| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00202/и |
| Дугаар | 00144 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00144
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00144 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багт оршин суух, З овогт Ж-ын Н//-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 153/2020/00202/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Ж.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жагваралын Н миний бие 1969 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт Жагваралын 3 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1977 онд элсэн орж суралцаад 1985 онд 8 дугаар анги төгссөн.
1986 онд Увс аймгийн Техник мэргэжлийн сургуульд орж суралцаад 1987 оны 6 дугаар сард малын саниторч мэргэжлээр төгссөн.
....Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд Хөх тохойн эмчилгээ тэжээлийн цэгт хуваарилагдаж 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саниторчаар ажилласан. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр багт 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал бордооны малын малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн нэгдсэн конторын цэвэрлэгчээр 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал ажиллаж байсан.
Тэтгэврээ гарахад 2,5 жил дутуу байгаа. Тэтгэвэрт орох гээд ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.
Намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хөхтолгойн эмчилгээ тэжээлийн цэгт 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саниторчаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр хэсэгт 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн нэгдсэн конторт 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хөхтолгойн эмчилгээ тэжээлийн цэгт 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саниторчаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр хэсэгт 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн нэгдсэн конторт 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Н нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хөхтолгойн эмчилгээ тэжээлийн цэгт 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саниторчаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр хэсэгт 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн нэгдсэн конторт 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 509 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, Ж.Нын 1986 оны 8, 9 дүгээр сар, 1987 оны 8 дугаар сар, 1988 оны 5 дугаар сар, 1989 оны 5 дугаар сарын цалингийн картны хуулбарууд, Жагваралын Нын 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 87/001507 дугаартай малын санитарч мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 187143 дгаартай Жагваралын Нын хөдөлмөрийн дэвтэр, гэрч Л.Мөнхцэцэгийн ....Намайг Ховд аймгийн Дөргөн сумын малын эмчээр ажиллаж байхад Ж.Н нь Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын Ёлын цэгт саниторчаар анх 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр томилогдож ирсэн. Ж.Н нь 1989 оны 12 дугаар сар хүртэл надтай Ховд аймгийн Дөргөн суманд ажилласан. Ж.Н нь 1989 онд Бямбын Цэвээнтэй гэр бүл болж, хүүхэд гаргаад 1989 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. 1989 оны 12 дугаар сараас хойш Ж.Ныг хаана ямар ажил хийснийг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч А.Орломсүрэнгийн ....Ж.Н нь 1986 оны 9 дүгээр сард Увс аймгийн хөдөө аж ахуйн ТМС-д элсэн орж, 1987 оны хавар малын саниторч мэргэжлээр төгсөж Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн мал эмнэлэгийн цэгийн санитрчоор томилогдож ирсэн. Ингээд 1988 оны өвөл хүртэл саниторчоор ажиллаж байгаад 1988 оны өвлөөс 1989 оны хавар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажилласан. Тухайн үед мал эмнэлэгт бордооны мал гэж байдаг байсан бөгөөд саниторч нь малын бордоо тэжээл хийдэг байсан учраас саниторчийг малчнаар бас ажиллуулж байсан. Тухайн үед Ж.Н нь бордооны мал маллаж байсан. Дараа нь 1989 оны хавраас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн конторын цэвэрлэгчээр ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-14, 17, 30-53, 58-59, 60-61 дүгээр тал/
Ж.Н нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1605000356 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 18 дугаар тал/
Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Мөнхцэцэг, А.Орломсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч З овогт Ж-ын Н //-ын Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хөхтолгойн эмчилгээ тэжээлийн цэгт 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саниторчаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр хэсэгт 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн нэгдсэн конторт 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ