Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 154/ШШ2018/00048 шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй, ******* т холбогдох иргэний хэргийг хариуцагч байгуулагын төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: С.******* би тус ангид 2006 онд галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажиллаж байтал 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ын захирагч тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь миний бие ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Иймд ******* ын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Манай байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар 2015 оны 01 дүгээр сард дээд удирдлагаас мэдэгдэл ирж байсан. Тус мэдэгдлийн дагуу С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Хөдөлмөрийн хуульд заасны дагуу мэдэгдэл өгсөн.

 

******* жанжин штабын даргын Н106, 5/754 тушаалын дагуу ын гэрээт харуул гэдэг орон тоог мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуул гэдэг албан тушаал болгон өөрчилсөн. Гэрээт харуул С.******* нь ахлагчийн албан тушаалд тэнцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 48 шийдвэрээр:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан ******* ын захирачийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******ыг ******* ын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ******* аас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11449725 /арван нэгэн сая дөрвөн зуун дөчин есөн мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгох 11449725 төгрөгөөс шимтгэл хураамжийг нь холбогдох байгууллагад  нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг ******* т үүрэг болгосугай.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч  ******* хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 198146 төгрөг, нийт 268346 /хоёр зуун жаран найман мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргасангүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал, нотлох баримтуудад хууль зүйн үүднээс бодит дүгнэлт хийгээгүй нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч С.*******ыг 2015 оны 12 сарын 31-ний өдрийн Жанжин штабын даргын тушаалаар нас хэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч С.******* нь Батлан хамгаалах яамны сайдын 2008 оны 75 тай тушаалын хавсралтаар батлагдсан ахлагчийн алба хаах журмын 3.2.3-т заасны дагуу алба хаах насны хязгаар хэтэрсэн тул шинэчлэгдэн батлагдсан харуулын орон тоон дээр ажиллах боломжгүй.

Шинэчилсэн бүтэц зохион байгуулалтанд шилжинэ гэдэг асуудал 2014 оноос эхлэн яригдаж 2015 оны 06 сарын 11-ний өдөр С.*******ын ажиллаж байсан ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орж, ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орсон тухай мэдэгдэх хуудсыг хариуцах албан тушаалтнаар бичүүлэн С.*******т 2015 оны 06 сарын 19-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан.

Одоо ******* т гэрээт харуул гэсэн орон тоо байхгүй, харуулын үүргийг ахлагч нар гүйцэтгэж байгаа.

Ахлагчаар алба хаах журам байдаг. Энэ журамд “30 наснаас доош насны Монгол улсын иргэнийг ахлагчийн албанд татаж болно гэсэн заалт байдаг.

С.*******ын хувьд цэргийн албанд ажиллах насны хязгаар хэтэрсэн тул үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан тул ажлаас чөлөөлсөн тул хариуцагчийн шийдвэр хууль ёсны юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь ******* ын захирагчийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд үндэслэлээ “гэрээт харуулын орон тоо байхгүй, одоо харуулын үүргийг ахлагч нар гүйцэтгэж байгаа, 30 наснаас доош Монгол Улсын иргэнийг ахлагчийн албанд татдаг тул С.*******ын нас хэтэрсэн учраас ахлагчаар авах боломжгүй” гэж тайлбарлажээ.

 

С.*******ын нэхэмжлэлтэй ******* т холбогдох хэрэг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар 2017 оны 3 сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд талуудын хооронд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна гэжээ.  

 

Гэтэл Хяналтын шатны шүүхээс хэрэг ирсний дараа  нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээтэй хамт хэрэгт авагдсан ******* ангийн ын захирагчийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 тай тушаал, 2011 оны 12 сарын 12-ны өдрийн 54 тай тушаал, нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тушаал зэрэг нотлох баримтууд нь хэргийн оролцогчийн буюу ******* ангийн ын “хуулбар үнэн” дарцтай байгаа нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь,  хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхээс нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон хариуцагч талын давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 154/ШШ2018/00048 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.5, 172 зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР