| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2017/0047/э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2017-01-31 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ц.Осоржамаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,
улсын яллагч Ц.Осоржамаа,
шүүгдэгч Б.Жамъянсүрэн, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбаагийн Жамъянсүрэн холбогдох эрүүгийн 201626031388 дугаартай хэргийг 2017 оны 01 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 5-142-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбаагийн Жамъянсүрэн /PД:ИЭ77011075/
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Жамъянсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайны 5-142-5 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч иргэн Б.Нэргүйг согтуу хүүхэдтэйгээ ярих гэхэд нь болиулах гэж маргалдан, хувийн сэдэлтэйгээр түүний зүүн гарын бугалга хэсгээс барьж байгаад өчих маягаар мушгиж зүүн шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Жамъянсүрэн :Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.Нэргүйгийн: “...Би Жамъянсүрэн гэх хүнтэй 2013 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Тухайн үед бид хэн хэн нь гэр бүлгүй болохоор яваандаа хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд намайг удаа дараа зодож би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж байсан. Жамъянсүрэн нь ер байнга архи уудаг бөгөөд 2016 оны 01 дүгээр сард бид хоёр Жамъянсүрэнгийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайнь 5-142-5 тоотод байх байшинд архи ууж байгаад би өөрийн 88808113 дугаартай “нокиа” маркийн утсаараа хүү Ганбаатар руу залгаад ярих гэтэл шууд босч ирээд “чи хүүхэд рүүгээ ярьж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний зүүн талын гарнаас бариад мушгиад утсыг булаагаад авчихсан. Гар мушгиж байх үед “хөөе чи наад гар хугалчихлаа ш дээ” гэж хэлтэл миний утсыг булааж аваад гар тавьсан. Тухайн өдрийн орой нь гар хавантаад эхэлсэн. Хүйтэн жин тавиад 2 хоног хэвтэхэд ерөөсөө хаван буухгүй өвчин намдахгүй байсан болохоор гэр рүүгээ явсан. Гэрээс нь гарч байх үед Жамъянсүрэн чи хүүхдүүддээ би өөрөө газар унаад гараа эвгүй болгочихсон, уначихсан гэж хэлээрэй гэсэн. Би хүү Ганбаатарт ээж нь гудамжинд явж байгаад гараа гэмтээчихлээ гэж хэлсэн. Гэртээ 1 хоноод маргааш өдөр нь хүргэн Хүрэлбаатар, хүү Ганбаатар нартай хамт Гэмтлийн эмнэлэг ороод рентген зураг авахуулахад шууны яс хугарсан байна гэж хэлсэн. Гарандаа гипс хийлгээд 1 сар орчим болсон ч зориурлаад байхаар нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай охин Алтанцэцэг намайг гэмтлийн эмнэлэг рүү дахин дагуулж очоод гарын зураг авахуулахад гар чинь ер бороолоогүй байна шууд хагалгаанд ор гэсний дагуу хэд хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хагалгаанд орсон. Би Жамъянсүрэнг утас булааж авах үед чи болиоч гэхэд миний гарыг нилээн мушгиж байснаа тавьсан. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй зөвхөн гараа өөр рүүгээ татсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Б.Жамъянсүрэн нь намайг байнга гэр бүлийн дарамтанд байлгадаг би өөрийн дураар үйлдэл хийх болгонд уурлаж зодохгүй ч түлхэх, хэл амаар доромжлох мэтээр дарамтанд байлгадаг. Одоогийн шуу хугарсан асуудал бол 2016 оны 01 дүгээр сарын үед болсон асуудал...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Би хохирлын мөнгө гэж нийт 2.732.500 төгрөг нэхэмжилж байна. Кальци Д денк 6 ширхэг 216000 төгрөг, барагшуун 3 ширхэг 20.400 төгрөг, “Алтан гагнуур” 3 ширхэг 4.500 төгрөг, компьютер томограф 2 удаа 160.000 төгрөг, хагалгааны төлбөр 1.500.000 төгрөг, кетанол тариа 4 хайрцаг 86.000 төгрөг, кетаналь лаа 4 хайрцаг 50.000 төгрөг, памперс 2 уут 29.600 төгрөг, бинт 30 ширхэг 66000 төгрөг, унааны зардал өдөрт 10.000 төгрөг /60 хоног / 600.000 төгрөг болно. Миний өвчний түүхэнд тухайн үед хэрэглэж байсан эм бүгд бичээстэй байгаа. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандана гэж бодоогүй байсан болохоор баримтуудаа цуглуулаагүй. Нийт 3 удаа рентген зураг авахуулсан. Гипс боолт хийлгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч З.Алтанцэцэгийн: “...2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай төрсөн дүү болох Ганбаатар над руу залгаад ээж гараа эвгүй болгочихсон байна гэнэ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би ажилтай байсан болохоор нөхөр Хүрэлбаатарыг явуулаад ээжийг Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл зүүн гарын шуу хэсгийн яс хугарсан байна гарт нь гипс хийлгэлээ гэж хэлээд буцаж ирсэн. Ээж гипстэй ойролцоогоор 1 сар орчим болтол гар нь зүгээр болохгүй байсан болохоор өөрөө дагуулаад 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин Гэмтлийн эмнэлэгт үзүүлж рентген зураг авахуулаад ерөөсөө бороолоогүй байна хагалгаанд орох шаардлагатай зүүн шуу яс, богтос яс хугарсан байна мөн бугалгаараа булгарсан байна гэж хэлсэн. Ингээд эмнэлэгт ор байхгүй гэсний дагуу хүлээж байгаад 10 орчим хоногийн дараа хэвтээд хагалгаанд орсон. Ээж эхэндээ үнэнээ хэлэхгүй байсан бөгөөд яг хагалгаанд орохын өмнө Жамъянсүрэн миний гарыг мушгиад хугалсан юмаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/.
Гэрч З.Ганбаатарын: “...2016 оны 02 дүгээр сард байх би гэртээ ганцаараа байж байтал манай төрсөн эх болох Б.Нэргүй зүүн гараа нөгөө гараараа барьчихсан орж ирсэн. Яасан юм бэ гэж асуухад би явж байгаад хальтирч унаад гараа эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Тухайн үед би нэг их тоогоогүй ер нь архи дарс нилээн хэрэглэдэг болохоор өөрөө унасан юм байх гэж бодсон. Тухайн өдрөө ямар нэгэн асуудал болоогүй хоноод маргааш нь ээжийн гарыг хартал хавдаад хөхөрчихсөн байхаар нь би эгч Алтанцэцэг рүү яриад ээжийн гар нь хугарчихсан юм шиг байна үзүүлмээр байна гэж хэлтэл удалгүй эгчийн нөхөр болох Хүрэлбаатар ирээд ээжийг машинаараа авч явсан. Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлтэл гар ерөөсөө бороолоогүй байна хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед цагдаад хандъя гэхээр өөрөө хэрэггүй гэж хэлээд хандаагүй юм. Манай ээж Жамъянсүрэн гэх хүнтэй 2013 оноос хойш Жамъянсүрэнгийн гэрт хамт амьдрах болсон юм. Жамъянсүрэн ээжийг олон удаа зодож цохиж байсан. Би өөрийн нүдээр үзэж хараагүй ч гэртээ ирэх үедээ нүүр ам нь хөхөрчихсөн л ирдэг. 2015 онд ээжийн хавиргыг зодож хугалаад энэ асуудлаар шүүхээр орж байсан...гэх /хх-ийн 24 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 1283 тоот дугаартай үзлэг хийсэн актанд
2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 09 дүгээр хуудас/,
2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйл хураан авах, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Жамъянсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:
“...2016 оны 01 дүгээр сарын сүүл 02 дугаар сарын эхээр одоо яг өдрийг нь санахгүй байна би хамтран амьдрагч Г.Нэргүйтэй хамт 0,75 литрийн 1 шил монгол стандарт нэртэй архи хувааж уугаад сууж байтал Нэргүй нилээд согтоод өөрийнхөө утсаа гаргаж ирээд би хүүхэд рүүгээ ярина, хүүхдүүд маань намайг тоохгүй байна гэж хэлээд утсаараа ярих гэхээр нь чи эрүүлдээ ярь, согтуу ярих юм бол хүүхдүүд чинь хүрээд ирнэ ш дээ гэж хэлсэн. Тэгтэл утсаараа ярина гээд хүүхэд рүүгээ залгахаар нь би утсыг нь булааж авах гэтэл өгөхгүй байсан. Би утсаа өгөөдөх гэж хэлээд гарыг нь мушгиж байгаад автал гар эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд гар руу нь хартал хөхрөөд хавдчихсан байсан, гаранд нь 2-3 хоног хар цайгаар шавштал зүгээр болохгүй хаван нь улам нэмэгдээд байсан болхоор би охиныхоо гэрт очоод ирье гэж хэлээд явсан. Дахин буцаж ирээгүй 2 сар орчимын дараа ирээд гарандаа хагалгаа хийлгэсэн гэж хэлсэн. Манай гэрээс гарах үед нь хүүхдүүд чинь мэдвэл бөөн юм болно өөрөө хальтирч унаад гараа эвгүй болгочихлоо гэж хэлээрэй гээд захиж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавалгаа /хх-ийн 45 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/,
-2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
-2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтолын хуулбар /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 638 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
-2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 791 дугаартай захирамж /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Жамъянсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайны 5-142-5 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч иргэн Б.Нэргүйг согтуу хүүхэдтэйгээ ярих гэхэд нь болиулах гэж маргалдан, хувийн сэдэлтэйгээр түүний зүүн гарын бугалга хэсгээс барьж байгаад өчих маягаар мушгиж зүүн шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Нэргүйгийн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16 дугаар хуудас/ гэрч З.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч З.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 1283 тоот дугаартай үзлэг хийсэн акт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Жамъянсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Жамъянсүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар
Хохирогч Б.Нэргүй нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, цаашид хамт амьдрах учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Жамъянсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Жамъянсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Нэргүйд буцаан олгох нь зүйтэй байна.