| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0104/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2218004770024 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,*******д /РД: ******* /, ******* суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймаг дахь******* ажиллаж байсангийн дэслэгч цолтой ******* нь 2022 оны 10 дугаар сарын 31, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр болон*******,******* тоотод тус ажилтайгийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хөмсөг, хүзүүний баруун тал, баруун чихний дэлбэнгийн ард зулгаралт, баруун сарвуу, доод эрүүний зүүн тал, баруун хацар, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, бүсэлхийн баруун тал, хүзүүний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн дугаартай хэргийн хохирол болох Body worn camera h505 загварын энгэрийн камерын үнэ болох 400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгожгийн ХААН банкны тоот дансаар авч хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...Би үнэхээр гэмшиж байна. Мөнгаас уучлалт хүсэж байна. Өөрийнхөө арчаагүй зангаасаа болж төрийн албаны болон төрсөн эцгийн нэр төрийг гутааж байгаадаа ичиж байна.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Хохирогч : “Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* ньгийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Эрүүгийн дугаартай хэргийн хохирол болох 400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож хувьдаа ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 15-21, 35-40/
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 43, 45-47/,
“ ” гэсэн бичиглэлтэй хар өнгийн энгэрийн камерын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны байдлаар 400,000 төгрөгөөр тодорхойлов” гэх Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 58-59/,
Хаан банк дахьгийн эзэмшлийн дугаарын дансын дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 72-74/,
Гэрчийн : “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цайны цагаар утсаа үзэхэд бид гурвын харилцдаг хувь чат байдаг, тэр чатанд “та хоёр байна уу” гээд чат бичсэн байсан. Тэгээд утас руу нь залгахад утсаа авахгүй байсан бөгөөд хаалгыг нь татахад цоожтой байсан. Тэгээд над руу залгаад “манай өрөөнд ороод ирээч” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд өрөө нь цоожтой байхаар нь өөрт байсан илүү түлхүүрээрээ онгойлгоод ороход, ******* хоёр байсан. дэр шиг зүйл дээр суучихсан, ******* урд нь 2 хөлийг нь гараараа дараад явган сууж байсан. Тэгээд намайг хараад *******ыг өрөөнөөс гар зайл гэж хэлсэн тэгэхэд ******* надад хандаж чамд хамаагүй, чи гарч бай гэж хэлсэн. Тэгэхэд битгий гараарай, намайг түлхэж унагаагаад тасралтгүй 2 цаг зодож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ыг босооч гэж хэлэхэд ******* боссон тэгээд доголсон байдалтай босоод ажлын ширээ рүүгээ очиж суугаад шүүх эмнэлэг явна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 97-100, 2 дахь хавтаст хэргийн 27-28/,
Гэрчгийн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхадгийн өрөөнд очиход 6-7 том дэр байдаг юм хамгийн мухрын 2 дэр нь шалчийчихсан хаалганых нь шохой нь газар уначихсан, өөрөө нэг сонин тайван бус байдалтай байж байхаар нь ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсноо хэлээд юу болсон бэ зүгээр үү гэж асуухад ************** " ******* цайны цагаар өрөөнд орж ирж дотроос нь түгжиж байгаад намайг зодсон, өвдөг маань өвдөж байна, утсыг маань булааж аваад өгөөгүй, хүмүүс намайг чамтай явалддаг гэж муулаад байна миний нэрийг сэргээж өг гэж намайг зодлоо” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-106/,
Гэрчгийн “... хэлэхдээ "ажлынх нь өрөөнд 11 цагийн үед орж ирж дотор талаас нь цоожилж байгаад 13 цаг 50 минут хүртэл зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь орилохгүй яасан юм гэхэд ам дараад байсан гэж байсан. Тэгээд бид хоёр ярилцаж суухад " ******* зүүн хацар руу нь алгадаж унагаагаад гараа атгаж байгаад өвдөг рүү нь хэд хэдэн удаа цохисон, гэдэс хавирга хэсэг рүү цохисон” гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь тайлаад харахад баруун хөлийн өвдөг хавиараа улайж хавдсан, баруун хавирга хэсэг нь хөхөрчихсөн, зүүн хацар нь хөхөрсөн, гарын 2 булчин хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-111/,
Гэрчы “...2022 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, Холбооны гадаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн,гийн алба хаагчийг хэл амаар доромжилж гавлах үед нь эсэргүүцэж энгэрийн камерыг нь унагааж эвдсэн үйлдэлд шалгагдаж Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 2.700.000 төгрөгөөр торгуулсан. Энгэрийн камерын мөнгийгд гэж Улаанбаатар хотоос шинээр нь худалдаж авна гэж хэлээд мөнгийг нь авсан. Би мөнгийг нь л өгсөн худалдаж авахыг ******* гэж худалдаж авсан байх. Тухайн мөнгийгд Улаанбаатар хотод явж байна камерыг чинь худалдаж авах гээд байна одоо мөнгөө шилжүүл гэж хэлэхээр нь би АТМ дээрээс “ ” гэж хүний ХААН банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112-113/,
Гэрчын “... *****************тай уулзахад нүүрэндээ амны маск зүүсэн хаашаа явсан талаар нь тодруулахад 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр DD бааранд тоглолт болоод тэнд ******* намайг зодсон, тэндээсээ *******той хамт МБМ буудалд хоносон. Тэгээд шөнөжин уйлаад өглөө ажилдаа ирж чадаагүй гэсэн.гийн биед ямар гэмтэл учирсан эсэхийг тодруулахад зүүн булчингаас базаж татсан, уруул хөхөрсөн, зүүн эрүү орчимд хөхөрсөн, биеийн цээжин хэсэгт хөхрөлт үүссэн гэж хэлсэн. Тэгээд бигаас гомдол санал байгаа эсэх талаар асуухад “гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ******* ахын эхнэр, 2 хүүхдийг бодож байна, миний буруу зүйл ч байгаа болохоор гомдол гаргахгүй, би ажилтай хүн ийм асуудлаар ажлаасаа гармааргүй, хамт олон дундаа нэр хүндээ хадгалж үлдмээр байна” гэж гуйсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116-118/,
Гэрчын “... ************* нь миний камерыг эвдсэн гэж хэлж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилтангийн дэслэгч ******* ньнгийн энгэрийн камер гэж шинэ хайрцагтайгаа камер авч ирж өгсөн. Ямар учиртай энгэрийн камер юм бэ гэж асуухаднгийн энгэрийн камерыг эвдсэн хүнээс авч өгсөн камер байгаа юм гэж хэлсэн. Ахлах нягтлан бодогчг, *******од байгууллагын дансаар хохирлоо барагдуулж авбал мөнгөө буцааж авахад тушаал гээд бөөн юм болно, хохирол учруулсан хүнээр нь авхуулчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд ******* нөгөө хүнээр нь камер авахуулсан гэж надад шинэ энгэрийн камер өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 126-127/,
2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “ ” ХХК-ийн кассын орлогын ордер /1 дэх хавтаст хэргийн 135/,
“ ” ХХК-ийн нэхэмжлэх /1 дэх хавтаст хэргийн 136-137/,
Шинжээч эмчгийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөрг өөрийн биеэр нь үзэж яаралтай түргэн тусламжийн хуудас, амбулаторийн карт, толгойн КТГ, гавал, цээж, баруун гарын сарвууны рентген зураг зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан. ************ биед тархи доргилт, баруун хөмсөг, хүзүүний баруун тал, баруун чихний дэлбэнгийн ард зулгаралт, баруун сарвуу, доод эрүүний зүүн тал, баруун хацар, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, бүсэлхийн баруун тал, хүзүүний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт нь 2022.10.31-нээс 2022.11.01-ний өдрүүдэд буюу нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156-157/,
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаартай,, албаны албаны шалгалтын материал хянасан тухай танилцуулга /1 дэх хавтаст хэргийн 165-167/,
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийнгийн албаны даргын 2018.10.12-ны өдрийн Б/20 дугаартай тушаал /1 дэх хавтаст хэргийн 181/,
*******ын албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 182/
*******ын Төрийн албан хаагчийн анкет /1 дэх хавтаст хэргийн 183-185/,
Гэрчийн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ёс журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад 00 цаг 30 минутын үед манай аж аухйн ажилтан *******ын эхнэр нь дуудлага өгч байсан. Намайг очих үед, дугаар байрны гадна тоглоомын талбайн хажуу талд ажилтан ******* мөн хоёр зууралдчихсан эхнэр нь хажууд нь зогсож байсан. Ингээд Цагдаагийн газарт авчирч нэр бүрчлэн уулзаж болсон асуудлын талаар тодруулахаддын эхнэр “өөрийг нь зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй, энэ хоёр явалддаг учиргийн алба хаагчийн ёс зүй зөрчсөн гээд би танай байгууллагын даргатай уулзмаар байна гэж хэлж байсан. Мөнтай уулзажд өөрийг нь зодсон эсэхийг асуухад “ өнөөдөр намайг зодоогүй, урьд өмнө зодож байсан” гэж тайлбар хэлдэг бад нь түүнийг үгүйсгэж тэр хоёр бие биерүүгээ дайрсан байдалтай байсан..” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-25/,
“... гийн биед тархи доргилт, баруун хөмсөг, хүзүүний баруун тал, баруун чихний дэлбэнгийн ард зулгаралт, баруун сарвуу, доод эрүүний зүүн тал, баруун хацар, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, бүсэлхийн баруун тал, хүзүүний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах хөнгөн зэргийн гэмтэл болно.гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1080 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 44-45/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн /2 дахь хавтаст хэргийн 47-50/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын албаны шалгалтын материал /2 дахь хавтаст хэргийн 77-120/
Гэрчгийн “... үндсэн эд хөрөнгөнд бүртгэлтэй миний санаж байгаагаар 2022 оны хагас жилийн байдлаар 20 гаруй энгэрийн камер бүртгэлтэй байсан. Энгэрийн камер нь үндсэн хөрөнгө буюу өмч гэж явж тусгай хэрэгсэл бүртгэх санхүүгийн бүртгэлд байдаг. 2022 оны 7 билүү 8 дугаар сард шиг санагдаж байна миний өрөөнд орж ирээд энгэрийн камер дансны бүртгэл дээрээ хэдэн төгрөгөөр бүртгэгдсэн байдаг бэ гэж асуухаар яасан талаар асуухад өчидөр манай алба хаагчийн энгэрийн камерыг нэг этгээд эвдэлж хувцасыг нь урсан байна над дээр шалгагдаж байгаа гэхээр нь би үнийг нь харж хэлж өгсөн. Хэрвээ камер ажиллаж байгаа бол төлүүлэх шаардлага байхгүй, хэрэв төлүүлэх юм бол мөнгө нь манай байгууллагын данс руу орохгүй, манайгийн газрын төрийн сангийн дугаартай данс руу төлөгдөж, уг мөнгийг улсын төсөв рүү жилийн эцсээр татан авдаг, тэгээд манай байгууллага камер ч үгүй, мөнгө ч үгүй үлддэг гэж хэлсэн. Намайг ажиллаж байхад энгэрийн камерын мөнгө гэж 400,000 төгрөг болонд нараас байгууллагын данс руу мөнгө төлөгдөөгүй. Ер нь бол Цагдаагийн газарт учирсан хохирлыг төрийн сангийн дансанд тушаалгаад улсын төсөвт төвлөрүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 170-173/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч ******* ньгийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хөмсөг, хүзүүний баруун тал, баруун чихний дэлбэнгийн ард зулгаралт, баруун сарвуу, доод эрүүний зүүн тал, баруун хацар, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, бүсэлхийн баруун тал, хүзүүний ар хэсэг, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1080 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 44-45/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Хохирогчд учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр түүний биед халдаж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.
******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан” гэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа нь түүнийг ажилд томилох тухай Цагдаагийн ерөнхий газрын Тээврийнгийн албаны даргын 2018.10.12-ны өдрийн Б/20 дугаартай тушаал /1 дэх хавтаст хэргийн 181/, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 182/ зэргээр тогтоогдож байна.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай үйлдлийг ойлгоно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэж “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг ойлгоно. гэж тус тус заажээ.
*******ын Эрүүгийн дугаартай хэргийн хохирол болох Body worn camera h505 загварын энгэрийн камерын үнэ болох 400.000 төгрөгийггийн ХААН банкны тоот дансаар авч хувьдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоr, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялаг нэмж нэгтгээд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 дэх хавтаст хэргийн0/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 31/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн *******ын нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч нь шүүх хуралдаанд “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар *******ын цагдан хоригдсон 19 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон шүүгдэгч *******ын эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од анхааруулсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си диг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ