| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00229/и |
| Дугаар | 00143 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00143
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00143 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, А овогт Ц-ий В //-ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00229/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэхүү нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.В нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.В нь 1965 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1981 онд Ховд аймгийн Манхан сумын сургуулийг 8-р анги төгсөж Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж эхэлсэн. 1983 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 1986 оны 6 дугаар сард халагдан ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах шаардлагатай байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд Ц.Вы Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1981 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Уг нь Борондон гэж Б үсгээр дууддаг байсан. Сүүлд иргэний үнэмлэх авахад В гэж бичилттэй ирснээс болж бусад бичиг баримтууд нь солигдоод байна гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.В нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Вы итэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэхүү нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Вы Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1981 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.В нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 570 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадын 1982-1983, 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 72/1 дугаартай Ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар, гэрч Н.Нямдаваагийн ....Ц.В нь 1965 онд төрсөн бөгөөд бид хамт Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж байсан. 1981 онд намайг 10 дугаар анги төгсөхөд Ц.В нь 8 дугаар анги төгссөн. 1981 оны 11 дүгээр сард аав нь нас барсан бөгөөд Ц.В нь 8 дугаар ангиасаа гарч Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчин болж, ээж Жуумай, эгч Уртнасан нартай хамт мал маллаж байсан....Ард нь Ц.В ээжийнхээ хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлдээ малчнаар ажилласан. 1983-1986 оны хооронд цэргийн алба хаасан. Ингээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ээжийнхээ хамт 1989 оны намар хүртэл мал маллаж байгаад өрх тусгаарлаж Сандуйн Чогсомтой гэр бүл болсон....Уг нь хуучны цэнхэр иргэний үнэмлэх дээр Борондон гэж бичигдсэн байсан. Харин сүүлд 49 настайдаа паспортоо сольж шинээр авахдаа В болж үсэг нь өөрчлөгдсөн байсан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Чимэддоржийн ....1986 оны 6, 7 дугаар сарын үед халагдаж ирсэн. Ц.Выг цэргээс халагдаж ирэх үед аав нь нас барсан байсан бөгөөд ээж, дүү нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажилласан. Ц.В нь нэгдлийн суурь ямаа маллаж байгаад 1987 оны 5 дугаар сараас эхлэн нэгдлийн эр сувай тэмээ хариулж байсан. Ц.В нь 1989 оны намар 9 дүгээр сарын сүүлчээр Сандуйн Чогсомтой гэр бүл болсон....Борондон гэж бичиж, дууддаг байсан. Хэзээнээс В гэж бичдэг болсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 6-11, 18-29, 48-50, 52-54, 56 дугаар тал/
Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадын 1982 оны цалин хөлсний 70 дугаар дансанд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, 1983 оны цалин хөлсний 70 дугаар дансанд нэхэмжлэгчийн нэр 4 сараас бичигдэн цалин хөлс авсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 570 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадын 1982-1983 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Вы 1981 оны 6 дугаар сараас эхлэн малчнаар ажилласан гэх гэрч Н.Чимэддорж, Н.Нямдаваа нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Ц.Вы нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 6 дугаар сараас 1982 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь 1986 онд цэргээс халагдан ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 72/1 дугаартай Ажилд хуваарилах тухай тушаалаар мөн өдрөөс эхлэн малчнаар томилогдсон байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1608000548 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3099 дугаартай лавлагааны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12, 37 дугаар тал/
Хавтаст хэргийн 3-14 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Чимэддорж, Н.Нямдаваа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Ц.Вы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А овогт Ц-ий В /РД/ -ы Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Ц.В нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 6 дугаар сараас 1982 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.В-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ