Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 13

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******од оршин суух ******* Т.Г /РД: /-ийн

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Нарлаг 8 гудамж, 3 тоотод оршин суух ******* Б.А /РД: /-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******019 оны 1******* дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, *******019 оны 1******* дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******00******* онд ******* танилцаад *******006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж байсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд *******010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин ******* төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас хамт амьдрах боломжгүй болсон. Би *******016 онд Япон  яваад  3 жил ажиллаж байгаад ирсэн. Одоо дахин буцаж очиж ажиллах хүсэлтэй байгаа. ...Нөхөр маань Солонгос улсад ажиллана гэсэн. Хамт амьдрах хугацаанд ч улирлын чанартай ажил хийдэг гэрт байхаасаа байхгүй нь их байсан. Одоо ч охинтойгоо уулзах цаг гаргадаггүй. Японоос ирээд өөрчлөгдсөн байх гэж бодсон хэвээрээ өөрчлөгдөөгүй байна. Охиныг төрөөд 9 сартай байхад намайг зодсон. Тэр явдлыг ердөө мартаж чадахгүй байна. Охин төрсөн цагаасаа л миний асрамжид байсан. Охин бид хоёр *******016 онд гэрээсээ яваад манай ээжийнд амьдарч байгаа. Цаашид охиноо өөрөө өсгөөд явж чадна. Иймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т.Гтэй *******006 онд гэр бүл болж *******010 онд охин ******* төрөөд 6 жил хамт амьдарсан боловч бидний зан байдлын таарамжгүй байдлаас болж эхнэр Т.Г нь *******016 оны 09 дүгээр сард Япон улс руу ажиллахаар яваад *******019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирсэн. Ингээд бид уулзаж ярилцсан боловч Т.Г нь цаашид хамтран амьдрах бодолгүй байгаа мөн дахин гэрээгээ сунгаж Япон улсад ажиллах болсон гэж хэлсэн. Бид ярилцаж тохиролцоод охин *******ыг ээж Т.Гийн асрамжид үлдээж, шаардлагатай хэрэгтэй зүйлээр нь цаг тухайд нь хангаж байх болно. Мөн цаашид хамтран амьдрах боломжгүй учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Т.Г нь “удаан хугацаагаар хамт амьдраагүй” үндэслэлээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

            Гэрлэгчид *******006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хайр сэтгэлийн үндсэн дээр нэг гэрт ханилан сууж *******006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 688-т бүртгүүлж *******010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Амгаланбаярын Хонгорзулыг төрүүлсэн байна. /хх-8/

           

Гэрлэгчид шүүхээр гэрлэлт цуцлуулахдаа хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалаар ороод ажиллагаа амжилтгүй болсон байна./хх-9-17/

           

Гэрлэгчид *******016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хэн аль нь эвлэрч амьдрах сонирхолгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзсэн. 

 

Гэрлэлт цуцлаж байгаатай холбогдуулан *******010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******ыг эхийн асрамжид үлдээхдээ гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсоныг үндэслэл болгов. 

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг шаардаагүй, хариуцагч Б.Ат шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа үндэслэлээр шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйд хийх талаар бичгээр хүсэлтээ ирүүлсэн, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хэлэлцэхийг зөвшөөрч бичгээр хүсэлт гаргасан  болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1., 116., 118., 13******* дугаар зүйлийн 13*******.6., 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар ******* Б.А, ******* Т.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

*******.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар *******010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******ыг эх Т.Гийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.*******.-т зааснаар нэхэмжлэгч Т.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ааас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Гт  олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар  зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ