| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00314/И |
| Дугаар | 00261 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00261
| 2020 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00261 | Ховд аймаг |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн 24-04 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, М овогт Ц-ийн Т-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1968 онд Цэнд Аюушийн 7 дахь охин болж төрсөн. 1975 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд 4 дүгээр ангид элсэн орж суралцаж 1982 онд 8 дугаар анги төгсөж аав ээжийн хамт амьдарч байгаад 1985 онд хөдөлмөрийн насанд хүрч нормын мал авч аав ээжийнхээ хамт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тасралтгүй төллөх эх хонь авч маллан 1990 оныг дуустал аав ээжийнхээ хамт ажиллаж байсан. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхпэн 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригадад үхэрчин, саальчинаар ажиллаж байсан болно. Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баян булаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.Т-ын 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баян булаг бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Т нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баян булаг бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 480 дугаартай албан бичиг,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1036 дугаартай албан бичиг,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1008 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1985 он, 1986 оны мал тооллогын А данс, Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1991 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/52 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1991 оноос 1997 онуудын мал тооллогын А карт,
Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/51 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчид Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон талархал, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон аваргын диплом,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 126/002591 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 126/002592 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаартай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Давшилт ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Г.Нямсүрэнгийн ...Ц.Т нь 1985 оноос 1990 оныг дуустал аав ээжийн хамт малчнаар, 1991 оноос 1997 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан. Миний бие тухайн үед малчнаар ажиллаж байсан тул сайн мэдэж байна... гэх тодорхойлолт
Иргэн Б.Мөнхөөгийн ...Миний бие Ц.Ттай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оноос нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Тын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мянгад овогт Цэнд-Аюушийн Тыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баян булаг бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ