| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00296/И |
| Дугаар | 00251 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00251
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00251 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, 01-10 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Ц туг овогт М-ын Б-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
М.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч эцэг эхийн хамт малчин болсон. 1980 онд 16 насанд хүрч өөрөө бие даан Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад суурь мал маллаж байгаад 1984 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж хүртлээ малчин байсан. Гэхдээ өрх тусгаарлагдаагүй тул суурийн ахлагч аав Б.Мэндбаярын нэрээр цалин хөлс авч байсан. 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн албыг Дорноговь аймагт хаасан. 1987 онд цэргийн алба хааж ирээд 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.Бгийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.Б нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 834 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1981 оноос 1983 он, 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
БХЯ-ны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3167 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 000062941 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000368 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 126/001627 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 126/001626 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаартай Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 17-ны Соёл ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн А.Авлайн ...М.Б нь 1980 оноос эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1984 оноос 1987 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Д.Даваасүрэнгийн ...М.Б нь 1980 оноос эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1984 оноос 1987 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан туг овогт Мэндбаярын Бг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ