Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

            Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2333000000033 тоот хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 0000 оны 000 сарын 00-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  замчин мэргэжилтэй, Улаанбаатар хот 0-р анги ПД 0-р хэсэгт замчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар, ******* аймгийн ******* сумын ******* 3-р баг, ******* гэх газар оршин суух хаягтай, урьд авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* РД:// гэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар  баг “” гэх газраас иргэний нэхэмжлэгч хар зүсмийн морь, өөрийн эмээл, хазаарыг ашиглан хохирогч өмчлөлийн 1 тооны халиун зүсмийн соёолон адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч өмчлөлийн 1 тооны буурал зүсмийн морийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулж, хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын хоёр тооны бод малыг хулгайлж, хохирогч нарт нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/         ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.                                                                                    

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар  баг “” гэх газраас иргэний нэхэмжлэгч хар зүсмийн морийг унаж, өөрийн эмээл, хазаарыг ашиглан хохирогч өмчлөлийн 1 тооны халиун зүсмийн соёолон адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол, 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч өмчлөлийн 1 тооны буурал зүсмийн морийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн, нийт хохирогчдод 2.400.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч өгсөн: “...2018 оны 08 сарын эхээр хохирогч адууг аваад хүнд өгчихсөн юм. 2018 оны 09 сарын сүүлээр хохирогч ахын буурал зүсмийн адууг *******ын гэдэг айлын хашаанд янзлаад өглөө нь машинаар нь дөхүүлүүлээд гэр лүүгээ аваачсан. Өөрийнхөө гэм буруугаа хүлээж байгаа хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1.Хохирогч өгсөн: ...2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн сумын гэх газраас 1 тооны халиун зүсмийн соёолон насны адуу алдсан. Түүнээс ямар нэгэн сураг чимээ гараагүй байхгүй болсон. Би өөрийн алдсан гэх халиун зүсмийн адуу 1.500.000-1.800.000 төгрөгийн хооронд үнэлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

2. Иргэний нэхэмжлэгч өгсөн: ...******* нь багаасаа манай энэ нутгаар хүмүүсийн хурдан морь унадаг хүүхэд байсан юм. Би бага наснаас нь танина. ******* нь манайхыг 2018-2019 оны үед Хараа гол дээр зусч байхад манай адууг эргүүлж, тойруулаад манайд ирж очин явдаг хүүхэд байсан юм. Тэдний гэр нь голын эрэг талд ******* гэх газарт байдаг байсан юм. Би адуу мал харж өгдөг болохоор нь хаяа нэг мөнгө төгрөг өгдөг байсан. Тухайн үед адуу малд явахдаа манай адуунаас морь мал барьж унаад л явдаг байсан...Би зөв талын гуяндаа доороо имтэй хөмсгөн сартай тамгатай хар зүсмийн морийг өөрөө авч үлдэх хүсэлтэй байна. *******аас өөрийн морийг нэхэмжилж байна. Ямар нэгэн гомдол гээд байх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/

3. Гэрч өгсөн: ...2018 онд манайх Сэлэнгэ аймгийн сумын гэх газарт зусч намаржсан юм. Тухайн намар манай адуунд Баянгол сумын иргэн гэдэг хүний сартай хээр зүсмийн үрээ байгаад байсан юм. Тэгээд тэр үрээтэй цуг манай халиун зүсмийн хоёр гуяндаа саран тамгатай соёолон үрээ хамт алга болчихсон юм. Тухайн алга болсон хоёр үрээ миний бодлоор намар 10 сарын үед алга болсон санагдаж байна. ...Тэгээд дараа жилийнх нь хавар *******тай таарахдаа “чи манай халиун үрээг авчихсан байна” гээд тулгаад асуусан чинь авчихсан гэж хэлсэн юм. Тэгээд төлнөө ахаа гээд алга болчихсон юм. Тэгээд хохирлоо барагдуулахгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

4. хохирогч өгсөн: ...2018 онд миний буурал зүсмийн зөв талын гуяндаа “Я” тамгатай хязаалан үрээ зун 7 сард уягдаад тавигдсан. Тэгээд 8 дугаар сарын үед Баянгол сумын 1-р баг 179 дүгээр точик орчимд Хараа голын захаар л айлын адуунд яваад байсан юм. Тэгээд харагдахаа болиод алга болчихсон юм. Би тухайн үрээгээ сүүлд 8 сарын сүүлээр л харсан. Тэгээд би тухайн үрээгээ хайраад Салхит болон Хараа голоор байгаа айлын адуунуудаар явж хайсан боловч олдоогүй юм. Тухайн үед миний нэг сартай хээр үрээ сумын Мөнхзул гэдэг хүний адуунд байж байгаад алга болсон байсан юм. Тэгээд тэр үед би Мөнхзулаас үрээ олж өгөөрэй гэж хэлсэн байсан юм. Тэгээд хоёр жилийн дараа мал хайж яваад таарсан чинь нөгөө үрээний сураг  гарсан... манай халиун үрээг ******* гэдэг залуу авчихсан байна лээ. Таны үрээг бас авсан гэдгээ хүлээсэн та очиж уулзаарай гэсэн. Тэгээд би *******тай уулзсан чинь таны буурал үрээг аваад идшиндээ идчихсэн гэж хэлсэн. Би хохирлоо авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /84-85 хуудас/  

5. Гэрч Ж.ы өгсөн: ...2018 оны намар санагдаж байна, гэртээ амарч байсан чинь 23 цагийн орчимд гаднаас ******* гээд нутгийн дүү орж ирээд танай хашаанд мал янзлах гэсэн юм гэхээр нь манай эхнэр “юун учиртай ямар мал юм гэртээ янзлахгүй яасан юм” гэсэн чинь миний өөрийн адуу байгаа юм, ээж, аав байдаггүй янзлах боломжгүй байна. та хутгаа өгчих гээд манайхаас хутга аваад гарсан. Тэгээд би шөнө болсон байсан учраас унтаад өгсөн. Маргааш өглөө нь би үүр цайж байхад сэрээд гэртээ байж байсан чинь ******* гаднаас орж ирээд ах дээшээ явахдаа машинаараа өчигдрийн гаргасан малын махыг гэрлүү дөхүүлээд өгөөч гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн давхар кабинтай, мосттой Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээрээ гэрийнх нь гадаа 3 шуудай мах буулгаж үлдээсэн. Надад адууныхаа умс китайг өгсөн. Би шууд цаашаа Хустайн давааруу хөдөө гэр лүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 91 хуудас/,

6. Гэрч өгсөн: ...2022 оны зун санагдаж байна тамхи авах гээд дэлгүүр явж байсан чинь ******* гээд нутгийн дүү, хүзүү нь улайчихсан хүнд зодуулсан байртай явж байхаар нь яасан бэ гээд асуусан чинь “би 79-д байдаг // ахын 1 буурал адууг хулгайлчихсан юм. Тэгсэн чинь сая мэдчихээд баахан хангинаж байна” гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуудас/

7. 2018 оны намар санагдаж байна. яг сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. нэг өдөр гэртээ байж байсан чинь манай хүү ******* гаднаас шуудайтай адууны мах оруулаад ирэхээр нь “юун мах вэ хулгай хийдэг юм биш биз дээ” гэсэн чинь би хүнээс авсан  юмаа гээд байсан. Тэгээд тухайн махыг нь бид нар хүнсэндээ хэрэглээд идээд дуусчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 95 хуудас/,

8. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / сартай хар моринд/ /хх-ийн 2 хуудас/

9. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай / хар зүсмийн морь/ тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3 хуудас/,

10. “” ХХКомпанийн 2023-03-24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Иргэн эзэмшлийн халиун зүсмийн морь 1 толгой 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 10-11 хуудас/

11. “” ХХКомпанийн 2023-03-24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Иргэн эзэмшлийн буурал зүсмийн морь 1 толгой 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 76-77 хуудас/

12. ХХКомпанийн 2023-04-27-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  хар зүсмийн нас нийлсэн морь /хөгшин/ 1 толгой 600.000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/

13. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх -ийн 1, 71 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн шүүгдэгч *******ыг 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар  баг “” гэх газраас иргэний нэхэмжлэгч хар зүсмийн морь, өөрийн эмээл, хазаарыг ашиглан хохирогч өмчлөлийн 1 тооны халиун зүсмийн соёолон адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч өмчлөлийн 1 тооны буурал зүсмийн морийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулж, хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын хоёр тооны бод малыг хулгайлж, хохирогч нарт нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн байх ба одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх байсан боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн  2-т ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно... гэж заасан байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Харин шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны буюу хоёр тооны бод малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлэг өгсөн ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагч нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлээр улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.

Олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно... гэж Эрүүгийн хуульд тайлбарласан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

            Хохирогч 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би хохирлоо авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг өгсөн байна. /84-85 хуудас/

            Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан: ...Манай гэр бүл 2018 оны намаг өөрийн соёолон насны халиун зүсмийн хоёр гуяндаа саран тамгатай морио хулгайд алдсан бөгөөд тухай морийг хулгайлсан *******аас хохирол болох 1.200.000 төгрөгийг бүрэн авсан  тул одоогоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно... гэх хүсэлтээ шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2.3, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 1 жилийн хорих ял оногдуулах саналыг оруулж байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа: “...******* нь 2018 оны 8 сард үргэлжилсэн үйлдлээр бусдын 2 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагч энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж оруулж ирсэнд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. ******* нь анх удаа хэрэгт холбогдсон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн. Хохирогч Золзаяад 1,200,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч ид  1,200,000 төгрөгийг нөхөн төлсөн эдгээр нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо авсан гэдгээ гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэж хохирогч нар илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү... гэх санал дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 114 хуудас/

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг төлсөн байх тул  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байгааг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч хар зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч т хар зүсмийн морийг буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ эзэмшлийн хар зүсмийн нас нийлсэн морийг ашигласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгчээс хар зүсмийн морины үнэлгээгээр тогтоогдсон 600,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг  бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгчээс хар зүсмийн морины үнэлгээгээр тогтоогдсон 600,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний нэхэмжлэгч хар зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч т хар зүсмийн морийг буцаан олгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН