| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
2023/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, Б.А
Шүүгдэгч: Л.В, Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л В, Б овогт Т Б нарт холбогдох эрүүгийн 2312..................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............. аймгийн ............. сумын ............баг, ................... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б н овогт Л В /РД:................./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ........... аймгийн .................... сумын ........... баг, ............ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.В, Т.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас хохирогч Ж.Жийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж түүнд 2.304.960 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...бид хоёр мотоциклийг авсан
нь үнэн. Бид хоёрын буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.
* Шүүгдэгч Л.В шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2023 оны 04 дүгээр сарын 15-
ны өдрөөс 16-нд шилжих шөнө хохирогч Жийн мотоциклийг хулгайлан авсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан. Бид хоёрын хийсэн хэрэг мөн, бидний буруу...” гэв.
*Эрүүгийн 2312..................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ж.Жийн өгсөн:
“...2023 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө орой малаа хотлуулчихаад унтах гээд хэвтсэн. Хэсэг зүүрмэглээд байж байхад гадаа машинтай хүмүүс ирээд гаднаас зам асууя нохой хорио гээд байхаар нь би босоод хувцсаа өмсөж байхад хөдлөөд явчих шиг болохоор нь араас нь гараад харсан чинь урагшаа явж байсан. Тэгтэл хажуугаас нь харанхуйд мотоцикль асаагаад машинтай зэрэгцээд явчихаар нь би гэрийн зүүн талын хатавчинд байсан өөрийн мотоциклоо харсан чинь байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би сумын төв рүү Д, аймгийн төвд байдаг ах дүү нартаа мотоциклоо алдсан талаар ярьсан. Миний мотоцикль урд карло нь улаан эмжээртэй суудал нь муухандуу суудалтай өөр содон гэх шинж тэмдэг байхгүй. Би алдсан мотоциклоо 2022 оны 06 дугаар сард шинээр 2.900.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/,
*Хохирогч Ж.Жийн дахин өгсөн:
“...Миний алдсан мотоциклын консны тороос тасарсан, банкны таг эвдэрсэн, режж хугарсан, кондуктор эвдэрсэн байна. Эдгээр нь нийлээд 27000 төгрөг болж би бүгдийг нь сольсон. Мөн мотоцикл алдсан шөнө мотоциклоо хайж 2 машинтай шөнөжин хайж явсан бензин тосны мөнгөө утсаар хэлж нэхэмжилсэн чинь нийт 150.000 төгрөг хийсэн байсан. Одоо надад дансны хуулга байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар тал/
*Хохирогч Ж.Жийн өгсөн:
“...надад одоо санал гомдол байхгүй, алдсан мотоциклоо буцаагаад олоод авсан, эвдэрсэн зүйлсүүдийнхээ мөнгийг авчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар тал/
*Гэрч Б.Өын өгсөн:
“...Би Архангай аймгийн төвд цагдаагийн газар ажил дээрээ байхад Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Халзан над руу залгаад танай сум руу явах ажил байна 2023 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө манай сумын Буйлан багийн нутагт мотоциклийн хулгай гарсан байна гэж хэлсэн. Халзан ажил дээр ирээд эрүүлжүүлэх саатуулах байрнаас манай сумын иргэн Вг гаргаж аваад Төвшрүүлэх сумын чиглэлд бид гурав хамт явсан. В, Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч Халзан бид гурав Архангай аймгийн төвөөс гараад замдаа явж байхад В хулгай хийсэн нь үнэн бид нарын хийсэн хэрэг юм чинь хэргээ хүлээгээд аятайхан шийдүүлмээр байна, Батцэнгэл сумын айлын гаднаас авсан мотоцикль одоо Бд байгаа, Б намайг эрүүлжүүлэх, саатуулах байранд шөнө хонож байхад хээр хаясан газраасаа аваад явсан байх. Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Цохиот гэх газарт оршин суудаг Б гэрт Б мотоциклтойгоо хамт байж байгаа гэж хэлсэн учраас шууд аймгийн төвөөс гараад Б гэх айлд очихоор явсан. Улаанбаатар хот явдаг засмал замаар чигээрээ яваад Өгийнуур сумын төв рүү салдаг цэнхэр самбар дээр ирэхэд В баруун тал руугаа салаад яв энэ урд талд Б гэх айл байгаа гээд Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч Халзанд зам зааж өгөөд Цохиотод байдаг Б гэрт очсон. Бид нарыг очиход тухайн айлд Б ганцаараа сууж байсан. Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч Халзан бид хоёр Бээс шөнө авчирсан мотоцикль чинь хаана байна гэж нэлээд хэдэн удаа асуухад Б “юун мотоцикль, юу яриад байгаа юм, би тийм мотоцикль мэдэхгүй” гэж олон удаа хэлсэн. Б тухайн мотоциклийг мэдэхгүй гэж нэлээд хэдэн удаа хэлсний дараа В Бд хандаж “Би үнэнээ хэлчихсэн Бээ, чи бид хоёрын хийсэн хэрэг юм чинь одоо үнэнээ хэлээд хэргээ хурдан шийдүүлье, чи тэр мотоциклийг энд авчирсан биздээ, би цагдаа нарт үнэнээ хэлсэн болоод чамайг зааж өгөөд цагдаа нарыг дагуулаад ирлээ, чи нуугаад яах вэ, хэлчих” гэх мэтээр ярилцаж байсан. Хэсгийн төлөөлөгч, Халзан бид хоёр Бийг гэрээс нь авч гараад малын хашаа саравчинд мотоциклоо хийсэн байж магадгүй гэж бодоод хамт гэрээс нь гараад алхаад явж байтал 10 орчим минутын дараа Б “За, за би үнэнээ хэлье, миний шөнө унаж ирсэн миний мотоцикль урд талын жалганд байгаа, би жалганд хүнд харуулахгүй гээд нуучихсан юм” гэж хэлсэн. Иймээс Халзан бид хоёр Бийг мотоцикль нуусан жалгаа заагаад өг гэтэл өөрөө зааж өгөөд Б гэх айлаас чанх урд зүгт уулын жижиг жалгыг нэлээн өгсөөд нэг мотоцикль дээр ирсэн. Бид нарыг очиход тухайн мотоциклийн консны тросс байхгүй, түлхүүр нь байхгүй жалганы эмтэрхий эрэг дотор налуулаад хийсэн байсан. Мотоциклийг жалганд нуусан байсан хүн нь Б байсан учир нь В, Б нар өмнөх өдөр нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэсгийн төлөөлөгч Халзантай тааралдах үедээ согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрүүлжүүлэх саатуулах байранд тээврийн хэрэгслийг жолоодож явсан В хоносон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдах үедээ Б, В нар ямар нэгэн мотоцикль унаж яваагүй. Гэтэл тухайн мотоциклоо Цэнхэр сумын төв орохдоо гүүрний доод талд орхиод явсан талаараа В хэсгийн төлөөлөгч Халзан бид хоёрт хэлж байсан. Тэгэхээр В, Б нар Батцэнгэл сумаас айлын мотоцикль хулгай хийгээд замдаа мотоциклоо хээр орхиод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас эрүүлжүүлэх саатуулах байранд В хоносон. Вг эрүүлжүүлэх саатуулах байранд хонож байх үеэр Б эргэж очоод мотоциклоо хээрээс аваад Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Цохиот гэх газарт оршин суудаг Б гэрийн урд жалганд нуусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр тал/
*Гэрч Ц.Аийн өгсөн:
“...нөхөр бид хоёр Төвшрүүлэх суманд хоёулахнаа мал маллан амьдардаг юм. Энэ жил цаг хэцүү байгаа муудсан өргүүл үхэр ихтэй байгаа болохоор бага хүү Вгээр туслуулах санаатай үхэрт өгөх тариа захиад хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд манай хүү 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн ирэхдээ малын тариа болон надад өвчин намдаах эм авч ирж өгсөн. Тэгээд маргааш нь хүмүүстэй үхэртээ тариа хийчихээд манай зүүн талд байдаг Баагий гэж дууддаг /Б гэдэг санаад байна/ айлд оччихоод ирье гэж хэлээд явсан өөр ямар нэгэн ажил байхгүй байсан. Тухайн орой гэртээ ирж хоноогүй маргааш нь би охин Отэй хамт Архангай аймгийн төвд орж ирээд эмнэлгээр биеэ үзүүлчихээд явах гэж байсан чинь охин О Вг эрүүлжүүлэхэд ороод машинаа хураалгасан байна гэж хэлсэн. Тэгээд би хэрэгт холбогдсон талаар нь би мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/
*Гэрч Л.Оийн өгсөн:
“...миний төрсөн дүү В надаас 150.000 төгрөг зээлээд ноолуурны мөнгө гарахаар өгнө удаахгүй гэж хэлээд явсан. Тухайн мөнгийг Ж гэх хүний данс руу шилжүүлээд ямар учиртай мөнгө хүнд өгөөд байгаа юм бэ гэж асуухад мотоциклийн хохирлын мөнгө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн АЦ23-52 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-31 дүгээр тал/
*Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 117-129 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.В, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас Ж.Жийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 2.304.960 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.В, Т.Б нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Жийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө орой малаа хотлуулчихаад унтах гээд хэвтсэн. Хэсэг зүүрмэглээд байж байхад гадаа машинтай хүмүүс ирээд гаднаас зам асууя нохой хорио гээд байхаар нь би босоод хувцсаа өмсөж байхад хөдлөөд явчих шиг болохоор нь араас нь гараад харсан чинь урагшаа явж байсан. Тэгтэл хажуугаас нь харанхуйд мотоцикль асаагаад машинтай зэрэгцээд явчихаар нь би гэрийн зүүн талын хатавчинд байсан өөрийн мотоциклоо харсан чинь байхгүй болсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, гэрч Б.Өын өгсөн: “...Төвшрүүлэх сумын чиглэлд бид гурав хамт явсан. В, Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч Халзан бид гурав Архангай аймгийн төвөөс гараад замдаа явж байхад В хулгай хийсэн нь үнэн бид нарын хийсэн хэрэг юм чинь хэргээ хүлээгээд аятайхан шийдүүлмээр байна, Батцэнгэл сумын айлын гаднаас авсан мотоцикль одоо Бд байгаа, Б намайг эрүүлжүүлэх, саатуулах байранд шөнө хонож байхад хээр хаясан газраасаа аваад явсан байх. Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Цохиот гэх газарт оршин суудаг Б гэрт Б мотоциклтойгоо хамт байж байгаа гэж хэлсэн учраас шууд аймгийн төвөөс гараад Б гэх айлд очихоор явсан...Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч Халзан бид хоёр Бээс шөнө авчирсан мотоцикль чинь хаана байна гэж нэлээд хэдэн удаа асуухад Б “юун мотоцикль, юу яриад байгаа юм, би тийм мотоцикль мэдэхгүй” гэж олон удаа хэлсэн. Б тухайн мотоциклийг мэдэхгүй гэж нэлээд хэдэн удаа хэлсний дараа В Бд хандаж “Би үнэнээ хэлчихсэн Бээ, чи бид хоёрын хийсэн хэрэг юм чинь одоо үнэнээ хэлээд хэргээ хурдан шийдүүлье, чи тэр мотоциклийг энд авчирсан биздээ, би цагдаа нарт үнэнээ хэлсэн болоод чамайг зааж өгөөд цагдаа нарыг дагуулаад ирлээ, чи нуугаад яах вэ, хэлчих” гэх мэтээр ярилцаж байсан. Хэсгийн төлөөлөгч, Халзан бид хоёр Бийг гэрээс нь авч гараад малын хашаа саравчинд мотоциклоо хийсэн байж магадгүй гэж бодоод хамт гэрээс нь гараад алхаад явж байтал 10 орчим минутын дараа Б “За, за би үнэнээ хэлье, миний шөнө унаж ирсэн миний мотоцикль урд талын жалганд байгаа, би жалганд хүнд харуулахгүй гээд нуучихсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр тал/, гэрч Ц.Аийн өгсөн:“...маргааш нь хүмүүстэй үхэртээ тариа хийчихээд манай зүүн талд байдаг Баагий гэж дууддаг /Б гэдэг санаад байна/ айлд оччихоод ирье гэж хэлээд явсан өөр ямар нэгэн ажил байхгүй байсан. Тухайн орой гэртээ ирж хоноогүй маргааш нь би охин Отэй хамт Архангай аймгийн төвд орж ирээд эмнэлгээр биеэ үзүүлчихээд явах гэж байсан чинь охин О Вг эрүүлжүүлэхэд ороод машинаа хураалгасан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/, гэрч Л.Оийн өгсөн:“...миний төрсөн дүү В надаас 150.000 төгрөг зээлээд ноолуурны мөнгө гарахаар өгнө удаахгүй гэж хэлээд явсан. Тухайн мөнгийг Ж гэх хүний данс руу шилжүүлээд ямар учиртай мөнгө хүнд өгөөд байгаа юм бэ гэж асуухад мотоциклийн хохирлын мөнгө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Л.В, Т.Б нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.В, Т.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.В, Т.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Жид 2.304.960 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Шүүгдэгч нар нь хохирогч Ж.Жид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч Ж.Ж нь хохирол төлбөрөө авсан, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Л.В, Т.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч Л.В, Т.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан мөн шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Вд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан, шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.В, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Л В, Б овогт Т Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Вд 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Л.В нарт оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Л.В нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Т.Б, Л.В нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Б, Л.В нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Б, Л.В нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР