Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/00336

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х ХХК /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, зураа 5-21 тоотод оршин суух, Л.О /Регистрийн дугаар: /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, зураа 5-21  тоотод оршин суух, Л.Д /Регистрийн дугаар: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,701,343.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.О, Л.Днар нь Хтай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1630010722 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,500,000.00 /Долоон сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2017 оны 11 сарын 02-ний өдөр зээлдэгч Лүндэн ОЮУНТУЯА -ийн Х дахь 5002218427 дансанд 7,500,000 /Долоон сая таван зуун мянган / төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,858,342.96 төгрөг, зээлийн хүүд 1,406,103.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,837.23 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1630010722 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан. Зээлдэгч зээлийн төлөх төлбөрийг 2019 оны 02 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 340 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч болон хамтран зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1630010722 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 5,641,657.04 төгрөг, 2020 оны 1-р сарын 8 ны өдрийн байдлаарх хүү 1,031,761.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,925 нийт 6,701,343.17 төгрөгийг Л.О, Л.Днараас гаргуулж, зээлдэгч Л.О, Л.Днар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.О, Л.Днар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хас банкнаас 2017 оны 11 дүгээр сард зээл авсан нь үнэн болно. Би зээлээ цаг хугацаанд нь төлж явж байсан. 2019 оноос хойш цалингийн зээлээ төлж чадахгүй байгаа нь үнэн. Иймд би энэ зээлийг төлж барагдуулах нь үнэн. Хас банктай үргэлж холбоотой байдаг бөгөөд сар бүрийн 28-нд 200,000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.

            Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Л Л.О, Л.Днарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 6,701,343.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Л.О, Л.Днар нь ХХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1630010722 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,500,000.00 /Долоон сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Х ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч Л.Огийн нэр дээр нээсэн 5002218427 дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд Л.Днь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.

Зээлдэгч Л.О, Л.Днар Х ХХК-аас нийт 7,500,000 төгрөгийн зээлийг авсан байх ба үүнээс үндсэн зээлийн төлбөр 5,641,657.04 төгрөг, 2020 оны 1-р сарын 8 ны өдрийн байдлаарх хүү 1,031,761.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,925 нийт 6,701,343.17 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Л.О нь дээрх зээлийг аваагүй болон зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлж байсан байх ба хариуцагч Л.О нь 06 дугаар сарын 05-ны өдөр зээлээ хэвийн төлөлтөнд оруулах талаар тайлбар өгсөн боловч үр дүн гараагүй, зээлийг төлөөгүй байна.  

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.1.-д зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй, 3.3-д хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна.

Л.Днь өөрийн ээж хүн болох Л.Огийн авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэж гэж үзэж банкны зүгээс Л.Доржпүрэвээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, Л.Днараас 122,171 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зааснаар хариуцагч Л.О, Л.Днараас 6,701,343.17 төгрөг гаргуулан ХХХК-д олгож, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1630010722 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122,171.49 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, Л.Днараас 122,171.49 гаргуулан ХХХК-д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН