Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 00258

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00258

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Бураа багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Д-ын Я-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Я нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Дуламын Я 1967 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 1989 онд Д.Бямбасүрэнтэй гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгээгүйгээс болоод хохироход хүрч байна, Иймд Д.Я намайг 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын нэгдлийн эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт саальчнаар, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт цөцгийн тос бэлтгэх ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Яг 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын нэгдлийн эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт саальчнаар, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт цөцгийн тос бэлтгэх ажилтнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Я нь 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын нэгдлийн эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт саальчнаар, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт цөцгийн тос бэлтгэх ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1042 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай сүүн болон тосон тасгийн ажилчид саальчид томилох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

Хүсэлт гаргагчийн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 143841 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0707830 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000123 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний 126/002303 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 126/002305 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Ягийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баяжихыхан овогт Дуламын Яг 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын нэгдлийн эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт саальчнаар, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа хэсэгт цөцгийн тос бэлтгэх ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ