| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00188/и |
| Дугаар | 00141 |
| Огноо | 2019-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00141
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00141 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, О овогт Б-ын А //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00188/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугаргарав нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугаргарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь миний ахын эхнэр юм. Б.А нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийн 8 дугаар ангийг 1986 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд илгээлтээр гарч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал барилгачин, халуун усны үйлчлэгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Б.Аийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал барилгачин, халуун усны үйлчлэгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугаргарав нь нэхэмжлэлийн шаардлагаа Б.Аийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал барилгачин, халуун усны үйлчлэгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.А нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал барилгачин, халуун усны үйлчлэгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 69 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадын 1986-1991 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-11 дүгээр тал/
Б.А нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оны 8 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1609000442 дгаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15 дугаар тал/
Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Л.Эрхэмбаяр, П.Туяа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ос овогт Б-ын А //-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал барилгачин, халуун усны үйлчлэгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ