажиллах гэрээний ажлын байрны дүгнэлт болон түүнтэй холбоотой зүйл дээр гарын үсэг зурсан. Би А.Бямбажавын гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 231-234 дүгээр тал/
*Хохирогч Ц.Бгийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах БНХАУ-ын 100 хувын хөрөнгө оруулалттай Найруулга ХХК-д дэд захирал албан тушаалтай энэ ажилд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажиллаж байна. Миний ажиллаж байгаа Найруулга ХХК-ны байранд 2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед байх Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б гэх залуу өөрийн гишүүдийн хамт ирж БНХАУ-ын иргэдийг зодож өөрсдөө бичлэг хийж байсан хамгийн гол нь БНХАУ-ын иргэдийг зодсоны дараа бичлэг хийж би та нарыг зодоогүй гэх байдлаар бичлэг хийж байсан. Би Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн гэх Б.Бтай уулзахад та энэ Найруулга ХХК болон БНХАУ-ын иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж манай босоо хөх Монгол ТББ-ын хүмүүстэй тохиролцож чадах юм уу гэж надаас асуусан миний зүгээс би Монгол талыг нь хариуцаж байгаа хүний хувьд шийдвэр гаргаж чадна аа гэж хэлсэн. Та нарийн зүгээс ямар шаардлага тавьж байгаа талаар асуухад Б.Б босоо хөх Монгол ТББ ямар үйл ажиллагаа явуулдаг талаар та мэдэх үү гэж надаас асуусан би мэдэхгүй гэж хэлэхэд Үний аюулгүй байдлын талаар ярьж байсан тэгээд надад хандаж Босоо хөх Монгол ТББ-аас энд ирсэн гишүүдэд нэг нэг боодол мөнгө өгөх талаар шаардсан манай байгууллагын зүгээс БНХАУ-ын хөрөнгө оруулагч нараас асуугаад хариу өгье гээд салсан. Удаагүй Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б гишүүдийн хамт явсан нэг цагийн дараа байх миний 99846694 дугаарын утас руу Б.Б залгаж за танай байгууллага шийдэлд хүрсэн үү гэж асуусан миний зүгээс БНХАУ-ын хөрөнгө оруулагч нартай ярилцаж шийдэлд хүрч 3,000,000 төгрөг Б.Б гэх хүнд өгөхөөр болж БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ү, Жан нар миний хаан банкны 5137078465 дугаарын данс руу 2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 3,000,000 төгрөг шилжүүлж би тус аймгийн 10 давхар байрны доод талын хаан банкны АТМ-ээс 3,000,000 төгрөг авч Б.Бид өгсөн нь үнэн. Миний зүгээс Босоо хөх Монгол ТББ-ын нэрийг барьж дээрэм хийсэн гэж бодож байгаа. БНХАУ-ын иргэд бас дээрэмдүүлсэн гэж бодож байгаа Б.Б надаас мөнгө авахад ланд-80 маркийн автомашинтай 10 давхар байрны ард талын зогсоол дээр ирж надаас 3,000,000 төгрөг авсан мөнгө авахдаа Б.Б энэ 3,000,000 төгрөг зөвхөн 1 сарын мөнгө сар болгон ийм хэмжээний мөнгө өгөх юм бол танай Найруулга ХХК-ны үйл ажиллагааг Босоо хөх Монгол ТББ-ын зүгээс дэмжих болно гэж хэлээд мөнгөө аваад явсан Ланд-80 маркийн автомашинаа жолоодож явсан залууг Цогоо гэдэг залуу байсан тэр бүх зүйлийг мэдэж байгаа. Тэргүүн гэх Б.Б 4 хүний хамт ирсэн тэр дотор нь Цогоо гэх залуу байсан бусдыг нь танихгүй хүмүүс байсан. Дахин мөнгө нэхэж Б.Б нэг удаа залгаж байсан мөнгө өгөхгүй болохоор Архангай аймгийн махны ченж нарыг дагуулан ирж манай байгууллагыг бас дарамталж ажиллаагүй үйлдвэрийг ажиллаж байгаа мэтээр ойлгуулан бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьж манай компанийн нэр хүндэд халдсан хамгийн гол нь сар болгон 3,000,000 төгрөг авах гэж тийм үйлдэл гаргаж байгаа юм. Манай Найруулга ХХК-ны зүгээс энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Сайн танихгүй Цогоо гэх залууг танина. 3.000.000 төгрөгийг Б.Бийн гарт нь өгсөн. БНХАУ-ын иргэдийн ганц нэг хүмүүс хацар шанаа нь хавдсан байсан, одоо Монголд байхгүй, БНХАУ-д байгаа. БНХАУ-ын иргэн Ү, Жан нар мэдэж байгаа, өөр хүмүүс мэдэхгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 114-117 дугаар тал/
*Хохирогч Ц.Бгийн дахин өгсөн:
“...Б.Б нь мөнгө өг гэхээр нь би мөнгө өгсөн. хандив гэж би огт хэлээгүй. Б.Б худал мэдүүлсэн байна. Б.Б нь Босоо хөх монгол төрийн бус байгууллагын тэргүүн гэж танилцуулаад байсан, мөнгө өг тэгвэл та нарыг бид хамгаална, дахин оролдохгүй гэж хэлээд байсан. Б.Б нь манай байгууллага дээр ирж манай хүмүүсийг дарамталчхаад гарч ирээд надтай уулзаад машин дотор байхад нэг хүний нэг боодол мөнгө өг гэж хэлсэн. Тэр үед Б.Б бид хоёр байсан. Ялалт гэх хүн БНХАУ-ын иргэн бөгөөд Найруулга ХХК-ны хөрөнгө оруулагч юм зарим үед Архангай аймагт ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцдаг бөгөөд одоо Улаанбаатар хотод байгаа. Би 10 давхар байрны АТМ-нээс өөрийн данснаас 3 сая төгрөг аваад шууд Б.Бид өгсөн. Би яг 3 сая төгрөг өгсөн, дутуу мөнгө өгөөгүй. Би гомдолтой байна, мөнгөө нэхэмжилнэ. Б.Б нь монгол хүмүүсийг цохиж зодоогүй, БНХАУ-ын 4, 5 иргэн байсан бөгөөд тэр хүмүүсийг хана налж зогсоогоод ганц нэг цохиж аваад байсан. Гэмтэл гарахаар хүчтэй, цохиж зодоогүй ч айлгаж дарамтлаад байсан. Тухайн үед байсан Хятад хүмүүс бүгд БНХАУ-руугаа явчихсан бөгөөд тухайн үедээ биедээ гэмтэл аваагүй учраас гомдол гаргаагүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 164-165 дугаар тал/
*Хохирогч Ц.Бгийн дахин өгсөн:
“...Найруулга ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ү буюу Ш, монгол талын захирал нь би юм. Мал, мах худалдан авдаг бөгөөд мах ангилан боловсруулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-ын иргэн болох Тогооч Ли, хөргүүрийн ажилтан Шодан гэх хүмүүс байсан. Энэ хүмүүст ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед надаас гадна 5 хятад хүн байсан. Тэр хятад хүмүүсээс ганцхан Ү л монголд байгаа. Үлдсэн хүмүүс нь бүгд хятад руугаа гараад явсан. Б.Бтай хамт ирсэн 2 монгол залуу болсон зүйлийг харж байсан. Тухайн үед хяналтын камер байгаагүй. Одоо бол хяналтын камертай. Б.Б нь 2019 оны 07 сард анх удаа ирээд хятад хүмүүс болон намайг дарамталж байгаад мөнгө аваад явсан тэрний дараа 2019 оны 09 сард санагдаж байна Б.Б ирээд манай үйлдвэрийн гадаа ирээд Фэйсбүүк-ээр лайв хийгээд Хятад үйлдвэрийг хаалгана, монгол хүмүүст мах үнэтэй очиж байна, хятад хүмүүсийг Архангай аймагт байлгахгүй гээд байсан. Намайг өнгө зүс, өмнө хийж байсан ажил мэргэжил зэрэг зүйлийг оруулж доромжилсон байдалтай зүйл ярьж байсан. Тэр лайв нь одоо устсан байх. Би хадгалж авч чадаагүй юм. Тэр лайвыг их олон хүн үзсэн байх. Г.Ү, Жан нарыг цохиж зодоогүй. Б.Б нь 2019 оны 07 сард нэг удаа дараа нь 2019 оны 09 сард аймгийн махны ченж нартай ирээд лайв хийж үйлдвэрийг нээхийг шаардаж дотор орж үзэхээр хаалга нүдсэн. Уг лайвыг би хатгалан авсан бөгөөд хэрэгт хавсаргуулахаар өгөх болно. Уг лайв дээрээ гудамжинд үйлдвэр барьсан гэж ярьсан. Мөн миний тухай болон үйлдвэрийн талаар ярих бөгөөд намайг уг үйлдвэрийн монгол талыг хариуцсан Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч байсан Б гэх хүний нэр дээр бичиг баримт нь байдаг гэж ярьсан. Б.Б нь 2019 оны 07 сард надаас мөнгө авахдаа танайх сар болгон надад мөнгө өгч байна шүү, энэ зөвхөн нэг сарын мөнгө шүү гэж хэлээд байсан. Мөнгө өгөөд байх юм бол танайхыг оролдохгүй гэж байсан. Би 2019 оны 08, 09 сард мөнгө өгөөгүй болохоор дахин мөнгө авах зорилгоор аймгийн махны ченж нартай ирж лайв хийж, олон нийтийн сүлжээнд сөрөг мэдээлэл тараасан. Б.Б 2019 оны 07 сараас хойш надаас мөнгө авах гэж шаардаагүй. Гэхдээ мөнгө авахдаа сар бүр мөнгө өгч байна шүү гэж хэлж байсан. Намайг сар бүр мөнгө өгөөгүй болохоор 2019 оны 09 сард ченж нартай дахин ирсэн байх гэж бодож байгаа. Тухайн үед манай байгууллагад 5 хятад улсын иргэн байсан. Одоо нэг хятад иргэн байгаа. Б.Б энэ хүмүүсийг бичиг баримтыг үзээд зөрчилтэй юм байхгүй байна гээд буцааж өгсөн. Цэ, Э нарыг зүс танина. Цэ, Э нар хэнийг ч дарамталж цохиж зодоогүй. Хамт орж ирсэн нь үнэн. Б.Б ганцаараа л дарамталж цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 166-168 дугаар тал/
*Гэрч Н.Цийн өгсөн:
“...Архангай аймгийн Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн гэдгээр нь сайн мэднээ. 2019 оны 05 дугаар сараас хойш Б.Б манай Босоо хөх Монгол ТББ-ын гишүүн болооч гээд гуйгаад байсан юм. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар асуухад Монгол орны газар нутгаа хамгаалах үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа, нутаг оронд нэр хүнд сайтай хүмүүсийг элсүүлэх бодолтой байгаа гэхлээр нь Босоо хөх Монгол ТББ-д илсэн орсон нь үнэн. 2019 оны 07 дугаар сарын 03-ны үдээс хойш 16 цагийн орчим байсан байх Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн гэх Б.Б 99941423 гэсэн утсаар над руу залгаад та манай ажлын байранд хүрээд ирээч автомашины хэрэгтэй байна гэхээр нь яваад очиход Б.Б өрөөндөө байсан ямар учраас дуудсан талаар асуухад махны үйлдвэр дээр БНХАУ-ын иргэд ирсэн Монгол охидуудад мөнгө үзүүлээд дуудаад байна очиж шалгах талаар надад хэлж таны автомашинтай цуг явъя гэхээр нь би зөвшөөрсөн. Б.Бийн өрөөнөөс гараад ирэхэд гадна нь зүс таних 3 хүн байсан тэр 3 хүн цуг бид нартай явсан. Тэгээд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Найруулга ХХК-ны ажлын байранд очтол Монгол залуус уг газрын үүдийг янзалж байсан. Тэгээд Б.Бийн хамт дотор орж БНХАУ-ын 5 иргэн байсан байх холбогдох бичиг баримтыг нь шалгасан. Миний зүгээс БНХАУ-ын иргэний зодсон зүйл байхгүй харин Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б чанга дуугаар орилоод байсан ганц нэг БНХАУ-ын иргэнийг зодсон байж магадгүй би нүдээр хараагүй. Тэгээд байж байтал тус компанийн Монгол талыг хариуцсан захирал гээд Ц.Б гэх хүн гарч ирээд Б.Бтай уулзсан ямар учраас уулзсан талаар би мэдээгүй сонсоход мөнгө төгрөг яригдаж байсан би учрыг нь олоогүй тэгээд тэндээс удаагүй гараад аймгийн төвд захын хажууд байрлах 10 давхар байрны хажуу талын автомашины зогсоол дээр зогсож байгаад би явах талаар Б.Бид хэлэхэд одоо хүн ирж уулзана гэж байсан. Тэгээд хүлээж байтал Найруулга ХХК-ны Ц.Б ирж Б.Бтай уулзаад хэдэн төгрөг байсанг мэдэхгүй мөнгө өгсөн би тоолж үзээгүй. Миний зүгээс Б.Бид хандаж ямар учраас мөнгө БНХАУ-ын иргэдээс аваад байгаа талаар асуухад та нарт хамаагүй Босоо хөх Монгол ТББ-д хэрэглэнэ гэж надад тайлбарлаж хэлсэн. Би тэр мөнгөнөөс мөнгө аваагүй Б.Б бүх мөнгийг авсан. Тэгээд 10 давхар байрны хажуу талаас хөдлөөд Б.Б, Ц.Б бид 3 хөдлөөд Ричланд буудлын хажуу талд зогсоод нэг шил архи уусан би уг архинаас уугаагүй нөгөө хоёр хувааж уугаад тэндээс салсан. Архи ууж байх үед миний зүгээс Ц.Бгаас ямар учиртай мөнгө өгөөд байгаа талаар асуухад Босоо хөх Монгол ТББ-д 3,000,000 төгрөг өгсөн гэж байсан өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 96-98 дугаар тал/
*Гэрч Г.Үийн өгсөн:
“...Манай үйлдвэр дээр Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б гэх залуу хэсэг бүлэг хүмүүстэй ирж мөнгө нэхэж дарамталж эхэлсэн эхний ээлжинд 3.000.000 төгрөг өгсөн дараа дахин мөнгө нэхэж эхэлсэн энэ үйлдэл хууль бус тул хуулийн байгууллагад хандсан. Манай үйлдвэрт 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анх ирж үйлдвэр дотор байсан БНХАУ-ын иргэдийг зодсон нь үнэн би тухайн үед хажууд нь байсан зодуулсан хүмүүс бүгд БНХАУ-руу буцсан одоо байсан хүмүүсээс Жан, би Ц.Б бид гурав байна. Бусад нь байхгүй байгаа. БНХАУ-ын иргэдийг Архангай аймагт байлгахгүй байхаар бол манай Босоо хөх Монгол ТББ-тай хамтарч ажиллах талаар шаардлага тавьсан үгүй бол ажил үйлчилгээг явуулахгүй гэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой Ц.Бгаар дамжуулан хэлсэн 3.000.000 төгрөг өгсөн. Ганц нэг удаа ирж байсан миний зүгээс Монгол хэл мэдэхгүй гээд орчуулж өгөөгүй мөнгө нэхээд байсан мөн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөнгө өгөхгүй болохоор махны ченж нарыг дагуулан ирж манай үйлдвэрийг ажиллаж байна гэх мэтээр худал мэдээлэл тарааж олон нийтийн сүлжээ ашиглан худал мэдээлэл тараасанд гомдолтой байна. Манай байгууллагын зүгээс мөнгө өгсөн бол энэ байдал үргэлжлэхгүй байсан байх мөнгө өгөөгүй болохоор ингэж дарамталж эхэлсэн. Мөн сар болгон 3,000,000 төгрөг нэхэж байгаа, ямар учраас нэхэж байгааг би ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 105-107 дугаар тал/
*Гэрч Л.Эын өгсөн:
“...Би Архангай аймгийн Босоо хөх Монгол ТББ-ын гишүүн, Госттерид ХХК-нд борлуулагч ажилтай энэ ажилд ороод 1 жил гарна болж байна. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байж байхад Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б над руу залгаад Найруулга ХХК-ны ажлын байран дээр БНХАУ-ын иргэд байна, хамт очиж холбогдох бичиг баримтыг шалгах юм уу гэж надаас асуусан би тухайн үед зөвшөөрч Б.Б, Эрдэнэбат, Н.Цэ нартай хамт яваад БНХАУ-ын иргэдийн байгаа газар руу орж холбогдох бичиг баримтыг Б.Б шалгасан. Би хүн зодоогүй харин Б.Б БНХАУ-ын иргэдийг ганц нэг удаа цохиж харагдаж байсан мөн чанга дуугаар орилсон нь үнэн. Эрдэнэбат, Н.Цэ нар БНХАУ-ын иргэдийг зодоогүй мөнгө төгрөг нэхсэн талаар би сайн мэдэхгүй байна. Миний нүднээс далдуур болсон асуудал байх. Б.Б Монгол талыг нь хариуцсан хүнтэй уулзаад байсан юу хэлж ярьсан талаар би мэдэхгүй байна. Хамт бараа болж явсан нь үнэн. Найруулга ХХК-аас ирээд шууд ажил дээрээ буусан тэр цагаас хойш Б.Бтай болон бусад хүмүүстэй уулзаагүй. Үндсэрхэг үзэлтэй байхаар нь би нэгдэж орсон. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг сайн мэдэхгүй байна. Би мөнгө авч байхыг нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 108-109 дүгээр тал/
*Гэрч Ф.Лгийн өгсөн:
“...Би Улаанбаатар хотод байсан бөгөөд Найруулга ХХК-ны монгол талын захирал Ц.Б ах над руу нэг шөнө утсаар яриад энд асуудал гарсан, мөнгө төгрөг хэрэгтэй гэхээр нь би юм асуулгүйгээр Ц.Б ахын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Юун мөнгө авсан талаар асуухад манай махны үйлдвэрийн ажилчдыг айлгаж сүрдүүлээд, нэг хүнийг нүүр рүү нь алгадаж авсан гэсэн гэж надад хэлсэн. Би нарийн сайн учрыг олоогүй, Ц.Б ах учрыг олж тухайн үед нь шийдвэрлэсэн. Би өөр нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Архангай аймагт тухайн үед БНХАУ-ын 5 иргэн байсан. Тэрнээс хөргүүр тавих гэж ирсэн БНХАУ-ын иргэний нүүр рүү нэг алгадсан гэсэн. Эр хүмүүс хоорондоо ганц, нэг алгадах юм байлгүй яахав гээд тухайн үед гомдол гаргаагүй. Б.Бид алгадуулсан тэр хүн одоо БНХАУ-даа байгаа. Монголд ирэхгүй байх, холбоогүй болоод удаж байна. Манай байгууллагаас яагаад мөнгө төгрөг авсан талаар нь мэдэхгүй байна. Би 95139994 гэсэн дугаарыг мэдэхгүй. Би Архангай аймагт 2019 оны 08 сард ирж 10 хоног байсан. Тэрнээс би өөрөөр Архангай аймагт ирж байгаагүй. Надад монгол эмэгтэйг дуудсан, уулзах гэж утсаар ярьж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 150-151 дүгээр тал/
*Гэрч Фу.Шгийн өгсөн:
“...Тухайн үед БНХАУ-ын 5 иргэн байсан. Тогооч ажил хийж байсан нэг иргэн болон хөргүүр тавьж байсан нэг иргэнийг өшиглөх, алгадах зэргээр тэр хүмүүс цохиж авсан. Гэхдээ биед нь ил харагдах гэмтэл бэртэл учираагүй. Намайг цохиж зодоогүй. Тогооч Ли, хөргүүр тавих гэж ирсэн Шодан нарыг өшиглөж, алгадаж зодсон. Ли, Шодан нартай холбоо харилцаа тасраад удаж байна. Энэ хүмүүс БНХАУ-даа амьдарч байгаа, дахин монголд ирэхгүй гэсэн. Тухайн үед биедээ гэмтэл бэртэл аваагүй учир хэн ч гомдол гарахгүй гээд яваад өгсөн. Би 95139994 гэсэн дугаарыг мэдэхгүй. Би ямар ч эмэгтэй хүн рүү мөнгө өгье, архи ууя гэх мэтээр утсаар ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 152-153 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/3-р хх-ийн 175 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан Үлэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Бын Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Л.Цын “Очир” хүнсний дэлгүүрийн өмнөөс 1.877.950 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Мны “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн өмнөөс 1.072.000 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Оын “Ара” хүнсний дэлгүүрийн өмнөөс 2.103.690 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Цын “Андууд” хүнсний дэлгүүрийн өмнөөс 14.632.584 төгрөгийн барааг “Хөгжпийн өртөө” ХХК-иас тус тус захиалан авч нийт 19.686.224 төгрөгийг залилан авсан,
Мөн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Мны “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс захиалж, авалгүй буцаасан 505.290 төгрөгийн, Өөрийн эхнэр Б.Аы нэрийн өмнөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 155.280 төгрөгийн, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ажиллуулж байсан “Шинэ цонх” дэлгүүрийн өмнөөс 1.102.050 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 18, 25-ны өдөр мөн 2018 оны 07 дугаар сарын 05, 17, 26-ны өдрүүдэд өөрийн нэр дээс 4.928.219 төгрөгийн барааг “Хөгжлийн өртөө” ХХК-иас тус тус захиалж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 6.690.839 төгрөгийн бараа материалыг хувьдаа завшсан,
2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Найруулга” ХХК-ний ажлын байранд БНХАУ-ын иргэдийг зодож 3.000.000 төгрөгийг шаардан авч, тус компанийг ажиллаж байгаа мэтээр мэдээ мэдээлэл тарааж сүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Бы”... Манай ХХХК нь хөдөө орон нутгийн хүнсний дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний захиалга авч бөөнөөр нь бараа бүтээгдэхүүнийг захилгынхаа дагуу хүргүүлдэг. Манай байгууллагатай гэрээ хийсэн дэлгүүрүүд нэр, нууц үгээр Амархан.мн нэртэй онлайн сайтаас бараа бүтээгдэхүүн захиалан авдаг бөгөөд нэр, нууц нь гарын үсэг мэт баталгаа болж ашиглаж явдаг. Манайх одоогийн байдлаар 5 аймгийн 15 орчим суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа Архангай аймагт 2018 оны 04 дүгээр сарын эхээр иргэн Бын Бтай гэрээ байгуулж худалдааны төлөөлөгчөөр ажиллахаар болсон. 2018 оны 05 сарын 16-ны өдрөөс хойш Б.Б захиалга хийж бараа бүтээгдэхүүн авч эхэлсэн. 2018 оны 05 сараас Б.Бийн захиалгаар Архангай аймгийн хүнсний дэлгүүрүүдэд нийт 66 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн явуулсан. Одоогоор 26.377.063 төгрөгийн авлагатай байна. Уг мөнгөн дүнг задалж үзвэл Дэлгэрэх нэртэй супер маркет нь 2018 оны 08 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд 3 удаа захиалга хийж 1.577.290 төгрөгийн хүнс бараа авсан, Ара нэртэй дэлгүүр 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 удаа захиалга хийж 2.103.690 төгрөгийн хүнсний бараа, Шинэ цонх нэртэй дэлгүүр хүнсний бараа бичиг хэргийн захилга 2018 оны 09 сарын 02-ны өдөр хийж 1.102.050 төгрөгийн захиалга хийсэн. Очир нэртэй хүнсний дэлгүүр 2018 оны 08 сарын 21-ний өдөр захилга хийж 1.877.950 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа болон хүнсний бараа захиалга авсан. Андууд дэлгүүр 2018 оны 08 сарын 28-ны өдрийн захиалгаар 14.632 584 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн Б.Б нь захиалж авсан. Мөн өөрийн эхнэр Аы нэр дээр 155.280 төгрөгийн хүнсийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр захиалж авсан. Өөрийнхөө нэр дээр 2018 оны 05 сарын 18, 05 сарын 25, 07 сарын 05, 07 сарын 17, 07 сарын 26-ны өдрүүдэд хүнс ахуйн хэрэглээний бараа захиалж 4.928.219 төгрөгийн бараа бүтээгдэхүүний өртэй байгаа. Анх манай байгууллага эдгээр дэлгүүрүүдийг тооцоогоо хийхгүй удаад байхаар нь мөнгөө хий гэж утсаар хэлэхээр удахгүй өгнө гэж дэлгүүрийн эзэд хэлдэг байсан. Сүүлдээ Б.Б манай дэлгүүрийн өмнөөс захиалга хийсэн манай дэлгүүр өргүй, зарим нь Б.Бид мөнгөө бэлнээр өгсөн гэж үнэн зөвөө хэлсэн. Тийм учраас Б.Бийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. 2018 оны 10 сарын 22-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт Б.Бтай уулзах гэж ирээд гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Түүний эхнэр Атай таарах үед нөхөр Б.Бтай уулзах гэж утсаар яриад явж байсан. Тэгээд Ад Б.Бийг Андууд дэлгүүр хүрээд ир тооцоо хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Андууд дэлгүүрийн захиралтай уулзаж тооцоо нийлж үзэхэд зарим мөнгийг Б.Бид өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Р.Цын”...Тухайн үед Б.Бтай хамт Архангай аймагт хамтран ажилладаг хүнсний дэлгүүрүүдээр явж уулзахад Андууд дэлгүүрийн эзэн нь ярихдаа бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой бөгөөд бөөнөөр нь зээлээр бараа авах сонирхолтой байна гэж хэлсэн. Андууд дэлгүүр нь өмнө манай байгууллагатай хамтран ажиллаж байсан болохоор манай зээлээр бараа өгөхөөр болж 2018 оны 08 сарын 20-дын үеэр 15 сая орчим төгрөгийн бараа явуулсан боловч уг мөнгийг төлөхгүй удаад байсан. Андууд дэлгүүр болон Б.Б нар руу утсаар удаа дараа ярихад одоо төлнө гэдэг байдлаар яриад яваад байсан сүүлдээ Андууд дэлгүүр уг барааг манайх аваагүй, Б.Б авсан гэж хэлсэн байсан. Мөн Андууд дэлгүүр нь 4 сая төгрөгийн өртэй байсан тэр мөнгийг Б.Бид бэлнээр өгсөн гэж хэлсэн. Тэрнээс гадна Очир нэртэй дэлгүүр бас манайх бараа захиалаагүй Б.Б өөрөө 1.8 сая орчим төгрөгийн бараа захиалж авсан гэж хэлсэн. Мөн Дэлгэрэх дэлгүүр Б.Б манайхыг бараа захиалаагүй байхад өөрөө 1.5 сая төгрөгийн бараа өөрөө захиалж авсан байна гэж хэлсэн. Б.Б нь өөрөө Шинэ цонх нэртэй хүнсний дэлгүүр нээж 1.1 сая төгрөгийн бараа захиалга хийж авсан байсан. Энэ мэт төлөгдөөгүй өрнүүд нь нэмэгдсээр байгаад 26 сая төгрөгийн өр үлдсэн байсан. 2018 оны 10 сарын 22-ны өдөр бид нар Архангай аймагт ирж Б.Бтай уулзахад согтуу ирээд үг хэлээр доромжлоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ү.Дгийн”...Арханай аймгийн худалдааны төлөөлөгч Б.Б нь Архангай аймгийн Дэлгэрэх супер маркетын нэрийн өмнөөс 2018 оны 08 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд 3 удаа захиалга хийж 1.577.290 төгрөгийн хүнс, Ара нэртэй дэлгүүрийн нэрийн өмнөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 удаа захиалга хийж 2.103.690 төгрөгийн хүнсний бараа, Шинэ цонх нэртэй өөрийнхөө эзэмшлийн дэлгүүрийн нэрийн өмнөөс хүнсний бараа, бичиг хэргийн захиалга 2018 оны 09 сарын 02-ны өдөр хийж 1.102.050 төгрөгийн захиалга хийсэн. Очир нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр 2018 оны 08 сарын 21-ний өдөр захилга хийж 1.877.950 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа болон хүнсний бараа захиалж авсан. Андууд дэлгүүрийн 2018 оны 08 сарын 28-ны өдрийн захиалгаар 14.697.789 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг Б.Б нь захиалж авсан. Мөн өөрийн эхнэр Аы нэр дээр 155.280 төгрөгийн хүнсийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр захиалж авсан. Өөрийнхөө нэр дээр 2018 оны 05 сарын 18, 05 сарын 25, 07 сарын 05, 07 сарын 17, 07 сарын 26-ны өдрүүдэд хүнс ахуйн хэрэглээний бараа захиалж 4.928.219 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Нийт 26.442.268 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Б.Б манай байгууллагаас захиалга хийж аваад буцаан төлөөгүй байгаа нь баримтаар тогтоогдсон байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.Цын”...ХХХК-ний төлөөлөгч Б.Б нь 2018 оны 08 сард надтай уулзаад танай дэлгүүрийн өмнөөс захиалга хийгээд бараа авлаа, дараа нь мөнгийг нь өөрөө буцаагаад төлнө гэхээр нь зөвшөөрсөн. Б.Б 500.000 төгрөгийн захиалж авсан гэдгээ надад хэлсэн. Тэгтэл ХХХК-ны ажилчид 2018 оны 10 сарын сүүлээр надтай ирж уулзаад 1.8 сая төгрөгийн өртэй байна. Яагаад төлбөрөө өгөхгүй байгаа талаар асуухаар нь би бараа аваагүй, Б.Б авсан байх гэж хэлсэн. Тэгтэл Б.Б нь дур мэдэн, надад хэлэлгүй манай кодоор захиалга хийж бараа авсан байсан бөгөөд Б.Бийн манай дэлгүүрийн нэрээр захиалсан бараа төлөгдөөгүй явсаар байгаад 1.8 сая төгрөгийн өртэй болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цын”...Би 2017 оны 10 сараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Андууд нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оны 04 сарын сүүлээр Амархан.мн нэртэй сайтаас бараа захиалан Улаанбаатар хотоос авч болдог гэж сонсоод Б.Бтай уулзсан. Б.Б нь ХХХК-ны ажиллуулдаг Амархан.мн нэртэй сайтын Архангай аймгийн төлөөлөгч ажил эрхэлж байсан. Би 2018 оны 04 сараас хойш 08 сарын 20 хүртэл хугацаанд ХХХК-ны Амархан.мн сайтаас өөрийнхөө код буюу эрхээр сард 2 удаа бараа захиалан авч 2,3 хоногийн дараагаас бүрэн мөнгийг төлөөд яваад байдаг байсан. Тэгтэл Б.Б нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр надтай уулзаад би танай дэлгүүрийн өмнөөс би захиалга хийгээд барааг чинь авлаа, тэгээд төлбөрийг нь би өөрөө төлнө гэж хэлэхээр нь чи асуудалгүй мөнгөө төлчих юм бол захиалга хийчих гэж зөвшөөрсөн. Тэгтэл 2018 оны 09 сарын 10-дын үеэр ХХХК-ны ажилчид над руу утсаар яриад барааныхаа мөнгийг хийгээрэй гэж ярьж байсан. Би Х ХХК-ны ажилчдад мөнгөө хийнэ гэж хэлсэн. Харин Б.Б миний өмнөөс захилга хийж бараа авсан гэдгийг хэлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мны”...Би 2018 оны 08 дугаар сард Хөгжлийн ХХК-ны Амархан.мн нэртэй сайтаас бараа захиалан авч өөрийн Дэлгэрэх нэртэй хүнсний дэлгүүр борлуулахаар гэрээ хийсэн. ХХХК-ны төлөөлөгч ажлыг Б.Б хийж байсан бөгөөд 2018 оны 08 сарын 23-ны өдөр 11 нэр төрлийн 505.290 төгрөгийн гоймон, ундаа, ариун цэврийн цаас гэх мэт бараа захиалсан. Уг бараа 10 гаран хоногийн дараа ирсэн байна гэж Б.Б над руу утсаар ярихаар нь миний захиалсан бараа их удаж ирлээ, зарим барааныхан хугацаа дууссан байгаа байлгүй би өөр газраас бараагаа захиалаад авчихсан тийм болохоор Б.Баа чи наад бараагаа буцаа гэж хэлээд аваагүй. Тэгтэл Б.Б тэр барааг буцаагаагүй өөрөө авсан байсан. Тэрнээс хойш ХХХК-тай харилцаагүй, захиалга аваагүй. Тэгтэл 2018 оны 09 сарын эхээр Б.Б над руу утсаар яриад таны нэр дээр 1.5 сая төгрөгийн бараа захиалаад би өөрөө авчихсан байгаа, би зээл хөөцөлдөж байгаа тэрийг бүтэхээр мөнгө өгчихнө та ХХХК-наас утсаар яривал удахгүй мөнгөө өгчихнө гэж хэлээрэй гэж надаас гуйсан. 2018 оны 09 сарын дундуур Б.Бийг утсаар ярьсны дараа ХХХК-ны ажилчид над руу утсаар ярьж барааны захиалга хийгээд тооцоогоо хийгээгүй байна гэж ярихаар нь би удахгүй хийнэ гэж яриад яваад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оын”...Би ХХХК-ны амархан.мн нэртэй сайдаас өөрийн ажиллуулж байсан АРА нэртэй дэлгүүрийн кодоор бараа материал захиалж аваад нэг өдрийн дараа л мөнгөө бүгдийг бэлнээр төлөөлөгч ажилтай Б.Бид өгдөг байсан. Одоо санаж байгаагаар дээд тал нь 500.000 гаран мянган төгрөгийн бараа захиалан аваад мөнгийг нь Б.Бид шууд өгч байсан. Би ХХХК-наас 2, 3 удаа бараа захиалан авч байсан санагдаж байна. Одоо ХХХК-нд ямар өр төлбөр тооцоо байхгүй. Би өөрийнхөө захиалсан барааг буцаагаад тэр доор нь төлж явсан. Тэгтэл 2018 оны 08 сарын 20-дын үеэр Б.Б надтай уулзаад би танай дэлгүүрийн нэр дээрээс бараа захиалан аваад өөрөө зарж борлуулж байгаа шүү, чам руу ХХХК-наас хүмүүс утсаар яриад өрөө төл гэж яривал удахгүй төлнө гэж хэлээрэй гээд байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч Ц.Бгийн ”...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах БНХАУ-ын 100 хувын хөрөнгө оруулалттай Найруулга ХХК-д дэд захирал албан тушаалтай энэ ажилд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажиллаж байна. Миний ажиллаж байгаа Найруулга ХХК-ны байранд 2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед байх Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б гэх залуу өөрийн гишүүдийн хамт ирж БНХАУ-ын иргэдийг зодож өөрсдөө бичлэг хийж байсан хамгийн гол нь БНХАУ-ын иргэдийг зодсоны дараа бичлэг хийж би та нарыг зодоогүй гэх байдлаар бичлэг хийж байсан. Би Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн гэх Б.Бтай уулзахад та энэ Найруулга ХХК болон БНХАУ-ын иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж манай босоо хөх Монгол ТББ-ын хүмүүстэй тохиролцож чадах юм уу гэж надаас асуусан миний зүгээс би Монгол талыг нь хариуцаж байгаа хүний хувьд шийдвэр гаргаж чадна аа гэж хэлсэн. Та нарийн зүгээс ямар шаардлага тавьж байгаа талаар асуухад Б.Б босоо хөх Монгол ТББ ямар үйл ажиллагаа явуулдаг талаар та мэдэх үү гэж надаас асуусан би мэдэхгүй гэж хэлэхэд Үний аюулгүй байдлын талаар ярьж байсан тэгээд надад хандаж Босоо хөх Монгол ТББ-аас энд ирсэн гишүүдэд нэг нэг боодол мөнгө өгөх талаар шаардсан манай байгууллагын зүгээс БНХАУ-ын хөрөнгө оруулагч нараас асуугаад хариу өгье гээд салсан. Удаагүй Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б гишүүдийн хамт явсан нэг цагийн дараа байх миний 99846694 дугаарын утас руу Б.Б залгаж за танай байгууллага шийдэлд хүрсэн үү гэж асуусан миний зүгээс БНХАУ-ын хөрөнгө оруулагч нартай ярилцаж шийдэлд хүрч 3,000,000 төгрөг Б.Б гэх хүнд өгөхөөр болж БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ү, Жан нар миний хаан банкны 5137078465 дугаарын данс руу 2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 3,000,000 төгрөг шилжүүлж би тус аймгийн 10 давхар байрны доод талын хаан банкны АТМ-ээс 3,000,000 төгрөг авч Б.Бид өгсөн нь үнэн. Миний зүгээс Босоо хөх Монгол ТББ-ын нэрийг барьж дээрэм хийсэн гэж бодож байгаа. БНХАУ-ын иргэд байс дээрэмдүүлсэн гэж бодож байгаа Б.Б надаас мөнгө авхад ланд-80 маркийн автомашинтай 10 давхар байрны ард талын зогсоол дээр ирж надаас 3,000,000 төгрөг авсан мөнгө авахдаа Б.Б энэ 3,000,000 төгрөг зөвхөн 1 сарын мөнгө сар болгон ийм хэмжээний мөнгө өгөх юм бол танай Найруулга ХХК-ны үйл ажиллагааг Босоо хөх Монгол ТББ-ын зүгээс дэмжих болно гэж хэлээд мөнгөө аваад явсан Ланд-80 маркийн автомашинаа жолоодож явсан залууг Цогоо гэдэг залуу байсан тэр бүх зүйлийг мэдэж байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Н.Цийн”...Архангай аймгийн Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн гэдгээр нь сайн мэднэ. 2019 оны 05 дугаар сараас хойш Б.Б манай Босоо хөх Монгол ТББ-ын гишүүн болооч гээд гуйгаад байсан юм. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар асуухад Монгол орны газар нутгаа хамгаалах үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа, нутаг оронд нэр хүнд сайтай хүмүүсийг элсүүлэх бодолтой байгаа гэхлээр нь Босоо хөх Монгол ТББ-д илсэн орсон нь үнэн. 2019 оны 07 дугаар сарын 03-ны үдээс хойш 16 цагийн орчим байсан байх Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн гэх Б.Б 99941423 гэсэн утсаар над руу залгаад та манай ажлын байранд хүрээд ирээч автомашины хэрэгтэй байна гэхээр нь яваад очиход Б.Б өрөөндөө байсан ямар учраас дуудсан талаар асуухад махны үйлдвэр дээр БНХАУ-ын иргэд ирсэн Монгол охидуудад мөнгө үзүүлээд дуудаад байна очиж шалгах талаар надад хэлж таны автомашинтай цуг явъя гэхээр нь би зөвшөөрсөн. Б.Бийн өрөөнөөс гараад ирэхэд гадна нь зүс таних 3 хүн байсан тэр 3 хүн цуг бид нартай явсан. Тэгээд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Найруулга ХХК-ны ажлын байранд очтол Монгол залуус уг газрын үүдийг янзалж байсан. Тэгээд Б.Бийн хамт дотор орж БНХАУ-ын 5 иргэн байсан байх холбогдох бичиг баримтыг нь шалгасан. Миний зүгээс БНХАУ-ын иргэний зодсон зүйл байхгүй харин Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б чанга дуугаар орилоод байсан ганц нэг БНХАУ-ын иргэнийг зодсон байж магадгүй би нүдээр хараагүй. Тэгээд байж байтал тус компанийн Монгол талыг хариуцсан захирал гээд Ц.Б гэх хүн гарч ирээд Б.Бтай уулзсан ямар учраас уулзсан талаар би мэдээгүй сонсоход мөнгө төгрөг яригдаж байсан би учрыг нь олоогүй тэгээд тэндээс удаагүй гараад аймгийн төвд захын хажууд байрлах 10 давхар байрны хажуу талын автомашины зогсоол дээр зогсож байгаад би явах талаар Б.Бид хэлэхэд одоо хүн ирж уулзана гэж байсан. Тэгээд хүлээж байтал Найруулга ХХК-ны Ц.Б ирж Б.Бтай уулзаад хэдэн төгрөг байсанг мэдэхгүй мөнгө өгсөн би тоолж үзээгүй. Миний зүгээс Б.Бид хандаж ямар учраас мөнгө БНХАУ-ын иргэдээс аваад байгаа талаар асуухад та нарт хамаагүй Босоо хөх Монгол ТББ-д хэрэглэнэ гэж надад тайлбарлаж хэлсэн. Би тэр мөнгөнөөс мөнгө аваагүй Б.Б бүх мөнгийг авсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Үийн”...Манай үйлдвэр дээр Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б гэх залуу хэсэг бүлэг хүмүүстэй ирж мөнгө нэхэж дарамталж эхэлсэн эхний ээлжинд 3.000.000 төгрөг өгсөн дараа дахин мөнгө нэхэж эхэлсэн энэ үйлдэл хууль бус тул хуулийн байгууллагад хандсан. Манай үйлдвэрт 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анх ирж үйлдвэр дотор байсан БНХАУ-ын иргэдийг зодсон нь үнэн би тухайн үед хажууд нь байсан зодуулсан хүмүүс бүгд БНХАУ-руу буцсан одоо байсан хүмүүсээс Жан, би Ц.Б бид гурав байна. Бусад нь байхгүй байгаа. БНХАУ-ын иргэдийг Архангай аймагт байлгахгүй байхаар бол манай Босоо хөх Монгол ТББ-тай хамтарч ажиллах талаар шаардлага тавьсан үгүй бол ажил үйлчилгээг явуулахгүй гэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой Ц.Бгаар дамжуулан хэлсэн 3.000.000 төгрөг өгсөн. Ганц нэг удаа ирж байсан миний зүгээс Монгол хэл мэдэхгүй гээд орчуулж өгөөгүй мөнгө нэхээд байсан мөн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөнгө өгөхгүй болохоор махны ченж нарыг дагуулан ирж манай үйлдвэрийг ажиллаж байна гэх мэтээр худал мэдээлэл тарааж олон нийтийн сүлжээ ашиглан худал мэдээлэл тараасанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.Эын”...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байж байхад Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Б.Б над руу залгаад Найруулга ХХК-ны ажлын байран дээр БНХАУ-ын иргэд байна, хамт очиж холбогдох бичиг баримтыг шалгах юм уу гэж надаас асуусан би тухайн үед зөвшөөрч Б.Б, Эрдэнэбат, Н.Цэ нартай хамт яваад БНХАУ-ын иргэдийн байгаа газар руу орж холбогдох бичиг баримтыг Б.Б шалгасан. Би хүн зодоогүй харин Б.Б БНХАУ-ын иргэдийг ганц нэг удаа цохиж харагдаж байсан мөн чанга дуугаар орилсон нь үнэн. Эрдэнэбат, Н.Цэ нар БНХАУ-ын иргэдийг зодоогүй мөнгө төгрөг нэхсэн талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ф.Лгийн”...Би Улаанбаатар хотод байсан бөгөөд Найруулга ХХК-ны монгол талын захирал Ц.Б ах над руу нэг шөнө утсаар яриад энд асуудал гарсан, мөнгө төгрөг хэрэгтэй гэхээр нь би юм асуулгүйгээр Ц.Б ахын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Юун мөнгө авсан талаар асуухад манай махны үйлдвэрийн ажилчдыг айлгаж сүрдүүлээд, нэг хүнийг нүүр рүү нь алгадаж авсан гэсэн гэж надад хэлсэн. Би нарийн сайн учрыг олоогүй, Ц.Б ах учрыг олж тухайн үед нь шийдвэрлэсэн. Би өөр нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Архангай аймагт тухайн үед БНХАУ-ын 5 иргэн байсан. Тэрнээс хөргүүр тавих гэж ирсэн БНХАУ-ын иргэний нүүр рүү нэг алгадсан гэсэн. Эр хүмүүс хоорондоо ганц, нэг алгадах юм байлгүй яахав гээд тухайн үед гомдол гаргаагүй. Б.Бид алгадуулсан тэр хүн одоо БНХАУ-даа байгаа. Монголд ирэхгүй байх, холбоогүй болоод удаж байна. Манай байгууллагаас яагаад мөнгө төгрөг авсан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Фу.Шгийн”...Тогооч ажил хийж байсан нэг иргэн болон хөргүүр тавьж байсан нэг иргэнийг өшиглөх, алгадах зэргээр тэр хүмүүс цохиж авсан. Гэхдээ биед нь ил харагдах гэмтэл бэртэл учраагүй. Намайг цохиж зодоогүй. Тогооч Ли, хөргүүр тавих гэж ирсэн Шодан нарыг өшиглөж, алгадаж зодсон. Ли, Шодан нартай холбоо харилцаа тасраад удаж байна. Энэ хүмүүс БНХАУ-даа амьдарч байгаа, дахин монголд ирэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Л.Цын “Очир” хүнсний дэлгүүрийн өмнөөс 1.877.950 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Мны “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн өмнөөс 1.072.000 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Оын “Ара” хүнсний дэлгүүрийн өмнөөс 2.103.690 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Цын “Андууд” хүнсний дэлгүүрийн өмнөөс 14.632.584 төгрөгийн барааг “Хөгжлийн өртөө” ХХК-аас тус тус захиалан авч нийт 19.686.224 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилах гэмт хэргийн шинжийг,
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Мны “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс захиалж, авалгүй буцаасан 505.290 төгрөгийн, Өөрийн эхнэр Б.Аы нэрийн өмнөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 155.280 төгрөгийн, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ажиллуулж байсан “Шинэ цонх” дэлгүүрийн өмнөөс 1.102.050 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 18, 25-ны өдөр мөн 2018 оны 07 дугаар сарын 05, 17, 26-ны өдрүүдэд өөрийн нэр дээр 4.928.219 төгрөгийн барааг “Хөгжлийн өртөө” ХХК-иас тус тус захиалж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 6.690.839 төгрөгийн бараа материалыг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг,
2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Найруулга” ХХК-ний ажлын байранд БНХАУ-ын иргэдийг зодож 3.000.000 төгрөгийг шаардан авч, тус компанийг ажиллаж байгаа мэтээр баримт мэдээлэл тарааж сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна,
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан Үлэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх Үлэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...шүүгдэгчийн бусдыг залилах болон завших гэмт хэргийн хувьд иргэд хоорондын харилцан тохиролцсон гэрээнээс эрсдэл гарсан, иргэд хоорондын маргаан гэж үзэх боломжтой нөхцөл байдал байгаа мөн сүрдүүлсэн үйлдлийн хувьд Б.Б нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын өмнөөс өөрийн оршин сууж байгаа нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулбал таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан, Найруулга ХХК-тай тодорхой хэмжээнд харилцан тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан... гэх тайлбар гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд тэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ХХХК-наас 19.686.224 төгрөгийг залилан авсан, мөн ХХХК-наас итгэмжлэн хариуцуулсан 6.690.839 төгрөгийг завшсан, Найруулга ХХК-ны талаар баримт мэдээлэл тараана гэж сүрдүүлэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсан гэх үйл баримт тогтоогдож байгаа болно. Шүүгдэгч Б.Бийн ХХХК-наас мөнгө залилсан болон завшсан үйлдлийн хувьд тус тусдаа гэмт хэргийн шинжийг агуулж байх ба залилах гэмт хэргийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэл буюу ажил хэргийн хувьд хамтарч ажиллаж байсан хүний хувьд бусдын эд хөрөнгийг авахаар идэвхитэй үйлдэл хийж, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгыг агуулсан байх ба завших гэмт хэргийн хувьд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, хариу төлбөр төлөхгүйгээр өөрийн өмчлөлд авсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн заналхийлэх гэмт хэргийн хувьд бусдыг эд хөрөнгөө өгөхийг шаардсан идэвхитэй үйлдлээр илэрч, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэх, эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц мэдээ мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зэрэг үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Хохирогч Ц.Б, Э.Б нар нь хохирол төлбөрөө авсан талар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн залилах болон бусдын эд хөрөнгийг завших, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...” заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсэний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэж заасан байна.
Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг тогтоож шүүгдэгч Б.Бид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Мөн тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хасах Үлэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 сарын 17-ны хүртэл цагдан хоригдсон 28/хорин найм/ хоног, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63/жаран гурав/ хоног, нийт 91/ерэн нэг/ цагдан хоригдсон хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийг хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар, шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдыг залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 сарын 17-ны хүртэл цагдан хоригдсон 28/хорин найм/ хоног, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63/жаран гурав/ хоног, нийт цагдан хоригдсон 91/ерэн нэг/ хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялд оруулан тооцсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
12. Шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 09 сарын 05-ны өдрөөс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР