Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00252

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00252

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, эко .. дугаар байр, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б Н-н Э-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие 1964 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд Намсрайн 2 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн бага сургуульд 1973 онд 1 дүгээр ангид элсэн орж 1983 онд 10 жилийн 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгсөж, 1993 оноос 1987 онд Улсын багшийн дээд сургуулийн түүхийн багш, пионерийн удирдагчийн ангид суралцаж төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд ажиллаж байгаад Ц.Болдтой 1991 оны 08 дугаар сард гэр бүл болсон. Миний бие 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны пионерийн зөвлөлийн дотоод ажил, баатарчуудын ажил хариуцсан зааварлагчаар, 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын14-ны өдөр хүртэл Ховд аймгийн Залуучуудын холбоонд Залуучуудын асуудал хариуцсан зааварлагчаар, 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны ОЗ дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Биеийн тамир, спортын хороон/1 Залуучуудын ажил эрхэлсэн мэргэжилтнээр, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний, өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг дуустал Ховд аймгийн Хүүхдцин төлөө төвд Залуучуудын асуудал эрхэлсэн ажилтнаар, 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгицн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст Сургалт хүмүүжлийн ажил эрхэлсэн мэргэжилтнээр,1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын боловсон хүчний асуудал эрхэлсэн ажилтнаар, 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийн Технологи Менежментийн институтийн дотоод ажлын зааварлагчаар, 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба Захиргааны удирдлагын хэлтэст дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст Тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Зам тээврийн яам Төрийн захиргааны

удирдлагын газрын Салбарын сургалт, ажиллах хүч, мэргэжилтний асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлд шинжээч, референт, ахлах референтээр ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал байхгүйн улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Н.Э намайг 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... Миний бие хувийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Н.Эийн 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Эийн 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 814 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны товчооны хурлын 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай протокол,

Ховд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаартай аппрадын ажилтан, ажилчдын ээлжийн амралт олгох тухай тогтоол,

Ховд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай 1989 о ны ажил дүгнэсэн тухай тогтоол,

Ховд аймгийн Хувьсгальт залуучуудын эвлэлийн хорооны товчооны 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж ажилд авах тухай тогтоол,

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 01 дүгээр сараас 1991 оны 07 дугаар сарыг дуустал, 1995 оны 04 сар, 1996 оны 02 сар, 1997 оны 08 сар, 12 сар, 1998 оны 5-7 дугаар сар, 9-10 дугаар сар, 12 сар, 1999 оны 1 сар, 2 сар, 4-12 сар нийт 3 жил 4 сарыг ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126/002481 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зургууд

Иргэн Ц.Нямдоржийн ...Н.Э нь Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал зааварлагчаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие энэ хугацаанд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт

Иргэн П.Долгорын ...Н.Э нь Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал зааварлагчаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие энэ хугацаанд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд дотоод ажил хариуцсан зааварлагчаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт

Иргэн Ч.Цэрэндагвийн ...Н.Э нь Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал зааварлагчаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие энэ хугацаанд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд жижүүрээр ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Эийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буурал овогт Намсрайн Эийг 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ