| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00289/И |
| Дугаар | 00247 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00247
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00247 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Баянгол баг, Хараа 4 дүгээр хэсэг, 1-3 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Тав шавь овогт Г-ын Мгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Пүнт овогт Ганжуурын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1975 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1983 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчин аав Д.Ганжуурын бог малын суурьт туслах малчнаар томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Миний аав П.Ганжуур удаа дараа сумын аварга малчин, аймгийн аварга малчин болж байсан. Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан хөдөлмөрч малчин байсан. Миний ээжийг Бэгз овогтой Лхамхүү гэдэг бөгөөд аавын хамт нэгдэлд насаараа малчнаар ажилласан одоо 81 настай хүн байна. Миний бие 1996 онд Х.Ганчулуунтай гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний бие 1983 оны 06 дугаар сараас эхлэн нэгдэл өмч хувьчлалаар тарах хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. Нэгдэл тарсны дараа хувиараа мал маллаж байгаад гэр бүлийн хамт 2008 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу шилжиж мал маллаж байгаад 2017 онд төрсөн нутагтаа ирж суурьшин одоо үхэр голдуу маллаж байна. Иймд намайг 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх... гэж заасан байна.
Хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй байна.
Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Г.М нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Г.М нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 487 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1983 он, 1988 он, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэс,
2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0819970 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1303000155 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1983 оны 07 дугаар сард малчнаар ажиллаж байх үедээ сумын наадам дээр авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 126/001467 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаартай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Бадралт ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Д.Гансүрэнгийн ... Миний бие нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад нэгдэл тарах хүртэл мал малласан. Г.Мгийн аав П.Ганжуур нь манай бригадад малчин байсан бөгөөд нэг гол усанд насаараа хамт амьдарч байсан, олон удаа аймаг, сумын аварга малчин болж, Ардын депутатын хурлын гишүүнээр сонгогдож байсан сайн малчин хүн байсан.Г.М нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр манай бригадад малчнаар ирээд нэгдэл тарах хүртэл мал малласан. Мянгад овогт Дашдаваагийн Гансүрэн миний бие нь Г.Мг малчин ёзйсныг мэдэхийн хувьд гэрчилж байна гэх тодорхойлолт,
Иргэн Р.Ичинхорлоогийн ... Миний бие нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад нэгдэл тарах хүртэл мал малласан. Г.Мгийн аав П.Ганжуур нь манай бригадад малчин байсан бөгөөд нэг гол усанд насаараа хамт амьдарч байсан, олон удаа аймаг, сумын аварга малчин болж, Ардын депутатын хурлын гишүүнээр сонгогдож байсан сайн малчин хүн байсан.Г.М нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр манай бригадад малчнаар ирээд нэгдэл тарах хүртэл мал малласан гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г.Мгийн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 487 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1984 оноос 1988 оны 70 дугаар дансны хуулбар цалингийн цэсэнд хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй, 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон баярын бичиг нь Д.Ганжуурт олгосон, 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн талархалд хүсэлт гаргагчийн нэр засвартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн үед ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тав шавь овогт Ганжуурын Мг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Г.Мгийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр малчнаар ажиллаж байсан талаархи хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ