| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2017/0036/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-01-19 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Ц.Базаргүр,
хохирогч Г.Цэрэнхаймчиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Олхонууд овогт Цэрэнсодномын Базаргүрд холбогдох эрүүгийн 201726030053 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 7 дугаар гудамж 88Е тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Олхнууд овогт Цэрэнсодномын Базаргүр /РД:ЧЗ78110715/,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Базаргүр нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 7 дугаар гудамж 88Е тоотод гэртээ эхнэр Г.Цэрэнхаймчигийг чи дандаа ах дүү нартаа юм зөөдөг, машины татлага ахдаа өгөх гэлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хөлөн тус газар өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Ц.Базаргүр: ....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй... гэв.
Хохирогч Г.Цэрэнхаймчигийн: ...Тухайн өдөр би нөхөртэйгөө маргалдсан. Түүнээс хойш манай нөхөр уучлал гуйж, бид хоёр эвлэрсэн. Тиймээс Базаргүрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Г.Цэрэнхаймчигийн: ...2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад манай эгч Жамъянсүрэн залгаад ах чинь машинаа авч явах гэтэл машины татлага хэрэгтэй болчихлоо, танайх портер машиныхаа татлагыг өгч байгаач, хөдөө авч явчихаад буцаагаад явуулъя гэж залгасан. Тэгэхээр нь би нөхөр Ц.Базаргүрт Жамъянсүрэн эгч машиныхаа татлагыг өгч байгаач, хөдөө явахдаа хэрэглээд буцаагаад өгч явуулъя гэж асууж байна гэхэд Ц.Базаргүр уурлаж яахаараа танай ах дүү нарт юмаа өгч явуулах ёстой юм, энэ машинд чинь нэг юм байж болдоггүй юм уу гэж уурлахаар нь ах буцаагаад өгч явуулна л гэж байна шүү дээ гэж хариулахад тэр нь шиг худлаа зүйл байхгүй, тэгээд замхараад алга болно гэхээр нь би уурлаж чи ямар мөнгөөрөө авсан биш, би авсан биз дээ гэж хэлтэл миний өөдөөс нөхөр Ц.Базаргүр уурлаж чи дандаа ингэдэг биз дээ, пиздаа минь гэж хэлээд миний цүнхийг уудалж түрийвчнээс 15.000 төгрөг Хаан банкны виза картны хамт авч гараад эргэж орж ирэлгүй 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө үүрээр 05 цагийн үед гэртээ гаднаас согтуу орж ирээд хөнжил татаж босгоод орой ярьсан хэрүүлээ давтаж яриад намайг татаж чангаагаад байхаар нь хувцасаа өмсөөд орон дээрээ татаж суулгаад хэсэг хэрүүл хийж байгаад гуталтай хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөхөөр нь өөрөөсөө холдуулах санаатай цааш нь түлхэх гэтэл миний гараас барьж аваад баруун гарын сарвууг буруу тийш нь дарж өвтгөсөн. Тэгэхээр нь гараа татах гэтэл баруун гарын чигчий хуруунаас хазаж гэмтэл учруулсан. Тэгтэл манай охин сэрээд уйлах үед хэрүүл маргаан зогсож би охиноо аваад хажуу талын айл Баянбадрахын гэрт орсон. Баянбадрахын гэрт 2 цаг орчим сууж байгаад өглөө гэгээ орох үед гэртээ ортол манай нөхөр өөдөөс архины мөнгө нэхээд байхаар нь 20.000 төгрөг өгөөд хувцасаа өмсөөд эгч Жамъянсүрэнгийн гэрт очсон юм.
...Баруун хөлний шилбэ хөхөрч хавдсан, баруун шагай хөндүүртэй, баруун гарын чигчий хуруу хөндүүртэй, одоог хүртэл мэдээгүй байна. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй байна. Хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, зүүн гуянаас чимхэж хөхрүүлсэн, баруун чигчий хурууг хазсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Оюунтүлхүүрийн: ...Би болсон асуудын талаар сайн мэдэхгүй байна. Ямарч байсан ах дүү нараасаа сонсоход Г.Цэрэнхаймчиг ахдаа машиныхаа татлагыг өгнө гэхээр нь манай дүү Ц.Базаргүр уурлаж дандаа ах дүү нартаа юм зөөлөө гээд хоорондоо маргалдаад эхнэрийнхээ хөл рүү өшиглөсөн гэж сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №808 дугаартай актанд
Хохирогчийн биед учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Ц.Базаргүр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхнэр хүүхдийн хамт гэртээ амарч байтал эхнэрийн утас дуугарч хүнтэй утсаар ярьж дуусаад ах Лхагва машиныхаа татлагыг өгчих гэж ярьж байна гэхээр нь дургүйцэж маргааш, нөгөөдөр гэхэд нүүрсэнд явна шүү дээ хэрэггүй гэхэд би мэдэж байна. Тэр татлагыг чинь би худалдаж авсан биз дээ чамд хамаагүй гэхээр нь хэсэг чимээгүй сууж байгаад түрийвчнээс нь 30.000 төгрөг виза карттай нь хамт аваад гарсан. Ингээд эхнэрийнхээ цүнхнээс авсан мөнгөөр хүнсний дэлгүүрт орж нэг шил 0.75 литрийн архи, ундаа, тамхи аваад хажуу талын Баянбадрахын гэрт орж ганцаараа авсан архиа уугаад тэндээ унтаад өгсөн. Тэгээд үүрээр 04 цагийн үед сэрээд гэртээ ороод эхнэртэйгээ маргалдаж хөл рүү нь өшиглөөд гарын хурууг нь хазсан, тэгтэл эхнэр охиноо аваад хажуу талын айл руу ороод өглөө 09 цагийн үед орж ирээд би явлаа гэж хэлээд тэр чигтээ явчихсан. Тэр орой нь манай дүү ирээд манайд очъё гэхээр нь хамт дагаж яваад тэднийд хоносон. ...Манай эхнэр байнга ах дүү нартаа гэрийнхээ эд зүйлийг зөөж өгдөг. Тухайн өдөр ах нь манай машины татлагыг гуйхаар нь нь чи дандаа ах дүү нартаа юм зөөдөг гээд бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад хэрүүл болно гэж бодоод би гараад явчихсан. Ингээд архи авч уугаад согтуудаа эхнэртээ гар хүрчихсэн юм. ...Эхнэртээ гар хүрч хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Эхнэр Г.Цэрэнхаймчигаас уучлал гуйсан цаашид амьдралаа хэвийн аваад явах хэмжээнд гэж өөрийгөө үзэж байна. Дахин ийм хэрэг зөрчил гарахгүй Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Оршин суугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ц.Базаргүр нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 7 дугаар гудамж 88Е тоотод гэртээ эхнэр Г.Цэрэнхаймчигийг чи дандаа ах дүү нартаа юм зөөдөг, машины татлага ахдаа өгөх гэлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хөлөн тус газар өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Цэрэнхаймчигийн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч Ц.Оюунтүлхүүрийн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №808 дугаартай акт /хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогчийн биед учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Базаргүрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Ц.Базаргүр, хохирогч Г.Цэрэнхаймчиг нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн учир шүүх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Базаргүр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.