| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00313/И |
| Дугаар | 00260 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00260
| 2020 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00260 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 2-80 айлын орон сууц, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, О овогт Ч-ийн А-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Аптанцэцэг нь нь Ховд аймагт 1966 онд төрсөн. 1984 оны 06 дугаар сард 10 дугаар ангиа төгсөөд мөн оныхоо 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Дарви сумын Цаг уурын харуулд ажиглагчаар орсон бөгөөд 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус ажлаас өөрийн хүсэлтээр гарсан.Дараагаар нь Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид гал тогоонд бэлтгэгчээр 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл,1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуустал тус ангид холбооны ээлжийн залгагчаар тасралтгүй ажилласан бөгөөд одоо үсчний орон тоонд үргэлжлүүлэн ажилласаар байгаа. Ч.Аптанцэцэг би өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход өмнө ажиллаж байсан талаарх орсон гарсан тушаалуудын зарим нь олдохгүй, зарим тушаалуудын овог зөрүүтэй, хөдөлмөрйн дэврэр дээрх орсон гарсан он сар зөрүүтэй бичигдсэн байгаагаас шалтгаалан заавал шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.Энэхүү тушаал шийдвэрүүд дээрх овог, он сар зөрүүтэй бичигдсэн байгаа байдал нь тухайн үед хариуцан ажиллаж тушаал шийдьэр гаргадаг байсан хүмүүсийн анхаарал болгоомжгүй хайхрамжгүй байдлаас болсон гэж үзэж байна. Иймд Чойжил овогтой Аптанцэцэг намайг 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуустал Ховд аймгийн Дарви сумын Цагуурын харуулд ажиглагчаар, 1989оны01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ардын армийн 123дугаар ангид гал тогоонд бэлтгэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 он дуустал Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид холбооны ээлжийн залгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ч.Аийн 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Цаг уурын харуулд ажиглагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид гал тогоонд бэлтгэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид ээлжийн залгагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.А нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Цаг уурын харуулд ажиглагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид гал тогоонд бэлтгэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид ээлжийн залгагчаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1008 дугаартай албан бичиг,
Хүсэлт гаргагчийн 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн 454075 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1334 дугаартай лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 126/002573 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Иргэн Ш.Хосбаярын ...Миний бие Зэвсэгт хүчний 123 дугаар ангид Ч.А-тэй хамт ажиллаж байсан бөгөөд Ч.А нь одоо ч гэсэн тус ангид ажиллаж байна... гэх тодорхойлолт
ИргэнТ.Цэцэгсүрэнгийн ...Миний бие Ховд аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газарт 1976 оноос 2004 оныг хүртэл боловсруулалтын техникчээр ажиллаж байсан. Тухайн үед Ч.А нь 1984 оноос 1987 оныг хүртэл хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.А-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонууд овогт Чойжилийн А-ийг 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Цаг уурын харуулд ажиглагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид гал тогоонд бэлтгэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид ээлжийн залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ