Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШТЦ/108

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Ц.*******

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******өд холбогдох 232300025008******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн   сумын багт оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/шцт/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан овогт ын ******* /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг гэдэг газарт бэлчээрт байсан Б.ы өмчлөлийн 41 тооны адуун сүргээс хур дэлтэй бор хээр морь-зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай, им, тамгагүй хүрэн морь, шарга морь, бор хээр морь нийт 4 тооны адууг хулгайлж хохирогч Б.д 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг хамаарч байна.           

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Б. нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.           

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

овогт ын ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг гэдэг газарт бэлчээрлэж байсан Б.ы өмчлөлийн 41 тооны адуун сүргийг хашиж адуун сүргээс хур дэлтэй бор хээр морь-зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай, им, тамгагүй хүрэн морь, шарга морь, бор хээр морь нийт 4 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Адуугаа хулгайд алдсан тухай мэдүүлсэн хохирогч Б.ы ”2022 оны 12 дугаар сарын 1*******-ний өдрөөс 2023 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн хооронд миний эзэмшлийн 41 тооны адуу ******* аймгийн сумын багийн гэх нэртэй газар байж байгаад алга болсон юм. Би энэ хугацаанд өөрийн адуун сүргээ сум орон нутагтаа болон зэргэлдээ сумдын нутгуудаар эрж хайсан боловч сураг ажиг гаргаагүй. Тэгээд би адуун сүргээ хайж байгаад 2023 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн сумын гэх газраас олж авсан. Гэтэл миний адуун сүргээс 4 тооны нас бие гүйцсэн адуу алга болсон байсан.” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...намайг алхаад гэх газраас ын ам гэх газар хүрч явах үед 40 гаруй тооны адуу гол дээр байж байсан. Тэгэхээр нь би хөл дүүжлэх санаатай голын зах дээр байсан  хашаа руу тухайн морьдыг тууж  очоод хашиж байгаад нэг хээр морь барьж унаад явах гэснээ  очоод зарчихъя гэж бодоод буцаж ирээд дахиад 3 тооны хүрэн бор, шарга, хээр, зүсмийн морийг нэмж барьж аваад хөтлөөд явсан” гэсэн мэдүүлгээр,

С.******* өөрт нь 4 тооны адууг худалдсан тухай шууд тусган  мэдүүлсэн гэрч Ш.ын  “2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надад 4 адуу авч ирж өгөөд 3 сая төгрөгөөр зарахаар тохироод адууг нь би авсан. Тэгээд хашаандаа уяж хонуулаад маргааш өдөр нь , , , нараар 120.000 төгрөгийн хөлс өгч нядлуулсан. Мах, арьс, толгой, ширийг нь Улаанбаатар хот руу гэх залууд хөлс өгч ачуулаад зарж борлуулсан. Шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 тооны адуу гаргасан. Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ  хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай. Бусад шарга бор хээр хүрэн зүсмийн морьд нь им тамгагүй адуунууд байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлгээр,

4 тооны адууг Ш.ын хашаанд төхөөрсөн тухай мэдүүлсэн  гэрч С.ийн “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Ш. утсаар холбогдоод адуу нядалмаар байна гэж ярьсан. Тэгээд  би явган алхаад Ш.ын эзэмшлийн хашаанд очсон, 4 тооны адуу уясан байсан. ... Шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 адуу гаргасан.  Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ хур дэлтэй бор хээр морь нь зүүн талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай. Бусад шарга, бор хээр, хүрэн зүсмийн морьд нь им тамгагүй адуунууд байсан санагдаж байна. Хөлс мөнгөөр адуу гаргалцаад өгөөч гэхээр нь л ын  хашаанд очиж адуу гаргасан юм аа...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Д.гийн “ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай сумын иргэн болох нь манай гэрт орж ирээд, ах аа би 4 адуу нядлах гэсэн юм аа, тэгсэн чинь хүн хүчгүй болчихлоо танд зав байна уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би ... той хамт сумын төв дээр байдаг гийн хашаанд яваад очсон чинь ... Шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 тооны адуу гаргасан. Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ  хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч П.ы “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Ш. утсаар холбогдоод адуу нядалмаар байна гэж ярьсан... Ш.ын эзэмшлийн хашаанд... шарга морь, хүрэн морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь нийт 4 тооны адуу гаргасан. Би тухайн адуунуудын им тамгыг сайн анзаарч хараагүй гэхдээ  хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай. Бусад шарга бор хээр хүрэн зүсмийн морьд нь им тамгагүй адуунууд байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Д.ын “ ... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед сумын төв дээр байдаг ын шинэ барьсан хашаанд очиход тухайн хашаан дотор ... Шарга морь, дэлтэй бор хээр морь, дэлгүй бор хээр морь, хүрэн зүсмийн морьд байсан. Тус морьдоос хүрэн хур дэлтэй бор хээр морь нь зөв талын гуя дээрээ “Т” үсгэн тамгатай байсан бусад 3 морь нь ямар нэгэн тамгагүй байсан. Би т мал гаргаж өгч нядалгааг нь хөлсөөр хийж өгдөг байсан болохоор тэр адуунуудын талаар би аас асуугаагүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүний үйлдлийн улмаас  хохирогчид 3,600,000  төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний ******* аймгийн салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Н.ийн гаргасан 2023 оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн  04 дугаартай “Нийт 4 тооны нас гүйцсэн бүдүүн морины зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын 1*******-ний өдрийн байдлаар нэг бүрийн үнийг *******00.000 /есөн зуун мянга/, нийт зах зээлийн үнийг 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ гэж тогтоов” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

“Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт” олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд олон тооны мал хулгайлсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заасан байна.

Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 4 тооны адууг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  олон тооны мал хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.          

Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн “...С.******* нь миний  хохирлыг  бүрэн барагдуулсан нь үнэн болно ...” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.          

Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг “******* аймгийн сумын ” гэдэг газар гэж бичсэн ба шүүгдэгч, гэрч нарын  мэдүүлгээр суманд гэдэг газар байдаггүй харин гэх газраас С.******* адуу хулгайлсан нь тогтоогдож байх тул яллах дүгнэлтэд бичигдсэн “” гэснийг  “” гэж залруулах нь зүйтэй байна.          

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* “тухайн үед Б.ы 41 тооны адуу байнга бэлчээрлэж байсан газраасаа холдож өмчлөгчийн эзэмшлээс гарсан байсан тул алдуул мал гэж үзнэ. Шүүгдэгч С.******* нь алдуул мал завшсан учир зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүд нь хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ.

Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг болно. Харин мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулж, захиран зарцуулдаг болно.

Энэ хэргийн тухайд хохирогч Б.ы 41 тооны адуу ижил сүргээрээ ******* аймгийн сумын гэх газар бэлчээрлэж байсан ба бэлчээр хөөн өөр орон нутагт очсон адууг алдуул мал гэж үзэхгүй.  С.******* 4 морийг өөрийн өмчлөлд авах зорилгоор дээрх  адуун сүргийг  хашиж идэвхтэй үйлдэл хийсэн байх тул түүний энэ үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж  заасан   шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.             

 Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл ашигласан  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир түүний өмчлөлийн улсын дугааргүй улаан өнгийн Хайрхан маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овгийн ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “ бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар С.*******ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******өд оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгчид 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Шүүгдэгчийн  өмчлөлийн улаан өнгийн Хайрхан маркийн мотоциклийг битүүмжилсэн 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай прокурорын  тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

     

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.НАНДИНЦЭЦЭГ