Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00250

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00250

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Гахайт багт оршин суух, ... дугаарын регистртэй, Х овогт Ш-ын У-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.У нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 1980 онд төгсөөд ХАА-д илгээлтээр гарч Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт 1980 оны 7 дугаар сарын 1-нээс 1982 оны 6 дугаар сарын 31 ний хүртэл, мөн 3 жил цэрэгт явж ирээд 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1986 оны 05 дугаар сарын 24-ний хүртэл малчнаар, 1986 оны 05 дугаар сарын 24-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа хэсэгт ногоочин, Гахайт багт малчнаар нэгдэл нийгэмд тасралтгүй ажилласан билээ. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Гахайт, Тариа хэсгийн архив шатсаны улмаас иргэн би хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт 1980 оны 06 дугаар сарын 01-нээс 1982 оны 06 дугаар сарын 31, 1985 оны 7 дугаар сарын 1 -нээс 1986 оны 05 дугаар сарын 24-ний хүртэл мал маллаж малчнаар ажиллаж байсан, мөн 1986 оны 05 дугаар сарын 24-нээс 1987 оны 09 дүгээр сарын 31-нийг дуустал Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа хэсэгт зунд нь ногоо бусад улиралд малчнаар 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал түрээс авч Гахайт хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг намайг сайн мэдэх 2 хүний гэрчийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ш.У нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 1 ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт малчнаар, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа хэсэгт малчин, ногоочноор, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт малчнаар тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.У нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 1 ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт малчнаар, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа хэсэгт малчин, ногоочноор, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.У нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 1 ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт малчнаар, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа хэсэгт малчин, ногоочноор, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт хэсэгт малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 804 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн хөдөө аж ахуйн нэгдлийг гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0724472 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000596 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон диплом, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01159 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, 00547 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

БХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 9534 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126/002481 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зургууд

Иргэн Г.Лхагвасүрэнгийн ...Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн харъяат Хиргис овогт Шагдарын У нь 1972 оноос 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд илгээлтээр малчин болсон. 1982 оноос 1985 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин, ногоочноор ажиллаж байгаад 1987 онд Давшилт нэгдэлтэй түрээсийн гэрээ хийж мал малласан... гэх тодорхойлолт

Иргэн Ш.Гэрэлчулууны ...Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн харъяат Хиргис овогт Шагдарын У нь 1972 оноос 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд илгээлтээр малчин болсон. 1982 оноос 1985 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин, ногоочноор ажиллаж байгаад 1987 онд Давшилт нэгдэлтэй түрээсийн гэрээ хийж мал малласан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Угийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хиргис овогт Шагдарын Уг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 1 ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад малчин, ногоочноор, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад Сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад түрээсийн малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ