| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00215/и |
| Дугаар | 00142 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00142
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00142 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Х овогт Х-ийн О //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00215/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1968 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд айлын 2 дахь хүүхэд болон төрсөн. Манайх ам бүл 8-уулаа байсан.
Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, 1984 онд Мөнххайрхан сумын 8 жилийн сургуульд 8 ангиа төгссөн. 1984 оны 6 сарын 16-ны өдрөөс эхлэн 1994 оны оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1-р бригадад илгээлтээр малчнаар гарч одоо хүртэл мал маллаж байна.
Тухайн үед миний ажиллаж байсан Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1992 онд Мөнх-Оргил нэртэй болж өөрчлөгдөж байсан.
Миний бие 1988 оны 12 сарын 12-нд Эмч овогт Ууганы Дашбаяртай гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1995 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн.
Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү.гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.О нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.О нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын 1-р бригадын 1984-1993 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Х.От олгосон Баярын бичиг, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Х.От олгосон Гэрчилгээ, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаартай Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1992 оны 2 сарын 20-нд Мөнх-Оргил ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн ба татан буугдсан бүртгэл хийгдээгүй байна гэх бичвэртэй лавлагаа, Х.Оийн 110399 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Оийн 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Оийн 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгч Хүрэлхүүгийн О, Ууганы Дашбаяр нарын 126/001782 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, П.Туяагийн ...Х.О нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, илгээлтээр гарч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар томилогдож ирсэн. Х.Оийн аав Д.Хүрэлхүү гэдэг бөгөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилладаг байсан. Х.О нь 8 дугаар ангиа төгсөж ирээд аавынхаа суурьт аав, ээж, ах, дүү нартайгаа хамт хонь, ямаа малладаг байсан. Х.О нь 1990 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад, нэгдэл тарахад компанийн хоньчноор 1995 он хүртэл ажилласан. Х.Оийг хэдэн онд гэр бүл болсныг мэдэхгүй байна. Нөхрйиг нь Ууганаагийн Дашбаяр гэдэг.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 8, 9, 10, 12, 14-16, 17-18, 21-30, 44-45, 49 дүгээр тал/
Х.О нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1609000034 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн П.Самбуу, П.Туяа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Х.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт Х-ийн О //-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ