Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1176

 

 

 

 

 

 

  2023         09         11                                       2023/ШЦТ/1176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Д.Аззаяа,

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Х.О,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Хоригдол овогт Д.Хнд холбогдох 2306 01005 2300 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авсныг энэ өдөр хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.................................................................

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Яллагдагч Д.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шөнийн захын хажууд Н.Бтой тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт нь гараар цохих, мөргөх зэргээр зодсон улмаас эрүүл мэндэд нь хамар яс болон хамрын таславчийн хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан үйл баримт

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х өгсөн мэдүүлэгтээ: “...Хонгорзул гэх эгч 01 дүгээр сарын 21-ний өдөр Сандэй худалдааны төвөөс Дүнжингарав руу дуудаж тэрэгтэй бараа түрээд явсан. Шөнийн захаас Алфард машин гарж ирээд мөргөсөн бөгөөд зүгээр үү? гэхэд чи муу пизда ална гээд муудалцсан. Цагдаа дуудсан бөгөөд болиогүй бөгөөд манай эгчийг алгадсан. Бид хоёр зууралдаж маргалдсан. Манай эгчийн сэтгэл санаа тавгүй болсон байгаа.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрээсээ гарах гэж хаалтаар гараад авто зам руу эсрэг урсгалаа хараад хөдлөх гэтэл тэрэг түрж урдуур ороод мөргүүлсэн. Би зогсоход үл ялиг шүргэсэн. Яагаад машины зам дээр тэрэг түрж байна вэ? та нарыг буруу зөв гэж маргалдсан. Энэ эмэгтэй нь чи хүн дайрчихлаа чиний буруу гэсэн бөгөөд би хүн дайраагүй тэргийг хальт шүргэсэн гэж маргалдсан. Энэ залуу манай эгчид гар хүрсэн гэж байгаа боловч би хүний биед гар хүрээгүй. Би хүний биед хохирол учруулбал яах вэ? гэдгийг ойлгож байгаа учир цаашид хор хохирол ийм болно гэж нэг ч удаа гар хүрээгүй. Чиний буруу миний зөв гэж байхдаа эгч нь намайг алгадаад хоёр дахь удаагаа алгадах гэхэд нь би түлхсэн. Эгч нь намайг зодсон гэж цагдаад хэлж байсан. Яагаад намайг цус нөжтэй хольчихоод байхад хаяж явсан. Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчхөөд цагдаа  нь 7 хоног энэ хүнийг олоогүй. Би өөрөө цагдаатай нь уулзаж камераар хайсан. Энэ хүн 200.000 төгрөгөөр амьдрах боломжгүй худлаа ярьж байна. Сандэй дэлгүүрийн харуул хамгаалалтын хүн нь камер шүүж олж өгсөн. Манайд хүүхдийн тасгийн лангуу ажиллуулдаг ах эгч хоёр мөн байна гэж хэлсэн. Энэ хүнийг би хайж олсон бөгөөд эмнэлэгт хэвтсэн чи төлөх үү? гэхэд төлнө гэсэн. Би хагалгаанд орж имплант авах гэж байна ипмлантаа эмнэлгээс авч ир гэсэн 2.000.000 төгрөг гэхэд надад тийм мөнгө байхгүй гэж хэлсэн. Би эмчийн заавраар би хагалгаанд орсон. Эмнэлгийн журмаар авчирвал сүүлд нь нэхэмжилж авна ийм зардал гаргана гэж тооцсон. Хагалгаанд ороод гарч иртэл эмнэлгээс 2.000.000 төгрөгөө нэхээгүй. Өнгөрсөн 4, 5 дахь өдөр эмнэлэг дээр очсон бөгөөд надаас мөнгө нэхэж магадгүй гээд асуухад эмчлэгч эмч нь мэдэж байгаа гэсэн бөгөөд эмчлэгч эмч нь амралтаа авсан бөгөөд утас нь холбогдохгүй байсан. Би тухайн үедээ эм авсан баримтаа цуглуулж чадаагүй орхигдуулсан. Миний эрүүл мэнд хүнд байгаа бөгөөд тархи толгой өвдөж, хамар битүүрч байгаа. Би унтахдаа нэг талаараа унтаж хэвтдэг бөгөөд битүү талаараа харж хэвтэхээр нөгөө талын хамар битүүрч амаараа амьсгаа авдаг. Би дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би гомдолтой байна. Хүний нүдний ухархайн яс хугарсан бөгөөд нүдний хараа муудах, сохрох магадлалтай гэж эмч нь хэлсэн бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа хууль нь ийм байх. Миний хацар мэдээ нь муудаж эрвэгэнэх, загатнах шинж тэмдэг байгаа. Нөхөн сэргээлт удаан байж магадгүй эсхүл мэдээ орохгүй байж магадгүй гэж эмч нь хэлж байсан. Хохирсондоо маш их гомдолтой байна. Миний нэг хамар битүү нөгөө хамар нь зүгээр байгаа. Хагалгаанд орох хугацаа болсон бөгөөд санхүүгийн бололцоо хэцүү байна. Шүүгдэгч надад өгнө гэж байсан боловч эмнэлэгт хэвтсэний дараа би мөнгө өгч чадахгүй гэж ярьж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь над руу ярьсан бөгөөд таны данс руу мөнгө хийе гэж  ярьсан. Би эрүүл болбол гомдолгүй гэж хэлье гэж хэлж байсан. Миний сэтгэл санаа сонин болсон бөгөөд би өөртөө гомддог. Өмнөх шүүх хурлаар бухимдалтай байсан одоо ч тийм байна.” гэв.

 

          - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрнаас гараад өөрийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Шөнийн зах дэлгүүрээс хойшоо чиглэлтэй төв зам руу орох гээд эсрэг урсгалаа харж байгаад орох гээд Хаазаа огтол нэг тэрэг түрсэн эмэгтэй, эрэгтэй 2 хүн өмнүүр гарч ирээд турж явсан тэргийг нь би машинаараа шүргэчихсэн тэрнээс болж тэр хоёр хүнтэй маргалдаад эмэгтэй (шаргал өнгийн куртиктэй) миний нүүр хэсэг рүү цохихоор нь чи яагаад байгаа гээд түлхсэн чинь нөгөө эрэгтэй нь хажуу талаас ирээд хамар луу нэг удаа маргаад хамар хугалсан, дараа нь нүд рүү цохиж нүд хөхөрч хавдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

 

            - Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хын өгсөн: "... Шөнийн захын хойд талын автомашин гарах хаалтаар цагаан өнгийн алпарт машинтай жолооч гарч ирэхдээ дүүгийн түрж явсан төмөр тэрэгтэй барааг машинаараа мөргөөд зогсоод дүү бараа тэрэгтэйгээ унаад би араас нь гайгүй юу гээд ирэхэд дүү тэргээ босгоод босож ирсэн жолооч эрэгтэй хүн бууж ирэхээр нь манай дуу тухайн хүнийг мэдрэл чинь зүгээр үү гэж хэлэхэд жолооч би нэг талаа харсан гэж хэлсэн чи жолооч бол бүх талаа харах анхааралтай байх ёстой гэж хэлсэн чинь чи муу юу гээд байгаа юм чи яахаараа энүүгээр юмаа түрж явдаг юм гэж хэлсэн. Тэгээд маргаад нөгөө залуу куртикээ тайлаад машиндаа хийгээд гарч ирээд зодолдоно гээд машины хойд талд заамдалцаад байсан. Заамдалцаж байхад нь би тэр эрэгтэйг боль гээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь намайг зөрүүлээд нүүр лүү алгадсан чинь ард байсан хүмүүс хөөе болиоч эхнэрийг нь алгадчихлаа гар хүрлээ гэж хэлсэн бөгөөд манай дүү тухайн хүнд чи эмэгтэй хүн цохидог хэн юм гээд дахин заамдалцаад ноцолдоод байж байснаа манай дууг тухайн залуу нүүр хэсэгт нь нэг удаа цохисон бөгөөд дүү буцаагаад нүүр лүү нь цохиод зууралдаад сүүлдээ тухайн залуу гараа тавихгүй байхаар нь манай дүү нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн бөгөөд тухайн залуугийн хамраас цус гараад гараа тавьсан бөгөөд зодоон тэгээд салсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

            - Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 1761 дугаартай: “...1. Н.Бын биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

            - Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 19- ний өдрийн 625 дугаартай "1. Н.Бын биед хамар яс болон хамрын таслагчийг хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

 

         

    1. Шүүхийн шийдвэрийг үндэслэл болсон нотлох баримт

 

          1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,

 

          2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрнаас гараад өөрийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Шөнийн зах дэлгүүрээс хойшоо чиглэлтэй төв зам руу орох гээд эсрэг урсгалаа харж байгаад орох гээд Хаазаа огтол нэг тэрэг түрсэн эмэгтэй, эрэгтэй 2 хүн өмнүүр гарч ирээд турж явсан тэргийг нь би машинаараа шүргэчихсэн тэрнээс болж тэр хоёр хүнтэй маргалдаад эмэгтэй (шаргал өнгийн куртиктэй) миний нүүр хэсэг рүү цохихоор нь чи яагаад байгаа гээд түлхсэн чинь нөгөө эрэгтэй нь хажуу талаас ирээд хамар луу нэг удаа маргаад хамар хугалсан, дараа нь нүд рүү цохиж нүд хөхөрч хавдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

 

          3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бын өгсөн: “... Би гэрээсээ гарах гэж хаалтаар гараад авто зам руу эсрэг урсгалаа хараад хөдлөх гэтэл тэрэг түрж урдуур ороод мөргүүлсэн. Би зогсоход үл ялиг шүргэсэн. Яагаад машины зам дээр тэрэг түрж байна вэ? та нарыг буруу зөв гэж маргалдсан. Энэ эмэгтэй нь чи хүн дайрчихлаа чиний буруу гэсэн бөгөөд би хүн дайраагүй тэргийг хальт шүргэсэн гэж маргалдсан. Энэ залуу манай эгчид гар хүрсэн гэж байгаа боловч би хүний биед гар хүрээгүй. Би хүний биед хохирол учруулбал яах вэ? гэдгийг ойлгож байгаа учир цаашид хор хохирол ийм болно гэж нэг ч удаа гар хүрээгүй. Чиний буруу миний зөв гэж байхдаа эгч нь намайг алгадаад хоёр дахь удаагаа алгадах гэхэд нь би түлхсэн. Эгч нь намайг зодсон гэж цагдаад хэлж байсан. Яагаад намайг цус нөжтэй хольчихоод байхад хаяж явсан. Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчхөөд цагдаа  нь 7 хоног энэ хүнийг олоогүй. Би өөрөө цагдаатай нь уулзаж камераар хайсан. Энэ хүн 200.000 төгрөгөөр амьдрах боломжгүй худлаа ярьж байна. Сандэй дэлгүүрийн харуул хамгаалалтын хүн нь камер шүүж олж өгсөн. Манайд хүүхдийн тасгийн лангуу ажиллуулдаг ах эгч хоёр мөн байна гэж хэлсэн. Энэ хүнийг би хайж олсон бөгөөд эмнэлэгт хэвтсэн чи төлөх үү? гэхэд төлнө гэсэн. Би хагалгаанд орж имплант авах гэж байна ипмлантаа эмнэлгээс авч ир гэсэн 2.000.000 төгрөг гэхэд надад тийм мөнгө байхгүй гэж хэлсэн. Би эмчийн заавраар би хагалгаанд орсон. Эмнэлгийн журмаар авчирвал сүүлд нь нэхэмжилж авна ийм зардал гаргана гэж тооцсон. Хагалгаанд ороод гарч иртэл эмнэлгээс 2.000.000 төгрөгөө нэхээгүй. Өнгөрсөн 4, 5 дахь өдөр эмнэлэг дээр очсон бөгөөд надаас мөнгө нэхэж магадгүй гээд асуухад эмчлэгч эмч нь мэдэж байгаа гэсэн бөгөөд эмчлэгч эмч нь амралтаа авсан бөгөөд утас нь холбогдохгүй байсан. Би тухайн үедээ эм авсан баримтаа цуглуулж чадаагүй орхигдуулсан. Миний эрүүл мэнд хүнд байгаа бөгөөд тархи толгой өвдөж, хамар битүүрч байгаа. Би унтахдаа нэг талаараа унтаж хэвтдэг бөгөөд битүү талаараа харж хэвтэхээр нөгөө талын хамар битүүрч амаараа амьсгаа авдаг. Би дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би гомдолтой байна. Хүний нүдний ухархайн яс хугарсан бөгөөд нүдний хараа муудах, сохрох магадлалтай гэж эмч нь хэлсэн бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа хууль нь ийм байх. Миний хацар мэдээ нь муудаж эрвэгэнэх, загатнах шинж тэмдэг байгаа. Нөхөн сэргээлт удаан байж магадгүй эсхүл мэдээ орохгүй байж магадгүй гэж эмч нь хэлж байсан. Хохирсондоо маш их гомдолтой байна. Миний нэг хамар битүү нөгөө хамар нь зүгээр байгаа. Хагалгаанд орох хугацаа болсон бөгөөд санхүүгийн бололцоо хэцүү байна. Шүүгдэгч надад өгнө гэж байсан боловч эмнэлэгт хэвтсэний дараа би мөнгө өгч чадахгүй гэж ярьж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь над руу ярьсан бөгөөд таны данс руу мөнгө хийе гэж  ярьсан. Би эрүүл болбол гомдолгүй гэж хэлье гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг,

 

            4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хын өгсөн: "... Шөнийн захын хойд талын автомашин гарах хаалтаар цагаан өнгийн алпарт машинтай жолооч гарч ирэхдээ дүүгийн түрж явсан төмөр тэрэгтэй барааг машинаараа мөргөөд зогсоод дүү бараа тэрэгтэйгээ унаад би араас нь гайгүй юу гээд ирэхэд дүү тэргээ босгоод босож ирсэн жолооч эрэгтэй хүн бууж ирэхээр нь манай дуу тухайн хүнийг мэдрэл чинь зүгээр үү гэж хэлэхэд жолооч би нэг талаа харсан гэж хэлсэн чи жолооч бол бүх талаа харах анхааралтай байх ёстой гэж хэлсэн чинь чи муу юу гээд байгаа юм чи яахаараа энүүгээр юмаа түрж явдаг юм гэж хэлсэн. Тэгээд маргаад нөгөө залуу куртикээ тайлаад машиндаа хийгээд гарч ирээд зодолдоно гээд машины хойд талд заамдалцаад байсан. Заамдалцаж байхад нь би тэр эрэгтэйг боль гээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь намайг зөрүүлээд нүүр лүү алгадсан чинь ард байсан хүмүүс хөөе болиоч эхнэрийг нь алгадчихлаа гар хүрлээ гэж хэлсэн бөгөөд манай дүү тухайн хүнд чи эмэгтэй хүн цохидог хэн юм гээд дахин заамдалцаад ноцолдоод байж байснаа манай дууг тухайн залуу нүүр хэсэгт нь нэг удаа цохисон бөгөөд дүү буцаагаад нүүр лүү нь цохиод зууралдаад сүүлдээ тухайн залуу гараа тавихгүй байхаар нь манай дүү нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн бөгөөд тухайн залуугийн хамраас цус гараад гараа тавьсан бөгөөд зодоон тэгээд салсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

            5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 1761 дугаартай: “...1. Н.Бын биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

            6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 19- ний өдрийн 625 дугаартай "1. Н.Бын биед хамар яс болон хамрын таслагчийг хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

 

            7. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас/,

           

            8. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Х-ны сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... Тухайн өдөр 16 цагийн орчимд манай төрсөн эгч Хонгорзул намайг лангуун дээрээс бараа зөөгөөд Дүнжингарав руу хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би эгчийн ажил болох Сандэй худалдааны төв дээр очоод эгчтэй хамт барааг нь 2 түрдэг тэргэн дээр ачаад эгч бид хоёр хамт бараагаа түрээд Дүнжингарав руу урагшаа автомашины зам дээр түрж явж байсан. Тэгээд шөнийн захын хойд талын автомашины хаалт хэсгээс цагаан өнгийн алпарт машин гарч ирээд миний байсан төмөр тэргийг машинаар мөргөөд би мэдрэл үү гэж тухайн жолооч эрэгтэйд хэлэхэд ална пизда минь чи муу юу гэнэ гэж хэлээд надтай маргалдсан. Бид хоёр, хоёр биеэ заамдалцсан бөгөөд намайг хаа таарсан газар чинь ална гээд заналхийлсэн. Би хүн алж чадах уу? гэж маргасан. Хонгорзул эгч дундуур боль гээд салгах гэсэн бөгөөд над руу л тухайн залуу дайраад байсан манай эгч болиоч тэнэг мэдрэл муутай юм бэ? Гэж хэлсэн эгчтэй мөн хуц гээд маргалдсан би хүн мөргөсөн бол уучлалт гуйж сураач гэж хэлсэн. Би чамаас мөнгө авах гээгүй байна гэсэн чинь юу гэнээ гэж хэлээд хувцсаа тайлаад машиндаа хийгээд ирээд заамдаад арай гэж тавиулсан байсан чинь эгч болиоч гээд тухайн хүнийг хацар луу нь цохисон чинь эгчийг зөрүүлээд хацар луу нь алгадсан. Би эгчийг өмөөрч маргасан чинь миний толгойн баруун хэсэгт цохисон би зуураад авсан бөгөөд намайг нүүр лүү гараараа цохих гээд онож чадаагүй бөгөөд би зөрүүлээд 2 удаа нүүр хэсэгт нь цохиод зууралдаад хүмүүс ирээд боль гээд зуураад авсан бөгөөд би гарыг нь тавиулах гээд гараа хүчтэй татахад би дух хэсгээр тухайн хүний хамар хэсэгт мөргөсөн. Тэгээд би эгчийн хамт явсан. Миний биед гэмтэл шарх учраагүй.”, “... Хохирогч Н.Бод хандаж би танд учирсан гэмтэлд эмчилгээний төлбөр болгож 2,000,000 төгрөг өгье гэсэн чинь Б би хагалгаанд орно үгүй гэсэн бөгөөд тэгвэл эмнэлэгт үзүүлсэн бичиг баримтынх нь дагуу төлбөрийг нь төлж барагдуулъя гээд салсан. Одоо хохирогчид учирсан гэмтэлд эмнэлгийн байгууллагаар үзүүлж харуулсан төлбөр мөнгийг нь төлж барагдуулна.” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 17, 109 дүгээр хуудас/,

 

            9. Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой 3 хуудас бүхий: “...нийт 781.639 төгрөг”  баримт /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/,

 

          Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Хны иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Хны байнга оршин суугаа газрын лавлагаа /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Хны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 92, 93-98 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Б.Хны хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд /хавтаст хэргийн 81-91 дүгээр хуудас/ зэрэг баримтаар “яллагдагч Д.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шөнийн захын хажууд Н.Бтой тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт нь гараар цохих, мөргөх зэргээр зодсон улмаас эрүүл мэндэд нь хамар яс болон хамрын таславчийн хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан, шүүгдэгч Б.Х нь мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус эрхээ эдэлж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон болно.

 

    1. Хууль, эрх зүйн дүгнэлт

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Н.Бын биед 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хамар яс болон хамрын таслагчийг хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

         

          Д.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.           

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

             Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Хыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5  Гэм буруугийн талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шөнийн захын хажууд Н.Бтой тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт нь гараар цохих, мөргөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар яс болон хамрын таславчийн хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс баримтаар гаргаж өгсөн .... төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч Х.О “...Хохирогч цаашид эмчлүүлэх шаардлагатайг шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Одоогийн байдлаар ..... төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, цаашид гарах хохирлын зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү..” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б “...Тусгайлсан саналгүй.” гэх дүгнэлтийг гаргасан нь мөн адил гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

   Шүүгдэгч Б.Х нь хохирогч Н.Бын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Хны гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

          Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          1.6 Гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршиг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

          Шүүгдэгч Д.Х нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Н.Бод учруулсан хохирлын ..... төгрөгөөс /хавтаст хэргийн 37, 70 дугаар хуудас/ төлж барагдуулсан зүйлгүй тул шүүгдэгч Д.Хаас гаргуулж, хохирогч Н.Бод олгуулах нь зүйтэй.

          Хохирогч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Хаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

          Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу заасны дагуу хохирогч Н.Б нь сэтгэл санааны хохирлоо мөн адил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Хаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Х нь хохирол төлөх зорилгоор тус шүүхийн барьцааны данс болох 100900005406 дугаартай төрийн сангийн дансанд ..... төгрөг байршуулсан боловч хохирогчид олгох боломжгүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Хд буцааж олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

   Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт холбогдуулан Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Д.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх

Хохирогчийн өмгөөлөгч Х.Отгончимэг: “...Оногдуулах ялыг анхаарч өгнө үү. Өмнөх саналаа дэмжиж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Билгүүн: “...Зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал шүүгдэгч ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал бий болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү. Шүүгдэгч хөдөө орон нутагт тээвэрт явдаг учир торгуулийн ялаас өөр ял оногдуулбал эмчилгээний зардал төлөхөд хэцүү болно.” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Хы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, төлбөр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн гомдол, санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.  

          Д.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Хд урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Д.Хд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,  38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгоод

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Хд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Хд мэдэгдсүгэй.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Хаас 781.689 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Бод олгосугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Хны Төрийн сангийн ................ дугаартай дансанд байршуулсан 594.834  төгрөгийг шүүгдэгч Б.Хд буцаан олгосугай.

          8. Хохирогч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Хаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.АЛДАР