| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01508/и |
| Дугаар | 142/ШШ2020/00024 |
| Огноо | 2019-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2020/00024
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2020/00024
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор өөрийн байранд байрлах, М ХХК /Регистрийн дугаар: 2072572/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, 4-13 тоотод оршин суух, Г.Н /Регистрийн дугаар: ИА62051501, 94604040, 99467554/-д холбогдох
656,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21870888 тоот гэрээ байгуулан 95554707 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Ж6 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч Холбоо харилцааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхаарах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 468,345 төгрөг, хэрэглээний төлбөрт 105,212 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 83,265 төгрөг, нийт 656,822 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.Нгаас 656,822 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдэгч Г.Н нь Мобиком корпораци ХХК-аас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21870888 тоот гэрээ байгуулан 95554707 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт” гэрээ байгуулан Ж6 утсыг зээлээр худалдан авсан болох нь гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, үйлчилгээний гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Г.Н нь Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй.
Шүүх, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Нд хуульд заасан журмын дагуу, гэрийн хаягаар нь болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар багийн засаг даргад мэдэгдэж хүргүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3.-т Хариуцач нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч Г.Нд шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй, маргаагүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Нгаас 656,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20,314 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Г.Нгаас 20,314 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН