Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо,*******ны ******* тоотод оршин суух, ******* Н.О /РД:**********/-аас

 

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Нарлаг 1*******-*******8 тоотод оршин суух, ******* Н.Б /РД:**********/-д холбогдуулан

 

  Гэм хор учруулсанаас үүсэх үүрэг, дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох 1.656.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг *******019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, *******019 оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хөдлөх хөрөнгүүдийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг *******019 оны 1******* сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагч Н.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүү , нөхөр Н.Б, Н.О миний бие жирэмсэн болсон тул бид гурав энэ жилийн хувьд ажил, цэцэрлэгтэйгээ ойрхон түрээсийн байранд байхаар шийдээд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Техник технологийн дээд сургуулийн оюутны байрны 304 тоотод орохоор болсон. Өрөөний нэг сарын түрээсийн хөлс *******80.000 төгрөг. Өрөөний хөлсийг 5 сараар хийхээр тохирсон. *******019 оны 09 дүгээр сарын *******6-нд миний цалин орж  09 дүгээр сарын *******7-ны 07 цаг 13 минутанд өөрийн данс болох 5069103546 тоот данснаасаа Н.Бийн ашигладаг данс болох 50*******78388*******1 н.Мөнхзул тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Мөн *******019 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр өвчтэй гэртээ байтал нөхөр болох Н.Б утсаар надруу залган өрөөний түрээсийн мөнгө хүрдэггүй чи зохицуулаад 300.000 төгрөг шилжүүлээдэх гэж ярьсан. Би буусан цалингаа чамд өгсөн. Надад өөр мөнгө байхгүй гэхэд боломжтой амьдралтай дунд ахаасаа зээлж ав гэж тушаасан. Би ямар оюутан уу, мөнгө авч, зээлж үзээгүй гэхэд үлдсэн ээмэг, бөгжөө ломбарданд тавиад яаралтай надад мөнгө шилжүүлээдэх гэж надад тулган шаардсан. Би аавдаа ээмэг, бөгжөө өгч явуулсан. Миний аав болох Ц.Нямсүрэн нь гэрийн ойролцоо байдаг 17 буудлын “Сайн” ломбарданд 300.000 төгрөгт ээмэг, бөгж тавьж өөрийн карт болох 5731099*******07 тоот данснаасаа *******019 оны 10 дугаар сарын 0*******-ны 1******* цаг ******* минутанд Н.Бийн ашигладаг данс болох 50*******78388*******1 н.Мөнхзул тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Н.Бид миний зүгээс нийт 800.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Н.Б нь миний өгсөн 800.000 төгрөг дээр өөрөөсөө 600.000 төгрөг нэмээд 5 сарын мөнгө болох 1.400.000 төгрөгийг тус сургуулийн нягтланд 10 дугаар сарын 0*******-нд тушааж гэрээг хийсэн. *******019 оны 10 дугаар сарын *******1-**************-нд шилжих шөнө 01 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хороонд орших Техник технологийн дээд сургуулийн оюутны байрны 304 тоотод нөхөр болох Н.Б нь согтуугаар 3 сар шахуу жирэмсэн намайг хэл амаар доромжлон хөөж, зодож танхайрсан. *******019 оны 10 дугаар сарын *******0-ны орой Н.Бийн найз н.Эрболд гэдэг залуу манайд ирж энэ хоёр ууж хоносон. Найз н.Эрболд нь эхнэр ******* хүүхдээсээ салсан, тогтсон амьдралгүй залуу байсан. Маргааш өглөө нь хүү бид хоёр цэцэрлэг, ажилдаа явж байгаад орой гэртээ ирээд залгахад мөн найз н.Эрболдын хамтаар явж байна гэж утсаар ярьсан. *******3.00 цагийн үед Н.Б руу би дахин залган ярихад найз н.Эрболдыгоо нэг хүүхэнтэй, “Өргөө” кино театрын хажуу талд байрлах паб-д уулзаж байгааг надад мэдээлсэн. Мөн гэрийн гадаа ирчээд Н.Б нь найз н.Эрболдын хамт машиндаа 1 шил архи ууж дуусаад гэртээ 01 цагийн үед найзын хамтаар орж ирсэн. Би унтаагүй ажлаа хийгээд юм бичээд сууж байсан. Жижиг өрөөний цонх онгойдгийн харалдаа   миний   хэвтдэг  зайнд  унтаж байгаа хүүг өргөж тавиад Н.Б нь ор   голлон   хэвтсэн.   Жижигхэн   өрөөнд   гишгэх  ч   зайгүй,   орны   наад    талын нарийнхан   зайнд   найзад   нь   ор   засч  өгсөн.   3  удаа  аяархан   наашаа   хэвтээ, би амрахгүй бол шөнийн 01 цаг өнгөрчихлөө гэж хэлэхэд сонссон хэрнээ сонсоогүй мэт хүзүүгээ шилгээгээд хэвтээд байсан. Бямбаа л даа наашаа хэвт л дээ гэж 4 дэх удаагаа чангахан хэлэхэд намайг зочиодог чи хэн бэ? гэж хэлээд босч ирээд зайл гээд хэл амаар доромжлоод хараалын үг урсгаад баруун гараараа зүүн хацар дээр алгадаж авсан. Зүүн гараараа үстэж дараад толгойн ар дагз руу баруун гараа зангидаж байгаад маш хүчтэй 3 цохьсон. Миний толгой дүүрч өвдөж, хоёр нүд харанхуйлж дүнхүүрлийн байдалтай болж эхлэсэн. Хүү маань цочиж сэрээд энэ бүгдийг харсан бололтой орилж байгаа харагдсан. Найз нь сэрж харснаа буцаад унтаад өгсөн. Мөн дараагаар нь шилэн хүзүү, нуруу хэсэгт 4-5 удаа цохьсон. Би өрөөний мухарт зүүн гараараа гэдсээ дарж сандал дээр сууж байсан. Баруун гараараа дотуур хувцсыг нь урж, хүзүү, нүүрийг нь бага зэрэг майжин шалбалсан байсан. Н.Б утас авах гэж оролдон, чамайг хэн нэгнийг дуудвал ална шүү гэж орилсон. Хүү уйлсаар байсан. Түүнийг эргэн харах хооронд би утсаа авч оймстойгоо 1 давхар руу гүйж жижүүрийн хаалгыг цохиж өрөөнд нь орж жижүүр н.Батдэлгэрээр цагдаа дуудуулсан. Н.Б араас гарч ирээд согтуугаар машин барьж дотуур байрны хашаанд намайг хайсан….. “Янхан минь гараад ир хүүхэд дээрээ оч, би ******* явлаа” гэж элдэв янзын хэл амаар доромжлоод, гарч орох хооронд түүнийг гаднаас эргүүлийн цагдаа баривчилсан.... Баянгол дүүргийн цагдаагийн ******* дугаар хэлтэст ...өргөдөл бичиж өгч цагдаа н.Батнасан надаас Н.Бийн дарамтанд байдаг, үгүйг илрүүлэх ой тийм, үгүй гэсэн хариултаар 16-17 асуулт асууж тэмдэглэн авсан. Үүнээс 13 нь тийм гэж хариулагдсан. Цагдаа надад та яах аргагүй нөхрийн дарамтанд өртдөг эмэгтэйчүүдийн нэг юм байна гэж хэлсэн. Бас надаас товч мэдүүлэг авсан. Намайг шүүх эмнэлэгт үзүүлэх үү? гэж асуухад нь би үзүүлэх шаардлага байхгүй гэж хариулсан. Би тээж байгаа хүүхдээ бодоод шүүх эмнэлгээр явахгүй гэдгээ дахин хэлээд гэрлүүгээ орсон. Хүү маань маш их уйлж ядарсандаа болоод  унтчихсан.  Миний  толгой  тархи  задрах  шахаад  хүзүү  нуруугаар  хөндүүр оргиж эхэлж байсан. Удалгүй 9930-тай дугаараас надад дуудлага ирсэн. Эмч надтай холбогдож манайд орж ирсэн. Цагдаа дуудлага өгсөн юм шиг байна. Эмч та надтай гэмтэлд очих ёстой гэж хэлээд намайг авч явах гэсэн. Цаг хартал шөнийн 04 цаг 30 минут болсон байсан. Миний биеийн байдал маш хүнд байсан. Арай ядан унтсан хүүгээ дахиж сэрээнэ гэж бодохоос надад аймшигтай санагдсан. Би эмчээс миний биеийн байдал ямар ч болсон бай би өөрт чинь гомдол гаргахгүй ээ, би таныг дуудлага өгч дуудаагүй учир явчих гэж гуйсаар байгаад явуулсан. Хацартаа би төмс, хүйтэн аягаар жин тавьсан. Чинэрч хавдаж, мөн толгойн зүүн дээд дагзаар өвдөж битүү хавдар болсон. Хүзүү өеөдсөн мэт байдалтай болж шилэн хүзүүгээр хавдаж эхлэсэн. Нүүрээ хүйтэн усаар норгоход хоёр хамрын нүхээр цус гарч, зүүн талын хамрын нүхээр илүү их цус гарсан. Мөн хэвлийгээр базалж хатгуулж, доошоо цусархаг зүйл гарч эхлэсэн. ...Н.Б нь согтуу байх үедээ намайг зодож танхайрч байрны жижүүр дуудлага өгсний улмаас *******019 оны 10 дугаар сарын **************-нд эргүүлийн цагдаа баривчлан авч явсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын *******3-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч батлан даалт 1 хоног нэмээд 9 хоног хоригдох шийдвэр гарсан. Сургуулийн дотуур байранд удаа дараа архи ууж, намайг ******* ч удаа эрүүл буюу согтуугаар зодсон учраас байрны гэрээг цуцлах хэмжээнд хүрч яригдсан. Байрны багш н.Туулд миний ямар ч асуудал үүсгээгүй, миний ажил, хүүхдийн цэцэрлэг, мөн дээрээс нь миний бие давхар 800,000 төгрөгийг нь би өрөөний түрээсэнд өгсөн. Мөн бид хоёр *******0******* онд нийлж яг хамт амьдрах хугацаа 3 сар болоод *******016 оны 01 сараас салаад энэ зун эргэж нийлээд мөн л зодож нүддэг хэвээрээ юм байна гэж үнэн учраа хэлж гэрээ хийгдсэний дагуу 5 сар хүртэл энэ өрөөндөө байх хүсэлтэй байгаагаа хэлэхэд, хүү бид хоёрыг хүлээн зөвшөөрсөн. *******5-нд байрны багш н.Туул надад “ХАБ-ын дарга болон урдирлагууд хуралдаж ярилцаад, чиний эрүүл мэнд болон, хүү та хоёрт байрны түрээсийн мөнгийг буцаан 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01 хүртэлх 1 сарын байрны мөнгө болох *******80.000 мөн НӨАТ 10%-г суутгаад үлдсэн 1.0*******0.000 төгрөгийг чамд өгөхөөр болсон гэж хэлсэн. Тийм болохоор чи байрнаас гарах хүсэлт, дансаа сайн бичээд сургуулийн нарийн бичигт өгөөрэй. Данс руу чинь үлдсэн мөнгийг чинь хийнэ гэж ярилцаж шийдсэн, гэж хэлэхээр нь би 10 дугаар сарын *******6, *******7-нд өөр байшин олж унаа, хүн хөлслөөд 10 дугаар сарын *******8-нд нүүдэл хийсэн. *******019 оны 11 дүгээр сарын 01-нд Н.Бийн хугацаат 9 хоног нь дуусч дотуур байр, сургуульд очиж бөөн хэл ам гаргаж би хууль ёсоор гарын үсэг зурж гэрээг үйлдсэн байхад яагаад эхнэр хүүхдэд мөнгө өгөх гээд байгаа юм бэ? гэрээ хийсэн хүн би өөрөө авах ёстой гээд байрны багштай хэл ам хийж, Техник Технологийн дээд сургуулийн Санхүүгийн албанд Н.Б нь *******019 оны 11 сарын 04-нд өргөдөл бичиж өгсөн байсан. Энэхүү өргөдлийг нь би очиж утсаар дарж хавсаргасан болно. ...Н.Б нь хамгийн сүүлд 10 дугаар сарын **************-ны орой батлан даалтаар гарсан гээд найзуудтайгаа орж ирсэн. Чамайг ална шүү гэж хөмхийгөө зууж гараа зангидаж занаж байхыг хүү харсан болохоор маш их айдастай байдаг болсон. Би цэцэрлэгтээ явахгүй намайг аав авчихна. Намайг ч зоддог, таныг ч зоддог муухай аав гэж ярьдаг болсон. 10 дугаар сарын **************-ноос хойш өнөөдрийг хүртэл *******0 хоног хүү бид ******* эрүүл мэнд болон, сэтгэл санаа, ажлын дарамтанд байгаа учир цэцэрлэг болон ажилдаа явж чадахгүй байгаа. Учир нь миний толгой эргээд, дагзаар байнга өвдсөөр байдаг болсон. Ажилд явах ямар ч тэнхэлгүй эрүүл мэндийн байдал маш хүнд байгааг эмч нар үзэж, бичсэн тэмдэглэлүүдийг нотариатиар баталгаажуулан хавсаргасан болно. ...НЕБ-ын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Захирал З.Байгальмаа нь *******019 оны 10 дугаар сарын **************-ноос хойш өнөөдрийг хүртэл намайг эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажилдаа явж чадахгүй байгааг гэрчлэх болно. ... Жирэмсэн болохоор эмч нар миний тархины мэдрэлийн эд, эс “устсан байх маш өндөр магадлалтай учир эмчилгээ, МRI-д үзүүлж харуул гэхээр болохгүй байна. Урагт чинь нөлөөлнө. Ядаж гэдсэн дэх хүүхэд чинь 4-5 сартай бол “ Судастай+МRI-д тархийг яаралтай харуулах шаардлагатай гэж дагзаар өвдөөд үзүүлэх тоолонд үүнийг л хэлдэг. Гэдсээр базалж, ховхорол үүсч, доошоо цусархаг зүйл гарч, шүүрээд гарчих гээд байсан эмчийн бичиж өгсөн эмнүүдийг ууж, хэвтрийн дэглэм барьж байж нэг юм гэдсэн дэх хүүхдээ тогтоосон. Толгой, тархиар байнга өвдөөд, өвчиндөө шаналсандаа аргаа бараад *******019 оны 11 дүгээр сарын 0*******-нд миний бие шийдвэр гарган, 11 дүгээр сарын 04-нд өөрийн хүсэлтээр үр хөндүүлсэн. Эмч нарын үзэж, бичиж зөвлөснөөр тархиа “Судастай+ МRI-д үзүүлж, харуулах гэхээр Н.Бид зодуулснаас болоод 10 дугаар сарын **************-ноос өнөөдрийг хүртэл ажилдаа явж чадаагүй, цалингүй байгаа учир надад мөнгө байхгүй. Тиймээс миний нэхэмжлэлийг хүлээн авч Н.Боос “Судастай+ МRI”-д үзүүлж, харуулах мөнгө болох 370,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

10 дугаар сарын **************-ноос хойш 11 дүгээр сарын 15-ныг хүртэл эмэгтэйчүүд, гэмтэл, сэтгэл мэдрэлийн эмч нарын тэмдэглэлүүд, жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтэрээ нотариатиар баталгаажуулан хавсаргасан байгаа. Энэхүү дэвтэр дээр эмчийн намайг үзэж эм бичиж, заавар зөвлөгөө өгсөн бүхий л тэмдэглэлүүд байгаа болно. Мөн нотариатиар бүгдийг батлуулсан болно. *******019 оны 10 дугаар сарын **************-нд байцаагч н.Чулуунбаатар нь надаас байцаалт авч дуусаад бичиг баримтаа бүрдүүлж ир гэсэн. Н.Боос байцаалт авахаар болоод үлдсэн. 30 минутын дараа намайг ирэхэд “Чиний өргөдөл дээрээ бичсэн эрүүл байхдаа 4 хоногийн өмнө зодсон гэдгийг чинь би харсангүй, чи ярихгүй яасын...гэх мэт сонин байдалтай ярьсан. Тухайн үед жирэмсэн би амарч унтаагүй маш их ядарсан, нүүр, тархи, толгой, хүзүү, хоёр дал, мөр битүү хавдар даагдахгүй мөн доошоо цусархаг зүйл гараад байсан болохоор өөртөө нэг хувийг гаргаж авах ёстой гэдгээ ч үнэхээр санах сөхөө байгаагүй, надад байцаагч н.Чулуунбаатар хувилан гаргаж өгөөгүй. Мөн эргүүлийн цагдаа н.Батнасангийн надаас авсан нөхрийн дарамтанд байдаг, үгүйг илрүүлсэн байцаалтын тэмдэглэл Байнгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирээгүй байна. Би Н.Бтой *******0******* оноос хойш хамтран амьдарч, *******015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү г төрүүлсэн. Миний аав, ээж хуримын ёслолыг дааж бид уг нь хурим хийсэн боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Учир нь Н.Б бусадтай гэрлэлтийн хүчин төгөлдөр баталгаатай байсан юм билээ. Үүний улмаас бас маргаан гарч *******015-*******016 он гарах үед 3 хоногийн турш зодуурын байдалтай намайг байлгаж байсан. Сүүлдээ байдал хурцдаж намайг хэвтэрт ортол минь зодож балбах тэр үед цагдаа дуудан ирүүлтэл цагдаагийн хажууд яахын завдалгүй надад гар хүрч байсан удаатай. Тухайн үед шүүх эмнэлгээр явах гэтэл миний аав надад эмчилгээ хийлгэх зардал мөнгийг аав нь өгье. Н.Б чинь аав шиг нь өнчин өссөн хүн. Муу ч бай, сайн ч бай хүүхдийн чинь эцэг. Шүүхийн хаалга битгий татуул зүгээр л хаячих гэж зөвлөөд аавынхаа үгэнд ороод шүүхээр яваагүй. Гэтэл тухайн үед миний баруун чихний хэнгэрэгийг хагартал минь алагдсан гэдгийг огт мэдээгүй сүүлд л мэдэж *******019 оны 04 дүгээр сарын 04-нд 3 дугаар эмнэлэгт баруун чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орсон. *******016 оны 01 сараас тус тусдаа амьдрах болсон. Өнгөрсөн зун нийлж, аав, ээжийн хамт Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, 6-38а тоотод хамт амьдарч байгаад Н.Бтой тусдаа *******0 хоногийн дотор амьдрахад дээрх зүйлүүд болсон. *******016 ондоо хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хөөцөлдөж шүүхэд өргөдөл бичиж, амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Боор нь сар бүр тэжээн тэтгүүлэх *******016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 4 жил 6 сарын хугацаанд 695.000 төгрөг авсан. Би мөнгийг урьтал болгоогүй битүүхэндээ засрах байх гэж бодож байсан. Тэнгэрийн муухай арилдаг, хүний муу арилахгүй гэж үнэн юм даа. Шүүхийн шийдвэр гарснаас тооцож хүүхдийн мөнгөө авах болно. Ийм учраас Н.Бийн данс хаалттай учир өөрийн иргэний үнэмлэхийн хуучин хаяг болох Баянзүрх дүүрэг 1******* дугаар хороо Жанжин *******9 гудамж, 7666 тоотод амьдрах төрсөн ах болох Н.Даваадоржийн эхнэр н.Мөнхзулын “50*******78388*******1” гэсэн тоот дансыг ашигладаг болох нь Техник Технологийн дээд сургуулийн Санхүүгийн албанд Н.Бийн өөрийн бичсэн өргөдлийг хавсаргасан болно. Миний болоод Н.Бийн мэдүүлэг, тэмдэглэл, өргөдлүүд, миний Н.Бид мөнгө шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулгууд, *******015-*******016 оны зааг дээр Н.Бид гишгиж чадахгүй болтлоо зодуулж, улмаар баруун чихнийхээ хэнгэргийг хагартал нь алгадуулж 3 дугаар эмнэлэгийн хамар, хоолойн мэргэшсэн эмч н.Батчулуунд үзүүлж, баруун чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд *******019 оны 04 сарын 03-нд эмнэлэгт хэвтээд 04-нд хагалгаанд орж 11-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эмчийн тэмдэглэл мөн *******019 оны 10 дугаар сарын *******3-наас *******019 оны 11 дүгээр сарын 15 хүртэл миний эмч нарт үзүүлж байсан хороо, дүүргийн эмэгтэйчүүд, эхо, эх нялхас, 7 дугаар төвийн мэдрэлийн эмч нарын заавар зөвлөгөө эмийг авч байсан мөн эмчийн бичсэн тэмдэглэлүүд, хүү н төрсний гэрчилгээний хуулбар, өөрийн болоод Н.Бийн иргэний үнэмлэхийн хуулбарууд, Н.Бид шүүхээс оноогдож байсан шүүхийн ******* шийдвэр зэргийг хавсаргасан болно. Шаардлагатай гэсэн бүхий л бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан хавсаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.О *******019 оны 1******* дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Тархины MRI 350.000 төгрөг, мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан *******5.000 төгрөг, эм авсан 10*******.600 төгрөг, ажиллах боломжийг алдагдуулсан учир 10 хоногийн цалин болох *******63.000 төгрөг, 7 дугаар ангийн 16 сурах бичиг 116.000 төгрөг нийлээд 856.600 төгрөг үүнээс 370.000 төгрөгийг хасаад 486.600 төгрөг гаргуулах... Хариуцагч Н.Боос миний бие шаардлага 1,******* нийлээд 1.656.600 төгрөг гаргуулах. Хариуцагч Н.Бтой хамт амьдардаг төрсөн эгчийн хүү болох М.Дэлгэрмөрөнд би сургуулиасаа 7 дугаар ангийн 16 ширхэг сурах бичиг энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр авч өгсөн. Энэхүү сурах бичгүүдээ тоо ёсоор нь авах буюу мөнгөн дүн болох 116.000 төгрөгөөр авах хүсэлтэй байна. Тархины MRI-д харуулсан зураг, томографийн оношлогоо, төлбөрийн баримт, мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан баримт, эм авсан баримт, орлон заагч багшид мөнгө хүлээлгэн өгсөн баримт, номын санч Д.Оюунцэцэгээс 16 ширхэг сурах бичиг хүлээн авсан баримтуудыг хавсаргасан болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.О шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж үлдэх хэсгийг дэмжиж тайлбарлахдаа: *******019 оны 10 дугаар сарын *******1-нээс **************-д шилжих шөнө 01 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо Техник Технологийн дээд сургуулийн оюутны дотуур байрны 304 тоотод нөхөр Н.Б, найз н.Эрболдын хамт согтуу орж ирсэн. Н.Б наашаа хэвт гэж шаардсаны төлөө намайг хэл амаар доромжлон баруун гараараа зүүн хацар руу алгадаж, зүүн гараараа үсдэж дараад толгойн ар дагз руу баруун гараа зангидаж байгаад хүчтэй 3 цохисон. Мөн шилэн хүзүү, нуруу хэсэгт 4-5 удаа цохисон. Энэ хооронд би утсаа авч оймстойгоо 1 давхар руу гүйж жижүүрийн өрөөнд орж цагдаа дуудсан. Цагдаа ирж Н.Бийг баривчилж авч явсан. Н.Б энэ үйлдэлдээ 10 хоног баривчлах шийтгэл хүлээсэн. 

Н.Бид зодуулсны дараа шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Түргэний эмч эмнэлэг рүү авч явна гэхэд нь хүүгээ ганцаарааг нь орхих боломжгүй байсан учраас татгалзаад явуулсан. 3 сар орчмын урагтай байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулаагүй. Зодуулснаас хойш бие өвдөөд байхаар нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн. Мөн мэдрэлийн эмчид үзүүлэхэд MRI хийлгэ гэсэн. MRI нь жирэмсэн учраас хийхгүй гээд байхаар нь тархи толгойны өвчтэй болсноос үзүүлж харуулсан нь дээр гэж үзээд үр хөндүүлсэн. Үр хүндүүлсэн, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн баримтуудыг өгсөн байгаа ч би энэ зардлыг нэхээгүй. Зөвхөн тархи толгойгоо үзүүлсэн зардлаа нэхэж байгаа. Үүнд  MRI-д харуулсан 350.000 төгрөг, мэдрэлийн эмчид үзүүлсэн төлбөр *******5.000 төгрөг, эмчийн зөвлөснөөр авч уусан эмийн үнэ 10*******.600 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Мөн 10 хоног ажлын чадвар алдаж хичээлээ заагаагүй, н.Наранцацрал багш орлож хичээл заасан. Сургуулийн захиргаа орлон хичээл заасны хөлсийг намайг өг гэсэн учраас 10 хоногийн цалин *******63.000 төгрөг Н.Боос гаргуулна.

Н.Б бид хоёр хүүхдийн цэцэрлэг ойрхон, намайг жирэмсэн болсон, холоос ажилдаа яваад яах вэ гээд Баянгол дүүргийн 5 дугаар хороо Техник Технологийн дээд сургуулийн оюутны дотуур байрны 304 тоотыг 1 жилийн хугацаатай 1.400.000 төгрөгөөр хөлслөж амьдарч байсан. Түрээсийн төлбөрт би 800.000 төгрөгийг, Н.Б 600.000 төгрөг гаргаж 1.400.000 төгрөгийг Техник технологийн дээд сургуулийн санхүүд тушааж гэрээ хийсэн.  Н.Б ******* удаа архи ууж агсам тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулснаас сургуулийн захиргаа гэрээг цуцалж биднийг гарахыг шаардсан. Н.Б түрээсийн үлдэгдэл 1.0*******0.000 төгрөгийг сургуулийн захиргаанаас буцааж авсан учраас би түрээсийн төлбөр 800.000 төгрөгийг шаардсан. ******* талаасаа мөнгөө нийлүүлээд 1 сар тэр байранд амьдарсан учраас 1 сарын хөлс *******80.000 төгрөгийн тал хувь болох *******0.000 төгрөгийг хасч тооцоод 660.000 төгрөгийг нэхнэ. НӨАТ-ын мөнгийг төлөхгүй. Иймд Н.Боос 1.400.600 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Оын нэхэмжилсэн 800.000 төгрөгөөс өөрийнх нь эм авсан 89.000 төгрөг, түрээсийн байрны төлбөрийн 50 хувь болох *******0.000 төгрөг, нийт 369.000 төгрөг хасаж 431.000 төгрөгийг *******019 оны 1******* дугаар сарын 30-ны дотор миний бие төлж барагдуулах болно. Мөн Н.Оын нэхэмжилсэн MRI-д харуулах эмчилгээний төлбөр 370.000 төгрөгийг зодуулснаас болсон шүүх эмнэлэгийн тодорхойлолт үзлэгт орсон. Үзүүлсэн төлбөрийн баримтыг нь үндэслэн төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр тал талаасаа мөнгө нийлүүлээд Техник технологийн дээд сургуулийн оюутны байранд 1 өрөө хөлсөлсөн. Н.О 800.000 төгрөг гаргасан нь үнэн. Түрээслэгч гэрээгээ цуцал надад сая гаруй төгрөг буцааж өгсөн. 1 сарын хөлс *******80.000 төгрөг, НӨАТ-т *******0.000 төгрөг суутгаж авсан учраас Н.Од өгөх мөнгөнөөс түрээсийн төлбөрийн 50 хувь болох *******0.000 төгрөг, НӨАТ-ын *******0.000 төгрөгийг хасч тооцно. Мөн Н.О 89.000 төгрөгөөр эм авахуулсан. Үүнийг хасч тооцоод 431.000 төгрөг өгнө.

*******019 оны 10 дугаар сарын **************-ны шөнө Н.Оыг биед халдахдаа тархи толгойруу нь цохиогүй. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй, MRI-д үзүүлээд тархи толгой нь зүгээр байна гэсэн учраас эмчилгээний зардал 477.600 төгрөг, цалин *******63.000 төгрөгийг төлөхгүй. 16 ширхэг номыг нь гэрийнхээ эд хогшлыг авахдаа өгнө  гэв.

           

            Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...500.000 төгрөгийн үнэтэй 3******* инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг телевизорын удирдлага, 1*******0.000 төгрөгийн үнэтэй  MНБC кабелийн хүлээн авагч 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй кабелийн удирдлага 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг кабелийн антенн, 80.000 төгрөгийн үнэтэй плетка, 30.000 төгрөгийн үнэтэй хогийн сав, 15.000 төгрөгийн үнэтэй яагаан хувин, 300.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, *******5.000 төгрөгийн үнэтэй угаалгын банн, *******0.000 төгрөгийн үнэтэй халуун сав, *******0.000 төгрөгийн үнэтэй модон сандал, 65.000 төгрөгийн үнэтэй халуун тогоо, 18.000 төгрөгийн үнэтэй аяга, халбага, сэрээ нийт 9 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй гамбанз/ком/, 50.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хоолны халбага, *******80.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг мөнгөн аяга, 15.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ханын цаг, 60.000 төгрөгийн үнэтэй хутганы ком, 100.000 төгрөгийн, үнэтэй 1 ширхэг эвхдэг ширээ, 50.000 төгрөгийн үнэтэй цайны данх, 15.000 төгрөгийн үнэтэй өндөгний сав, 80.000 төгрөгийн үнэтэй ******* ширхэг гутал, хувцасны шүүгээ нийт 1.*******73.000 төгрөгийн хөдлөх хөрөнгийг гаргуулах, 30.000 төгрөгийн үнэтэй хар жилетикний үнийг гаргуулна 500.000 төгрөгийн үнэтэй 3******* инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг телевизорын удирдлага, 1*******0.000 төгрөгийн үнэтэй MНБC кабелийн хүлээн авагч 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй кабелийн удирдлага 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг кабелийн антеннийг Н.Оаас гаргуулахаас татгалзаж байна. Харин 80.000 төгрөгийн үнэтэй плетка, 30.000 төгрөгийн үнэтэй хогийн сав, 15.000 төгрөгийн үнэтэй ягаан хувин, 300.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, *******5.000 төгрөгийн үнэтэй угаалгын банн, *******0.000 төгрөгийн үнэтэй халуун сав, *******0.000 төгрөгийн үнэтэй модон сандал, 65.000 төгрөгийн үнэтэй халуун тогоо, 18.000 төгрөгийн үнэтэй аяга, халбага, сэрээ нийт 9 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй гамбанз/ком/, 50.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хоолны халбага, *******80.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг мөнгөн аяга, 15.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ханын цаг, 60.000 төгрөгийн үнэтэй хутганы ком, 100.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг эвхдэг ширээ, 50.000 төгрөгийн үнэтэй цайны данх, 15.000 төгрөгийн үнэтэй өндөгний сав, 80.000 төгрөгийн үнэтэй ******* ширхэг гутал, хувцасны шүүгээ 30.000 төгрөгийн үнэтэй хар жилетикний нийт 1.998.000 төгрөгийн эд зүйлийг  гаргуулна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Н.О сөрөг нэхэмжлэлд хариу тайлбарлахдаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0061******* дугаар шийдвэрийн захирамжийг үндэслэн хүүхдээ тэжээн тэтгэх 1.**************.750 төгрөг хүүхдийн тэтгэлэг болох нийт *******.496.750 төгрөгийг миний дансанд хийсэн. Үлдэгдэл 1.118.550 төгрөгийг төлөөгүй болно. Иймд хамт амьдрах гэж *******ын гэрээс ойр зуурын авчирсан эд хэрэгслээс нь хүү бид ******* зарим нэг эд зүйлс болох мөнгөн дүнгээр 887.000 төгрөгийн эд зүйлсийг хүүхдийн мөнгөнд тооцож авахаар боллоо. Үлдэгдэл *******31.550 төгрөг болон сар бүр өгөх хүүхдийн мөнгийг шахан мөнгөн дүнгээр тооцон авахаар жагсаасан болно. 4 жил ашигласан дэлгэцэн дээрээ 6 зурагдсан мөн дээрх хүрээ хэсгээрээ 7 зурагдаж, доод хүрээ хэсгээрээ 1 хонхойж зурагдсан 3******* инч ЛЕД телевизор 1 ширхэг *******50.000 төгрөг, МНБС кабелийн хүлээн авагч 1 ширхэг 80.000 төгрөг, кабелийн антенн 1 ширхэг утастай *******0.000 төгрөг, Хятад индукцын плетка 1 ширхэг 45.000 төгрөг, 4 жил ашигласан Хятад угаалгын машин 1 ширхэг *******00.000 төгрөг, ганпанз гар хийцний зөөлөн мод /ком/ 3 ширхэг 45.000 төгрөг, эвхдэг ширээ хуучны давцан халцарч ховхорсон мөн хөлийн боолтны эрэг нь салсан 1 ширхэг 50.000 төгрөг, хутганы ком 1 ширхэг 60.000 төгрөг, гутал шүүгээ 1 ширхэг хүүхдийн хувцасны шүүгээ 1 ширхэг нийлээд 80.000 төгрөг, хар жлетик 1 ширхэг 30.000 төгрөг нэхэмжилсэн зүйлсээс энд бичигдээгүйг буцаан өгнө. *******80.000 төгрөгөөр үнэлээд байгаа мөнгөн аягыг нь Баянгол дүүргийн 10 дугаар хороолол 1******* дугаар байрны өргөтгөлд байрлах “Начин заан” лобарданд 50.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэн 50.000 төгрөг авсан. Учир нь Н.Бид зодуулсан даруйдаа эмчид үзүүлж эмчийн заавраар хүүхдээ тогтоох зорилготой 56.000 төгрөгт ******* эм авч уусан. Мөнгөн аягыг нь Н.Бийг өөрийг нь авч болно гэсэн хүсэлтэйгээр регистрийн дугаарыг нь бичүүлж тавьсан. 15.000 төгрөгөнд үнэлгээ өгөөд байгаа ханын цагийг бугуйн цагтай чинь хамт бас бус жижиг зүйлтэй чинь Техник технологийн дунд сургуулийн оюутны байрны 304 тоотод үлдээсэн. Үлдээсэн зүйлсийг тухайн өдөр гарч байсан жижүүр болон байрны багшид хүлээлгэн өгсөн. Байрны багш болох Туул чамайг ойр зуурын юмаа бүрэн бүтэн хүлээн аваад явсан гэж надад мэдэгдсэн болно. Эгчийнхээ энэ зун чамд бэлэглэсэн уулын гутлаа авъя. Н.Бид телевизор тогтоогч 1 ширхэг, телевизийн удирдлага 1 ширхэг, кабелийн удирдлага 1 ширхэг, хогийн сав 1 ширхэг, ягаан хувин 1 ширхэг, хүүхдийн банн 1 ширхэг, халуун сав жижиг 1 ширхэг, модон сандал 1 ширхэг, аяга халбага сэрээ 9 ширхэг, хоолны халбага ******* ширхэг, 1.500 төгрөгийн шанага 1 ширхэг нийт 3 ширхэг, цайны данх 1 ширхэг, өндөгний сав 1 ширхэгийг буцаан өгнө гэжээ.

           

            Хариуцагч Н.Б шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зарим шаардлагыг дэмжсэн үндэслэлээ тайлбарлахдаа: Бид хамт амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгөө нэхсэн. Үүнээс 500.000 төгрөгийн үнэтэй 3******* инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг телевизорын удирдлага, 1*******0.000 төгрөгийн үнэтэй MНБC кабелийн хүлээн авагч 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй кабелийн удирдлага 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг кабелийн антеннийг Н.Оаас гаргуулахаас татгалзаж байна. Харин 80.000 төгрөгийн үнэтэй плетка, 30.000 төгрөгийн үнэтэй хогийн сав, 15.000 төгрөгийн үнэтэй ягаан хувин, 300.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, *******5.000 төгрөгийн үнэтэй угаалгын банн, *******0.000 төгрөгийн үнэтэй халуун сав, *******0.000 төгрөгийн үнэтэй модон сандал, 65.000 төгрөгийн үнэтэй халуун тогоо, 18.000 төгрөгийн үнэтэй аяга, халбага, сэрээ нийт 9 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй гамбанз /ком/, 50.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хоолны халбага, *******80.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг мөнгөн аяга, 15.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ханын цаг, 60.000 төгрөгийн үнэтэй хутганы ком, 100.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг эвхдэг ширээ, 50.000 төгрөгийн үнэтэй цайны данх, 15.000 төгрөгийн үнэтэй өндөгний сав, 80.000 төгрөгийн үнэтэй ******* ширхэг гутал, хувцасны шүүгээ нийт 1.*******73.000 төгрөгийн эд зүйлийг гаргуулах, 30.000 төгрөгийн үнэтэй хар жилетикийн үнийг гаргуулна гэв.

 

            Нэхэмжлэгч Н.О шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зурагт, удирдлага, MНБC кабель, удирдлага, антеннаа өгнө гэсэн учраас бусад 1.*******73.000 төгрөгийн эд зүйлийг Н.Бид өгөхийг зөвшөөрч байна. 30.000 төгрөгийн үнэтэй хар жилетикийг шатаасан учраас үнийг нь төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.О хариуцагч Н.Бид холбогдуулан  гэм хор учруулснаас үүсэх үүрэг  370.000 төгрөг, дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох 800.000 төгрөг нийт 1.170.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргаж /хх1-6/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Соронзон үелзүүр томографийн оношлогооны төлбөр 350.000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр *******5.000 төгрөг, эмийн үнэ 10*******.600 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор *******63.000, 7 дугаар ангийн 16 ширхэг сурах бичиг 116.000 төгрөг, дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох 800.000 төгрөг нийт 1.656.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн./хх-37/

 

            Шүүх хуралдааны явцад гэм хор учруулснаас үүсэх үүргийн шаардлагаа дэмжиж, дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээс *******0.000 төгрөгөөс татгалзаж 660.000 төгрөг болгон нийт 1.400.600 төгрөг, 7 дугаар ангийн 16 ширхэг сурах бичиг гаргуулахыг шаардсан.

 

            Хариуцагч Н.Б нэхэмжлэгч Н.Оын нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргасан. 

 

            1.Гэм хор учруулснаас үүсэх үүргийн тухайд:

            Хариуцагч Н.Б нь *******019 оны 10 дугаар сарын **************-ны шөнө архи согтууруулах ундаа хэрэглэж нэхэмжлэгч Н.Оын бие махбодид хууль бусаар халдаж “зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа алгадаж шилэн хүзүү хэсэгт гараараа 3 удаа цохисон” гэм буруутай үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.-д зааснаар 15 цаг албадан сургалтанд хамрагдаж 10 хоног баривчлах шийтгэл хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Баянгол дүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 10 дугаар сарын *******3-ны өдрийн *******019/ЗШ/95******* дугаар шийтгэвэр, *******019 оны 10 дугаар сарын **************-ны өдрийн Баянгол дүүргийн цагдаагийн ******* дугаар хэлтэст гаргасан Н.Оын өргөдөл, *******019 оны 10 дугаар сарын **************-ны өдрийн гэрч, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. 

 

            Нэхэмжлэгч Н.О нь Иргэний хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.1., 4******* дугаар зүйлийн 4*******.1., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүргийг шаардах эрхтэй.

 

            Энэ шаардлага нь хэрэгт авагдсан “Мөнгөн гүүр” эмнэлгийн Дүрс оношлогооны тасгийн үзлэгийн дүгнэлт /хх-45/, төлбөр төлсөн, эм худалдан авсан баримтуудаар /хх-43/ тогтоогдсон тул Соронзон үелзүүр томографийн оношлогооны төлбөр 350.000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр *******5.000 төгрөг, эмийн үнэ 10*******.600 төгрөг нийт 477.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн.

           

            Хариуцагч Н.Б нь Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.*******.-т зааснаар “... гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол ...гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Түүнээс нэхэмжлэгч Н.Оыг гэмтлийн зэрэг тогтоолгоогүй, MRI-д харуулсан шинжилгээний хариу хэвийн, гадны нөлөөлөл, зодуулснаас үүссэн ямар нэгэн сөрөг хариу гараагүй үндэслэлээр гэм хор учруулснаас үүсэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

            Нэхэмжлэгч Н.Оын нэхэмжлэлийн шаардлагаас 9 хоног эрүүл мэнд нь сарнисны улмаас орлон хичээл заасан Х.Наранцацралд *******63.000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт байхгүй байна. Энэ шаардлагыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй.

 

            *******.Дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Н.Бтой хамтран  Баянгол дүүргийн 5 дугаар хороо Техник технологийн дээд сургуулийн оюутны байрны 304 тоот 1 өрөөг  5 сарын хугацаатай сарын *******80.000 төгрөгөөр хөлслөн сууж байсан бөгөөд хөлслүүлэгчид төлсөн 1.400.000 төгрөгийн 800.000 төгрөгийг Н.О, 600.000 төгрөгийг хариуцагч Н.Б гаргасан, Н.Бийн удаа дараагийн хууль бус үйлдлийн улмаас хөлслүүлэгчийн санаачлагаар гэрээ цуцлагдаж 1.0*******0.000 төгрөгийг хариуцагч Н.Б буцаан авсан, үүнээс Н.Оын төлсөн 800.000 төгрөгийг буцааж өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            Хариуцагч Н.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маргаагүй, 800.000 төгрөгийн шаардлагаас 431.000 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг буюу 369.000 төгрөгийг нэг сарын хөлсний 50 хувь болох *******0.000 төгрөгт, НӨАТ-т төлсөн *******0.000 төгрөгт, Н.Од зориулж 89.000 төгрөгийн эм авсныг тус тус суутгаж тооцно гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч Н.О шүүх хуралдааны явцад хариуцагчийн тайлбарыг үндэслэн 1 сарын хөлсний 50 хувь буюу *******0.000 төгрөгийг хасч тооцон өөрт ногдох хэсгээ 660.000 төгрөг болгож багасгасан.

           

            Хэрэгт Техник технологийн дээд сургуулийн захиргаанд НӨАТ-т *******0.000 төгрөг төлсөн баримт байхгүй ч энэ үйл баримтад зохигч маргаагүй, хөлслүүлэгч НӨАТ-т *******0.000 төгрөгийг суутгаж авсан талаар зохигч мэдүүлснийг үнэлж  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5.-д зааснаар НӨАТ-т төлсөн *******0.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хариуцуулан хариуцагчаас 590.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн. 

           

            Хариуцагч Н.Б “Н.Од зориулж 89.000 төгрөгийн эм авсныг суутгаж тооцно” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.

           

            Зохигч хууль ёсны гэр бүл биш учраас тэдний хоорондох эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгээр зохицуулах учраас нэхэмжлэгч Н.О дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.8.-д зааснаар салгаж авахаар шаардах эрхтэй байна.  

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 477.600 төгрөг,  дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсэгт 590.000 төгрөг нийт 1.067600 төгрөгийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор *******63.000 төгрөг, дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсэгт 70.000 төгрөг, нийт 333.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 7 дугаар ангийн 16 ширхэг 116.000 төгрөгийн үнэ бүхий сурах бичгийг нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

            3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Хариуцагч Н.Б нэхэмжлэгч Н.Оаас хамт амьдрах хугацаанд бий болсон 1.998.000 төгрөгийн үнэтэй гэрийн эд хогшлыг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад 80.000 төгрөгийн үнэтэй плетка, 30.000 төгрөгийн үнэтэй хогийн сав, 15.000 төгрөгийн үнэтэй ягаан хувин, 300.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, *******5.000 төгрөгийн үнэтэй угаалгын банн, *******0.000 төгрөгийн үнэтэй халуун сав, *******0.000 төгрөгийн үнэтэй модон сандал, 65.000 төгрөгийн үнэтэй халуун тогоо, 18.000 төгрөгийн үнэтэй аяга, халбага, сэрээ нийт 9 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй гамбанз/ком/, 50.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хоолны халбага, *******80.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг мөнгөн аяга, 15.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ханын цаг, 60.000 төгрөгийн үнэтэй хутганы ком, 100.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг эвхдэг ширээ, 50.000 төгрөгийн үнэтэй цайны данх, 15.000 төгрөгийн үнэтэй өндөгний сав, 80.000 төгрөгийн үнэтэй ******* ширхэг гутал, хувцасны шүүгээ нийт 1.*******73.000 төгрөгийн эд зүйлийг гаргуулах, 30.000 төгрөгийн үнэтэй хар жилетикний үнийг гаргуулна гэж өөрчилж, 500.000 төгрөгийн үнэтэй 3******* инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг телевизорын удирдлага, 1*******0.000 төгрөгийн үнэтэй MНБC кабелийн хүлээн авагч 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй кабелийн удирдлага 1 ширхэг, *******0.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг кабелийн антенн бүхий 670.000 төгрөгийн хөдлөх хөрөнгийг Н.Оаас гаргуулахаас татгалзсан.

           

            Нэхэмжлэгч Н.О 80.000 төгрөгийн үнэтэй плетка, 30.000 төгрөгийн үнэтэй хогийн сав, 15.000 төгрөгийн үнэтэй ягаан хувин, 300.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, *******5.000 төгрөгийн үнэтэй угаалгын банн, *******0.000 төгрөгийн үнэтэй халуун сав, *******0.000 төгрөгийн үнэтэй модон сандал, 65.000 төгрөгийн үнэтэй халуун тогоо, 18.000 төгрөгийн үнэтэй аяга, халбага, сэрээ нийт 9 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй гамбанз/ком/, 50.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хоолны халбага, *******80.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг мөнгөн аяга, 15.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ханын цаг, 60.000 төгрөгийн үнэтэй хутганы ком, 100.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг эвхдэг ширээ, 50.000 төгрөгийн үнэтэй цайны данх, 15.000 төгрөгийн үнэтэй өндөгний сав, 80.000 төгрөгийн үнэтэй ******* ширхэг гутал, хувцасны шүүгээ бүхий нийт 1.*******73.000 төгрөгийн хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг, мөн 30.000 төгрөгийн үнэтэй хар жилетикийг шатааж үгүй болсон үндэслэлээр үнийг төлөхийг зөвшөөрсөн.

            Иймд шүүх хуралдааны явцад хариуцагч Н.Б сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан, нэхэмжлэгч Н.О нэр бүхий 1.*******73.000 төгрөгийн хөдлөх хөрөнгө, жлетикний үнэ 30.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс хариуцагчид 1.*******73.000 төгрөгийн эд зүйлийг өгөхийг зөвшөөрснөөс гадна мөнгөн хэлбэрээр буюу 30.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн үүргийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 1.067.600 төгрөгөөс Иргэний хуулийн *******38 дугаар зүйлийн *******38.4.-т зааснаар хасч тооцон хариуцагчийн төлөх ёстой үнийн дүнг 1.037.600 төгрөг гэж үзсэн.

 

            Нэхэмжлэгч Н.О нь жирэмсний үед хэрэглэж байсан эм тариаг нэхэмжлээгүй учраас хэрэгт авагдсан 56-59 дахь хуудсан дахь баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах зүйтэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын  дагуу шийдвэрлэв.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******., 73 дугаар зүйлийн 73.*******., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8, *******38 дугаар зүйлийн *******38.4., 4******* дугаар зүйлийн 4*******.1, 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар 1.037.000 /нэг сая гучин долоон мянга/ төгрөгийг хариуцагч ******* Н.Боос гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 339.000 /гурван зуун гучин есөн мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

             *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч Н.Б нэхэмжлэгч Н.Од 7 дугаар ангийн 16 ширхэг 116.000 /нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий сурах бичгийг буцааж өгөхийг зөвшөөрсөнийг, хариуцагч Н.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Н.Оаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй 3******* инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, *******0.000 /хорин мянга/ төгрөгийн үнэтэй 1 ширхэг телевизорын удирдлага, 1*******0.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэтэй MНБC кабелийн хүлээн авагч 1 ширхэг, 10.000 /арван мянга/ төгрөгийн үнэтэй кабелийн удирдлага 1 ширхэг, *******0.000 /хорин мянга/ төгрөгийн үнэтэй 1 ширхэг кабелийн антенн бүхий 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийн хөдлөх хөрөнгө гаргуулахаас татгалзсаныг, нэхэмжлэгч Н.О  хариуцагч Н.Бид 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэтэй плетка, 30.000 /гучин мянга/ төгрөгийн үнэтэй хогийн сав, 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үнэтэй ягаан хувин, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэтэй угаалгын машин, *******5.000 /хорин таван мянга/ төгрөгийн үнэтэй угаалгын банн, *******0.000 /хорин мянга/ төгрөгийн үнэтэй халуун сав, *******0.000 /хорин мянга/ төгрөгийн үнэтэй модон сандал, 65.000 /жаран таван мянга/ төгрөгийн үнэтэй халуун тогоо, 18.000 /арван найман мянга/ төгрөгийн үнэтэй аяга, халбага, сэрээ нийт 9 ширхэг, 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэтэй гамбанз/ком/, 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэтэй 3 ширхэг хоолны халбага, *******80.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн үнэтэй 1 ширхэг мөнгөн аяга, 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үнэтэй 1 ширхэг ханын цаг, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэтэй хутганы ком, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй 1 ширхэг эвхдэг ширээ, 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэтэй цайны данх, 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үнэтэй өндөгний сав, 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэтэй ******* ширхэг гутал, хувцасны шүүгээ нийт 1.*******73.000 /нэг сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийн хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг, хар өнгийн жилетикний үнэ 30.000 /гучин мянга/ төгрөг төлөхийг тус тус зөвшөөрснийг баталсугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 47.878 /дөчин долоон мянга найман зуун далан найм/ төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлд 19.**************7 /арван есөн мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг төлснийг улсын орлого болгож, хариуцагч Н.Боос *******9.45******* /хорин есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од, нэхэмжлэгч Н.Оаас 35.798 /гучин таван мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Бид олгосугай.

 

4.Энэхүү шийдвэрийн ******* дахь заалтыг хариуцагч, нэхэмжлэгч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.4., 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар  энэ өдрөөс хойш *******1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ

    ШҮҮГЧИД                               З.ТҮВШИНТӨГС

                                                          Ч.ДАВААСҮРЭН