Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0081/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн 2218004910072 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Улсын иргэн,******* /РД: *******   /,******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажлын хувцас оёдог, ам бүл 6, хамтран амьдрагч, дөрвөн хүүхдийн хамт*******,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд ****************** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчгийн толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж биед нь “тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогчгийн мэдүүлэг /хэргийн 21-23/, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг /хэргийн 27-29/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 34-35/, яаралтай тусламжийн хуудас /хэргийн 36-37/,  Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 72/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  : “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн*******ын 4 дүгээр баг тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчгийн толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж биед нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

Насанд хүрээгүй гэрчын өгсөн: “...Манай ээж нь аавыгэ ах руу уурлаад байхаар нь хойд өрөөрүү түлхээд аваад орчихсон. Тэгсэн чинь хойд өрөөнд байхдаа ээжийг аав цохисон. Аав ээжгийн толгойруу 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,

 

Хохирогчгийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад ******* ирээд тамхи аваад өгөөч гэхээр нь тамхи авч өгсөн. Тэгэхэд пиво уумаар байна гэхээр нь мөн л 2 лааз пиво авч өгчихөөд гэртээ оруулаад *******ыг цоожлоод гэрт үлдээсэн. Тэгээд ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад 17 цагийн үед ажил дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь би чи яаж гэрээс гарсан юм бэ гэхэд “цонхоор гараад ирлээ” гэж хэлсэн. Манай гэр 2 давхарт байдаг юм. Тэгээд манай ажил дээр таньдаг нэг хүнтэйгээ пиво уугаад миний ажлыг тарахыг хүлээгээд сууж байсан. Тэгээд миний ажил дуусаад бид хоёр гэр рүүгээ явж байхад чи гэр рүүгээ түрүүлээд явж бай гэхээр нь би гэртээ орж ирээд байж байтал миний араас удалгүй 30 минутын дараа ирэхэд манай том хүүэ “агаа гутлаа үүдэнд тайлаарай” гэж хэлэхэд манай хүүхэд рүү “чи надад заалаа гутлаа тайлахаа мэдэж байна” энэ тэр гээд хүүхэд рүү жаахан уурлаад байхаар нь би хүүхэд рүү юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд жаахан маргаан үүссэн. Энэ үед манай том хүү гэрээсээ гараад явчихсан. Тэрний дараагаар миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23/;

 

-Насанд хүрээгүй гэрчийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний орой гэртээ 3 дүүгийнхээ хамт байж байхад гаднаас ээж ганцаараа ороод ирсэн. Удалгүй ээжийн араас ******* ах жаахан архи уучихсан согтуу орж ирэхээр нь би ахаа гутлаа үүдэнд тайлаараа гэж хэлсэн. Тэгэхэд миний өмнөөс гутлаа тайлахаа мэдэж байна, чи надад заалаа энэ тэр гээд олон юм ярих гээд байхаар нь ээж нөгөө өрөө рүү ахыг аваад орчихсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад явчихсан. Тэгээд хэсэг байж байгаад гэртээ ирэхэд Цагдаа нар ирээд ахыг аваад явчихсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29/;

 

-“...   *********** биед “тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 34-35/,

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 36-37/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагчгийн бие, эрх чөлөөнд халдаж “тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 34-35/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Хохирогчд учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр түүний биед халдан зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч *******, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогчд хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/ өгсөн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ГЭРШИХБӨРТЭ