Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

                                   2023/ШЦТ/205

 

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ө.М  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг/онлайнаар/  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг  

Шүүгдэгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгин овогт Дын Мд холбогдох эрүүгийн 2312000000172 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувийн малаа малладаг, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн .......... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгин овогт Дын М/РД:АА............/

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Д.М нь Архангай аймгийн ........ дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 72-29 УНТ улсын дугаартай Хюньдай Портер-2 маркийн тээврийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 1 настай эмэгтэй Б.Аг дайрч амь насыг нь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Шүүгдэгч Д.Мы шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                 “...Би 05 дугаар сарын 19-ны өдөр Д.Мыхаас  айлаас адууны мах авах гэж очоод ийм хэрэг гарсанд харамсА байна. Би эхнэртэйгээ адууны мах авах гэж очсон, эхнэр тэгээд айл руу махаа авах гээд орсон. Тэгээд эхнэр 40 минутын дараа  адууныхаа махыг аваад гарч ирсэн. Тэгээд би машинаасаа буугаад махаа аваад машиныхаа тээш нь дээр тавьчхаад, машиныхаа ардуур тойрч суусан, эхнэр гэдэс аваад ирье гээд буцаад орсон. Тэгээд чиргүүл дээр 2 нохой ирээд мах руу цоройгоод байхаар нь хөөгөөд эхнэр гараад ирэх байх гэж бодоод толиндоо хараад юм байхгүй болохоор нь ухарсан чинь машин сонин болоод явсан тэгэхээр нь юу юм бол гээд буугаад харсан чинь хойд талын дугуй урд хүүхэд байж байсан. Тэгээд би сандраад хүүхдийг аваад Ө.Мгийн хашааны үүд онгорхой байхаар нь гүйж ороод энэ хэний хүүхэд вэ? машин доогуур орсон байсан байна харахгүй дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү  аваад очсон. Би хамт явсан боловч удалгүй нас барсан гэсэн. Би машин доогуур тонгойж хараагүй дээ маш их харамсаж байна. Уг нь би тар хашааны гадаа нэлээн удаан зогссон хашаанаас хүүхэд гарч ирж харагдаагүй, би машиндаа сууж байхдаа хашааны үүд рүү харж байсан. Тэгээд хэзээ нь ирээд машин доогуур орсныг хараагүй. Тэгээд тийм удаан зогсож байхад ээж аав хоёр нь хүүхдээ анхаараад нэг удаа санаад харсан бол аав нь пиво уугаад сууж байхынхаа оронд хүүхдээ анхаарч байсан бол ийм зүйл болохгүй байх байсан байхаа...” гэх мэдүүлэг,

 

             *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

             “...05 дугаар сарын 29-ны өдөр би ажлаасаа тараад ороод ирсэн манай нөхөр адуугаа сумын төвд оруулаад ирсэн. Адууны махаа махалж байсан. Тэгээд адуугаа махлаад янзлаад дууссан гэдсээ гаргаад тавьсан байсан. Би эгчтэйгээ хамт гэдсийг цэвэрлэсэн. Тэр хооронд манай нөхөр эвдээд тавьсан байсан махнуудаа зарж байсан. Тэр үед 4, 5 машин ирсэн байсан. Гэхдээ Мэндээ гэдэг хүний машины урд талд машинаа нэлээн шахаад тавьсан байсан. Мэндээ гэдэг хүний машин орж гардаг том хаалганы хажууд, бусад машин жижиг хаалганы хажууд байсан. манай нөхрөөс мах авсан юм байна  лээ. Тэрийг нь би анзаараагүй. Тэгээд би гэдсээ арилгаад дуусаад байж байсан чинь Мэндээ гэдэг хүний эхнэр нь ээжийн хамт над дээр ирээд гэдэс авъя гэсэн. Тэгээд би гэдсээ угааж дуусаагүй байна гэж хэлсэн чинь зүгээр зүгээр гэртээ очоод цэвэрлэнэ гэж хэлсэн. Тэгээд би  умсыг огтлох гээд байж байсан чинь Мэндээ гэдэг хүн миний охиныг тэврээд орж ирсэн. Тэгээд энэ хэний хүүхэд бэ? гэхээр нь миний хүүхэд байна шүү дээ гэсэн. Тэгэхэд миний охин 2 минутын өмнө миний хажууд тоглож байсан. Тэгээд ойрхон явж байхаар нь Мэндээ ах оруулж ирсэн юм байх даа гэж бодсон. Тэгсэн миний охиныг дайрсан байсан. Тэхгэхдээ 2 нохой дагаад гараад ирсэн шүү дээ. Та хоёр хүүхдээ харахгүй яасан юм бэ? нохой дагаад гараад ирсэн гэж өөрөө хэлсэн. Сүүлд гарч ирээгүй гэж хэлж байгаад нь гайхаж байна. Эмнэлэгт байхдаа 2 нохой дагаад гараад ирсэн гэж хэлсэн. Тэгээд би сүүлд охиноо тэврэхэд 2 чихнээс нь хамраас нь цус гоожоод, толгой нь гялгар уут барьж байгаа юм шиг бамбалзсан юм болсон байсан. Эмнэлэг орж байх хугацаандаа бараг өнгөрсөн байх гэж бодож байна. Хүүхэд гарч ирснийг анзаараагүй юм уу? мартсан зүйл гарсан байх тэрнээс бол өөрөө нохой дагаж гарч ирсэн гэж хэлсэн. Би одоо энэ хэрэг дээр маш гомдолтой байна. 2 охинтой байсан, 1 хөхнөөсөө ч гараагүй жаахан охиноо алдчихаад энэ хугацаанд болсон бүх зүйлд итгэж өгөхгүй байгаа.  Миний том охин одоо 6 настай, нэгдүгээр анги, өдөр болгон дүүгээ асуудаг, энэ бүх зүйл надад маш их хэцүү байгаа. Хохирлын хувьд 06 дугаар сарын 15-ны өдөр 21 хоног 49 хоног нь ч болоогүй байхад 12000000 төгрөг өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр ярилцаад 13000000 төгрөг авсан. 15000000 төгрөг гэж хэлсэн чинь танай ажил явдал ийм болохгүй шүү дээ гэж өмгөөлөгч нь хэлсэн. Арай үнэтэй байна 13000000 төгрөгөөр тохиръё болж байна уу? гээд тохирсон. Сүүлд нь 49 хоног хүртэл ийм хохиролтой байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд хохирлоо барагдуулмаар байна гэж өмнө шүүх хурлын 20 минутын өмнөхөн хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгч Ганчимэг нь танайд хангА мөнгө өгсөн та нар дахиж мөнгө төгрөг авахгүй гээд юу гэсэн үгийн гэж бид хоёрт хэлсэн. Бид хоёрыг хүүхдийн амь нас энэ хүмүүсийн хувьд зүгээр нэг хууль ёсныхон авах ёстой мөнгөнийхөн талд нь ч хүрэхгүй тийм амь настай байгаа юм уу? би үнэхээр гайхаж гомдож байна...” гэх мэдүүлэг,

 

                   *Эрүүгийн 2312000000172 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мгийн өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн үед ажил тараад өөрийн хоёр охиноо дагуулаад гэртээ буюу Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хорооллын задгай гэх газар гэртээ ирсэн. Тухайн үед манай нөхөр С.Б нь хөдөөнөөс нэг адуу авчирсан хашаандаа хүмүүстэй нядалж байсан. Тухайн адууг нядлаад махыг нь сумын төвийн иргэдэд зарах гэж байсан. Намайг ажлаас ирэхэд нядалж байгаа адууны гэдэс нь гарч байсан бөгөөд хамааныхаа хүнийг дуудаад хамт адууны гэдсийг арилгаж байсан бөгөөд энэ үед миний хоёр охин миний хажууд тоглож байсан. Адууг хөрөөдсөн модны хажууд нядалсан бөгөөд уг модон дээр хүүхдүүд авирч гарсан байхад нь уначихна гээд буулгасан. Яг энэ үед гаднаас хүмүүс мах авахаар хашаанд ороод ирсэн үймж байсан. Д.М гэх хүний эхнэр, ээжтэйгээ орж ирээд мах авчихаад машин дээрээ нөхрөөрөө буулгачихаад адууны гэдэс авахаар над дээр ирээд гэдсийг нь хувааж өгөхөөр зогсож байхад гаднаас Д.М гэх хүн миний охин Б.Аг тэвэврчихсэн энэ хэний хүүхэд вэ, машин доогуур ороод дайруулчихлаа, хүүхдээ харахгүй яасан юм бэ гэсээр хашаанд орж ирэх үед харсан чинь миний бага охин Б.А байхаар нь орилоод гүйж очиж тэвэрч авахад хоёр талын чих болон хамраас нь цус гоожоод байсан, зүүн талын шанаа хэсэг нь халцарчихсан байсан, гараараа толгойг нь тэмтрэхэд яс нь бамбалзаад байсан, тэгээд эмнэлэг рүү авч яваад үзүүлээд удалгүй нас барсан. Ийм харамсА зүйл болсон. Би тухайн үед адууны гэдэс арилгаад Д.М гэх хүнийг ямар машинтай ирснийг нь мэдээгүй, олон хүмүүс ирсэн байсан. Миний охиныг дайрсны дараа харахад цагаан өнгийн тэвштэй тэрэг харагдсан. Миний охин Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Төрөх тасагт өөрөө төрсөн, 3300 гр жинтэй төрсөн. Өсөлт бойжилт хэвийн байсан. Товлолт вакцинууддаа сар болгон тогтмол хамрагдаж байсан. Талийгаач охин маань ямар нэгэн өвчин зовуурь байгаагүй эгчтэйгээ хамт тоглоод гүйгээд л явж байсан. Ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Эгч нь 6 настай охин байгаа. ХарамсА, болгоомжгүй улмаас осол гарч миний охин Б.Агийн амь нас хохирсон. Буруутай этгээдээс буяны ажлын зардлыг нэхэмжилнэ. Одоогоор зардлыг нарийн тооцож гаргаагүй байна. Буруу этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох байх л гэж бодож байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

            *Гэрч С.Бн өгсөн:

            “...2023 оны 05 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Ямаатын нүүр гэх газраас нутгийн хүн Бийн хамт амьдаар нэг адууг сумын төвд махалж зарахаар Портер маркийн машинд нь амьдаар нь ачиж, сумын төвд орж ирсэн. Тэгээд нутгийн хүмүүсийн хамт сумын төвд байх өөрийнхөө хашаанд нядалж байхад сумын хүмүүс адуу гаргаж байгааг мэдээд мах авахаар ирцгээсэн. Энэ үед би адууны махаа граш руу зөөж оруулсан. Эхнэр Ө.М хамаатны эгчтэй гадаа хашаан дотор адууны гэдэс арилгаад байж байсан. Намайг мах зөөж байх хооронд манай 2 охин ээжийнхээ хажууд түлээн дээр суучихсан хоорондоо тоглож харагдсан. Адууны арьсан дээр махаа жижиглээд зөөж байхад гаднаас сумын иргэд адууны мах авахаар орж ирж би грашдаа ороход хэсэг хугацаанд мах авахаар хүмүүс бужигнасан. Би гадаа ямар ямар хүмүүсийг машинтай ирснийг сайн анзаарч хараагүй, хүмүүст мах өгөөд байж байхад нутгийн ах болох Д.М ах эхнэртэй орж ирсэн байсан бөгөөд 30 гаран килограмм мах аваад гарсан. Тэгээд дараагийн хүнтэй махаа жинлээд өгч байхад гадаа эхнэр орилоод яваад өгсөн. Тэгээд би юу болов оо гээд харахад Мэндээ буюу Д.М ахыг ухарч байгаад бага охин болох Б.Аг дайрчихсан гээд орилж чарлаад байж байсан. Тэгээд би хүүхдээ тэвэрч аваад шууд эмнэлэг рүү хөдөлсөн. Машинд суугаад хөдлөхөд охин амьсгаатай, 2 чихнээс нь цус гоожсон байдА анзаарагдсан. Тэгээд эмнэлэг ороод би үүдэнд хүлээгээд байж байхад хэсэг хугацааны дараа эхнэр нас барчихлаа гээд орилж, чарлаад л гарч ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн ослыг хараагүй, граш дотор мах жижиглээд зараад байж байсан. Эхнэрээ орилох чимээгээр гарахад эхнэр Д.М ахыг охин Б.Аг ухарч байгаад дайрчихсан гээд уйлчихсан, эхнэрийн хажууд Д.М ах зогсож байсан. Тухайн үед хүүхдээ хараад шууд эмнэлэг рүү явсан. Юу болсон талаар асууж амжаагүй. Тэгсэн Д.М ах эмнэлэг дээр араас ирчихсэн байхад нь юу болсон талаар асуухад мах авахдаа цагаан өнгийн Портер маркийн улсын дугаарыг нь санахгүй байна, машинтай ирээд мах авчаад машиндаа суугаад хөдлөх гээд ухарсан чинь дугуйн доор хүүхэд чинь орчихсон байсныг харалгүй дайрчихлаа гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Энэ үед эхнэр орилж чарлаад сайн асууж амжаагүй. Тухайн үед гадаа харанхуй болоогүй, нар жаргаагүй байсан. Д.М ах машиндаа суучихсан бусад хүмүүс хашаан дотор мах авах гээд бужигнаж байсан. Охиныг минь дайрахыг харсан, үзсэн хүн одоогоор байхгүй байна. Д.М ах өөрөө охиныг ухарч байгаад дайрчихлаа гээд тэвэрчихсэн эхнэрт хашаан дотор байх үед өгөөд, эхнэр орилж, чарлах дуугаар би гарч таарсан. Д.М ах өөрөө охиныг ухарч байгаад дайрсан гэдгээ мөн хэлсэн. Тухайн үед Д.М махаа авчихаад түрүүлээд машиндаа суугаад эхнэр нь гэдэс, цувдай аваад эхнэрийн хажууд зогсож байсан гэсэн. Эхнэрээ гарч ирэх хооронд машинаа эргүүлэх санаатай ухрах үйлдэл хийсэн юм шиг байна лээ. Гэрийн гадаа миний машинтай нийлээд 5 орчим машин байсан. хашаан дотор болон граш байгаа хүмүүс нийлээд 10 гаран хүмүүс бужигнаж байсан юм. Адуу гаргаж байх үед ээжийнхээ хажууд байж байсан. Тухайн үед, эхнэр гэдэс арилгаад, би мах эвдээд хүмүүс мах авъя гэж ирэх үед хэсэг xугацаанд, бужигналдаад самгардсан байсан. Талийгаач охин Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн эмнэлэгт төрсөн, манай 2 дахь охин байсан. Эгч нь 5 настай байсан. Өсөлт бойжилт хэвийн, эмчийн үзлэг болон товлолт вакциндаа тогтмол хамрагдаж байсан юм. Сэргэлэн, цовоо хүүхэд байсан. Талийгаач охин маань 1 нас, 1 сартайдаа хөлд орсон, хөдөлгөөн ихтэй, хаа саагүй гүйдэг хүүхэд байсан. Талийгаач охиныг минь дайрсан цагаан өнгийн Портер маркийн 72-29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийн гэдгийг нь мэдэхгүй. Д.М ах мах авах гээд гэрийн гадаа унаж ирсэн байсан. Одоогоор санал хүсэлт байхгүй. Санамсар, болгоомжгүй зүйл боллоо...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/

 

           *Гэрч Б.Ан өгсөн:

           “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр орой 17-18 цагийн хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Хунт нуур гэх газраас сумын төв рүү хувийн ажлаар орж ирсэн юм. Тэгээд сумын төвд байх ээжийндээ ирэхэд төв дээр С.Б гэх залууг адуу махалж зарж байгаа гэнэ, хэдэн килограмм мах авъя гэхээр нь за тэгье гээд нөхөр Д.М нь өөрийнхөө эзэмшлийн 72-29 УНТ улсын дугаартай портер маркийн машинаа жолоодоод ээж, бид хоёр хажууд нь суугаад сумын төвийн шинэ хороололд байх гэр хорооллын гудамжинд хашааны үүдэн дээр ирэхэд олон машин хашааных нь гадаа зогсчихсон, хашааны том хаалга нь онгорхой байсан. Тэгээд том хаалганы харалдаа урд нь зогсоод мах авъя гээд орилоход дөнгөж адуугаа нядлаад хаа, гуяар нь эвдээд дуусаж байсан. Тэгээд граш руугаа зөөж оруулаад нэг гуяыг нь хиллэж аваад шуудайнд хийгээд нөхөр М өргөж машины дэвшин дээр тавьсан. Тэгээд ээж бид хоёр буцаж ороод гэдэс, цувдай авах гээд хаяан дотор ороод, граш руу ороход гадаа хүмүүс орилолдоод, шуугилдаад байсан тэгээд ээж, бид 2 гарч ирэхэд манай нөхөр Д.М жаахан хүүхэд тэвэрчихсэн, энэ хэний хүүхэд вэ, хүүхдээ хардаггүй юм уу, машин доогуур ороод дайруулчихлаа гэсэн зогсож байсан. Тэгсэн Ө.М гэх эмэгтэй манай охин байна шүү дээ гээд орилоод, чарласан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад эмч үзээд тариа хийгээд, аманд нь хүчилтөрөгч залгаад байсан, гарт нь тариа хийх гэсэн чинь хагараад байна гээд хөлөнд хийж харагдсан, тэгсэн хэсэг хугацааны дараа найдваргүй болчихлоо нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээр нэг орилж, чарласан хүмүүс байсан. Ээж бид хоёр шуудайтай махаа нөхөртөө өгөхөд дэвшин дээр өргөж тавиад буцаад гэдэс, цувдай авах үед машиныхаа хойгуур тойроод толиндоо хараад ухрах үед машин нь чулуунд тээглэж байгаа юм шиг овос гээд хөдөлсөн гэсэн, тэгээд юу байдаг билээ гэж бодоод буугаад машины доогуураа харсан чинь хүүхэд орчихсон байсан гэсэн. Тэгээд шүүрч аваад хашаан дотор орж энэ хэний хүүхэд вэ, хүүхдээ харахгүй яадаг байна вэ, машинд дайруулчихлаа гэж хэлсэн нь тэр гэсэн. Машиныхаа хойгуур тойроод харах үедээ тонгойж хараагүй гэсэн. Маш харамсА зүйл боллоо. С.Бн охиныг манай нөхөр ухрах гэж байгаад дайрчихсан. Талийгаачийг дайрахыг харсан хүн байхгүй юм шиг байна лээ. Мах авч байгаа гээд хүмүүс бужигнах үед болж өнгөрсөн. Хаагуур явж байгаад орсныг нь мэдэхгүй байна. Шуудайтай мах өгөхөд нөхөр Д.М нь машиныхаа хажууд зогсож байсан. Тухайн үедээ хүүхдийг хараагүй юм шиг байна лээ. гадаа нартай байсан. Нэлээн олон хүмүүс байсан. Талийгаач охиныг минь дайрсан цагаан өнгийн Портер маркийн 72- 29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний төрсөн дүүгийн нөхрийн нэр дээр байдаг манай эзэмшлийн машин байсан. Улаанбаатар хотод дүүгийнхээ нэр аваад шилжүүлээгүй өдийг хүртсэн байсан. Одоогоор 7-8 жил унасан машин байгаа юм. Манай нөхөр бид хоёр хөдөөнөөс ирэхдээ надтай хамт байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 1 жилийн өмнө Улаанбаатар хотод спралын булчиндаа тавиулж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

           *Гэрч А.Лгийн өгсөн:

          “...2023 оны 05 дугаар сарын 29-ний орой ажлаа тараад С.Бн гэрт буюу Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хорооллын задгай тоотод очиход С.Б, Т.Б хоёр хөдөөнөөс нэг адуу амьдаар нь оруулж ирсэн нядлах гээд байж байсан. Тэгээд би хамт тухайн адуу унагаалцсан. Нядалж зарах зорилготой адуу байсан юм байна. Тэгээд би гэр рүүгээ харьж хувцасаа сольчихоод хоолоо идчихээд буцаад очиход гэдэс нь байсан. Мөн би махнаас нь түшээд, граш рүү хамт зөөх үед хүмүүс мах авахаар ирсэн байсан. Д.Мы эхнэр, ээж хоёр нь мах авахаар орж ирсэн байсан. Тэгээд нэг харсан чинь Ө.М буюу талийгаачийн ээж нь ирчихсэн гэдэс цэвэрлээд, түүний хажууд С.Бн хоёр хүүхэд түлээн дээр тоглож, сууж байгаа харагдсан. Намайг грашд мах жижиглэж байхад гадаа эмэгтэй хүн орилох шиг болохоор нь юу болов оо гээд гарахад Ө.М охин Б.Агаа тэвэрчирсэн уйлчилсан, орилсон байдА байсан. Тэгээд яав ийв гээд очиход охиныг нь нэг талынх нь шанаа цус болсон, нөгөө талын чихнээс цус гарсан байдА харагдсан. Тэгсэн Ө.Мгийн хажууд нутгийн ах болох Д.М зогсож байсан бөгөөд машины хойно байсныг нь харсангүй ухарч байгаад дайрчихлаа л гэж хэлсэн. Хоёр нохойноос өөр юм харагдаагүй гэсэн утгатай юм яриад байсан, хэдийдээ машины дугуйн доогуур орчихвоо, дайрчихна гэж яаж санахав гэсэн юм яриад байсан. Тэгээд шууд аав, ээж нь эмнэлэг рүү авч яваад удалгүй нас барчихлаа гээд бөөн орилоод уйлаан болсон. Өчигдөр С.Бн мах авах гээд олон хүмүүс ирчихсэн байсан бөгөөд Д.М ах адууны мах авах гэж ирээд махаа авчихаад хөдлөхдөө буюу ухрах үйлдэл хийхдээ талийгаач охиныг харалгүй цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр дайрсны улмаас Б.А амь нас хохирсон. Тухайн үед үзэгдэх орчин бол чөлөөтэй байсан. Дайрахыг нь харсан, үзсэн хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ үйл явдал 17 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд болсон санагдаж байсан. Намайг мах эвдэж, зөөхөд талийгаач Б.А нь ээжийнхээ хажууд модон дээр сууж харагдсан. Хүний тоог хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 10 гаран хүн байсан. машин нь 4-5 тээврийн хэрэгсэл байсан. Нарийн тоолоогүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан. Д.М ахыг мэдэхгүй байна. Эрүүл байсан байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/

 

           *Гэрч Т.Бийн өгсөн:

           “...2023 оны 05 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багаас найз С.Бн хамт адуу ачиж нядалж зарахаар амьдаар нь ачиж ирсэн. Тэгээд адуугаа оруулж ирээд С.Бгийн төвийн хашаан нядалж, төхөөрч янзлаад байж байхад Д.М ах нь эхнэр, ээжийн хамт орж ирээд мах авч байгаа харагдсан. Би адууны арьсан дээр мах жижиглээд зогсож байхад хашааны гаднаас Д.М ах энэ хэний хүүхэд вэ, машинд дайруулчихлаа гэсээр сандарсан байдА орж ирсэн. Тэгсэн миний хажууд гэдэс арилгаад байж байсан М манай охин байна гээд орилоод очсон. Тэгээд харсан чинь С.Бгийн бага охин байсан бөгөөд нэг талыг чихнээс нь цус гойжиж гарсан байдА байсан. Тэгээд сандарч тэвдээд эмнэлэг рүү авч яваад очоод нас барсан. С.Бгийн охин Б.Аг хашааны гаднаас Д.М ах тэвэрчихсэн байдА машинд дайруулчихлаа, энэ хэний хүүхэд вэ гэсээр орж ирсэн. Тэгээд би Д.М ахыг тухайн охиныг дайрсан гэж ойлгосон. Би мах эвдээд сууж байсан учир хараагүй. С.Бгийн охиныг Д.М ах дайрсныг нь хараагүй. Гэхдээ өөрөө цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр дайрсан гэдгээ хэлсэн. Намайг адуу нядалж байхад хашаан дотроо тоглож байж харагдсан. Хашааны том хаалга онгорхой байсан. Адуу нядалж байхад мах, гэдэс, дотор авах гээд олон хүмүүс ирчихсэн харагдсан. Хэчнээн хүн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/

 

           *Гэрч Г.Ргийн өгсөн:

           “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагт манай эмнэлгийн сувилагч залгаад машинд дайруулсан хүн ирлээ гээд талийгаачийн аав С.Б намайг очиж авсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд эмэгтэй 1 орчим насны хүүхэд ухаангүй, чих, хамар, амнаас нь цус гарсан байдА, цээж хэсэг нь хоруйгнож дугарсан байдА байсан. Тэгээд үзлэг хийхэд зүүн хацар, шанаа хэсэг нэлэнхийдээ зулгарсан шархтай, баруун дагз хэсэг нь дарахад зөөлөн бамбалзсан байдА, 2 чих, хамар, амнаас цус гарсан байсан. Арьс салст цонхихор цагаан, захад пүүлс тэмтрэгдэхгүй, зүрхний авиа тод, түргэн пүүлс 100/98, сатууурци 78 байсан. уушиг суларсан амьсгА, хэвлий зөөлөн байсан. Цус тогтоох тариа буюу викасолийг 1 граммаар булчинд тариад, хүчил төрөгч өгч, амьсгалын замаар соруулах хийж байхад амьсгал, зүрх зогсож нас барсанд тооцсон. Тэгээд энэ тухай ар гэрт нь дуулгасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй. Тухайн хүүхдийг эмнэлэгт ар гэр нь авчирсан байсан. Тухайн үед эмнэлэг нутгийн хүн болох Д.М ах ачааны машинаар ухарч байгаад дайрчихсан гээд халаглаад байсан. Энэ охин амьд гарах уу, амьдрах уу гээд дахин асуугаад байсан. Тэгээд би нас барсан талаар хэлэхэд маш их харамсаж, гашуудаж уйлаад байсан. Хэрхэн яаж дайрсныг нь хараагүй учир мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

 

           * Гэрч Д.Агийн өгсөн:

              “...Портер-2 маркийн 72-29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2018 оны намар Улаанбаатар хотоос ах Д.Мд нэг ченжээс худалдаж авч өгсөн. Тухайн үед Д.М ах бичиг баримтгүй байсан бөгөөд би өөрийн нэр дээр авч, мөнгийг нь Д.М ах төлсөн. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин биш учир надад  нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг

           *Яллагдагч Д.Мы өгсөн:

          “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багаас сумын төв болох Хөшөөт баг руу хувийн ажлаар орсон. Тэгээд хадам ээжийндээ очиход сумын төвд С.Б гэх айл адууг нядлаад шинэ мах зарж байна гэхээр нь хадам ээж, эхнэрийн хамт С.Бгийн хашааны үүдэнд Портер-2 маркийн 72-29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт зогссон. Хадам ээж, эхнэр хоёр мах авахаар дотогш ороод би машиндаа хашааны гадаа хүлээж байсан. Тэр хоёр хэсэг хугацааны дараа адууны махаа шуудайнд хийчихсэн гарч ирэхээр нь тосож аваад машиныхаа дэвшин дээр тавьсан. Тэр хоёр буцаад адууны гэдэс авах гээд буцаад хашаа руу орсон. Энэ хооронд 2 нохой өндөрлөгөөгүй машин руу цоройгоод байхаар бууж хөөж явуулсан. Миний урд олон машинууд тавьчихсан байсан. Ээж, эхнэрийг гарч ирэх хооронд ухарч байя гэж бодоод машиндаа суугаад ухрах үйлдэл хийхэд дугуйны доор юм дайрч байгаа юм шиг овс гээд хөдлөөд юу байдаг билээ гэж болоод машинаасаа буугаад машиныхаа доогуур харахад буруу талын хойд дугуйны урд хажуу талаараа орчихсон хүүхэд байхаар шүүрч аваад хашаа руу орж энэ хэний хүүхэд вэ машин доор орчихлоо гэж хэлэхэд С.Б гэх хүний эхнэр манай хүүхэд гээд тэвэрч аваад орилоод уйлаад байсан. Тэгээд шууд эмнэлэг рүү авч яваад хэсэг хугацааны дараа нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэг дээр нэлээн уйлаан болсон. Миний болгоомжгүй байдлаас болж уг осол гарсан. Би ойролцоогоор 1 метр орчим ухрах үйлдэл хийсэн. Ухрах үйлдэл хийхдээ бусдаас тусламж аваагүй. Намайг ухрах үйлдэл хийж байхад гадаа гэгээтэй, нар жаргаагүй байсан. Үзэгдэх орчих чөлөөтэй байсан. миний санаж байгаагаар 18-19 цагийн хооронд уг осол болсон. Би талийгаач хүүхдийг хэзээ, хаанаас, хэрхэн хашаанаас гарч ирснийг хараагүй. Би ээж, эхнэр хоёрыг гарч ирэх хүртэл машин дотроо сууж байсан. Би ухрах үйлдэл хийхдээ машинаас бууж бол хараагүй. Машиныхаа хоёр талын толиндоо харж байгаад ухрах үйлдэл хийсэн. Талийгаач хүүхэд миний машин доогуур орсон байсныг нь хараагүй ухрах үйлдэл хийсэн. Машины доогуур тонгойж болж хараагүй юм. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Портер маркийн 72-29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2018 онд Улаанбаатар хотоос автомашины ченжээс худалдан авч байсан. Тухайн үед хөдөөнөөс орж ирээд эхнэрийн төрсөн дүү болох Адъяасүрэн гэх хүний нэр дээр авч байсан юм. Дараа нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гэж явсаар байгаад чадахгүй өдий хүрсэн. Эзэмшигчээр Адъяасүрэн гэх хүний нэр бүртгэлтэй байдаг боловч төлбөр, мөнгийг нь би өөрөө төлсөн. Өр төлбөрийн ямар нэгэн асуудал байхгүй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Би талийгаачийн талд өөрсдийн хэлснээр нь 13.000.000 сая төгрөгийг бэлнээр өгч, нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Талийгаачийн гэр бүлээс албан ёсоор уулчлалт гуйсан. Бид хооронд учир зүйгээ ололцсон. Хэн хэнийх нь хайхрамжгүй, болгоомжгүй асуудлаас болоод харамсА зүйл болсонд үнэхээр их гэмшиж байна. Ажил явдалд өмнө нь 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Манай хадам ээж 70 гаран настай, өдөр настай хүн байгаа юм. Даралт ихтэй, хөл, гар муутай, энэ асуудлыг сонсоод их хямарсан, талийгаачийг тэврээд хашаанд ороход харсан болохоор сэтгэл нь их өвдөж, шаналсан. Хүүхдийг нас барсныг сонсоод их уйлсан. Одоо ч тайвширч өгөхгүй л байна. Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Үнэхээр их гэмшиж байна. Машин доогуур тонгойж харсан бол ийм асуудал болохгүй байсан юм. Би өөрөө жолооч хүн учир замын хөдөлгөөний дүрмийн сайн мэднэ. Болгоомжгүй зүйл боллоо...” гэх мэдүүлэг/хх-ийн 121-124 дүгээр тал/

 

           *Шинжээч Б.Чулуунбаатарын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай:

“...Портер-2 маркийн 72-29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дын М /АА79031133/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр' зорчино, мөн дүрмийн 10 Хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж. хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй. Портер-2 маркийн 72-29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дын Мы /АА79031133/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж. хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтууд зөрчсөнөөс тус зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй. Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг схем зурагт дугуй тоормосны мөр илрээгүй байна. Зам тээврийн осол хэрэг гарахад замын орчин байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн зүйл илэрсэнгүй, тус зам нь шороон, тэгш шулуун, зохицуулдаггүй, зорчих хэсэг хуурай, чөлөөтэй байна. Портер-2 маркийн 72-29 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дын М /АА79031133/ тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь шинжээч эмч Отгонжаргалын 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 29 дугаар тогтоолоор тогтоогдсон, В ангиллын 407502 тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 104-105 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай:

“...Амь хохирогч Б.Агийн биед баруун чамархай яснаас баруун зулай, дух, дагз, суурь яс руу үргэлжилсэн цацраг хэлбэрийн хугарал, гавлын суурь ясны дагзны том нүхний арын түвшинд салсан хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал, эвдрэл, баруун, зүүн чамархайн булчин, хуйхны цус хуралт, зүүн хацар, шанаа, хуйх, чихний дэлбээг хамарсан зулгаралт, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, толгой хэсгээр мөргөгдөх, дайрагдах үед үүсэх боломжтой. Осол болох нэг цаг хугацаанд үүснэ. Баруун чамархай ясны хугарал, гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.А нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол цаг хугацаанд нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 75-76 дугаар тал/

 

* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-19 дүгээр тал/,

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Прокуророос хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч авах, өмгөөлөгч солих зэрэг хүсэлтийг гаргаж шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд хийх боломжгүй болсон тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.М нь Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 72-29 УНТ улсын дугаартай Хюньдай Портер-2 маркийн тээврийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 настай эмэгтэй Б.Аг дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

           Шүүгдэгч Д.М нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мгийн”...Д.М гэх хүний эхнэр, ээжтэйгээ орж ирээд мах авчихаад машин дээрээ нөхрөөрөө буулгачихаад адууны гэдэс авахаар над дээр ирээд гэдсийг нь хувааж өгөхөөр зогсож байхад гаднаас Д.М гэх хүн миний охин Б.Аг тэвэврчихсэн энэ хэний хүүхэд вэ, машин доогуур ороод дайруулчихлаа, хүүхдээ харахгүй яасан юм бэ гэсээр хашаанд орж ирэх үед харсан чинь миний бага охин Б.А байхаар нь орилоод гүйж очиж тэвэрч авахад хоёр талын чих болон хамраас нь цус гоожоод байсан, зүүн талын шанаа хэсэг нь халцарчихсан байсан, гараараа толгойг нь тэмтрэхэд яс нь бамбалзаад байсан, тэгээд эмнэлэг рүү авч яваад үзүүлээд удалгүй нас барсан. Ийм харамсА зүйл болсон. Би тухайн үед адууны гэдэс арилгаад Д.М гэх хүнийг ямар машинтай ирснийг нь мэдээгүй, олон хүмүүс ирсэн байсан. Миний охиныг дайрсны дараа харахад цагаан өнгийн тэвштэй тэрэг харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бн”...Адууны арьсан дээр махаа жижиглээд зөөж байхад гаднаас сумын иргэд адууны мах авахаар орж ирж би грашдаа ороход хэсэг хугацаанд мах авахаар хүмүүс бужигнасан. Би гадаа ямар ямар хүмүүсийг машинтай ирснийг сайн анзаарч хараагүй, хүмүүст мах өгөөд байж байхад нутгийн ах болох Д.М ах эхнэртэй орж ирсэн байсан бөгөөд 30 гаран килограмм мах аваад гарсан. Тэгээд дараагийн хүнтэй махаа жинлээд өгч байхад гадаа эхнэр орилоод яваад өгсөн. Тэгээд би юу болов оо гээд харахад Мэндээ буюу Д.М ахыг ухарч байгаад бага охин болох Б.Аг дайрчихсан гээд орилж чарлаад байж байсан. Тэгээд би хүүхдээ тэвэрч аваад шууд эмнэлэг рүү хөдөлсөн. Машинд суугаад хөдлөхөд охин амьсгаатай, 2 чихнээс нь цус гоожсон байдА анзаарагдсан. Тэгээд эмнэлэг ороод би үүдэнд хүлээгээд байж байхад хэсэг хугацааны дараа эхнэр нас барчихлаа гээд орилж, чарлаад л гарч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ан”...Тэгээд ээж бид хоёр буцаж ороод гэдэс, цувдай авах гээд хаяан дотор ороод, граш руу ороход гадаа хүмүүс орилолдоод, шуугилдаад байсан тэгээд ээж, бид 2 гарч ирэхэд манай нөхөр Д.М жаахан хүүхэд тэвэрчихсэн, энэ хэний хүүхэд вэ, хүүхдээ хардаггүй юм уу, машин доогуур ороод дайруулчихлаа гэсэн зогсож байсан. Тэгсэн Ө.М гэх эмэгтэй манай охин байна шүү дээ гээд орилоод, чарласан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад эмч үзээд тариа хийгээд, аманд нь хүчилтөрөгч залгаад байсан, гарт нь тариа хийх гэсэн чинь хагараад байна гээд хөлөнд хийж харагдсан, тэгсэн хэсэг хугацааны дараа найдваргүй болчихлоо нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээр нэг орилж, чарласан хүмүүс байсан...” гэх мэдүүлэг,  гэрч А.Лгийн”...Намайг грашд мах жижиглэж байхад гадаа эмэгтэй хүн орилох шиг болохоор нь юу болов оо гээд гарахад Ө.М охин Б.Агаа тэвэрчирсэн уйлчилсан, орилсон байдА байсан. Тэгээд яав ийв гээд очиход охиныг нь нэг талынх нь шанаа цус болсон, нөгөө талын чихнээс цус гарсан байдА харагдсан. Тэгсэн Ө.Мгийн хажууд нутгийн ах болох Д.М зогсож байсан бөгөөд машины хойно байсныг нь харсангүй ухарч байгаад дайрчихлаа л гэж хэлсэн. Хоёр нохойноос өөр юм харагдаагүй гэсэн утгатай юм яриад байсан, хэдийдээ машины дугуйн доогуур орчихвоо, дайрчихна гэж яаж санахав гэсэн юм яриад байсан. Тэгээд шууд аав, ээж нь эмнэлэг рүү авч яваад удалгүй нас барчихлаа гээд бөөн орилоод уйлаан болсон...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бийн”...Д.М ах энэ хэний хүүхэд вэ, машинд дайруулчихлаа гэсээр сандарсан байдА орж ирсэн. Тэгсэн миний хажууд гэдэс арилгаад байж байсан М манай охин байна гээд орилоод очсон. Тэгээд харсан чинь С.Бгийн бага охин байсан бөгөөд нэг талыг чихнээс нь цус гойжиж гарсан байдА байсан. Тэгээд сандарч тэвдээд эмнэлэг рүү авч яваад очоод нас барсан. С.Бгийн охин Б.Аг хашааны гаднаас Д.М ах тэвэрчихсэн байдА машинд дайруулчихлаа, энэ хэний хүүхэд вэ гэсээр орж ирсэн. Тэгээд би Д.М ахыг тухайн охиныг дайрсан гэж ойлгосон. Би мах эвдээд сууж байсан учир хараагүй. С.Бгийн охиныг Д.М ах дайрсныг нь хараагүй. Гэхдээ өөрөө цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр дайрсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ргийн”...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагт манай эмнэлгийн сувилагч залгаад машинд дайруулсан хүн ирлээ гээд талийгаачийн аав С.Б намайг очиж авсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд эмэгтэй 1 орчим насны хүүхэд ухаангүй, чих, хамар, амнаас нь цус гарсан байдА, цээж хэсэг нь хоруйгнож дугарсан байдА байсан. Тэгээд үзлэг хийхэд зүүн хацар, шанаа хэсэг нэлэнхийдээ зулгарсан шархтай, баруун дагз хэсэг нь дарахад зөөлөн бамбалзсан байдА, 2 чих, хамар, амнаас цус гарсан байсан. Арьс салст цонхихор цагаан, захад пүүлс тэмтрэгдэхгүй, зүрхний авиа тод, түргэн пүүлс 100/98, сатууурци 78 байсан. уушиг суларсан амьсгА, хэвлий зөөлөн байсан. Цус тогтоох тариа буюу викасолийг 1 граммаар булчинд тариад, хүчил төрөгч өгч, амьсгалын замаар соруулах хийж байхад амьсгал, зүрх зогсож нас барсанд тооцсон...” гэх мэдүүлэг, Шинжээч Б.Чулуунбаатарын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай, *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамаарА, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Мы замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.  

 

 Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулсан тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.М нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй  гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн хуульд заасан  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдан, хэрэгт битүүмжлэгдсэн 72-29 УНТ улсын дугаартай Портерын маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Мы эзэмшлийнх болох нь гэрч Д.Агийн мэдүүлэг, яллагдагч Д.М нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 9.585.000/есөн сая таван зуун наян таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 72-29 УНТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Мд буцаан олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржгин овогт Дын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэххь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Д.Мд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 9.585.000/есөн сая таван зуун наян таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 72-29 УНТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч шүүгдэгч Д.Мд буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР