| | 2020 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2020/00124 | Жаргалант сум | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн Хөрс шатахуун түгээх станцын агуулахын хашаанд оршин суух, О овогт Нйн Д //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00111/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, Н.Дэн нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 8 настайдаа Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуульд 1977 онд нэгдүгээр ангид элсэн орж 1987 онд 10-р ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгээний төвд дагалдан оёдолчноор ороод 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жинхэлсэн. Шинэ гутлын тасагт 2 сар ажиллаад оёдлын тасаг руу шилжин оёдолчноор ажилласан. Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгээний цэг байж байгаад үйлчилгээний төв болон томроод дотроо оёдлын тасаг, гутлын тасаг, шинэ хуучин гутлын тасаг, хими цэвэрлэгээ гэсэн 4 тасагтай байсан. Би 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гутлын тасагт ажилласан. Гутлын тасгаас оёдлын тасаг руу шилжин оёдолчноор 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. 1990 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Доржийн Сайнбилигтэй гэр бүл болоод Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх багт малчнаар гарсан. Тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жилийн хугацаа хүрэхгүй байгаа учир Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Тухайн үед захирал нь нас бараад орлож байсан хүн Улаанбаатар хот руу шилжиж яваад байр нь хувьчлагдахгүй байсаар байгаад хүмүүс нь дураараа үйлчилгээний төв болгож ороод бүх материал устаж үгүй болсон....гэв. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Н.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д нь Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгэээний төвд 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Н.Д нь Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгэээний төвд 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь 214815 дугаартай Намсрайн Дгийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Мөст сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчнгоор ажиллаж байх үедээ авахуулсан гэх гэрэл зураг, гэрч Д.Энхцэцэгийн ....Намайг 1987 оны 3 дугаар сард Ховд аймгийн Мөст сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд ороход Н.Д нь тус нийтийн аж ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Ховд аймгийн Мөст сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төв нь тараад Дөл компани болсон. Дөл компанид Н.Д нь ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч З.Сэржмядагийн ....Намайг Ховд аймгийн Мөст сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байхад Н.Д нь 1987 оны намар тус нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж Ховд аймгийн Мөст сумын нийтийн ахуй үйлчилгээний төвийг тарах хүртэл ажилласан. Тэр үед Н.Д нь Мөст сумын сургуулийн 10 дугаар анги төгсөөд манайд шинээр ажилд орж байсан юм... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-29, 43, 44-45, 46-47 дугаар тал/ Н.Д нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 30-31 дүгээр тал/ Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Энхцэцэг, З.Сэржмядаг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа. Нэхэмжлэгч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О овогт Н-н Д //-ийн Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгэээний төвд 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ |