| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0155/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/154 |
| Огноо | 2023-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/154
2023/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Нын Эд холбогдох эрүүгийн 2312....................... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .................... аймгийн ................сумын ........... баг, ................. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Нын Э /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биеийн тамирын багш нарын өрөөнд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед иргэн Ж.М нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биеийн тамирын багш нарын өрөөнд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед хохирогч Ж.М нь зодож эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Мын “...2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад 21 цагийн үед 2 дугаар сургуулийн спорт зааланд цаг авахаар болоод зааланд хувцсаа солиод халаалт хийгээд байж байтал гаднаас Э манай ажил дээр дадлага хийж байгаа охиныг дагаад сагсны бөмбөг бариад орж ирсэн. Тэгээд зааланд ороод намайг Ука гэж дуудаад байхаар нь би очиж уулзаагүй. Тэгсэн манайд шинээр орсон жолоочийг мөн адил дуудаад зааланд чанга чанга орилоод байсан. Тэгсэн гарахдаа намайг дуудахаар нь би дагаад гарахад өрөөнд орж уулзъя гэхээр нь би дагаад орох гэхэд араас дуудахаар нь таньдаг юм чинь гэж бодоод дагаад өрөөнд орох гэтэл өрөө нь цоожтой байхад Н.Э хаалгыг цохиход дотроос нь онгойлгож өгөөд хамт ороход миний зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг цохиод хаалгаа түгж гэж хэлсэн. Тухайн өрөөнд 3 залуу байсан. Тэгээд зууралдахад нөгөө 3 залуу намайг болон Эг салгах гээд дундуур орж намайг барихад Н.Э толгойн хэсэг нүүр, эрүү шанаа хэсэгт 2-3 удаа цохихоор нь би нүүрээ дараад доош болоход толгой хэсэгт мөн 2-3 удаа цохисон. Хэн цохисныг мэдэхгүй байна. Би архи хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн гэмтлийг Н.Э учруулсан. Би хэн нэгэн хүнд огт гар хүрээгүй. Намайг салгах үед Г гэх залуу сандал руу татаж суулгах үед миний толгой хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн тухайн өрөөнд архи уусан байсан архины шил ундааны сав зэрэг нь ширээн дээр байсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа болон цаашид гарах зардлыг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, гэрч М.Г “...Би тухайн өдөр ажлаа хийж дуусаад тарсан байсан. Тэгээд 19 цагийн үед тэмцээнд орох гэж байгаа хүмүүст гар бөмбөг гаргаж өгөхөөр сургууль руу орсон. Тэгээд гар бөмбөгөө гаргаж өгөөд бид 4 биеийн тамирын багш нарын өрөөнд хүлээгээд сууж байсан. Тэгсэн Э өрөөнөөс гараад удалгүй нэг туранхай залууг заамдаж орж ирсэн...тэгэхээр нь О, А бид 3 салгасан. Тэгээд өрөөнөөс Э гарч явахдаа тэр залууг шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Үүний дараа бид нар заалнаас гараад явцгаасан...харин сандал дээр татаж суулгаад гар хэсэг рүү нь нударсан тэрнээс цохисон зүйл байхгүй. Тухайн архи нь Орос нэртэй үүсэн бөглөөтэй 1 литрийн архи байсан. Тэр архийг гаднаас Э оруулж ирсэн. О, А, Э бид дөрөв л уусан гэхдээ ууж дуусгаагүй талд оруулаад өрөөнөөс би авч гараад хогийн саванд хаясан. Би тухайн архинаас 2-3 удаа уусан. Э харин согтоод байсан бусад нь зүгээр байсан...Сургуулийн дотоод журамд ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно гэсэн заалт байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр тал/, гэрч Т.Оийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сагсан бөмбөгийн бэлтгэлийг хийгээд дуусаад байтал Э, А, Г нар гаднаас орж ирээд тухайн үед цэцэрлэгийн эцэг эхчүүд заал авах гээд гар бөмбөгийг Г гаргаж өгөөд Г, А, Э бид нар биеийн тамирын багш нарын өрөөнд тарахыг нь хүлээлгээд суусан. Хэсэг хугацааны дараа Э гаднаас 1 литрийн үүсэн бөглөөтэй архи оруулж ирээд бид нар ууцгаасан. Тэгсэн Э өрөөнөөс гараад удалгүй Мтай заамдалцаад ороод ирэхээр нь А, Г бид 3 салгах гээд босоод дундуур нь орж салгасан. Тэгээд өрөөнөөс гарах үед Э Мын шанаа хэсэгт 1 удаа гараараа цохисон. Өөр хэн нэгэн хүн Мд гар хүрээгүй. Тухайн архийг Н.Э авч ирсэн. Цүнхэнд хийчихсэн бидний ундаатай хамт оруулж ирж байсан. А, Э, Г бид 4 л уусан. Архийг уугаад талд нь оруулсан. Тэрнээс хойш уугаагүй. Би архи уусан байсан ч согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар тал/, гэрч Г.Б “...би 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажил тараад 21 цагаас 2 дугаар сургуулийн зааланд ажлынхантайгаа цаг авч байхад М ахыг нэг залуу дуудаад байх шиг байсан. Тэгээд М ахыг дагуулаад гараад явсан. Удалгүй араас нь гарахад М ахыг биеийн тамирын багш нарын өрөөнд оруулчихсан зодоон хийгээд байх шиг байхаар нь өрөөнд би ороход, М ахын хүзүүгээр уургалж сугандаа хийж дарчихсан, биеэр том биетэй залуу барьчихсан, хажууд нь туранхай залуу зогсож байхаар нь би та нар боль гэж хэлээд тухайн өрөөнөөс М ахыг гаргахад коридорт нөгөө дуудаад байсан залуу зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохихоор нь шууд аваад заал руу орсон. Тухайн өрөөнд ороход архи ихээр үнэртэж байсан. Мөн М ахыг дуудсан залуу нэлээн согтуу нөгөө хэд нь архи уух нь уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/, Н.Эгийн яллагдагчаар өгсөн: “..би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай “...Ж.Мын биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э нь хохирогчийг зодож эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршигийн талаар:
Хохирогч Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Нын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР