| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00154/и |
| Дугаар | 142/ШШ2020/00450 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2020/00450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, Кны Орхон салбар /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-21-44 тоотод оршин суух, Л.Д /Регистрийн дугаар: /
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-21-44 тоотод оршин суух, Б.О /Регистрийн дугаар: / нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 698,753.59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Кны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Д, Б.Оболон Кны хооронд 2018 оны 01 дугээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 3007-2018/03 тоот “Зээлийн гэрээ” мөн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж 2,000,000.00 төгрөгийг жилийн 25.2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай Хэрэглээний худалтын авалтын зээлийг авсан. Зээлдэгч Л.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Онар нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй мөн зээлийн гэрээний хугацаа 2020-01-09 нд дууссан байх тул үндсэн зээл: 626,136.63 /Зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун гучин зургаан тегрег жаран гурван/ мөнгө, зээлийн үндсэн хүү: 64,777.89 /Жаран дервен мянга долоон зуун далан долоон тегрөг наян есөн/ мөнгө, нэмэгдүүлсэн хүү: 7,839.07 /Долоон мянга найман зуун гучин есөн төгрөг долоон/ мөнгө, нийт: 698,753.59 /Зургаан зуун ерэн найман мянга долоон зуун тавин гурван тегрег тавин есен/ мөнгөний үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Д, Б.Онар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс сар бүрийн 18-нд 150,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Кны Орхон салбар нь хариуцагч Л.Д, Б.Онарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 698,753.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Хариуцагч Л.Д, Б.Онар нь Кны Орхон салбараас 2018 оны 01 дугээр сарын 09-ний өдөр 3007-2018/03 тоот “Зээлийн гэрээ” мөн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, 2,000,000.00 төгрөгийг жилийн 25.2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний худалтын авалтын зээлийг зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байна.
Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд банкнаас мөнгө авсан талаар болон зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч нар зээлийг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс сар бүрийн 18-нд 150,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч К шаардах эрхтэй.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болон 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлж байсан боловч үр дүн гараагүй байна.
Банкнаас зээлийн гэрээг биелүүлэх хугацаа олгосон боловч үр дүн гараагүй, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.Д, Б.Онараас үндсэн зээлийн үлдэгдэл 626,136.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 64,777.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,839.07 төгрөг, нийт 698,753.59 төгрөгийг гаргуулан Кны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зааснаар хариуцагч Л.Д, Б.Онараас үндсэн зээлийн үлдэгдэл 626,136.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 64,777.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,839.07 төгрөг, нийт 698,753.59 гаргуулан Кны Орхон салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,320 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д, Б.Онараас 21,320 төгрөг гаргуулан Кны Орхон салбарт олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН