| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00131/и |
| Дугаар | 00118 |
| Огноо | 2019-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00118
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00118 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Товогт Т-ийн Ж //-ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00131/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Т.Ж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1964 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийг 1986 онд физик, математикийн багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд Ховд аймгийн Мянгад суманд хувиарлагдан 1986-1987 оны хичээлийн жилд Ховд аймгийн Мянгад суманд ажилласан. 1987 онд өөрийн төрсөн сум болох Ховд аймгийн Буянт суманд шилжин ирсэн. 1986 оноос 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 31 жил улсад ажилласан. 1986-1995 он хүртэлх хөдөлмөрийн дэвтэр байсан боловч хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудас усанд нороод нэртэй хэсэг нь арилсан тул 8 жил 5 сараа шүүхээр тогтоолгох шаардлага гарсан.
Намайг Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуульд 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал физик, математикийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....1986 онд сургуулиа төгссөн. Эхний жилдээ манай ээжий бие муу байсан учир улсын шалгалтын нэг шалгалтаа өгч чадалгүй төгссөн. Шалгалтаа өгөлгүй төгссөн жилдээ ажиллачхаад дараа жил нь улсын шалгалтаа нөхөж өгсөн....Би дипломаа 1987 онд авсан....Би бүх тушаалаа нийгмийн даатгалын байцаагчид аваад очсон чинь 2019 оны 05 дугаар сараас эхлэн шинэ хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан бид нарт төлбөр тавьдаг болсон тиймээс та шүүхээр ажилласан жилээ тогтоолгох ёстой гэж хэлсэн....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т.Ж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуульд 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал физик, математикийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Ж нь Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуульд 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал физик, математикийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 304 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай 1986-1987 оны хичээлийн жилд их дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн багш нарыг ажилд хуваарилж ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай 1987-1988 оны хичээлийн жилд их дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн багш нарыг ажилд хуваарилж ажилд томилох тухай тушаалын хуулбар, 169806 дугаартай нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, 1987 онд олгосон 119068 дугаартай нэхэмжлэгчийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай Багш нарт анги, тасаг, сонгон секц дугуйлан, кабинет хариуцуулах ба заах аргын нэгдлийн ахлагчдыг батлах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Жы 1986-1987 оны цалингийн картны хуулбар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн нэхэмжлэгч Т.Жы нэр бичигдсэн 1988-1992 онуудын цалингийн картны хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн 1993 оны 1 дүгээр сарын хичээлийн хуваарь, Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн дунд ангийн багш нарын 1993-1994 оны хичээлийн жилийн тэргүүн хагас жилийн хичээл заалтын мэдээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6, 7, 12-35, 39, 47-48, 53-61 дүгээр тал/
Нэхэмжлэгч Т.Ж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд бүртгүүлээгүй, шимтгэл төлөөгүй болохыг тодорхойлсон Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай албан бичиг тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 36 дугаар тал/
Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн С.Цэцгээ, Ц.Жамц, Т.Зияш, С.Бадамхорлоо нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Т.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т овогт Т-гийн Ж //-ы Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл математикийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуульд 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал физик, математикийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ