| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/159 |
| Огноо | 2023-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/159
2023/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: З.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З Гд холбогдох эрүүгийн 2312............... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................ аймгийн ........... сумын ............. баг, .................. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан, Б овогт З Г /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Г нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Дов толгой гэх газарт Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Г шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би хөдөө аавындаа гэрээ сахиж байсан. Хонь руугаа явах гээд Гтэй таарсан. Тэр үед Б ирсэн. Намайг Б өөрөө өдсөн. Намайг боож унагаагаад мотоцикль дээр дарсан намайг боогоод тавиагүй дурангаараа савчаад цохисон, миний хамраас цус гараад Г ах ирж бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёрыг салгасны дараа дахиад намайг цохихоор нь би зөрүүлээд би цохисон нь үнэн. Г ирж салгасан ч миний мотоциклийн түлхүүрийг Б авчихаад би чамайг гэртээ харьж ирээд ална гэсэн. Тэгээд би түлхүүрээ булааж аваад мотоциклоо унаад гэр рүү явсан. Б орой над руу утасдаад би чамайг ална гэсэн. Тухайн үед ойрхон зөндөө олон айл байсан. Урд хаваржаа авснаас хойш, газар нутгаас болж ийм асуудал гарсан. Би цагдаа дээр ирээд үзүүлсэн, миний толгой 4см хагарсан талаараа хэлж цагдаад үзүүлсэн. Би өөрөө эмчид үзүүлнэ гэж бодсон боловч дахиж үзүүлээгүй. Би Быг шүүх цагдаагаар явахгүй байх болов уу гэж дотроо бодож яваад зөрүүлээд гомдол санал гаргаагүй. Гэтэл Б ийм нөхцөл байдалтай гомдол санал гаргасан байна ” гэжээ.
*Эрүүгийн 2312..................
тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Л.Бын өгсөн:
“...Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Дов толгойн үзүүр гэх газар хониндоо явах гээд мотоциклтой ганцаараа явж байтал манай нутгийн иргэн Зандан овогтой Г мотоциклтой урдуур амдаж ирж зогсохоор нь би бас зогсоод Гтэй сонин юу байна гээд мэндэлтэл Г намайг хоолойг чинь хэрчин гэхээр нь бид хоёр маргалдаад удалгүй барьцалдаад авсан чинь Г над руу дурангаар цохих гээд дурангийнхаа оосроос барьж байгаад савсан. Намайг оноогүй учир би дурангийнх нь оосроос барьж аваад Гийн толгой руу нэг удаа цохисон. Гийн толгой хагараад жаахан цус гараад бид хоёр салаад би миний өмсөж явсан малгай газар унасан учир малгайгаа авах гээд тонгойсон чинь Г миний нүүр рүү өшиглөх шиг болсон чинь толгой дүүрээд манараад миний хамар нүд хоёроос цус гоожоод тогтохгүй байсан учир Гтэй нээх юм ярилгүй тэгээд тэр газраас явсан. Тэгээд эмнэлгийн байгууллагаар явж биеэ үзүүлсэн чинь миний биед гэмтэл үүсч хамар хугарсан байсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гарсан. Өөр зүйл болоогүй. Намайг 2023 оны цагаан сараар гэртээ шинэлж байтал Г гэрт согтуу орж ирсэнээ чамайг хоолойг чинь хэрчиж ална гэхээр нь согтуу хүнтэй юу ярих вэ дээ гэж бодоод Гийг гэрээсээ гараад явуулсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр малын бэлчээр дээр тааралдаад сонин юу байна гээд Гтэй мэндэлсэн чинь шууд намайг занаад хоолойг чинь хэрчиж ална гэсэн учир бид хоёр муудалцаж зодолдож би биедээ гэмтэл авсан. Тухайн үед Г намайг өөрөөр цохиж зодоогүй. Нэг удаа нүүр рүү өшиглөж миний биед гэмтэл учруулсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, Г бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Гийн өмсөж явсан гутлыг сайн харж амжаагүй санахгүй байна. Бид хоёрыг яг муудалцаж зодолдох үед өөр хүн байгаагүй. Г бид хоёр хоёулаа л байсан. Харин сүүлд Гийг мотоцикль дээр нь заамдаад дарсан байхад нутгийн иргэн Б эрээд бид хоёрыг салгаад явахад зөрөөд нутгийн иргэн Г ирээд тэгээд удалгүй би явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/
*Хохирогч Л.Бын дахин өгсөн:
“...Би 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод 10 дугаар хорооллын засмал замын хойд талд байх гэмтлийн Эм би жи мед гэх эмнэлэгт эмчлүүлж хамараа засуулж тэгшлүүлсэн. Би тус сумын Цагаанхад багийн Хар эрэг гэх газар тухайн хэрэг болох өдөр гэртээ ганцаараа, эхнэр хүүхдүүд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байсан. Маргааш өдөр нь буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай төрсөн эгч Т ирээд намайг эмнэлгээр явж үзүүл гэж хэлэхээр нь биеэ эмчлүүлээд ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/
*Гэрч Д.Гийн өгсөн:
“... хониндоо явж байгаад хоёр хүн зодолдоод байх шиг харагдахаар нь дурангаараа дахиад сайн хартал манай багт оршин суудаг З.Г, Л.Б хоёр зодолдож байхаар нь би мотоциклио унаад Г, Б хоёр дээр яваад очтол зодолдоод дуусчихсан хоорондоо хэрэлдээд Гийн толгой хагараад цус гоожсон, Б нь Гийг нүүр рүү өшиглөсөн гээд нүд, хамар хоёр нь хавдсан хамраас нь цус гоожоод Бын нүүр нэлээн хавдсан хажуу талд манай нутгийн иргэн Б ирсэн зогсож байсан. Тэгээд Г, Б хоёр хоорондоо хэрэлдэж байгаад удалгүй яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Бынд Г цагаан сараар агсан тавьсан юм шиг байа билээ. Тэрнээс болж л маргалдсан юм болов уу гэж би ойлгосон. Намайг очсоноос хойш хоорондоо зодолдож, мотоциклиороо дайрсан асуудал болоогүй хоорондоо хэрэлдэж байгаад явцгаасан. Харин Б явахдаа Гийн хажуу талаар их өндөр хаазтай мотоциклио унаад Гийг мөргөлгүй хажуу талаар нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч Б.Бы өгсөн:
Хониндоо явж байгаад хартал ойролцоо хоёр хүн барилдаад байгаа ч юм уу, зодолдоод байгаа ч юм уу гэмээр харагдахаар нь би яваад очтол манай нутгийн иргэн З.Г, Л.Б хоёр хоёр биеэ заамдаад Б нь Гийг мотоцикль дээр дарсан байхаар нь би очоод та хоёр нэг нутаг усны хүмүүс байж боль гэж хэлээд салгатал Г, Быг нэг удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд удалгүй би Г, Б хоёрыг салгасан байж байхад нутгийн иргэн Г хүрээд ирэхээр нь би хониндоо яваад эргээд хартал нээх удалгүй Г, Г, Б нар явцгаасан. Өөр зүйл болоогүй. Би сайн санахгүй байна. Ямар ч байсан Б, Гийг агсан тавьсан, чи муу яахаараа хүн ална гэдэг юм гэж ярьж байсан. Намайг очоод салгаснаас хойш Быг Г нэг удаа нүүр рүү цохиод авсан. Тэрнээс хойш зодолдоогүй. Гийн толгойноос бага зэрэг цус гарсан. Харин Бын нүд, хамрын ойролцоо их овойгоод хавдсан байсан. Би очоод Б, Г хоёрыг салгаж байхад Г, Быг нэг удаа нүүр рүү нь цохиод авсан. Өөр зүйл болоогүй хоорондоо хэрэлдээд байсан. Намайг байхад тийм зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
*Гэрч Б.Сийн өгсөн:
“...Тухайн өдөр манай нөхөр Г гэрээс гарахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгуй эрүүл саруул байсан. Манай нөхөр Г 2023 оны 2 дугаар сараас хойш архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус сумын Баян баг Эрдэнэтолгой хорооллын 9 гудамжны 9 тоотод сумын төвд байдаг гэртээ байж байтал гэрт Булган аймгийн Рашаант сумаас манай ээж Э ирэхээр нь би нөхөр Г малдаа явж байсан учир ээж ирчихлээ сумын төвд гэрт хүрээд ир гээд нөхөр Г рүү утсаар ярьсан чинь би очиж чадахгүй нүүр ам чихтэйхэн болчихсон хүн ирсэн байхад ийм нүүртэй яаж очих билээ гээд байснаа манай ээж Эийг Булган аймгийн Рашаант сум руу буцаад явсны дараа нөхөр Г уруул нь хавдаад дотор талдаа язарч, толгойн хагараад цус гоожсон хөдөө гэрт даавуугаар боогоод гээд цус гоожоод ирэхээр нь би юу болов гэтэл нөхөр Г малдаа явж байтал Л.Б мотоциклтой ирээд хулгайч гээд хэл амаар доромжлоод өөрийнх нь дуранг булааж аваад толгойг нь саваад хагалсан гэж ярьсан байсан. Надад өөр мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/
*Гэрч Б.Тын өгсөн:
“....Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цагаан сар болж байсан учир төрсөн дүү Л.Бынд очоод цай уугаад байж байтал гаднаас ойролцоо нутагладаг З.Г нь манай дүүгийнд согтуу орж ирснээ надтай золгосноо манай дүү Быг би чамайг хутгалж ална гээд дахин дахин хэлээд агсан тавиад орилоод байсан чинь Б миний дүү ярих юм байгаа бол эрүүл саруулдаа яриарай гэж Гөд хэлсэн чинь хэлсэн үгийг нь ерөөсөө тоохгүй байсан учир Б гэрээсээ Гийг хөөгөөд гаргасан. Би бас тухайн үед Г гэх хүнд чи шинэ сар болж байхад билэг дэмбэрэлгүй юм ярьдаг юм бэ гар гэж л хэлсэн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед манай дүү Б гэртээ ганцаараа эхнэр хүүхдүүд нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд байсан. Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Хашаат сумын төвөөс Цагаанхад баг ороод дүү Бын гэрт очсон чинь манай дүү Б гэртээ ганцаараа өчигдөр малд явж байхад Гтэй тааралдахаар нь цагаан сараар гэрт агсан тавиад байсан учир уучлал гуйх юм болов уу гэж бодоод мэнд мэдэх гэтэл хоолойг чинь хэрчиж ална гээд бид хоёр ноцолдож байгаад газар унасан малгайгаа авах гэтэл нүд рүү өшиглөсөн гээд гэрийнхээ зүүн талын орон дээр зүүн нүд, хамар хэсэг нь аймар гадагшаа овоогоод хавдсан, хамарынх хажуу талд гараараа зөөлөн дарж үзэхэд яс нь цаашаа, наашаа хөдлөөд дуугараад хугарсан юм шиг байсан учир нүүрийг нь цэвэрлээд Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхнэр Одончимэг, Улаанбаатар хотод байдаг дүү Нарантуяа нарт утсаар болсон зүйлийг талаар хэлээд яаралтай эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/
*Яллагдагч З.Гийн өгсөн:
“…би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Учир зүгээ ололцоно. Тухайн зодоон болсноос хойш уулзалдаагүй, тааралдаагүй байгаа. Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэрт Л.Бтай малын бэлчээрээс болоод үл ойлголцох асуудал үүсч, маргалдаад эхлээд миний толгой руу цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би өмнө Л.Бтай хэрүүл, маргаан хийж байгаагүй. Тухайн үед малын бэлчээрээс болсон юм. Тухайн үед Л.Б бид хоёр эрүүл байсан. Л.Б бид хоёр одоогоор уулзалдаагүй байна. Учир зүйгээ ололцож, хохирол төлбөрөө барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаартай
1. Л.Бын биед зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дугаар тал/
*Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37 дугаар хуу/
*Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-107 дугаар хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр тал/
*Хохирогч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 112-113 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Дов толгой гэх газарт иргэн Л.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Г нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Дов толгой гэх газар Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Л.Быг цохиж, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Бын өгсөн: хохирогч Л.Бын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Дов толгойн үзүүр гэх газар хониндоо явах гээд мотоциклтой ганцаараа явж байтал манай нутгийн иргэн Зандан овогтой Г мотоциклтой урдуур амдаж ирж зогсохоор нь би бас зогсоод Гтэй сонин юу байна гээд мэндэлтэл Г намайг хоолойг чинь хэрчин гэхээр нь бид хоёр маргалдаад удалгүй барьцалдаад авсан чинь Г над руу дурангаар цохих гээд дурангийнхаа оосроос барьж байгаад савсан. Намайг оноогүй учир би дурангийнх нь оосроос барьж аваад Гийн толгой руу нэг удаа цохисон. Гийн толгой хагараад жаахан цус гараад бид хоёр салаад би миний өмсөж явсан малгай газар унасан учир малгайгаа авах гээд тонгойсон чинь Г миний нүүр рүү өшиглөх шиг болсон чинь толгой дүүрээд манараад миний хамар нүд хоёроос цус гоожоод тогтохгүй байсан учир Гтэй нээх юм ярилгүй тэгээд тэр газраас явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/, гэрч Д.Гийн өгсөн:“... хониндоо явж байгаад хоёр хүн зодолдоод байх шиг харагдахаар нь дурангаараа дахиад сайн хартал манай багт оршин суудаг З.Г, Л.Б хоёр зодолдож байхаар нь би мотоциклио унаад Г, Б хоёр дээр яваад очтол зодолдоод дуусчихсан хоорондоо хэрэлдээд Гийн толгой хагараад цус гоожсон, Б нь Гийг нүүр рүү өшиглөсөн гээд нүд, хамар хоёр нь хавдсан хамраас нь цус гоожоод Бын нүүр нэлээн хавдсан хажуу талд манай нутгийн иргэн Б ирсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/, гэрч Б.Бы өгсөн:”...хониндоо явж байгаад хартал ойролцоо хоёр хүн барилдаад байгаа ч юм уу, зодолдоод байгаа ч юм уу гэмээр харагдахаар нь би яваад очтол манай нутгийн иргэн З.Г, Л.Б хоёр хоёр биеэ заамдаад Б нь Гийг мотоцикль дээр дарсан байхаар нь би очоод та хоёр нэг нутаг усны хүмүүс байж боль гэж хэлээд салгатал Г, Быг нэг удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд удалгүй би Г, Б хоёрыг салгасан байж байхад нутгийн иргэн Г хүрээд ирэхээр нь би хониндоо яваад эргээд хартал нээх удалгүй Г, Г, Б нар явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Г нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч З.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Л.Б нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 1.300.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримтуудыг ирүүлсэн байх ба шүүх хохирол хор уршигт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан Монос эмийн сангаас эм авсан гэх 24.600 төгрөг, Интерстандарт нефть ХХК-иас бензин авсан гэх 40.000 төгрөг, Эм би жи мед эмнэлэгт үзүүлсэн гэх 500.000 төгрөг, мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн 150.000 төгрөг, Хас начин ХХК-ийн Хангай эмийн сангаас эм авсан гэх 56.760 төгрөг, Ник ХХК-иас бензин авсан гэх 50.000 төгрөгийн баримтуудыг дүгнэн нийт 821.360 /найман зуун хорин нэг мянга гурван зуун жар/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Л.Бт олгож, хохирогч Л.Бын нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралгүй 42.920 /дөчин хоёр мянга есөн зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч З.Г нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч З.Гөд торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гөөс 821.360 /найман зуун хорин нэг мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн ........... сумын ........... баг, .................. гэх газар оршин суух хаягтай, ........... овогт Л Б /РД:................/-т олгож, хохирогч Л.Бын нэхэмжлэлээс 42.920 /дөчин хоёр мянга есөн зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР