| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00270/И |
| Дугаар | 00246 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00246
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00246 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн М-ын хүсэлттэй хариуцагч Ц.Гыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Батболд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Блокны цех байгуулах зориулалтаар 2013 оны 03 дугаар сарын 14-ны здөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 20,0 сая /хорин сая/ төгрөгийн зээл авч, 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Үүнд: Эргэн төлөлт: 2015 оны 07 дугаар сарын 02-нд 5.000.000 сая төгрөг, 2016 оны 03 сугаар сарын 02-нд 15.000.000 сая төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Үүнээс 4.000.000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 16.000.035 сая төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу 13.440.008 төгрөгний алданги тооцож нийт 29.440.045 төгрөгийн өр үүсгэж Мөнххайрхан сумын сум хөгжүүлэх санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна. Цогтоо овогтой Г нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн иргэн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 07-09 тоотод түр оршин суух хаяг, холбоо барих утсан дээрээ байхгүй бөгөөд одоогоор оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Цогтоо овогтой Г /регистер ../-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Блокны цех байгуулах зориулалтаар 2013 оны 03 дугаар сарын 14-ны здөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 20,0 сая /хорин сая/ төгрөгийн зээл авсан. Цогтоо овогтой Г нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн иргэн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 07-09 тоотод түр оршин суух хаяг, холбоо барих утсан дээрээ байхгүй бөгөөд одоогоор оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Цогтоо овогтой Г /регистер ../-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Ма нь хариуцагч Цогтоо овогтой Г /регистер /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Цогтоо овогтой Г /регистер 66/ нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт албан ёсны бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 07-09 тоотод түр оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй хаягаа өөрчлөн олдохгүй байгаа тухай хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ховд аймгийн Мын хүсэлтийг хангаж, хариуцагч Цогтоо овогтой Г /регистер .../-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Цогтоо овогтой Г /регистер .../-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ц овогтой Г /регистер ../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч Ц овогтой Г /регистер ../-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.