Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2020/00455

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багт байрлах, ХОрхон салбар /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, гэр хороолол 7-73 тоотод оршин суух, С.Б

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, гэр хороолол 7-73 тоотод оршин суух, Ц.А нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 13,208,114.79 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.П, хариуцагч С.Б, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Боржигон ургийн овогт Сандагдоржийн Баярсайхан /РД: / нь ХТөв тооцооны төвөөс анх 2018 оны 06-р сарын 05-ны өдөр ЗГ/201843642442 тоот зээлийн гэрээ болон БГҮ201843642442 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг авсан юм. Зээлдэгч нь манай банктай байгуулсан гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрөөс үндсэн зээлд 3,637,525.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,675,677.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,362.60 төгрөг нийт 6,316,564.99 төлж барагдуулсан болно. Зээлдэгч Боржигон ургийн овогт Сандагдоржийн Баярсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2019 оны 06 сарын 10 -ны өдрөөс эхлэн 257 хоног хугацаа хэтрээд байна. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2019 оны 11 сарын 10-ны өдөр, 2019 оны 12 сарын 11-ний өдөр, 2020 оны 01 сарын 22 -ны өдрүүдэд Зээл төлөх мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хзээлдэгч нарын хооронд 2018 оны 06-р сарын 05-ны өдөр ЗГ/201843642442 тоот зээлийн гэрээ болон БГҮ201843642442 тоот барьнааны гэрээг үл биелүүлсээр байна.

Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийг үндэслэн 2020 оны 03 дүгээр сарын 02-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.2018 оны 06-р сарын 05-ны өдөр ЗГ/201843642442 тоот зээлийн гэрээ болон БГҮ201843642442 тоот барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2.2020 оны 03 сарын 03-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах. Үүнд:

I.Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: үндсэн зээлийн үлдэгдэл           11.362,474.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,768,855.З төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74,684.50 төгрөг, нотариатын зардал 2100 төгрөг, нийт 13,208,114.79 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банктай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг авсан нь үнэн болно. 2019 оны 04 дүгээр сараас эхлэн миний ажиллаж байсан Уул уурхайн үндэсний олборлогч гэх компани нь ажлын доголдол гарч ажилчдынхаа цалин хөлсийг өгөөгүйн улмаас уг зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон. Уг компаниас өдрийг хүртэл цалин мөнгөө аваагүй болно. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 08-нд Бүрдмэл Майнинг гэж компанид хүнд машин механизмын оперотороор ажилд орон ажиллаж байна. Иймд уг зээлийг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банктай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Нөхөр С.Бы ажиллаж байсан Уул уурхайн үндэсний олборлогч гэх компани нь ажлын доголдол гарч ажилчдынхаа цалин хөлсийг өгөөгүйн улмаас уг зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон. Уг компаниас өдрийг хүртэл цалин мөнгөө аваагүй болно. Тус цалинг буухаар төлнө. Миний бие нь ажилгүй, хөдөө айлын мал харж үхэр саадаг. Иймд уг зээлийг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

            Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХОрхон салбар нь хариуцагч С.Б, Ц.Ат нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 13,208,114.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүсэж байна.

Хариуцагч С.Б, Ц.А нар нь ХТөв тооцооны төвөөс 2018 оны 06-р сарын 05-ны өдөр ЗГ/201843642442 тоот зээлийн гэрээ болон БГҮ201843642442 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг зээлж авсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч С.Баярсайхны нэр дээр нээсэн 5217038126 дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд Ц.А нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.

Хариуцагч С.Б, Ц.А нар зээлийн гэрээнд зааснаар нийт зээлээс үндсэн зээлд 3,637,525.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,675,677.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,362.60 төгрөг нийт 6,316,564.99 төлж барагдуулж, үндсэн зээлийн үлдэгдэл 11.362,474.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,768,855.З төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74,684.50 төгрөг, нотариатын зардал 2100 төгрөг, нийт 13,206,014.49 төгрөгийг төлөөгүй байх ба, зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус  хүргүүлж байсан байх ба үр дүн гараагүй, зээлийг төлөөгүй байна.  

Ц.А нь өөрийн нөхөр болох С.Баярсайхны авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэж гэж үзэж банкны зүгээс Ц.Аээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд ХОрхон салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Ц.А нараас 223,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХОрхон салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зааснаар хариуцагч С.Б, Ц.А нараас 13,208,114.79 гаргуулан ХОрхон салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163,374 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Ц.А нараас 223,980 гаргуулан ХОрхон салбарт олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН