Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0116/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч *******а нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн 2318000000099 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,*******а /РД:         ***************      /

2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,******* газарт жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч*******а нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн орчимд улсын дугаартай ачааны R/Hino маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 12.3, 12.4, 16.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаасийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Магнолиа” дэлгүүрийн зүүн талын явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч 9 настайгийн эрүүл мэндэд нь “дунд чөмөгний хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-12/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13/, Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх магадалгаа /хавтаст хэргийн 14/, 2023 оны 02 дугаар сарын 04-ий өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17/, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18/, насанд хүрээгүй хохирогчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25, 28/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31/, иргэний нэхэмжлэгчын мэдүүлэг /хавтаст хэргийн 34,36/, гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42/, гэрчын мэдүүлэг /хавтаст хэргийн 44/, иргэний хариуцагчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 53/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 60-61/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 169 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 68-69/, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75/, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87/, 2023 оны 01 дүгээр сарын 29-ий өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 98/, Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлт /хавтаст хэргийн 106-108/, 2022 оны 04 дүгээр сарын 04-ий өдрийн газрын даргын Б/58 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хавтаст хэргийн 158/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 159-161/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******а   : “...Би өөрийгөө 100% буруутай гэж дүгнэж байгаа учраас хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  : “...Би эрүүл саруул хүүхдээ эрэмдэг болгосондоо гомдолтой байна. Энэ залуу машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Мэргэшсэн сайн жолооч биш байна гэж бодсон. Бүх зүйл баримттай байгаа учир үнэхээр гомдолтой байна. Үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Одоо сайн эдгэсэн зүйл байхгүй, эдгэж яваа. Таяг дээрээ явж чадахгүй бөгсөөрөө яваад байгаа. Хойшид эрүүл мэнд болон гоо сайханд ямар хохирол учрахыг мэдэхгүй байна. Сэтгэл санаа ч үнэхээр хэцүү байна. Толгой өвдөөд байна гээд байгаа. Толгойн гэмтэл хожуу илэрдэг, хойшид ямар өвчин, үр дагавар гарахыг мэдэхгүй байна. Гарах зардал төлбөр мөнгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Би багшийн ажил хийдэг болохоор цалин бага, цалингийн зээлтэй. Улаанбаатар хот руу эмирайд харуулах гэхээр цалин мөнгө хүрэлцэхгүй байна. Цалин мөнгөө хурааж байгаад, эсхүл цалингийн зээл нэмж авч байгаад охиноо авч явж үзүүлье гэж бодож байгаа. Төлбөр мөнгийг хуулиар урьдчилж гаргаж өгч болдог бол авмаар байна. Үгүй бол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх,

 

Иргэний нэхэмжлэгч  : “2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 11 цагийн үед 2 дугаар төвөөс охиноо эмнэлэгт хэвтүүлэхээр хуучин Дарханаас шинэ Дарханы чиглэлд явж байсан. Магнолиа дэлгүүрийн гарцан дээр хажуу талын 2 дугаар эгнээний машин зогсоод цаанаас хоёр замын тусгаарлалтаас бага насны эмэгтэй хүүхэд зам гарах гээд зогсож байсан. Би хүлээгээд зогсож байсан, нөгөө хүүхэд миний зэрэгцээ зогссон машины өмнүүр өнгөрөөд яг дунд ирж байтал тас гээд л явсан. Тухайн үед би юу болж байгааг сайн ойлгоогүй. Нэг сэхээ ороод харахад миний машин буудлын нөгөө талын үзүүрт зогссон байсан. Бууж ирээд хартал нөгөө охин буцаад замынхаа тусгаарлах шугамын тэнд уйлаад эвхрээд хэвтчихсэн, хойно нэг том машин зогсож байсан. Тухайн үед шоконд ороод яг юу болоод байгааг ойлгоогүй. Нэг их удалгүй нэг эрэгтэй хүн ирээд хүүхдийг аваад явсан. Одоо бодоод байхад хүүхдийн аав нь юм шиг байна. Миний машины хохирлыг үнэлгээний газар 4,510,000 төгрөгөөр тогтоосон. Тэр өдрийнхөө оройноос эхлээд толгой, хүзүү өвдөөд сонин болоод байсан. Тэр өдөр нь тав дахь өдөр байсан. Эмнэлэгт үзүүлэхэд ийм эм авч уугаарай гэж бичиг хийж өгсөн. Амралтын хоёр өдөр өнгөрөөд нэг дэх өдөр дахиад үзүүлээд эмчилгээ хийлгээд явсан. Томографикийн зураг нэгдсэн эмнэлэг дээр авхуулсан. Хүзүүний 2 нугалам суулттай, 1 нугалам нь урагшаа түрсэн байна, та хот руу явж эмирайд харуулах хэрэгтэй. Тэгж байж таны эцсийн онош тодорно гэж хэлсэн. Би таксинд явж орлого олж, амь амьдралаа залгуулдаг байсан. Одоо ямар ч орлогогүй, хүмүүсээс өр зээл тавиад явж байна. Би бусдад бараг 3,000,000 төгрөгийн өртэй болсон. Орой болгон толгой, хүзүү өвдөж байна. Нүд юм харахдаа давхарлаж зэрэглээ үүсгэж харж байна. Нэг хөл гуяа дагаж өвддөг болсон. Би өөрөө замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцож яваад өмч хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирлоо. Жолоочийн ажлын газраас намайг нэг ч удаа таны бие яаж байна гэж хүн ёсоор асуугаагүй. Би арга ядаад байгууллага дээр нь гомдол мэдүүлж очсон. Би одоо 60 нас хүрч яваа болохоор гэмтэл надад жаахан хүнд туссан юм болов уу гэж бодож байна. Хэрвээ би тэнд зогсож машинаараа хүүхдийг хаагаагүй байсан бол охиныг дайраад л өнгөрөх байсан. Маш их хурдтай орж ирсэн. Би хохирогч ч гэсэн хүүхдийн амь аварсан гэж бодож л өөрийгөө хуураад явж байна. Би гомдолтой байна, тэгээд өг, ингээд өг гэж хэлэхгүй. Би өөрөө энэ залуу шиг хоёр ч хүүхэдтэй. Тийм учраас миний хохирлыг л барагдуулж өгнө үү? Хохирлоо авчихвал хот руу явж үзүүлмээр байна.” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх Улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч*******а нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн орчимд улсын дугаартай ачааны R/Hino маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 12.3, 12.4, 16.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаасийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Магнолиа” дэлгүүрийн зүүн талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч буй явган зоригчид зам тавьж өгөхөөр зогсож байсан улсын дугаартай T.Prius маркын тээврийн хэрэгслийн араас мөргөж явган зорчигч 9 настайгийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Уг үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:

 

-“Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хавтаст хэргийн 3-12/;

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн13/,

-Телекамерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17/,

 

-Насанд хүрээгүй хохирогчгийн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр аавийн гэрт байж байгаад 10 цаг 30 минутаас сургууль дээрээ давтлага болох гээд аавын гэрээс гараад микрийн явган хүний гарцаар гарч явах үед надад маркийн тээврийн хэрэгсэл зам тавьж өгөөд зогссон. Би зам хөндлөн гарах үед нэг том машин хүчтэй ирээд тэр гарц дээр зогсож байсан маркийн машиныг мөргөөд тэр машин гулсаж ирээд намайг мөргөсөн юм. Тэгсэн манай аав ирээд намайг эмнэлэг авч явсан. Одоо миний дунд чөмөг хугарсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25, 28/,

 

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчгийн “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн ажил дээрээ ажлаа хийж байгаад өөрийн охин болохгийн утас руу залгахад манай салсан нөхөр утсыг нь аваад эмнэлэг дээр аваарт орсон байна гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очсон. Охин минь яаралтай тусламжийн тасагт эмч үзлэг хийж байсан. Рентген зураг авсан чинь миний охины баруун хөлийн дунд чөмөг хугарсан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш гэртээ хэвтрийн дэглэм сахиж байна. Эм авсан нийт мөнгө 258,700 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

 

-Иргэний нэхэмжлэгчын “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө гэрээсээ гараад таксинд явах санаатай өөрийн улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгсэлтэй хуучин Дархан сумын 8 дугаар баг, “Магнолиа” дэлгүүрийн явган хүний гарц дээр нэг хүүхэд гарцаар зам хөндлөн гарч байсан. Миний зүүн талд явсан тээврийн хэрэгсэл бид хоёр зогсоод зам хөндлөн гарч байсан хүүхдэд зам тавьж өгөөд зогсож байхад миний машины араас нэг том хог ачдаг машин ирээд мөргөсөн. Тэгсэн миний машин зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөөд тэр хүүхэд зам дээр эвгүй унасан. Миний улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд 4,510,000 төгрөгийн хохирол учирсан. Миний толгой хүзүү өвдөж эмнэлгийн байгууллагаар үзүүлж байгаа. Миний эмчилгээний зардалд 981,500 төгрөг болсон.Нийт 5,428,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 36/,

 

-Гэрчийн “...    ************* миний төрсөн охин ээж ************* 2015 онд салж бид хоёр тусдаа амьдрах болсон. 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө би сэрээд гэрт байж байхад манай охин давтлагатай гээд гараад явсан. Аав нь зам гаргаад өгье гэсэн чинь миний охин надад “би дэлгүүр орж үзэг бал авна та араас гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би удалгүй охингийн араас байрны гадаа гараад ирсэн чинь миний охин байхгүй байхаар нь би “Магнолиа” дэлгүүрийн явган хүний гарц руу явж байхад миний охин газар уначихсан хүмүүс хажууд нь байсан. Тэгээд би гүйгээд очиход миний охин машинд мөргүүлсэн байдалтай уйлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,

 

-Гэрчын “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 08 цагаас 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг хүртэл хугацаанд 24 цагаар жижүүрийн жолооч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, “Магнолиа” дэлгүүрийн явган хүний гарц дээр зам тээврийн осол гарсан байсан гэх мэдээллийн дагуу зохицуулагч а/дийн хамт очиж шалгахад улсын дугаартай ачааны автомашин улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж тухайн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зүйл болсон. Тухайн үед би хөдөлгөөний зохицуулалт хийсэн зам нэлээд ачаалалттай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/,

 

-Иргэний хариуцагчгийн “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10:00 цагийн орчим өөрийн ажлын няравг, инженера нарын хамт ажлаас гараад шинэ Дархан явж байх үед Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Магнолиа” дэлгүүрийн орчим осол гарсан бололтой зам нэлээд түгжирсэн байдалтай байсан. Тэгээд түгжрээд явж байхад манай байгууллагын явдаг улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэл нэг маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай зогссон байсан. Машинаас буугаад очиход манай ажлын жолооч улсын дугаартай машины хажууд зогсож байхаар нь очоод уулзаж юу болсон талаар асуухад би машины араас мөргөсөн ингээд зогсож байна гэж хэлсэн.*******а нь манай байгууллагад 2 жил ажиллаж байна. Жолооч болоод хэдхэн л сар болж байгаа. 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр манай ажил 08:00 цагт цуглаж тухайн ажилчид ажил үүргийнхээ дагуу аюулгүй ажиллагааны зааварчилга авч гарын үсэг зураад тухайн өдрийн хог ачих маршрутаа аваад дараа нь шатахуун түгээх станц орж түлшээ аваад ажилдаа гардаг. Манай байгууллагын зүгээс одоогийн байдлаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулсан зүйл байхгүй байна. Манай байгууллага “Тэнгэр” даатгал байгууллагатай гэрээтэй ажилладаг юм. Энэ утгаараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан бүх материалыг хуулбарлан авч даатгалын байгууллагад өгсөн байгаа. Шүүх хуралдаан дууссаны дараа мөнгийг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 50-51/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 53/,

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаартай шинжээч эмчийн “...   ************ биед тархи, доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59/,

 

-2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж хуудас /хавтаст хэргийн 60-61/,

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дугаартай шинжээч эмчийн “...   ************ биед дунд чөмгөний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69/,

 

-2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай техникийн шинжээчын “...Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь МNS- 4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажилласан байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурдаас шууд хамааралтай юм. Тоуоtа Prius-20 маркийн бор шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормозны системд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой.Тухайн тээврийн хэрэгсэл нь нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй. Зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75 /,

 

-2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай техникийн шинжээчын “...Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь МNS- 4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажилласан байх ёстой. улсын дугаартай автомашинд тоормозны систем, болон механизмын эд ангид MNS-4598:2011 стандартыг үндэс болгон үзлэг хийхэд стандартын шаардлага хангаж замын хөдөлгөөнд оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осолд техникийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87/,

 

-2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шинжээчын ослын шалтгааныг тогтоосон “... ********** овогтой нь Hino маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. ********** овогтой *********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Явган зорчигч овогтой нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. овогтой нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үед жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”. 11.14 “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсооход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан нь явна”. 12.4 “тээврийн хэрэгслийн хурд суурин газар цагт 60 км/ц байна” гэсэн дүрмийг зөрчсөн байна.*******а, нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. улсын дугаартай Hino маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тоормосны мөр 40 м-ээр тооцоолоход 71 км/ц хурдтай явсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь овогтой нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.1, 11.14, 12.4 заасан заалтуудыг зөрчсөнөөс болсон байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98/,

-2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 106-108/

 

-2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн газрын даргын Б/58 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал /хх- ийн 158/,

 

-*********** хөдөлмөрийн гэрээний хуулбар /159-161/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болохыг тэмдэглэв.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.

 

Мөн  “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч*******а нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үед жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж, 11.14-т “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсооход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан нь явна” гэж, 12.4-т “тээврийн хэрэгслийн хурд суурин газар цагт 60 км/ц байна” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хайхрамжгүй хандсаны улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч *********** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч 9 настайгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-69/-ээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй хандсан байдал, хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан шинжийг бүрэн хангаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр  хэмжээ, бусдад учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг халдааж байна. Шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч*******а нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 148/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 177/ зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Хэдийгээр улсын яллагчийн зүгээс “Дархан хотын тохижилт үйлчилгээний газарт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэж санал гаргасан боловч шүүгдэгч*******агийн хувьд хөдөлмөрийн гэрээний дагуу бүтэн цагаар тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 3 сарын /гурван сар/ хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.

 

Хохирогч нь гэмт хэрэг гарах үед 9 настай насанд хүрээгүй буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байх тул түүний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалан төрсөн эх нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцож хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчгийн биед “дунд чөмгөний хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “...эмчилгээний зардалд 258,700 төгрөг нэхэмжилснээс 260,000 төгрөгийг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх мэдүүлэг өгч байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч*******агаас 258,700 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.

 

Шүүгдэгч*******а нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар гаргаж нэхэмжилсэн хохирол болох 258,700 төгрөгийг бүрэн төлсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэх нь зөв байна.

 

Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчгийн эрүүл мэндэд цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.

 

  1. Бусад асуудал:

 

    1. Иргэний нэхэмжлэгч нь “Нийт 5,492,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх бөгөөд түүнээс гаргасан нэхэмжлэлийн талаарх нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд эмчилгээ, эм тарианы 982,000 төгрөгийн баримтаар гаргаж өгсөн зардал /хавтаст хэргийн 174-176/, автомашинд учирсан хохирол болох 4,510,000 төгрөг гэх Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 106-108/-аар тогтоогдож байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 5,492,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу иргэний хариуцагч ***************  -аас гаргуулж иргэний нэхэмжлэгчод олгуулахаар шийдвэрлэв.

 

 

    1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг, бичлэг бүхий Си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт хураагдаж ирсэн дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*******ад буцаан олгох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 3 сарын /гурван сар/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******** анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч ********* нь насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” 5,492,000 /таван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч, тоотод оршин суух ***** /РД:   ************    , утас   /-д олгосугай.

 

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт хураагдан ирсэн 1394367 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*******ад буцаан олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ГЭРШИХБӨРТЭ