| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00241/И |
| Дугаар | 00241 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00241
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00241 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багийн .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, У овогт Бийн Г-рын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Гр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Гр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1961 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт Бодоогийн ууган хүү болж төрсөн. Манхан сумын 8 жилийн дунд сургуульд 1970 онд 1 дүгээр ангид орж 1977 онд 7 дугаар ангиас манай аав сумын төв рүү төмөрийн дархан байхгүй учир дарханаар ажиллахаар сумын төв рүү явсан тул ээжийн хамт доор чиглэлийн 300 ямаа хүлээн авч өдөр шөнөгүй ажиллаж 100 хувь төл хүлээн авч ажиллаж байгаад 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдан 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Улмаар Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дамдингийн Эрдэнэтэй гэр бүл болж тус нэгдлийн Баянгол бригадад мал маллаж амьдарсан бөгөөд нэгдэл тарж Баясгалант амьдрал ХХК болоход мөн малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрээ гээж үрэгдүүлсэн учир намайг 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, мөн 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХХК-д 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тодорхойлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Грын 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Гр нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1987 оноос 1989 он, 1991 оноос 1993 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэс,
Хүсэлт гаргагчийн малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэх гэрэл зураг, цэргийн батлахын эх хувь
БХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1984 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн н/165 дугаар тушаалаар 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1516 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн эх хувь,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 126/002128 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 126/002128 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаартай Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 онй 02 дугаар сарын 09-ний өдөр Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа, 0021841 дугаартай овог нэр өөрчилсөн тухай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Н.Нямдаваагийн ... Миний бие Б.Гртай Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1976 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн С.Пүрэвсүрэнгийн ... Миний бие Б.Гртай Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1976 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Грын 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1977 оноос 1981 он, 1984 оноос 1986 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэсэнд хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй, тухайн үед ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ууш овогт Бодоогийн Грыг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Б.Грыг 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ